Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

69. Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ яагаад хүнд үзэгдэж, сүнслэг бие дотор Тэр ажлаа хийж байна вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Эцсийн өдрүүдийн Бурхан нь хүнийг төгс болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлахын тулд эсвэл хүнийг итгүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; энэ нь Бурханы хүч чадлыг ил болгож чадахгүй. Хэрвээ Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй байх байсан ба тэгснээр хүнийг төгс болгох ч боломжгүй байх юм. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин хүнийг усалж, хариулахын тулд үгийг ашигладаг, зөвхөн үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болно. Энэ бол Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үгний зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барилыг ашигладаггүй-Тэр үг ашигладаг ба хүнийг төгс болгохын тулд ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Цэвэршүүлэлт, харьцалт, засалт эсвэл үгийн хангалт ч бай, хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан болон гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд Бурхан олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх мөчид бүрэн дүүрэн болгуулах үедээ хүн тэмдэг, гайхамшгийг харах эрхтэй байх болно. Бурханы талаар мэдлэгтэй байж, Бурханыг юу ч хийсэн дуулгавартай дагаж чадаж байх үедээ чи тэмдэг, гайхамшгийг харах болно, учир нь чамд Бурханы бодит байдлын талаар ямар ч үзэл байхгүй байх юм. Энэ мөчид чи ялзарсан байгаа ба Бурханд бүрэн дуулгавартай байх чадваргү-чи тэмдэг, гайхамшиг харах эрхтэй гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг цаг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе мөн эрин үе солигдох үе, цаашлаад эрин үе дуусах үе байдаг. Бурханы ажил хэвийн явагдаж байх үед Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь туйлын амархан боловч тэр нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? Асар их гай гамшиг дундаас гарч ирсэн ялагчид буюу бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авсан гэдгийг Би өмнө нь хэлсэн. Иймэрхүү үгний утга учир нь юу вэ? Бурханы хүлээн авсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л жинхэнээсээ дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой. Тэд ямар нэг тэмдэг, гайхамшиг эсвэл ямар нэгэн хүчит үйлсийг хараагүй; тэд учир нь олдохгүй захиа, хоосон номлол эсвэл гүн гүнзгий мэдлэг ухааныг ярьдаггүй; харин үүний оронд тэдэнд бодит байдал, Бурханы үгс болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүчийг илэрхий болгох чадвартай байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Өмнөх:Эзэн эргэн ирэхдээ яагаад хүний Хүүгийн адил махан бие болж хүн төрөлхтөнд Өөрийгөө илчилж байна вэ?

Дараах:Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг яагаад Бурханы ашигладаг хүмүүс хийдэггүй вэ? Яагаад Тэр өөрөө махбодоороо хийх ёстой юм бэ?

Танд таалагдаж магадгүй