Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

71. Бурхан бие махбодтой болж ирэхдээ яагаад агуу, сүртэй дүрээр гарч ирээгүй юм бэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Тэр ердөө л махан биед ажиллаж байгаа ба хүнээс санаатайгаар Түүний махан биеийн агуу болон ариун байдлыг өргөмжил гэж хүсээгүй. Тэр зүгээр л хүмүүст Өөрийн ажлын мэргэн ухаан болон Түүнд байгаа бүх эрх мэдлийг үзүүлдэг. Иймд хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэрээр огт зарладаггүй ба зөвхөн Өөрийн хийх ёстой зүйл дээрээ анхаарлаа хандуулдаг. Чи Бурханыг махан бие болчихоод Өөрийн энгийн хүн чанарыг гайхуулах буюу түүнийг гэрчлэхгүй харин зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг хийж байгааг мэдэх хэрэгтэй. Иймд чи Бурханы махан биеэс зөвхөн бурханлаг оршихуйг л олж хардаг ба учир нь Тэрээр хүмүүст Өөрийн хүн чанарын оршихуйг дуурай гэж хэзээ ч зарладаггүй.…… Бурханы хувьд Тэрээр зөвхөн Өөрийн ажлаар хүмүүсийг байлдан дагуулдаг (энэ нь хүний хүршгүй ажил юм). Тэр хүмүүст сэтгэгдэл төрүүлж эсвэл бүх хүн төрөлхтнөөр Өөрийгөө бишрүүлдэггүй, харин хүнд Өөрийгөө хүндэтгэх мэдрэмжийг оруулж, хүнд Өөрийн тайлагдашгүй байдлыг мэдүүлдэг. Бурханд хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлага байхгүй. Түүнд хэрэгтэй бүх зүйл бол чи Түүний зан чанарыг харсны дараа Түүнийг хүндэтгэх явдал юм. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-аас

“Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Хэдийгээр газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай ч Тэрээр бүх хүнд Өөрийн махан бие дэх төрхийг харуулах бодолтой ирээгүй. Тэрээр бүх хүмүүст Өөрийгөө харуулахаар ирээгүй; Тэр хүмүүст Түүний гараар удирдуулах боломж олгож, ингэснээрээ шинэ эрин үе рүү орох болно. Христийн махан биеийн чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, бие махбодоор Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө болохоос Өөрийн махан биеийн мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын тулд биш юм. Тэр хэрхэн ажиллах нь хамаагүй, энэ нь махан биеийн хийж чадах зүйлээс илүү гарахгүй. Тэр хэрхэн ажиллах нь хамаагүй, Тэр хэвийн хүн чанартай махан биеэр үүнийг хийдэг ба Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчлэхгүй. Нэмж хэлэхэд, Түүний махан бие дэх ажил нь хэзээ ч, хүний боддог шиг ид шидтэй эсвэл хэмжээлшгүй байхгүй юм. … Бурхан махан биеийн ажлыг гүйцэтгэхийн тулд л махан бие болсон ба бүх хүмүүст Өөрийгөө харах боломж олгохын тулд биш. Харин ч, Тэр Өөрийн ажлаар Өөрийнх нь ялгамж чанарыг нотлох ба Түүний илчилдэг зүйл Өөрийнх нь мөн чанарыг нотлохыг зөвшөөрдөг. …

… Хэдий Түүний дүр төрх мэдрэхүйд таатай биш, Түүний яриа ер бусын төрх намбыг эзэмшдэггүй ба Түүний ажил хүний төсөөлдөг шиг газар нураам эсвэл тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэндээ, тэнгэрлэг Эцгийн хүслийг жинхэнэ зүрх сэтгэлээр биелүүлдэг, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагддаг бөгөөд үхэх хүртлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар юм. Энэ үнэн нь хүн итгэхэд хэцүү боловч үнэндээ оршин байдаг. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг яагаад Бурханы ашигладаг хүмүүс хийдэггүй вэ? Яагаад Тэр өөрөө махбодоороо хийх ёстой юм бэ?

Дараах:Бурхан сүүлийн өдрүүдэд яагаад эмэгтэй хүн болж хувирсан бэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Танд таалагдаж магадгүй