Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

41. Бурхан яагаад эрин үе бүрт шинэ ажил хийдэг вэ? Ямар учраас шинэ эрин ирдэг вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг …

Еховагийн ажил Нигүүлслийн эрин үед хоцрогдсон гэж Есүс тухайн үед мэдэгдэж байсан, үүний адилаар өнөөдөр Би Есүсийн ажил хоцрогдсон гэж хэлдэг. Хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе байгаагүй бол Есүс цовдлогдохгүй байсан, мөн бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм; хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх урагшилсаар байдаг; түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. Тэрээр цовдлолтой адил төстэй ажлыг үргэлжлүүлэн хадгалж, нэг, хоёр, гурван удаа загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг хэвийн ажлыг хадгалдаггүй бөгөөд Би ч гэсэн та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдэгтэй адилаар Түүний ажил үргэлжид өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь “шинэ” агаад “гайхалтай” хэмээх үгсэд оршдог. “Бурхан бол өөрчлөгдөшгүй, Бурхан үргэлжид Бурхан л байх болно”; энэ үг бол гарцаагүй үнэн. Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлж л Бурхан байх ба Тэр хэзээ ч Сатан болохгүй, гэхдээ Түүний ажил Түүний мөн чанартай адил хувиршгүй агаад өөрчлөгдөшгүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурхан бол ийм гэж чи зарладаг боловч Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Бурханы ажил тасралтгүй түгэж, байнга өөрчлөгдөж байдаг ба Бурханы хүсэл үргэлж илэрхийлэгдэж, хүнд мэдэгдэж байдаг. Бурханы ажлыг мэдэрч туулангаа хүний зан чанар тасралтгүй өөрчлөгддөг, мөн түүний мэдлэг тасралтгүй өөрчлөгддөг. Тэгвэл хаанаас энэхүү өөрчлөлт гарч байгаа юм бэ? Энэ нь Бурханы үргэлжид өөрчлөгдөх ажлаас гарч байгаа биш гэж үү? Хэрвээ хүний зан чанар өөрчлөгдөж болдог юм бол Миний ажил, Миний үг ч бас тасралтгүй өөрчлөгдөхийг хүн яагаад зөвшөөрч чаддаггүй юм бэ? Би хүний хязгаарлалтанд захирагдах ёстой гэж үү? Чи зүгээр л бодлогогүй хандаж байгаа биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Ариун Сүнс эрин үеийн дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажилладаггүй. Эрин үе солигдсон ба шинэ эрин үе шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Эрин үеийг эхлүүлэхээр Бурхан Өөрөө ирдэг ба эрин үеийг төгсгөлд аваачихын тулд Бурхан Өөрөө ирдэг. Хүн эрин үе эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс Еховагийн ажлыг эцэс болгоогүй бол Тэр зүгээр л хүн байсан бөгөөд Бурханыг төлөөлөөгүй гэдгийг тэр нь нотолно. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгавар болгож, Еховагийн ажлаас үргэлжлүүлэн Өөрийн ажлыг, шинэ ажлыг эхлүүлсэн учраас энэ нь шинэ эрин үе байсан бөгөөд Есүс Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь баталж байна. Тэд ажлын хоёр тэс өөр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь ариун сүмд хийгдсэн ба нөгөө нь ариун сүмийн гадна хийгдсэн аж. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан залах, харин нөгөө нь нүглийн тахилыг өргөх байсан. Ажлын эдгээр хоёр үе шат андашгүй өөр байсан; энэ нь шинэ болон хуучин эрин үеийн зааг байсан бөгөөд тэдгээр нь хоёр эрин үе юм гэж хэлэхэд буруудахгүй! Тэдний ажлын байршил нь өөр байсан, Тэдний ажлын агуулга өөр байсан мөн Тэдний ажлын зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ, өөрөөр хэлбэл шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй ба энэ нь Еховагийн эрин үе төгссөнийг баталдаг. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй ба иймд үүнийг дахин хийх нь давтаж байгаа явдал болох байсан. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхэлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байсан юм. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил хэзээ ч сүмээс цааш урагшилж чадахгүй байх байсан бөгөөд ямар нэгэн шинэ өөрчлөлт хэзээ ч гарахгүй байсан. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй. Тэр Өөрийн ажлыг сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн юм. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө байсан гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан ба энэ нь хэрэгжилтийнхээ байдлаар хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байсан. Есүсийн ирэлт нь Хуучин Гэрээний эрин үеийн Еховагийн ажлыг төгсгөлд нь аваачсан билээ. Хэдийгээр Тэд хоёр өөр нэрээр нэрлэгдэж байсан ч ажлын хоёр үе шат нь хоёулаа нэг Сүнсээр хийгдсэн бөгөөд хоёр дахийн ажил нь эхнийхийн үргэлжлэл байсан юм. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байсан. Иймээс Бурхан ирэх болгондоо Тэр шинэ нэрээр нэрлэгдэж, Тэр нэг эрин үеийг төлөөлж, Тэр шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэрийг авдаг ба Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил үргэлж урагшилж байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагш өрнөдөг ба Бурханы ажил ч үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд энэ нь ямагт урагшилсаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил бүр Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээх ёстой, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ илүү агуу ажлыг эхлүүлж, шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хэзээ ч хуучин арга зам, заавруудтай зууралддаггүй. Түүний ажил мөн хэзээ ч зогсдоггүй, цаг үргэлжид тохиолдож байгаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Өмнөх:Эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэсэн шинэ ажлыг хараад энэ нь жинхэнэ зам гэдгийг батлахын тулд юуг хайх ёстой вэ?

Дараах:Нигүүлслийн эрин үед шүтлэгтэн хүмүүс махбодтой болсон Христийг эсэргүүцэн тэмцэж эхлэв. Яагаад Христийг үргэлж шашны нийгэмлэг эсэргүүцэж, буруутгадаг вэ?

Танд таалагдаж магадгүй