Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 1: Эзэнийг эргэн ирэх үед итгэгчид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж бид итгэдэг, учир нь Библид: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17) гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид яагаад одоо газар дээр байж, хараахан өргөгдөөгүй байгаа юм бэ?

Хариулт:

Эзэний эргэн ирэлтэд найдахдаа бид Түүний хэлсэн зөгнөлд түшиглэх нь Эзэний эргэн ирэлтийг хүлээх оновчтой арга юм. Та ингэхэд хэнээс эш татаад байна вэ? Эзэний үгээс үү, эсвэл хүний үгээс үү? “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө” гэж хэн хэлсэн бэ? Тэдгээр нь Эзэн Есүсийн үг мөн үү? Эзэн Есүс хэзээ ч тиймэрхүү юм хэлээгүй. Ариун Сүнс ч бас тийм зүйл хэзээ ч хэлээгүй. Та нарын итгээд, эш татаад байгаа үг чинь Паулын үг. Паулын үг Эзэн Есүсийн үгийг төлөөлөх үү? Бурханыг төлөөлж чадах уу? Энэ нууцын хариултыг зөвхөн Бурхан л мэднэ. Хэрвээ завхарсан хүмүүс бид нар иймэрхүү сохор тайлбар, шүүлт хийгээд байвал энэ нь ноцтой асуудал шүү. Паул Христ байгаагүй. Тэр бол зүгээр л энгийн, завхарсан хүн. Түүний бичсэн зүйлс хүний санаа төсөөллөөр дүүрэн. Түүний үг үнэн биш учир бид нотолгоо болгон ашиглаж болохгүй. Бүх нотолгоо Библи дэх Бурханы үгэнд үндэслэх хэрэгтэй. Энэ нь үнэнтэй нийцнэ. Өргөгдөх, тэнгэрийн хаанчлалд орохыг Эзэн Есүсийн үгэнд үндэслэлгүй, Библи дэх хүмүүсийн үгэнд, ялангуяа Паулынхад үндэслэн судлах нь буруу, учир нь зөвхөн Эзэн Есүсийн үг л үнэн, зөвхөн Түүний үг эрх мэдэлтэй. Эзэн Есүс л Христ, тэнгэрийн хаанчлалын Хаан юм. Үнэн болон Бурханы хүслийг та нар Эзэн Есүсийн үгээс хайж яагаад болохгүй гэж? Та нар яагаад хүний үгийг эрлийнхээ үндэс болгоод байгаа юм бэ? Энэ нь Эзэний хүсэлтэй нийцдэг үү? Энэ нь та бүхнийг хүнийг дагаж, өөрийнхөө замаар явахад хүргээд байна. Бурхан хүн төрөлхтнийг газар дээр хөрс шорооноос бүтээсэн. Тэрээр газар дээрх Түүний бусад бүтээлийг зохицуулах үүргийг тэдэнд даалгасан. Өөрийг нь газар дээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, хүндлэхийг Тэр шаардаж, тэдний хүрэх газрыг тэнгэр биш, газар дэлхий гэж тогтоосон. Үүнээс гадна Бурхан, хаанчлалаа газар дэлхийд байгуулна гэдгээ бидэнд аль эрт хэлсэн. Тэр хүмүүс бидэнтэй хамт газар дээр амьдарч, газрын хаанчлалууд Христээр захируулсан хаанчлал болон хувирах ёстой. Иймээс Бурханы хаанчлал эцэстээ тэнгэрт биш газар дээр байгуулагдах болно. Тэнгэр лүү өргөгдөхөөр олон хүн хүлээж байгаа. Энэ бол тэдний өөрсдийнх нь үзэл, төсөөлөл, тэдний тансаг хүсэл юм. Энэ нь Бурханы ажлын баримт эсвэл үнэнтэй огт нийцдэггүй.

Эзэн Есүс юу гэж хэлснийг харцгаая: “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтуай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10). Эзэн Есүс бидэнд Бурханы хаанчлал тэнгэрт биш газарт байдаг гэдгийг тодорхой хэлсэн. Бурханы хүсэл тэнгэрт байгаа юм шиг газарт биелэх болно. Илчлэлийн 21:2-3-аас уншъя. “Ариун хот, шинэ Иерусалим нь … тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно.” Илчлэлийн 11:15-ыг гаргацгаая: “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно.” Эдгээр зөгнөлүүд ингэж дурдсан байдаг, “Бурханы асар хүмүүсийн дунд байж,” “шинэ Иерусалим нь … тэнгэрээс гарч Бурханаас буун …” “Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон” Энэ нь, Бурхан хаанчлалаа газарт байгуулах ба Тэр хүн төрөлхтөнтэй хамт газар дээр амьдарна. Дэлхийн хаанчлалууд тэр чигээрээ Христийн хаанчлал болж, мөнхөд үлдэх болно. Хэрвээ бид үзэл, төсөөлөлдөө тулгуурлан Бурханы хаанчлал тэнгэрт байна, Эзэн ирээд биднийг тэнгэр лүү аваачна гэж итгэвэл Түүний урьдын үг хий дэмий болох биш үү? Бодит байдал дээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эцсийн үр дүн нь газар дээр Бурханы хаанчлал байгуулагдах явдал. Төгс Хүчит Бурхан—эцсийн өдрүүдийн Христ газар дээр бүлэг ялагчийг бий болгохын тулд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлаа хийдэг. Бурханы авралыг олж авч, төгс болгуулж, ялагчид болсон хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлж, газар дээр Түүнийг замыг дагаж чаддаг хүмүүс юм. Тэд бол Түүний хаанчлалын хүмүүс юм. Эдгээр ялагч бий болсны дараа, Бурханы хүсэл газар дээр биелнэ. Тэр үед Христийн хаанчлал газарт байгуулагдаж, Бурхан бүрэн алдар сууг олж авах болно. Эцэст нь Илчлэлийн Ном дахь зөгнөлүүдийг Тэр биелүүлэх болно. Эдгээр баримтуудыг бид бас л сайн ойлгохгүй байна уу? Эзэн Есүс бидэнд ямар орон байр бэлдсэн юм бол? Бид эцсийн өдрүүдэд төрж, Түүнийг эргэн ирэх үед газар дээр Түүнтэй уулзаж, Бурханы цэвэрлэлтийг хүлээн зөвшөөрч, төгс болгуулж, ялагчид болно гэдгийг Тэр урьдчилан тодорхойлсон, ингэснээр бид Бурханы хүслийг гүйцэтгэж, газар дээрх бүх хаанчлал Христийн хаанчлал болно. Энэ бол Бурханы хүсэл билээ. Бурхан газар дээр ирдэг байтал бид тэнгэр лүү явах гээд байдаг. Хэрвээ Тэр биднийг агаарт өргөвөл тэнд хоол хүнс, амьдрах газар байхгүй. Бид яаж амьд үлдэх билээ? Эдгээр нь бүгд бидний үзэл, төсөөлөл биш гэж үү? Эзэн иймэрхүү зүйл хийх үү? Ингэж бодож байна гэдэг бид үнэхээр хүүхэд шиг байна гэдгийг харуулж байна. Бид ч амьдралаас хол байна даа!

Иймээс Бурханы хаанчлал эцсийн өдрүүдэд газар дээр байгуулагдах болно. Хүн төрөлхтний эцсийн хүрэх газар нь тэнгэрт биш, газар дээр байх болно. Үүнийг Бурхан томилсон. Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншицгаая, “Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход, энэ нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдан, хүнд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүн дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно. Бурхан анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын дор бүрнээ оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёуланд нь тус тусын амьдрах хэв маяг байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн; мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай адилгүй. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Иймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд эргэн очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээр Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох явдал болон хүний бүрэн аврал, амралтад орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх ба газар дэлхий дээр амьдарна; харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос). Удирдлагын ажлаа дуусгаад Бурхан, хүн хоёр хоёулаа амрах болно гэж Төгс Хүчит Бурхан тодорхой хэлжээ. Бурханы амрах газар тэнгэрт байдаг бол хүмүүс бидний амрах газар, газар дээр л байдаг. Энэ бол хүмүүс бидэнд зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй хүрэх газар юм. Энэ нь бас газар дээр биелсэн Бурханы хаанчлал юм. Хэрвээ Бурханд олон жил итгэсэн боловч үүнийг харж чадахгүй бол энэ нь Эзэний үгийн үнэнийг бид ойлгодоггүй гэсэн үг биш үү?

Тэгвэл, өргөгдөх гэж үнэндээ юу вэ? Олон хүн сайн мэддэггүй. Ариун хүмүүс өргөгдөхийн нууц Төгс Хүчит Бурханыг ирэхэд л илчлэгдсэн. Төгс Хүчит Бурхан юу гэж хэлдгийг харцгаая, “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс). Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой. “Өргөгдөнө” гэдэг нь газраас агаарт аваачигдаж, үүлэн дунд Эзэнтэй уулзана гэсэн үг биш. Тэнгэрт хүргэгдэнэ гэсэн үг ч биш юм. Энэ нь, Бурхан үгээ хэлж, ажлаа хийхээр газар дээр ирэх үед бид Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг дуулгавартай дагаж чадна гэдгийг хэлж байгаа юм. Энэ нь Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийн жинхэнэ утга учир юм. Эзэний дуу хоолойг ялгаж чаддаг, Төгс Хүчит Бурханы үгээс үнэнийг олж, үнэнийг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурхан руу эргэн ирдэг хүмүүс бол ухаалаг охид юм. Тэд бол Эзэнд “хулгайлагдаж”, Түүний гэрт эргэн ирсэн алт, мөнгө эрдэнийн чулуу бөгөөд сайн хэв чанартай, үнэнийг ойлгож, хүлээн авч чаддаг. Тэд Бурханы дуу хоолойг ойлгодог, үнэхээр өргөгдсөн хүмүүс юм. Тэд бол эцсийн өдрүүдэд газар дээр нууцаар ирээд ажлаа хийх үедээ Бурханы бий болгох ялагчид юм. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх ажлаа хийж эхэлснээс хойш Бурханы илрэлтээр цангаж байсан олон хүн Төгс Хүчит Бурханы үгнээс Түүний дуу хоолойг таньсан билээ. Ар араасаа тэд Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Түүнтэй нүүр тулан уулзахаар Бурханы сэнтийн өмнө тэд өргөгдсөн бөгөөд Түүний үгийн усалгаа, хоол тэжээлийг хүлээн авсан юм. Тэд Бурханы талаар жинхэнэ мэдлэг олж авсан. Тэдний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, Бурханы үгийн үнэний бодит байдлыг амьдран харуулж чадсан юм. Тэд Бурханы баялаг авралыг хэдийнээ хүртсэн. Агуу гамшиг ирэхээс өмнө энэ хүмүүс ялагч болгуулсан. Тэд анхны үр жимс болж Бурханаар авхуулсан юм. Үзэл, төсөөлөлтэйгөө зууралдаж, Эзэнийг ирээд тэнгэр лүү авч явахыг сохроор хүлээдэг, Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг голдог хүмүүс бол мунхаг охид юм. Тэд бол Бурханд хаягдах хүмүүс. Тэд гамшигт зовж, уйлж, шүдээ хавирах тавилантай. Энэ бол баримт.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Бид өргөгдөхийг хэрхэн ойлгох ёстой вэ? Бурхан энэ ертөнц, энэ эзэмшил дороос хүнийг хэрхэн аварч, тэр ертөнц, тэр эзэмшил дор хэрхэн байрлуулдаг тухай тайлбарлахын тулд бид өргөгдөхийг ашигладаг. Гэвч хүмүүс өргөгдөх талаар бодох болгондоо агаарт өргөгдөх хэмээн төсөөлдөг. Энэ чинь эндүү ташаа бус уу? Жишээлбэл, чи хоцрогдсон, алс тосгонд төрөөд, дараа нь томоохон хотод ажиллахаар томилогдвол бид үүнийг алс тосгоноос том хотод ажиллаж амьдрахаар дэвшлээ хэмээн хүн төрөлхтний хэлээр тайлбарлана. Өргөгдөх гэдгийн утга учир нь энэ бус уу? Энэ дэвшилт нь хүний төсөөлдөг агаарт өргөгдөх явдлаас өөр үү? Эдгээрийн аль нь бодит байдал вэ? Өргөгдөх гэдэг нь нэг төрлийн ертөнцөөс өөр төрлийн ертөнц рүү өргөгдөхийг хэлдэг—энэ бол дэвшилт! Энэхүү дэвшилт нь газраас өндөрт өргөгдөх юм уу газраас сансарт өргөгдөх явдал биш бөгөөд тийм утгатай биш. Харин ч энэ нь улам өндөр түвшин, дээгүүр байр суурь, дээгүүр зэрэглэлийн газар луу өргөгдөх явдлыг хэлдэг. Энэ бол дэвшилт юм. Жишээлбэл, бид анх завхарсан хүн төрөлхтний хамгийн доод түвшин дэх нийгмийн ямар ч байр суурьгүй, бусдад дорд үзэгдэн, дарлал мөлжлөгт автсан, үг хэлэх эрхгүй тариачид, ажилчид байсан бөгөөд одоо Хаанчлалын эрин үеийн ард түмэн болж гэнэт өргөгджээ—бидний байр суурь дэвшсэн бус уу? Анх бид завхарсан хүн төрөлхтөн буюу харанхуй, ёрын муу ертөнц дэх хамгийн доод түвшний хүн төрөлхтөн байснаа одоо гэнэт Бурханы хаанчлалын ард түмэн, Хаанчлалын эрин үеийн иргэд болохоор өргөгддөг. Хэрэв бид Хаанчлалын эрин үеийн ард түмэн болж өргөгдсөн бол энэ чинь өргөгдөлт бус уу? Энэ бол жинхэнэ өргөгдөлт юм. “Би одоо ч тэндээ амьдарсаар байгаа биш үү? Тэрхүү ажлаа хийсээр байгаа бус уу? Идэж ууж, өмсөж зүүдэг зүйл маань огт өөрчлөгдөөгүй бус уу? Надад яагаад өндөрт байгаа юм шиг санагдахгүй байна вэ?” гэж зарим нь хэлдэг. Чамд хэр сайхан, муухай санагдаж байгаагаар өргөгдсөн эсэхийг чинь тодорхойлж болохгүй. Энэхүү баримт илчлэгдэх өдөр ирэх үед чиний өндөрт байгаа гэж итгэдэг хүмүүс сүйрнэ, харин чи өөрийгөө юу ч олж аваагүй гэж бодож болох ч үлдэж хоцрох хүн нь чи байх болно; үүнийг чи яаж тайлбарлах вэ? Хаанчлалын ард түмний энэ утга учир нь үнэн юм. Энэ баримт батлагдах өдөр ирнэ. “Өө, би үнэхээр өргөгдчихөөд мэдээгүй байжээ, Бурханы ажил маш гайхалтай юм” гэж тэр үед чи хэлнэ. Хүмүүс үнэнгүй бол энэхүү өргөгдөлтийг мэдэхгүй бөгөөд хэчнээн их ерөөгдсөнөө мэдэлгүйгээр ерөөл дунд амьдрах болно. Агуу гамшиг тохиох үед Бурхан чамайг хамгаалж, ямар ч гамшиг чамд тохиохгүй; одоо та нар аль хэдийн өргөгдсөн, мөн Бурханы сонгосон хүмүүс, Хаанчлалын эрин үеийн ард түмэн болсон гэдгийг энэ тайлбарлаж байгаа бус уу? Тус асуудлыг энэ тайлбарлаж байгаа бус уу? “Энэ бол баримт, миний байр суурь лавтай өөр байна. Хэдийгээр дэлхий ертөнц дэх хүмүүс намайг ажилчин, тариачин хэвээрээ гэж үздэг боловч Бурханы нүдээр бол би Хаанчлалын эрин үеийн хүн; иймээс би үнэхээр өргөгдсөн бөгөөд өргөгдөлтийн нигүүлслийг аль хэдийн эдэлж байна” гэж чи нэг л өдөр хүлээн зөвшөөрөх болно. Энэ бол өргөгдөх гэдгийн бодитой утга учир юм. Хэрэв чи өргөгдөх гэж нэрлэгддэг зүйлийг ойлголгүй, өөрийн төсөөлөлд түшиглэн, өргөгдөх гэдэг нь агаарт өргөгдөх явдал юм хэмээн итгэдэг бол зүгээр л агаарт өргөгдөхөө хүлээж дээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

Дараах:Асуулт 2: Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан махбод болж, хүний Хүү болсон гэж та нар гэрчилдэг, гэсэн ч шашны пасторууд болон ахлагчдын дийлэнх нь, Эзэн үүлсийн хамт эргэн ирнэ гэх итгэлээ хадгалдаг. Тэд үүнийгээ голчлон дараах Библийн эшлэлүүдэд үндэслэдэг: “Энэ Есүс … тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүхэн Түүнийг харах болно” (Илчлэл 1:7). Түүнчлэн шашны пасторууд болон ахлагчид бас, үүлсийн хамт ирээгүй ямар ч Эзэн Есүс хуурамч бөгөөд гологдох ёстой гэж бидэнд сургадаг. Иймээс энэ үзэл бодол нь Библитэй нийцдэг эсэхийг бид сайн мэдэхгүй байна; иймэрхүү ойлголт зөв үү, буруу юу?

Холбогдох агуулга