Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

31. Эзэн Есүс аль хэдийн ирсэн гэж та нар хэлсэн боловч бид итгэдэггүй. Бид олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд Түүний төлөө үргэлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн. Эзэн ирэх үедээ үүнийгээ эхлээд бидэнд илчлэх ёстой. Эзэн үүнийг бидэнд илчлээгүй тул Тэр эргэн ирээгүй гэдгийг энэ нь харуулж байна. Энэ итгэлд буруу зүйл юу байгаа юм бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг.⋯Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглээ улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн саналтай байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний санал юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?

⋯⋯⋯

⋯Хуучин гэрээний үеийн Исаиагийн хамгийн агуу зөгнөлийн номонд Есүс хэмээх хүүхэд Шинэ гэрээний эрин үед төрнө гэж огт дурдаагүй, харин Иммануел нэртэй эрэгтэй хүүхэд төрөхийг л цухас дурдсан байдаг. Яагаад тэр Есүс гэдэг нэрийг онцлоогүй вэ? Хуучин Гэрээний хаана ч энэ нэр харагддаггүй, тэгвэл чи яагаад Есүст итгэсээр байдаг юм бэ? Түүнд итгэхээсээ өмнө чи Есүсийг мэдээж өөрийн нүдээр хараагүй биз дээ? Эсвэл чи илчлэл хүлээн авсан болохоор итгэж эхэлсэн юм уу? Бурхан чамд үнэхээр тийм нигүүлслийг харуулах болов уу? Тэгээд чамд тийм агуу ерөөл хайрлана гэж үү? Чи ямар үндсэн дээр Есүст итгэсэн бэ? Тэгвэл чи, Бурхан өнөөдөр махбод болсон гэдэгт яагаад итгэдэггүй юм бэ? Чамд Бурханаас ирсэн илчлэл байхгүй байгаа нь Тэр махбод болоогүй гэдгийг баталж байна гэж чи яагаад хэлдэг юм бэ? Бурхан Өөрийн ажлыг эхлүүлэхийн өмнө хүнд хэлэх ёстой гэж үү? Тэр эхлээд хүний зөвшөөрлийг авах ёстой гэж үү? Исаиа эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг л тунхагласан боловч Мариа Есүсийг төрүүлнэ гэдгийг хэзээ ч зөгнөөгүй юм. Тэгвэл чи яагаад Мариагийн төрүүлсэн Есүст итгэсэн юм бэ? Чиний итгэл мэдээж тодорхойгүй байдал болон төөрөгдлийн нэг байж таарахгүй! ⋯

Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд Исаиагийн зөгнөлөөс эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг мэдэж байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хавчин шахсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, Есүийн ажил нь зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар тэдний мэддэг зүйлээс өөр байна гэж итгэсэн; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Тэдний Бурханд тэрслэх тэрслүү байдлын мөн чанар нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг туйлын хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол энэ нь зөв урсгал юм. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд үүнийг өчүүхэн төдий ч сэжиггүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэгийг олж авч, Түүний эсрэг тодорхой хэмжээгээр болгоомжилсон бол энэ нь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш гэж үү? Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрийн аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы илрэлтийг нүдээр харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл, та нар эхлээд өөрсдийн үзлээ даван гарах ёстой. Та нар Бурханаас үүнийг хий, түүнийг хий гэж шаардах ёсгүй, тэр ч байтугай өөрсдийн үзлээрээ Түүнийг хязгаарлаж, өөрийн хил хязгаартаа түүнийг байлгах ёсгүй. Үүний оронд, та нар Бурханы хөлийн мөрийг хэрхэн олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай болон Бурханы шинэ ажилд өөрсдийгөө хэрхэн тушаах тухай асуух ёстой; энэ нь хүний хийх ёстой зүйл юм. Нэгэнт хүн нь үнэн биш учраас, тэр үнэнийг эзэмшээгүй учраас, хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

Өмнөх:Есүс Өөрийн ажлыг гүйцэтгэхдээ өвчтэй хүмүүсийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдгүүд болон гайхамшгуудыг үйлдсэн. Төгс Хүчит Бурхан яагаад Өөрийн ажилд тэмдгүүд болон гайхамшгийг үйлддэггүй вэ?

Дараах:Урьд нь би Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, буруутгаж байсан бөгөөд би Бурханыг хараасан зүйлс хэлсэн; Бурхан намайг аврах уу?

Танд таалагдаж магадгүй