Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

42. Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг таягдан хаядаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, харин Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүн нь аврагдаж, Бурханд гэрчлэл хийх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүн нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй, таягдуулах хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Түүнчлэн тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь сэргэсэн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг. Бурхан амилж, авралыг нь харж, Өөрт нь үнэнч байж чадах, Өөрийг нь эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр, бие махбодтой болсон Бурханд болон Түүний илрэлтэд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүн амилж чаддаг бол зарим нь чаддаггүй; уг чанар нь аврагдаж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг. Олон хүн Бурханы үгээс ихийг сонссон атлаа Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы олон үгийг сонссон боловч бас л тэдгээрийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, тэд ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд Бурханы ажилд мөн санаатайгаар саад учруулдаг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй, Түүний төлөө юу ч зориулж чаддаггүй, мөн нууцаар чуулганы мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Энэ хүмүүс бол аврагдах боломжгүй үхдлүүд юм. Бурхан Өөрийнх нь ажлын дунд байгаа бүх хүнийг авардаг. Гэвч тэдний нэг хэсэг нь Бурханы авралыг хүлээж авч чаддаггүй; цөөн тооны хүн л Түүний авралыг хүлээн авч чадна, учир нь ихэнх хүн хэтэрхий үхмэл, тэд аврагдаж чадахгүй болтлоо үхмэл болж, Сатанд тэр чигтээ ашиглуулсан ба уг чанар нь хэтэрхий хорлонтой. Мөн тэрхүү цөөн тооны хүн ч Бурханд бүрэн дуулгавартай байж чадаагүй. Тэд анхнаасаа Бурханд туйлын үнэнч, Бурханд туйлын хайртай байсан хүмүүс биш; харин Бурханы байлдан дагуулах ажлаас нь болж дуулгавартай болсон, Бурханы дээдийн дээд хайраас нь болж Бурханыг хардаг, Бурханы зөвт зан чанараас болж өөрсдийнх нь зан чанарт өөрчлөлт гардаг, мөн Бурханы бодитой агаад энгийн ажлаас нь болж тэд Бурханыг мэдэж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс

Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгодог. Тэр тэднийг амархан таягдан хаядаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, шашны хуучин хэрэгжүүлэлт болон дүрэм журмыг хаяж, шашны хуучин үзлээр өнөөдрийн Бурханы үгийг хэмжихээ болих үед л чамд ирээдүй байх болно. Хэрвээ чи хуучны зүйлстэй зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чамд аврагдах ямар ч арга үгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаардаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг хориглох ёстой”-оос

Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс, бас үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Үнэхээр Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс, үнэний талд чин сэтгэлээсээ зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс нь бүгд үнэнээр дутмаг хүмүүс бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг. Чуулганд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүс нь Сатаны боолууд ба Сатаны биелэл юм. Ийм хүмүүс маш хорлонтой. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадваргүй хүмүүс бүгд хорон муу санаа зорилго өвөрлөж, үнэнийг гутаадаг. Энэ хүмүүс Сатаны бүр ч бодитой төлөөлөгч юм; тэд аврагдах аргагүй ба мэдээж бүгд таягдан хаягдах бай мөн. Бурханы гэр бүл, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүст ч үлдэхийг зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажлыг хийх цаг биш; тийм хүмүүс эцэстээ зүгээр л илчлэгдэж, таягдуулна. Өөр нэмэлт хэрэгцээгүй ажлыг энэ хүмүүс дээр зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсоход болон үнэнд гэрчлэл хийхэд тэнцэхгүй. Үнэн ердөө ч тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч энэ нь хэрэгжүүлдэг хүмүүст чиглэдэг. Хүн бүрийн төгсгөл илчлэгдэхээс өмнө чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад хийдэг хүмүүсийг одоохондоо эхлээд хойш тавьж, дараа нь тэдэнтэй харьцана. Ажил дуусмагц энэ хүмүүсийг нэг нэгээр нь илчилж, дараа нь таягдан хаяна. Одоохондоо, үнэнээр хангаж байх үед тэд үл ойшоогдоно. Үнэн бүхэлдээ хүнд илчлэгдэх үед тэр хүмүүсийг таягдан хаях ёстой; тэр үе нь ч бас бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдах цаг үе байна. Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй овсгоо самбааныхаа улмаас ёрын муу хүмүүсийн гарт сүйрэх ба ёрын муу хүмүүсээр удирдуулан төөрөлдөж, эргэн ирж чадахгүй байх болно. Энэ хүмүүс үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, муу хүмүүсийн талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэднийг энэ маягаар зохицуулах ёстой. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулна гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа тэднийг дагахын тулд зүрх сэтгэлээ чангалан, үнэний эсрэг явдаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд ёрын мууг үйлдэж байгаа хэрэг бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийдсэн хүмүүс, мөн тэднийг дагадаг бусад хүмүүс байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцэх уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэнээс үүдэн аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэст нь үнэнээс үүдэн сүйрэл дуудах болно. Эдгээр нь үнэнийг хэрэгжүүлдэг ба хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж байдаг төгсгөл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас

Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “даруу” мэт харагддаг боловч Сүнсний өмнө догширч, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчилж,_гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг хялбархан олж авч, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авалгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрж хайдаггүй, зүгээр л үнэнч шударга байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, өөрт байгаа бүхнийг зарлагадахыг хүсдэг бол, өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолж, гэрчлэлд зогсох чадвартай бол, Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөртөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол энэ хүмүүс гэрлээр тэтгэгддэг бөгөөд хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Зарим хүн сөрөг зүйл тохиолдоход үүргээ орхидог бөгөөд бүтэлгүйтэл бүрийн дараа өндийн босож чаддаггүй. Энэ хүмүүс бүгд үнэнийг хайрладаггүй мунхгууд бөгөөд насан туршдаа итгэсэн ч үнэнийг олж авч чадахгүй. Ийм мунхаг хүмүүс яаж эцсээ хүртэл дагаж чадах юм бэ? Хурц ухаантай, үнэхээр хэв чанартай, мөн сүнслэг асуудлыг ойлгодог хүмүүс нь үнэний хайгуулчид бөгөөд магадгүй арван удаагаас наймд нь онгод хүртэж, сургамж, гэгээрэл, ахиц дэвшил олж чаддаг. Сүнслэг асуудлыг ойлгодоггүй тэнэг хүнд ийм зүйл тохиолдох үед арван удаагаас ганцад нь ч амийн ямар нэг ашиг тус олж авахгүй бөгөөд ганц ч удаа өөрчлөлт хийж, уг чанараа ойлгохгүй. Тэд арван удаа бүтэлгүйтэж, арван удаа бүдэрдэг ч мөн л сэрдэггүй, асуудлын уг үндсийг олохын тулд үнэнийг эрж хайдаггүй. Ийм хүн номлол хэчнээн их сонслоо ч нэмэргүй бөгөөд үнэнийг хэзээ ч ойлгохгүй—тэд бол өнгөрсөн хэрэг. Тэднийг бүдрэх болгонд нь өөр нэг хүн өргөж босгон, ятгах шаардлагатай байдаг. Хэрэв тусламж авч, ятгалга сонсохгүй бол тэд ердөө эргэж босохгүй. Ийм зүйл тохиолдох болгонд унах аюул тулгардаг ба тухай бүрд тэд доройтох аюултай байдаг. Энэ нь тэдний хувьд төгсгөл бус уу? Энэхүү хэрэггүй хүмүүсийг аврах өөр үндэслэл бас л байна гэж үү? Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүст зориулсан аврал юм. Энэ бол биеэ хянах чадвартай, шийдвэртэй, үнэн болон зөв шударга байдалд тэмүүлдэг хүмүүст зориулсан аврал билээ. Хүн шийдвэртэй байна гэдэг нь зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн мөрөөсдөг ба мөс чанартай байна гэсэн үг юм. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд энэ хүмүүс дээр ажилладаг. Хэрэв чиний дотор үнэнийг хайрлах хайр, зөв шударга байдал болон гэрлийн төлөөх тэмүүлэл байдаггүй бол ёрын муутай тулгарах болгондоо чи ёрын муу зүйлийг хөсөр хаях хүсэл, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэргүй байх болно. Хэрэв мөс чанар, үнэнийг хүлээн авах чадвар чинь хөшүүн, үнэнд юм уу тохиолдож байгаа зүйлд мэдрэмжгүй ханддаг, юуг ч ялгаж салгаж чаддаггүй, аливааг зохицуулж, шийдвэрлэх чадваргүй бол чи аврагдах ямар ч аргагүй юм. Ийм хүнд сайшаах ямар ч зүйл байдаггүй, мөн түүн дээр ажиллахуйц үнэ цэнтэй юу ч байдаггүй. Бурхан үнэний талаар хэчнээн тодорхой, ил тод ярилаа ч гэсэн тэд аль эрт үхчихсэн мэт огт хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэд дуусгавар болсон бус уу? Амьсгалтай бүхнийг хиймэл амьсгалаар аварч болно. Гэвч аль хэдийн үхээд, сүнс нь явчихсан бол хиймэл амьсгал тус болохгүй. Чамд ямар нэг зүйл тохиолдмогц чи бултаж, ямар ч гэрчлэл хийдэггүй тул хэзээ ч аврагдаж чадахгүй бөгөөд бүрмөсөн өнгөрчээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Будилсан хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс

Ийм хүмүүс шинэ ажлын талаар ямар ч ойлголтгүй боловч тоймгүй их үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч үүрэг биелүүлдэггүй; харин ч гай тарьж, сөрөг үгсийг газар сайгүй тараадаг, тэр ч байтугай элдэв төрлийн муухай хэрэг хийх, чуулганд үймээн тарих, тэгснээр ялган салгах чадвар дутмаг хүмүүсийг сандрааж, будилуулдаг. Энэ амьд диаволууд, энэ муу ёрын сүнснүүд чуулганаас аль болох хурдан явах ёстой, чамаас болж чуулган хохирох вий. Чи өнөөдрийн ажлаас айдаггүй байж болно, гэхдээ маргаашийн зөвт шийтгэлээс айхгүй байна гэж үү? Чуулганд маш олон завшигч хүмүүс, бас Бурханы хэвийн ажлыг үймүүлэх гэж хичээдэг асар олон чоно бий. Эдгээр зүйл нь бүгдээрээ Диаволын явуулсан чөтгөрүүд, гэнэн хургануудыг ховдоглон залгихаар хичээдэг хэрцгий чононууд юм. Эдгээр хүн гэгчдийг хөөн зайлуулахгүй бол тэд чуулган дахь шимэгч хорхой, тахил залгидаг цагаан эрвээхэй болдог. Энэ зэвүүн, мэдлэггүй, өөдгүй, жигшмээр өт хорхойнууд нэг л өдөр шийтгүүлнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас

Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс, итгэл нь тодорхойгүй хүмүүс, хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс, садар самуун явдалд мэргэшсэн навсгар, ноорхой хүмүүс, Еховагийн тахилыг болон Түүний өмчийг хулгайлдаг хүмүүс, хээл хахуульд дуртай хүмүүс, тэнгэр лүү явах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс, зөвхөн хувийн алдар нэр, эд хөрөнгийг эрмэлздэг биеэ тоосон, их зантай хүмүүс, эрээ цээргүй үг тараадаг хүмүүс, Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс, Бурханы Өөрийнх нь эсрэг шүүлт хийж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс, бусадтай бүлэглэж, өөрийн тусгаар тогтносон хаанчлалыг байгуулахаар оролддог хүмүүс, садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад эрэгтэй, эмэгтэйчүүд, хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрэгтэй, эмэгтэйчүүд, нүгэлдээ урхидуулсан, гэмшдэггүй хүмүүс—тэд бүгд аврагдахын аргагүй биш гэж үү? Садарлал, нүгэлтэй байдал, хар дом, хар шид хэрэглэх, хараал зүхэл болон эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтаас гарсан, үнэн болон амийн үгс та нарын дунд гишгэлэгдсэн бөгөөд ариун хэл та нарын дунд бузарлагдсан. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрсэн! Та нар хаана очиж төгсөх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн нүгэлт үйлийг үйлддэг, садарлалд урхидуулсан хүмүүс яаж үргэлжлүүлэн амьдарч зүрхлэх юм бэ? Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт шиг гэдгээ чи мэдэхгүй гэж үү? Юу та нарыг энийг, тэрийг шаардах эрхтэй болгож байгаа юм бэ? Өнөөг хүртэл үнэнийг хайрладаггүй зөвхөн махан биеэ хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт байгаагүй—иймээс тийм хүмүүс яаж аврагдах юм бэ? Өнөөдөр ч гэсэн амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, өөрсдийн байр суурийн төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—тэд хэвээрээ л байгаа биш гэж үү? Тэднийг аврахын үнэ цэнэ хаана байна вэ? Чи аврагдаж чадах эсэх нь чи хэр сайн мэргэшсэнээс эсвэл чи хэдэн жил ажилласнаас хамаардаггүй, тэр ч бүү хэл чамд хэчнээн итгэмжлэл байгаагаас хамаардаггүй. Энэ нь чиний эрэл хайгуулд ямар нэгэн үр нөлөө байсан уу гэдгээс хамаарна. Аврагдсан хүмүүс бол жимсэлдэг мод, харин өтгөн навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэгээд юу гэж? Чиний гэрчлэл хаана байна вэ? Бурханыг гэсэн чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хамаагүй бага—ийм нэгэн бол доройтсон нэгэн биш гэж үү? Чи яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний угийн чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, чи аврагдаж чадахгүй! Тийм хүмүүс таягдагдахгүй гэж үү? Миний ажил дуусах үе нь чиний эцсийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийсэн ба маш олон үг хэлсэн—үүний хэр их нь та нарын чих рүү орсон бэ? Үүний хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Миний ажлын үеэр та нар үргэлж Миний эсрэг үйлддэг ба та нар хэзээ ч Миний үгийг мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи өөрийн хувийн ажлыг хийж өөрийн жаахан хаанчлалаа байгуулдаг—сүрэг үнэг, нохой та нарын хийж байгаа бүхэн чинь Миний эсрэг байдаг! Зөвхөн өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг л та нар үргэлж тэвэртээ оруулахаар хичээдэг—та нарын хүндлэл хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн чинь бусармаг! Та нарт ямар ч дуулгавартай байдал эсвэл хүндлэл байхгүй, хийдэг бүхэн чинь бусармаг агаад гүтгэн доромжилсон байдаг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө сээтэгнэсэн янхнуудыг өөрсөддөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би тийм бэлгийн ёс суртахуунгүй чөтгөрүүдийг аврахгүй, Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу умбуулсан—та нарт өөрсдийгөө өмөөрөх зүйл юу байгаа юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар маш зэвүүн! Та нар жигшүүртэй! Тийм хог хаягдлууд хэрхэн аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Эдгээр үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; та нар нүгэлтэй байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар хүнд, олз ашиг, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал болон эмэгтэйчүүдийн сээтэгнүүр занд сэтгэл татагддаг. Юу та нарыг Миний хаанчлалд орох эрхтэй болгож байгаа юм бэ? Та нарын дүр зураг бүр Бурханыхаас ч илүү их, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах та нарын нэр хүндийн талаар ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтэн мөргөдөг шүтээн болсон. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед энэ нь мөн авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын олонх нь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос

Хожим амралтын үеэр амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай байхыг зорьдог хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх гэсэндээ л үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Бүх хүний үр дүнг зохицуулахад зохих стандарт Бурханд бий; Тэр хүний үг, үйлдэл төдийхөнд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэг үе гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Бурхан, Өөрийнх нь төлөөх урьдын үйлчлэлээс нь болж хүний бүх хорон муу үйлдэлд огтхон ч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө хэзээ нэгэн цагт зарлагадсаных нь төлөө хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хорон муу үйлдлээ хэн ч нууж, үүгээрээ сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хүн өөрийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байдаг, шагнал хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч, ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ бас л Бурханд гэрчлэл хийж чадахгүй, үүргээ ном ёсоор нь биелүүлж чадахгүй байвал Бурханд нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн энэ хүмүүс мөн л устгагдах болно. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, мөн амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Өмнөх:Ёрын муу үйл гэж юу вэ? Ёрын муу үйлийн илрэлүүд нь юу вэ?

Дараах:Хүний эцсийн үр дүнг Бурхан юунд үндэслэн тодорхойлдог вэ?

Холбогдох агуулга