Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Худал хуурмагийн ард юу байдаг вэ

Шиаужин   Хэзэ хот, Шаньдун муж

Биднийг шударга хүн байж, үнэн зөв ярихыг шаардсан Бурханы үгийг харах тоолондоо би дотроо “Үнэн зөв ярих тал дээр надад асуудал алга. Хүрзийг хүрз гээд, юмсыг нэрээр нь дуудахыг л хэлнэ биз дээ? Амархан биш гэж үү? Энэ ертөнцөд миний дургүйг хамгийн их хүргэдэг зүйл бол ярихаараа худал ярьдаг хүмүүс юм” гэж боддог байлаа. Үүний улмаас би өөртөө хэт итгэлтэй байж, энэ тал дээр ямар ч асуудалгүй гэж боддог байсан. Гэвч зөвхөн Бурханы илчлэлээр дамжуулан би үнэн рүү орж эсвэл зан чанараа өөрчлөхгүйгээр хэн ч үнэн зөв ярьж чадахгүй гэдгийг олж мэдсэн юм.

Нэгэн удаа би ХХ-г бусад хүмүүст санаа тавьдаггүй, бусдын сайн сайхан байдлыг авч хэлэлцдэггүй болохыг олж хараад тэднийг энэрэлгүй сэтгэлтэй гэж хэлж билээ. Хожим нь би зөвхөн нөхөрлөлөөр дамжуулан бидний бусдыг хайрлах жинхэнэ хайр нь бидний амийн оролт руугаа авчирч байгаа харилцан бие биенээ дэмжих, туслахад оршдог гэдгийг ойлгосон юм. Өөр нэгэн удаа би ХХ-г үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа цөөн хэдэн доллар илүү зарцуулсныг олж хараад тэр хүн хэтэрхий шунахай уг чанартай юм байна гэж хэлж билээ. Гагцхүү хожим нь би бага зэрэг завхарсан зан чанар харуулж буй хүмүүс болон тийм уг чанартай хүмүүсийн хооронд ялгаа бий гэдгийг ухаарсан юм. Дараа нь бас нэг удаа удирдагч маань нэгэн эгчийн нөхцөл байдлын талаар надаас асуусан юм. Тухайн үед шударгаар мэдээлэх ёстойгоо мэдэж байсан ч тэр эгчийн талаар тодорхой үзэл бодол надад бий болсон байсан болохоор би түүний харуулсан завхралын тухай хатуу ширүүн үг хэлэхгүй байж чадаагүй бөгөөд түүний сайн талуудын талаар ганц ч үг цухуйлгаагүй юм. Миний өөрийн ажилд гажилт, алдаа дутагдал гарах үед би үргэлж тухайн нөхцөл байдлын талаар удирдагч нарт нууцаар мэдээлж, бодит байдлын үнэнийг нуух замаар өөрийнхөө нэр нүүр, байр суурийг хамгаалдаг байв...

Ийм нөхцөл байдалтай тулгарах үед миний толгой бүр мөсөн эргэж, самуурдаг байв: Би яагаад зүрх сэтгэлдээ үнэнийг ярихыг хүсэж байгаа мөртлөө амаа нээхээрээ үнэн бодит зүйлийг ярьдаггүй юм бэ? Залбирч, чиг заавар авах үүднээс би энэ асуултынхаа хамт Бурханы өмнө очив. Дараа нь би нөхөрлөлийн үеэр нэг хүний ярьсан зүйлээс “Хүмүүс яагаад хэзээ ч үнэн зөв ярьдаггүй вэ? Үүнд гурван үндсэн шалтгаан байдаг. Нэгдэх шалтгаан нь хүмүүсийн буруу төсөөлөл юм. Аливаа зүйлийг харж буй байдал нь буруу байдаг тул тэд буруу зөрүү ярьдаг. Хоёрдахь шалтгаан нь тэдний хэв чанар дэндүү дутуу явдал юм. Тэд аливаа зүйлийг бодитоор судалж шалгалгүйгээр хайхрамжгүй хийдэг, бас хов жив сонсох дуртай байдаг тул тухайн зүйл нь олон удаа давслагдаж өөрчлөгдөхөд хүрсэн байдаг. Мөн түүнчлэн өөр нэг шалтгаан байдаг нь хүмүүс муу зан чанартай байх явдал юм. Тэд ярих үедээ хувийн зорилгоо хольж хутгадаг, зорилгодоо хүрэхийн тулд худал зүйл зохиож ярих замаар бусдыг хуурч, хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд үнэнийг санаатайгаар гуйвуулж ярьдаг. Ийм нөхцөл байдлыг хүн өөрөө бий болгодог бөгөөд үнэнийг эрэлхийлэх, өөрийн уг чанарыг таньж мэдэх замаар шийдвэрлэх ёстой юм.” (Чуулганы удирдагч, ажилтнуудтай хийсэн Христийн ярианы тэмдэглэл дэх “Шударга хүн байхын тулд тухайн хүн үнэн зөв ярьж, үнэн сэтгэлээс ажиллах ёстой” гэсэн хэсэг). Эдгээр үгийг харсан даруйдаа би гэрэл олж харав. Одоо бол үнэн зөв ярих нь миний бодож байсан шиг амархан зүйл биш гэдгийг олж харав. Хүмүүсийг буруу зөрүү ярихад хүргэдэг олон хүчин зүйл байдаг, тухайлбал хүмүүсийн үзэл бодол нь эндүүрэл дүүрэн, өөртөө хэт итгэлтэй, үнэнгүй, бодит бус эсвэл завхарсан зан чанартай байх. Миний хувьд бол аливаа зүйлийг миний бодож байгаагаас өөр байдлаар хийж байгаа хүмүүсийг харахаар тэдний энэрэлгүй сэтгэлтэй гэж дүгнэхдээ арай л түргэддэг байсан. Бага зэрэг завхарсан зан чанар илэрхийлж буй хүмүүсийг харахаараа би тэднийг тодорхой төрлийн хүн болгон тодорхойлдог байлаа. Өөр хэн нэгний талаар үзэл бодолтой болж, тэдний нөхцөл байдлын талаар мэдээлэх үедээ би бодит байдлыг хэтрүүлэн дүрсэлж, нэмж худал зүйл ярьдаг байв. Үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үедээ би өөрийнхөө ашиг сонирхлын төлөө бусдыг хууран мэхэлж, Бурханыг залилдаг байсан... Энэ бүх нөхцөл байдал, илэрхийлэлт нь би үнэнд ороогүй, миний үзэл бодол хэт итгэл дүүрэн байсан, миний зан чанар огт өөрчлөгдөөгүй болохоор тохиолдсон биш гэж үү? Би зөвхөн одоо л ойлгож байна: Хүн зөвхөн үнэнийг ойлгож, үнэнд орж, зан чанараа өөрчилсөн цагт үнэн зөв баримтыг баараггүй үзүүлж, түүнд тохиолдож буй бүх зүйлийг шударга, үнэн зөвөөр онцлон үзэж чаддаг болно. Үнэнийг эзэмшээгүй байх цагт хүн асуудлын мөн чанарыг олж харж чадахгүй тул үнэн зөв ярьж чадахгүй билээ. Зан чанараа өөрчлөлгүйгээр завхарсан махан бие дотор амьдарч, аливаа зүйлийг өөрийн ашиг сонирхол, зорилгодоо нийцүүлж хийдэг байснаар тухайн хүний үнэн зөв ярих магадлал бүр ч бага байдаг.

Ээ Бурхан минь! Өөрийнхөөрөө байгаа эх байдалдаа найдаж, шаргуу тууштай зангаа түшиглэснээр үнэн зөв ярьж чадна гэж үзэж байхдаа хэчнээн гэнэн, өөртөө итгэлтэй байсныг минь ухааруулж, гэгээрүүлж, чиглүүлж өгсөн Танд талархъя. Ийм бардам, бусдыг үл тоосон байдлаар сайрхаж байсан нь Сатан намайг ямар гүн гүнзгий хэмжээнд завхруулсныг олж хараагүй байсныг минь харуулж байна. Өнөөдрөөс эхлэн би үнэнийг эрэлхийлэхэд илүү их хүчин чармайлт гаргаж, зан чанараа өөрчлөхөд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, хүмүүс болон юмсыг Бурханы үгийн дагуу хардаг болж, үнэн зөв ярьж, үнэн сэтгэлээсээ ажилладаг шударга хүн болохыг эрмэлздэг болохыг хүсэж байна.

Өмнөх:Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг

Дараах:Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Танд таалагдаж магадгүй