Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

27. Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд, хүмүүсийн дотрох үзэгдэл тодорхойгүй болж, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруушаал байдаг, эдгээр буруушаал болон бодол тэдний дотор үргэлж саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөлтэй байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй, өөрсдийгөө яахаа мэддэггүй бөгөөд цуглаан харагдахаар зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадалгүй, үймүүлж, дөнгөлөх зүйлстэй үргэлж учран, зүрх сэтгэл нь амар тайван байж чаддаггүй бөгөөд энэ нь Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүй, сүнсийг нь доош живүүлдэг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Бодолдоо тууштай байж, гэрчлэлд зогсож чаддаггүй болгох, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэргээр Сатаны ажил илэрдэг. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөрийн доторх Бурханыг хайрлах хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харьцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг эрж хайдаггүй, өөрийгөө сайжруулахыг эрэлхийлдэггүй, харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байдлыг алга болгон, Бурханд гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэж, тэр ч бүү хэл Бурханыг орхих эрсдэлд оруулдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

өнөөдөр хүнийг мэхлэхийн тулд ер бусын зүйлээр дамжуулан ажилладаг зарим муу ёрын сүнс бий; өнөө үед Ариун Сүнсний хийдэггүй ажлаар дамжуулан хүнийг мэхлэх нь тэдний хувьд дуурайж байгаа явдал төдийхөн юм. Олон муу ёрын сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; эдгээр нь муу ёрын сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон бөгөөд Ариун Сүнсний тухайн үеийн ажлыг дараа нь дуурайсан бүхэн бол үнэхээр муу ёрын сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил нь ер бусын байсан, зөвхөн Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй, тийм ямар ч ажил нь Сатаны хийж байгаа зүйл, Сатаны үймээн самуун бөгөөд муу ёрын сүнснүүдээс гардаг. Гэхдээ ямар ч ер бусын зүйл муу ёрын сүнснээс гардаг гэж чи хэлж болохгүй—энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Хүн Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үедээ Бурханы төлөө зовж, Түүний төлөө амьдрахыг хүсдэг. Гэхдээ Сатан хүний сул талыг хянасан хэвээр байдаг бөгөөд хүмүүсийг зовоож мөн л чаддаг. Муу ёрын сүнснүүд хүмүүст саад хийхийн тулд тэдэн дээр ажиллаж, оюун санааг нь будилуу байдалтай болгон, эрүүл ухааныг нь алдуулж, ой ухааныг нь үймүүлэн, бүх зүйл дээр саад тотгортой учруулах чадвартай хэвээр байдаг. Хүний дотор Сатаны хянаж, явуулга хийж болох оюун санаа, сэтгэлийн зарим зүйл байсаар байдаг. Иймээс чи өвчин зовлон, хүндрэл бэрхшээлтэй тулгарч, амиа хорломоор санагдаж, заримдаа дэлхий ертөнцийн эзгүйрлийг мэдрэн, амьдрал утга учиргүй санагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэхүү зовлон одоо ч Сатаны удирдлага дор байдаг; энэ нь хүний аминд халтай сул талуудын нэг юм. Сатан өөрийнхөө завхруулж, дэвсэлсэн зүйлсийг ашиглах чадвартай хэвээр байдаг бөгөөд эдгээр нь хүний эсрэг Сатаны ашиглаж чадах зэвсэг юм. … Муу ёрын сүнснүүд ажлаа хийхийн тулд боломж бүрийг шүүрэн авдаг. Тэд дотроос чинь ярьж, чихэнд чинь шивнэж, бодол санааг чинь замбараагүй болгож, Ариун Сүнсний хөдөлгөхийг мэдрэхгүй болтол чинь дарангуйлж чаддаг. Үүний дараа тэд чамд саад хийж эхлэн, бодлыг чинь самууруулж, тархийг чинь гашилгаж, чамайг байж суух газраа олохгүй, ухаан солиотой болгож орхидог. Энэ нь муу ёрын сүнснүүдийн хүн дээр хийдэг ажил бөгөөд үүнийг ялган таних чадвар чамд байхгүй л бол асар их аюулд орсноо чи олж мэднэ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн шаналлыг туулахын утга учир”-аас

Ариун Сүнс цаг үргэлжид түүний дээр ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Хэрвээ Ариун Сүнс үргэлж түүэнтэй хамт байдаг гэж хэлсэн сэн бол бодитой байх юм. Өөрийнх нь сэтгэхүй, ухаан санаа нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлсэн бол тэр нь мөн л бодитой байж, Ариун Сүнс түүнтэй хамт байгааг харуулдаг. Хэрвээ тэр, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, өөрийг нь хором бүр Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс хөдөлгөдөг, тэгээд байнга шинэ мэдлэг олж авдаг гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ бол туйлын ер бусын хэрэг! Тийм хүн бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирсэн ч гэсэн Түүнд хооллох ёстой цаг, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүн сэтгэл хөдлөлгүй, махан биеийн сул талгүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг бөгөөд махан биеийг даван гарсан мэтээр зовлонг тэвчиж чаддаг, мөн өчүүхэн ч ядрахыг мэддэггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг бөгөөд хүн хүршгүй юм. Тийм хүмүүсийг хараад ялган таних чадваргүй хүмүүс атаархдаг ба тэднийг Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, маш агуу итгэлтэй байж, мөн хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь хэвийн хүмүүст хүний сул тал гарцаагүй байдаг; энэ бол Ариун Сүнс хамт байгаа хүмүүсийн хэвийн байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Муу ёрын сүнснүүдийн ажлын хамгийн илэрхий шинж гэвэл энэ нь ер бусын байдаг бөгөөд муу ёрын сүнснүүдийн хэлдэг үг, хүмүүсээр хийлгэх гэж хүсдэг зүйл нь хэвийн бус, логикгүй байж, тэр ч бүү хэл хэвийн хүн чанарын үндсэн ёс суртахуун болон хүний харилцааг зөрчиж, хүмүүсийг хуурах, үймүүлэх, завхруулахад л чиглэсэн байдаг. Муу ёрын сүнснүүд хүмүүсийг эзэмдэх үед зарим хүн асар их айдас мэдэрч, зарим нь хэвийн бус болдог, эсвэл гөлөрч, бас зарим нь юм хийхдээ яаруу бачуу болж, зүгээр сууж чадахаа байдаг. Ямартай ч, муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлэх үедээ хүмүүс өөрчлөгдөж, хүн ч биш, чөтгөр ч биш болдог бөгөөд хэвийн хүн чанараа алддаг. Муу ёрын сүнснүүдийн мөн чанар нь ёрын муу, бузар булай бөгөөд эдгээр нь яг нарийндаа Сатаны мөн чанар юм гэдгийг нотлоход энэ хангалттай. Муу ёрын сүнснүүд хүмүүсээр өөрсдийг нь жигшүүлж, зэвүүцүүлдэг бөгөөд хүмүүст ямар ч ашиг тус, туслалцаа үзүүлдэггүй. Сатан болон элдэв янзын муу ёрын сүнснүүдийн хийж чаддаг цорын ганц зүйл гэвэл хүмүүсийг завхруулж, хорлож, залгих явдал билээ.

Муу ёрын сүнснүүдийн ажилтай (чөтгөрт эзэмдүүлсэн) хүмүүсийн үндсэн илрэл нь:

Эхний төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүд хүмүүст үргэлж ингэ тэг гэж хэлж, хүнд ямар нэг зүйл хэлэх юм уу хүмүүсийг худал зөгнөл хэлэхэд залж чиглүүлдэг.

Хоёр дахь төрөл нь, хүмүүс хэний ч ойлгодоггүй, тэр ч бүү хэл ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө ч ойлгодоггүй “хэл ярихуй” гэгчээр үргэлж залбирдаг. Ярьдаг зарим хүн нь өөрсдөө “хэл ярихуйг тайлбарлаж” ч чаддаг.

Гурав дахь төрөл нь гэвэл, тэд маш өндөр давтамжтайгаар байнга илчлэл хүлээн авч, муу ёрын сүнснүүдээр энэ мөчид ийм маягаар хөтлөгдөж, дараагийн мөчид тийм маягаар хөтлөгдөн, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдардаг.

Дөрөв дэх төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүс хэтэрхий хүлээцгүй байж, даруйхан ийм, тийм юм хийхийг хүсдэг бөгөөд нөхцөл байдал тохиромжтой байгаа эсэхийг харгалзан үзэлгүй, бүр шөнө дүлээр ч гарч гүйдэг, зан авир нь тун хэвийн бус байдаг.

Тав дахь төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүс хэтэрхий биеэ тоосон, эрүүл ухаан дутмаг байдаг бөгөөд хэлдэг бүхэн нь ихэрхүү, тушаасан байр сууринаас ирдэг. Тэд хүмүүсийг яахаа мэдэхгүй болгож, чөтгөрүүд шиг аливаа зүйлийг хүмүүсээр албадан хийлгэдэг.

Зургаа дахь төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүс үнэний талаар нөхөрлөж чаддаггүй, Бурханы ажилд анхаарал тавьж бүр ч чаддаггүй бөгөөд Бурханыг үл ойшоон, дур зоргоороо авирлаж, чуулганы хэвийн дэг журмыг алдагдуулах элдэв янзын харгис догшин үйлдэл хийдэг.

Долоо дахь төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүс ямар ч шалтгаангүйгээр өөр хүний дүр эсгэдэг, эсвэл өөрийг нь хэн нэгэн илгээсэн агаад үгийг нь хүмүүс сонсох ёстой гэж хэлдэг. Түүний хаанаас ирснийг нь хэн ч олж мэдэж чаддаггүй.

Найм дахь төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүст ихэвчлэн хэвийн эрүүл ухаан байдаггүй бөгөөд ямар ч үнэнийг ойлгодоггүй; тэд хүлээн авах ямар ч чадваргүй, бас Ариун Сүнсний гэгээрэлгүй байдаг бөгөөд энэ хүмүүс аливааг хүлээн авахдаа тун гажууд, огтхон ч зөв зүйтэй биш байгаа нь хүмүүст харагддаг.

Ес дэх төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүс ажлын үеэр бусдад зааж сургахад онцгой анхаарал хандуулдаг бөгөөд үргэлж догшин авирлаж, үймээн шуугиан дэгдээдэг; тэдний хэлж, хийдэг бүхэн бусад хүмүүсийг дайрч давшлан, хүлж, завхруулдаг бөгөөд хүмүүсийг эргээд босох чадваргүй болтол нь шийдэмгий байдлыг нь алдагдуулж, сөрөг болгохдоо ч хүрдэг. Тэд бол бусдыг хорлож, тоглоом тохуу хийн, залгидаг диаволууд яриангүй мөн бөгөөд дураараа аашлах үедээ тэд нууцхан баярлаж байдаг. Энэ бол муу ёрын сүнснүүдийн ажлын үндсэн зорилго юм.

Арав дахь төрөл нь гэвэл, муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүс туйлын хэвийн бус амьдралтай байдаг. Тэдний нүднээс хөнөөлт оч гялбадаг бөгөөд хэлдэг үг нь чөтгөр дэлхий дээр буусан мэт туйлын муухай байдаг. Ийм хүний амьдрал ямар ч эмх замбараагүй байдаг бөгөөд тэд маш тогтворгүй, сургуульгүй зэрлэг амьтан мэт яах нь мэдэгдэхгүй байдаг. Тэд бусдад асар ой гутам, ёозгүй ханддаг. Чөтгөрүүдэд хүлүүлсэн хүн яг ингэж харагддаг билээ.

Дээрх арван төрөл нь муу ёрын сүнснүүдийн ажлын үндсэн илэрхийлэл юм. Эдгээр илэрхийллийн нэгийг харуулдаг ямар ч хүнд муу ёрын сүнснүүдийн ажил гарцаагүй байх болно. Нарийндаа бол муу ёрын сүнснүүдийн ажлын дээрх илэрхийллүүдийг харуулдаг бүх хүн аль төрлийг нь агуулдаг эсэхээсээ үл хамааран муу ёрын сүнснүүдийн ажилтай хүмүүс байдаг. Муу ёрын сүнсний ажилтай хүн нь Ариун Сүнсний ажилтай, үнэний талаар нөхөрлөж чаддаг хүмүүсийг үргэлж үзэн ядаж, тэднээс зайгаа барьдаг. Хүнийг сайн байх тусам нь улам дайрч давшилж, яллахыг хүсдэг. Хүнийг мунхаг байх тусам нь улам зусардаж, бялдуучлахыг хичээдэг бөгөөд түүнтэй холбогдохыг онцгойлон хүсдэг. Муу ёрын сүнс ажиллах үедээ үнэнийг худал хуурмагтай байнга хольж хутгаж, эерэг зүйлийг сөрөг, сөрөг зүйлийг эерэг гэдэг. Энэ бол муу ёрын сүнсний үйл гарцаагүй мөн.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын тойм дахь “Бүх чуулганы даруй шийдвэрлэх хэрэгтэй 12 асуудал”-аас

Ажил нь харваас ер бусын байгаа ямар ч сүнс нь муу ёрын сүнс бөгөөд хүмүүс дээр явуулж байгаа ямар ч сүнсний ер бусын ажил, үг бол муу ёрын сүнсний ажил юм; муу ёрын сүнснүүдийн ажилладаг бүх арга хэвийн бус, ер бусын байдаг бөгөөд үндсэндээ дараах зургаан арга замаар илэрдэг:

1. Хүмүүсийн яриаг шууд хянах нь хүмүүс өөрсдөө хэвийн байдлаар ярьж байгаа бус, муу ёрын сүнс ярьж байгааг тодорхой харуулдаг;

2. Муу ёрын сүнс ингэ тэг гэж хүмүүст зааварчлан, тушааж байгаа гэх мэдрэмж;

3. Өрөөнд байхдаа хэн нэгний орж ирэх гэж байгааг хэлж чаддаг хүмүүс;

4. Бусдын сонсож чадахгүй дуу хоолой өөрсөдтэй нь ярьж буйг байнга сонсдог хүмүүс;

5. Бусдын харж, сонсож чадахгүй зүйлийг харж, сонсож чаддаг хүмүүс;

6. Үргэлж хямран, өөртэйгөө ярьж байдаг бөгөөд хүмүүстэй хэвийн ярилцаж, харилцаж чаддаггүй хүмүүс.

Муу ёрын сүнс дотор нь ажиллаж байгаа бүх хүнд энэ зургаан илрэл байх нь зайлшгүй юм. Тэд бол ухаангүй, байж сууж чаддаггүй, хүмүүстэй хэвийн харилцах чадваргүй, эрүүл ухаанд захирагддаггүй мэт байдаг бөгөөд хол хөндий, нөгөө ертөнцийнх гэмээр байдаг. Ийм хүмүүс муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн, эсвэл муу ёрын сүнс дотор нь ажиллаж байгаа бөгөөд муу ёрын сүнснүүдийн бүх ажил нь илэрхий, ер бусын байдаг. Энэ бол муу ёрын сүнснүүдийн хамгийн амархан ялгаж болохуйц ажил билээ. Муу ёрын сүнс хүнийг эзэмдэх үедээ бүрэн сүйртэл нь тоглоом тохуу хийдэг. Хүмүүс амилсан үхдэл шиг эрүүл ухаангүй болдог бөгөөд муу ёрын сүнснүүд бол мөн чанартаа хүмүүсийг завхруулж, залгидаг хорон муу сүнснүүд гэдгийг энэ нь нотолдог. Муу ёрын сүнснүүдийн үгийг ялгахад амархан байдаг: Тэдний үг хорон муу мөн чанарыг нь бүрэн илэрхийлдэг бөгөөд зогсонги, булингартай, өмхий байж, үхлийн үнэр ханхлуулдаг. Сайн хэв чанартай хүмүүст муу ёрын сүнснүүдийн үг нь хий хоосон, сонирхолгүй, босгон байгуулалтгүй агаад худал хуурмаг, дэмий ярианаас цаашгүй санагддаг бөгөөд тэр чигтээ утга учиргүй үг мэт будилуу, гажуудсан санагддаг. Муу ёрын сүнснүүдийн утга учиргүй үгээс хамгийн амархан ялган таньж болох зарим нэг зүйл нь энэ юм. Илүү дээгүүр зэрэглэлийн зарим муу ёрын сүнс хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд үг хэлэх үедээ Бурхан юм уу Христийн дүр эсгэдэг бол бусад нь тэнгэрэлч юм уу алдартай хүмүүсийн дүр үзүүлдэг. Эдгээр муу ёрын сүнс үг хэлэхдээ Бурханы зарим үг, хэллэг, ярианы өнгийг дуурайхдаа гарамгай бөгөөд үнэнийг ойлгодоггүй хүмүүс иймэрхүү дээгүүр зэрэглэлийн муу ёрын сүнснүүдэд амархан хууртдаг билээ. Муу ёрын сүнснүүд нь мөн чанартаа хорон муу, ичгүүргүй агаад дээд зэрэглэлийн муу ёрын сүнснүүд байлаа ч гэсэн огт үнэнгүй байдаг гэдгийг Бурханы сонгосон хүмүүс тодорхой мэддэг байх ёстой. Эцсийн эцэст муу ёрын сүнснүүд бол муу ёрын сүнснүүд л бөгөөд тэдний мөн чанар нь Сатаны төрлийн, хорон муу байдаг.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Чөтгөрийн яриа болон муу ёрын сүнс, хуурамч христүүд, антихристүүдийн худал хуурмагийг хэрхэн

ялгаж таних вэ”-гээс

Өмнөх:Хүн Ариун Сүнсний ажлыг хэрхэн олж авч болох вэ?

Дараах:Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга