Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

25. Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвх санаачилгатай байдаг болохоос биш идэвхгүй байж, албадуулдаггүй. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхдаа бэлэн, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байж, дотроо шаналантай, сул дорой хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байж, дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал, сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ хүмүүс дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэсэн хайрыг амьдран харуулж, Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлд дургүйцдэг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай бөгөөд тэд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүнд ажилладаг бөгөөд хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж гэгээрүүлэн, хэрэгцээнд нь үндэслэн хангаж, дутагддаг зүйл болон дутагдал дээр нь үндэслэн эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу ажилладаг бөгөөд бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа идэвхтэй төлөв байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнс ажилладаг. Ийм төлөв байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байж, залбирах үедээ урам зориг орж, ямарваа зүйл тохиолдоход идэвхтэй байдаг ба ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг харж чаддаг бөгөөд идэвхгүй, сул дорой биш байж, хэдийгээр бодит бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Ариун Сүнс хүмүүсийн гэгээрүүлэхийн тулд ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, тэдний жинхэнэ оролт болон жинхэнэ байдлын тухай мэдлэг өгдөг бөгөөд Тэр мөн тэдэнд шийдэмгий зан өгч, Бурханы эрч хүчтэй санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг ойлгох боломжийг тэдэнд олгож, бүх замыг нээх шийдвэрийг тэдэнд өгдөг. Хүмүүс цус урсгалт, золиослолыг туулах үедээ ч гэсэн Бурханы төлөө үйлдэх ёстой бөгөөд тэд хавчилт шахалт, гай гамшигтай тулгарах үедээ ч гэсэн Бурханыг хайрлаж, ямар ч харуусалгүй байх ёстой ба Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тийм шийдвэр бол Ариун Сүнс сэтгэл хөдөлгөж байгаа явдал бөгөөд Ариун Сүнсний ажил—гэхдээ чи урсан өнгөрөх хором болгонд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй. Заримдаа цуглаанууд дээр чи тун их сэтгэл хөдөлж, зоригждог бөгөөд чи асар их магтаал хэлж, бүжиглэдэг. Бусад хүмүүсийн нөхөрлөж байгаа зүйлийн талаар ер бусын их ойлголттой болсон мэт чамд санагдаж, чиний дотор цоо шинэ санагдах бөгөөд чиний зүрх сэтгэл ямар ч хоосон байдлын мэдрэмжгүй яв цав тодорхой байдаг—энэ нь бүгд Ариун Сүнсний ажилд хамаардаг. Хэрвээ чи удирддаг хүн бол чамайг чуулганы ажил хийх үед Ариун Сүнс чамд хосгүй гэгээрэл, гэрэлтүүлэг өгч, чамайг өөрийн ажилдаа итгэмээргүй үнэнч, хариуцлагатай, ноцтой болгодог, энэ нь Ариун Сүнсний ажилд хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс

Ариун Сүнсний ажил тун хэвийн, Түүнийг хүмүүс дээр ажиллахад тэдэнд мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл маш их байдаг, гэхдээ ийм төлөв байдалд ч гэсэн тэд өөрсдийгөө хойшоо уруудахыг зогсоож, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн төлөв байдалд өөрчлөлт гарч, тэдний үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд түүний биеийн хэмжээ өөрчлөгдөлгүй үлддэг, гэхдээ түүнд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт байдаг, иймээс түүний төлөв байдал илүү идэвх санаачилгатай, доторх байр байдал нь хэвийн байдаг ба тэр хурдан өөрчлөгддөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Ариун Сүнсний бүх ажил хэвийн бөгөөд бодит байдаг. Бурханы үгийг уншаад залбирах үед чиний дотор тогтвортой бөгөөд гэрэлтэй байдаг, гадаад дэлхий ертөнц чамд саад болж чадахгүй, чи дотроо Бурханыг хайрлахыг хүсэх болно, эерэг зүйлстэй харилцахыг хүсэж, ёрын муу ертөнцийг жигшдэг; энэ бол Бурханы дотор амьдарч байгаа хэрэг юм, энэ нь хүмүүсийн хэлдэг шиг маш ихийг эдлэх явдал биш—иймэрхүү яриа нь бодит биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас

Заримдаа Бурханы үгийг эдэлж байх үед сүнс чинь хөдөлгөгддөг ба чи Бурханыг хайрлахгүй байж чадахгүй байгаагаа, дотор чинь асар их хүч чадал байгааг, хойш тавьж чадахгүй юу ч чамд байхгүй гэдгийг мэдэрдэг. Хэрвээ ингэж санагдаж байгаа бол чи Бурханы Сүнсээр хөдөлгөгдөж, чиний зүрх сэтгэл бүхэлдээ Бурхан руу эргэсэн бөгөөд чи Бурханд залбирч, ийнхүү хэлэх болно: “Өө Бурхан минь! Бид үнэхээр Танаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон. Таны алдар надад бахархал хайрладаг ба Таны ардуудын нэг байх нь миний хувьд алдар цуутай санагддаг. Таны хүслийг биелүүлэхийн тулд би юуг ч зарлагадаж, юуг ч өгч, өөрийн бүх амьдрал болон насан туршийн бүхий л эрч хүчээ Танд зориулна.” Чамайг ингэж залбирах үед чиний зүрх сэтгэлд Бурханд хандах эцэс төгсгөлгүй хайр болон жинхэнэ дуулгавартай байдал байх болно. Чамд ер нь иймэрхүү туршлага байсан уу? Хэрвээ хүн үргэлж Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг бол ялангуяа залбиралдаа тэд өөрсдийгөө Бурханд зориулахад бэлэн байдаг: “Өө Бурхан минь! Би Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна, Би Таны төлөө амьдрахыг хүсэж байна—Таны төлөө амьдрахаас илүү үнэ цэнтэй, илүү утга учиртай юу ч үгүй бөгөөд надад Сатан болон махан биеийн төлөө амьдрах өчүүхэн төдий ч хүсэл алга. Өнөөдөр намайг Таны төлөө амьдрах боломжтой болгосон нь Таны өргөмжлөл юм.” Ийм маягаар залбирах үедээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхгүй байж чадахгүй байгаагаа, Бурханыг олж авах ёстойгоо, амьд байх зуураа Бурханыг олж авч чадахгүйгээр үхэж тэвчихгүй гэдгээ мэдэрнэ. Ийм залбирал хэлсний дараа чиний дотор барагдашгүй их хүч чадал байх бөгөөд энэ нь хаанаас ирдгийг чи мэдэхгүй; зүрх сэтгэлд чинь хязгааргүй их хүч чадал байх ба Бурхан бол маш хайр татам агаад Түүнийг хайрлууштай гэсэн мэдрэмж чамд байна. Энэ үед чи Бурханаар хөдөлгөгдсөн байх болно. Ийм туршлагатай хүмүүс бүгд Бурханаар хөдөлгөгдсөн. Бурханаар дандаа хөдөлгөгддөг хүмүүсийн хувьд амь нь өөрчлөлт гардаг, тэд өөрсдийн шийдвэрээ гаргаж чаддаг бөгөөд Бурханыг бүрэн олж авахад бэлэн байдаг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн хайр илүү хүчтэй, зүрх сэтгэл нь Бурхан руу бүрмөсөн эргэсэн байдаг, тэд гэр бүл, дэлхий ертөнц, ээдрээтэй асуудлууд, эсвэл өөрсдийн ирээдүйг тоодоггүй бөгөөд насан туршийн эрч хүчээ Бурханд зориулахад бэлэн байдаг. Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүс бөгөөд Бурханаар төгс болгуулах итгэл найдвартай хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Чи мунхаг байж болно, мөн чиний дотор ямар ч ялган салгах чадвар байхгүй байж болно, гэхдээ Ариун Сүнс чамайг итгэлтэй байлгаж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгааг чинь чамд үргэлж мэдрүүлж, мөн чамайг хамтран ажиллахад бэлэн байлгаж, урдах бэрхшээл хэчнээн их байлаа ч хамтран ажиллахад бэлэн байлгахын тулд л ажилладаг. Та нарт ямар нэгэн үйл явдал тохиолдох ба тэр нь Бурханаас ирсэн үү, эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байдаг, гэвч чи хүлээх чадвартай байж, идэвхгүй биш, мөн хайнга биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүст жинхэнэ бэрхшээл тулгардаг ба заримдаа тэд уйлж, заримдаа энэ нь тэдний даван гарч чадахгүй зүйлс байх боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын үе шат юм. Хэдийгээр тэд тэдгээр зүйлийг даван гардаггүй ч, хэдийгээр тухайн үед тэд сул дорой байж, гомдоллодог ч дараа нь тэд туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чаддаг. Тэдний идэвхгүй төлөв байдал нь, хэвийн туршлагад нь саад болдоггүй бөгөөд бусад хүн юу хэлэхээс, тэднийг хэрхэн дайрч довтлохоос үл хамааран тэд мөн л Бурханыг хайрлаж чаддаг. Залбирлын үеэр тэд Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах үедээ Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь тэдний дотор Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг ба энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн төлөв байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол, хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар нь улам их өөрчлөгдөж чадна—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Ариун Сүнсэнд хүн бүхний дотор алхах зам байдаг бөгөөд хүн бүхэнд төгс болгуулах боломж өгдөг. Чиний сөрөг байдлаар дамжуулан чамд завхралыг чинь мэдүүлдэг бөгөөд сөрөг байдлаа авч хаяснаар дамжуулан чи хэрэгжүүлэх замыг олох болно, энэ нь чиний төгс төгөлдөржилт юм. Цаашлаад өөрийнхөө дотор байдаг зарим нэг эерэг зүйлсийн байнгын удирдамж болон гэрэлтүүлэлтээр дамжуулан чи чиг үүргээ идэвх санаачилгатайгаар биелүүлж, мэдлэг ухаан чинь өсөж, ялган таних чадварыг олж авах болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг унших нэн дуртай, Бурханд залбирах нэн дуртай байдаг бөгөөд сонссон номлолоо өөрийнхөө байдалтай холбож чаддаг. Тийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлж, эерэг талын зарим зүйлсийг чамд ухааруулдаг. Энэ нь эерэг тал дахь чиний төгс төгөлдөржилт юм. Идэвхгүй байдлуудад чи сул дорой, идэвхгүй байдаг ба зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг, гэвч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэлтийн замыг олоход чамд тусалдаг. Үүнээс гарах нь сөрөг талд төгс төгөлдөрт хүрэх явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Заримдаа Бурхан чамд нэгэн төрлийн мэдрэмжийг өгдөг—чи дотоод баяр хөөрөө алдаж, Бурханыг дэргэдээсээ алдах ба харанхуйд амьдардаг. Энэ бол нэг төрлийн цэвэршүүлэлт. Ямар ч зүйл хийсэн алдаа гарах юм уу, эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт. Чи ямар нэг зүйл хийсэн ч үүнд ямар ч мэдрэмж төрөхгүй ба бусад хүмүүс ч бас үүнийг мэдэхгүй, харин Бурхан мэднэ. Тэр чамайг тавьж явуулахгүй бөгөөд чамайг сахилгажуулна. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг, үйлдэл бүрийг, үйл, хөдөлгөөн бүрийг, бодол, санаа бүрийг ил тод ажигладаг, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотроо ухамсарлаж чадна. Чи нэгэнтээ ямар нэгэн зүйл хийхэд, тэр чинь бурууддаг, дахиад хийхэд бас л бурууддаг, ингээд аажмаар чи Ариун Сүнсний ажлыг ойлгож авна. Олон удаа сахилгажуулагдсанаар чи, яаж хийх нь Бурханы хүсэлд нийцэж, яаж хийх нь Түүний хүсэлд нийцдэггүй болохыг мэдэх болно. Эцэст нь чи дотроос чинь ирэх Ариун Сүнсний удирдамжид нарийн зөв хариу өгч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос

Өмнөх:Сайн зарц болон муу зарцын хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Хүн Ариун Сүнсний ажлыг хэрхэн олж авч болох вэ?

Холбогдох агуулга