Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

33. Гамшгаас өмнө өргөгдөх гэж юу вэ? Гамшгийн өмнө бий болсон ялагч гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс

Филаделфийн чуулган хэлбэрээ олсон бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл болон өршөөлийн улмаас болсон юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болсон бөгөөд тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Нэгэн жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнд Ариун Сүнсний баталгаа байдаг ба уулс мэт хөдөлшгүй! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

…………

Өнөөдөр Та бүх чуулганыг бүрэн төгс болгосон—Филаделфийн чуулган—нь Таны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилт юм. Ариун хүмүүс одоо Таны өмнө даруухнаар захирагдаж, бие биетэйгээ сүнсээрээ холбогдож, хайраар дагалддаг. Тэд булгийн эх сурвалжтай нэгдсэн. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгадаг. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгэн дотор алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг хүлээн авч, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүсэл бидэнд саатуулагдах вий гэсэндээ бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүсийн дунд харилцан хоёр талын хайр байдаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг үргэлжид сүнсээр алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд ойлгосон даруйдаа үнэнийг хэрэгжүүлдэг. Шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурхан мөрийг дагадаг.

…………

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдуулан үйлчилж, нэг бол, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатан гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филаделфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар өөрийгөө харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хоёрдугаар бүлэг”-ээс

Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой, гэвч Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээл болохын хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Энэ бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлсэн нь хамаагүй, чи бүрэн итгэлтэй хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл бүхэлдээ Түүн рүү буцан очиж, хором бүрд Түүн рүү хандаж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. Бурханы ялагч гэж хэлдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, анхны итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чаддаг хүмүүс юм. Юу ч болж байсан, хэрвээ чи цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чаддаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсдог бөгөөд энэ бол Бурханы хэлдэг ялагч юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Бурханд итгэдэг хүн болохын хувьд өнөөдөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг болон Бурханы чамд төлөвлөсөн бүх ажлыг хүлээн авснаараа Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүртсэн гэдгээ чи ойлгох ёстой. Бүхий л орчлон ертөнц дэх Бурханы бүх ажил энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр бүх хичээл чармайлтаа та нарт зориулж, та нарын төлөө бүхнийг золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн, Тэрээр Өөрийн төлөвлөгөөний зорилгыг бүлэг хүмүүс та нараар дамжуулан бүрэн харуулахын тулд алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, үүнээс ч илүүгээр Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр, тэдгээрийн агуулдаг бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Эдгээр үг бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл юм. Тэдгээр нь агуу улаан лууны оршдог газарт түүний харгисаар зовоосон хүмүүс дээр гүйцэлдэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хийхэд Түүний бүх ажилд асар их саад тотгор учирч, олон үг нь цагтаа биелж чаддаггүй; иймээс Бурханы үгээс болж хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ ч бас зовлонгийн нэг элемент юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдаг. Бурхан энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүний амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бохир заваан газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр үүнээс алдар сууг олж авч, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн дүүрэн утга учир энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсох болно; тэд бол хүн чанартай агаад Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээр дутагдахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Энэ үг нь ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд тийм ч өндөр дээд онол, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьж чадахгүй; харин ч тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы аврах хүмүүсийг бүлэг болгон буцаан авчирдаг. Эхний бүлэг бол эх газрын Хятадын хүмүүс; хоёр дахь бүлэг нь хилийн чанад дахь хүмүүс юм. Хилийн чанад дахь хүмүүс одоо Бурхан руу эргэж эхэлж байна. Гурав дахь бүлэг бол агуу гамшиг тохиосны дараа ухаан орж, гамшгийн ид дунд Бурханы өмнө эргэн очих хүмүүс билээ. Гамшгийн өмнө өргөгдөж, Бурханы өмнө эргэн очих хүмүүс олон бий. Гамшгийн өмнө өргөгдөх ажил яг одоо төд удалгүй дуусах гэж байна. “Төд удалгүй дуусах гэж байна” гэдэг нь юуг хэлдэг вэ? Би яагаад ингэж хэлэв? Яагаад гэвэл агуу гамшиг удахгүй ирэх гэж байна. Хэрвээ агуу гамшиг хоёр жилийн дотор ирвэл, энэ хоёр жилийн дотор Бурхан руу эргэн очих хүмүүсийг ч бас гамшгийн өмнө өргөгддөг бүлгийн нэг хэсэг гэж тооцно. Энэ хоёр жилд Бурхан руу эргэн очдоггүй хүмүүсийн тухайд бол, бусад хүмүүс тэдэнд сайн мэдээг түгээж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилдэг ч тэд “Энэ бол буруу, яавч үгүй! Би өөрийнхөө нүдээр үзээгүй юунд ч итгэхгүй” хэмээн эрс үгүйсгэдэг. Бусад нь юу ч гэсэн бай, тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байдаг. Бурхан энэ хүмүүсийг яг гамшгийн дунд тавина. Тэднийг цэвэршүүлж, шийтгэхийн тулд Тэрээр гамшиг ашиглана, ингэснээр тэд гамшгийн голд, харанхуйн дунд уйлж, шүдээ хавирна.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 133-р дэвтэр -ээс

“Чи яагаад Төгс Хүчит Бурханд итгэдэг вэ; Төгс Хүчит Бурханд итгэхийн утга учир юу вэ?” Үүнийг ойлгох нь маш чухал. Зарим хүн ингэж тунгаан боддог: “Би анх Эзэн Есүст итгэдэг байсан. Одоо би Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчдоос Библийн үнэний тухай тов тодорхой гэрчлэл сонслоо. Ялангуяа би Төгс Хүчит Бурханы айлдваруудыг сонссон, тэдгээр нь бүгд үнэн, бас Бурханы дуу хоолой мөн. Энэ нь Илчлэлд бичигдсэн ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун’ (Илчлэл 2:7). гэдгийг яг биелүүлжээ. Би Төгс Хүчит Бурханы бүх айлдварыг сонссоныхоо дараа Эзэн Есүс эргэн ирсэн, Тэр бол Төгс Хүчит Бурхан мөн хэмээх нэг зүйлийг баталгаажууллаа.” Төгс Хүчит Бурханд итгэгчид бид Эзэнээр өргөгдөх бүлэг хүмүүст харьяалагддаг. Энэ нь Библи дэх Эзэн Есүсийн энэ зөгнөлүүдийг бүрэн биелүүлсэн: “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’”(Матай 25:6). Бас “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20). “Харагтун, Би хулгайч мэт ирнэ. Сэрүүн байж, хувцсаа байлгадаг хүн ерөөлтэй еэ, эс бөгөөс тэр нүцгэн явж, хүмүүс ичгүүрийг нь харах вий” (Илчлэл 16:15). Эзэний зөгнөлүүд биелсэн тул бид одоо Эзэнтэй хамт зоог барьж байна. Библид Эзэн Есүс үүнийг “Хурганы хуримын зоог” гэж нэрлэсэн. “Хурганы хуримын зоог” гэдгийг утга учир юу вэ? Яагаад үүнийг “Хурганы хуримын зоог” гэж нэрлэдэг вэ? “Хурга” бол Христ бөгөөд Хурганы хурим гэдэг нь Христ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор ирдэг гэсэн үг юм. Тэрээр Өөрийн хоньдыг бий болгож, Өөрийнхөө урьдчилан тогтоосон хүмүүсийг гамшгийн өмнө ялагчид болгоно, тиймээс үүнийг “зоогт оролцох” гэж нэрлэдэг. “Хурим” гэдэг нь өөрийн болгох явдал бөгөөд дараа нь бид гэр бүл болдог. Тиймээс энэ бичвэрийн зарим тайлбарт Христийг сүйт залуу, чуулганыг сүйт бүсгүй гэдэг. Үүнийг хурим гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ямар нэгэн зүйлийг олж авах гэсэн үг юм. Олж авах тухайд гэвэл, энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажилтай холбоотой. Энэ ажлыг туулна гэдэг нь эхлээд Бурханаар байлдан дагуулагдаж, дараа нь цэвэрлэгдэж, төгс болгуулж, авхуулж, бүрэн төгс болгуулна гэсэн утгатай; Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажил нь ийм ажил билээ. Хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулж, Христтэй нийцэлтэй болсны дараа Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажил тийнхүү эцэс болдог. Үүнийг гүйцэлдмэгц, бүрэн төгс болгуулсан бүлэг хүмүүс нь гамшгийн өмнө бий болсон ялагчдын бүлэг юм. Бурханы хаанчлал дахь ялагчдын байр суурь юу вэ? Тэд бол Христийн хаанчлалын багана билээ. Гамшгийн өмнө Бурханы бий болгосон энэ ялагчид нь Христийн хаанчлалын багана болох болно. Энэ нь үлэмж их ерөөл биш гэж үү? Энэ бол үлэмж их ерөөл билээ.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 130-р дэвтэр -ээс

Өмнөх:Ухаалаг охидод ямар шагнал өгөгддөг вэ? Мунхаг охид гамшигт унах уу?

Дараах:Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүн бүр үнэхээр гамшигт унах уу?

Холбогдох агуулга