29. Чөтгөр шүглэх гэж юу вэ? Чөтгөр шүглэх явдал хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. … Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан мөн л яг Есүс шиг тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц нь муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” гэж хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн их өргөмжилж, хэр чанга хашхирсан ч бай Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. … Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол Бурхан гэж нэрлэгдэж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс бол муу ёрын сүнсэнд эзлэгдэж, хянуулсан хүмүүс юм. Үүний үндсэн илрэл нь сэтгэцийн өвчтэй байх, заримдаа хэвийн бус байж, хэвийн эрүүл ухаанаа бүрэн алдах явдал юм. Тэд Бурханд итгэдэг ч үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй, сүйтгэх үүрэг л гүйцэтгэж чаддаг. Иймээс тэд Бурханд итгэдэг хэдий ч аврагдаж чадахгүй бөгөөд хөөгдөх ёстой юм. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн дийлэнх хүн Сатаны боол болж, Бурханы ажлыг үймүүлдэг. Үүнд дараах арван үндсэн илрэл бий:

1. Бурхан юм уу Христийн дүр үзүүлдэг бүх хүнийг муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

2. Тэнгэрэлчийн сүнстэй мэт дүр эсгэдэг бүх хүнийг муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

3. Бие махбодтой болсон өөр Бурханы дүр эсгэдэг бүх хүнийг муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

4. Бурханы үгийг өөрийнх гэж хэлж, өөрийнхөө үгэнд бусдаар Бурханы үг мэт хандуулдаг бүх хүнийг муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

5. Бусдаар өөрсдийгөө дагуулж, дуулгавартай байлгахын тулд Ариун Сүнсэнд ашиглуулдаг дүр үзүүлдэг бүх хүнийг муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

6. Хэл ярихуйгаар ярьж, хэл ярихуйг тайлбарлан, элдэв янзын ер бусын үзэгдэл харж чаддаг юм уу бусдын нүглийг хэлж өгдөг бүх хүнийг муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

7. Сүнсний ер бусын дуу хоолой, дуу чимээг байнга сонсдог, хий үзэгдэл байнга хардаг бүх хүн болон харваас ухаан санаа нь самуурсан бүх хүнийг муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

8. Хэвийн хүний сэтгэхүйгээ алдчихаад ямагт галзуу үг хэлж, өөртэйгөө байнга ярьж, утгагүй юм хэлэн, Бурхан өөрсдөд нь тушаасан, Ариун Сүнс өөрсдийг нь хөдөлгөсөн гэж байнга ярьдаг хүмүүсийг ч бас муу ёрын сүнс эзэмдсэн байдаг.

9. Үе үе хэвийн бус ааш авир гарган, тэнэг аашилж, заримдаа галзууран, бусадтай хэвийн байдлаар ярилцаж чаддаггүй бүх хүн бол муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс юм. Ижил хүйстэн гэж ангилагддаг бүх хүн нь чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс бөгөөд хөөгдөх хүмүүсийн тоонд ордог.

10. Зарим хүн ихэвчлэн нэлээд хэвийн байдаг боловч хэдэн сар юм уу нэг хоёр жилийн дотор өдөөн хатгуулж, сэтгэцийн өвчтэй болж болох юм. Тэд өвдөх үедээ чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүстэй яг адилхан байдаг. Энэ хүмүүс заримдаа хэвийн байдаг хэдий ч мөн муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэж ангилагддаг. (Хэрэв хүн олон жилийн өмнө сэтгэцийн өвчтэй байсан ч дараа нь олон жил эрүүл байсан бөгөөд итгэлдээ үнэнийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадан, зарим өөрчлөлт гаргасан бол муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэж ангилагдахгүй.)

Чөтгөрт эзэмдүүлсэн хүн Сатанд бүрэн эзэмдүүлж, хянуулдаг бөгөөд Сатанд харьяалагдаж, хараагддаг.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын тойм дахь “Чуулганы ажлыг сайн хийхийн тулд хэд хэдэн төрлийн хүнийг ялгаж таньж чаддаг байх шаардлагатай”-аас

Муу ёрын сүнс хүнийг мэхэлдэг зөвхөн хоёр төрлийн нөхцөл байдаг: Нэг нь муу ёрын сүнсний ер бусын ажил, нөгөө нь муу ёрын сүнснүүд төрөл олж төрсөн юм. Агуу улаан луу буюу диавол мэт Бурханыг болон үнэнийг эсэргүүцэгчид ч бас муу ёрын сүнс юм; тэд илүү дотуур тамиртай, хорлонтой байдаг. Зарим муу ёрын сүнс бол сүүлд нь хүний биед оршсон байдаг; зарим нь бол төрөл олж төрсөн диаволууд байдаг. Гадна нь муу ёрын сүнсний ямар ч ер бусын ажил байхгүй, диаволд эзэмдүүлсэн гэх ямар ч ул мөр олдохгүй байлаа ч гэсэн тэд үнэнийг улангасан эсэргүүцэж, Бурханыг улайран эсэргүүцэж, сөрдөг. Дахин төрсөн чөтгөрүүд нь ер бусын биш, хэвийн байдаг. Гэвч тэд үнэнд дайсагнадаг нь нэлээд илэрхий юм. Агуу улаан луу нь дахин төрсөн чөтгөрийн ангилалд багтдаг бол Бурханыг эсэргүүцдэг бүх улс төрч, төрийн тэргүүнүүд ч бас дахин төрсөн чөтгөрүүд байдаг. Муу ёрын сүнсний ажилтай хүмүүс л чөтгөрт эзэмдүүлсэн ба өөрсдөө муу ёрын сүнснүүд байдаг гэж хэлэх нь бодит байдалтай нийцдэггүй. Зарим муу ёрын сүнс өөрсдийгөө илүү гүн гүнзгий нуун далдалдаг бөгөөд чи тэднийг ялган таньж чаддаггүй; тэд дахин төрсөн чөтгөрүүдийн ангилалд хамаардаг.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл I дэх “Асуулт, хариултууд”-аас

Өмнөх: 28. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Дараах: 30. Муу ёрын сүнсний ажилтай, чөтгөр шүглэсэн хүмүүсийг Бурхан яагаад авардаггүй вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

22. Хүнийг дагах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрхтэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх