19. Хоёр нүүр гаргах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

“Фарисай” гэх нэр томьёоны тодорхойлолт юу вэ? Энэ бол хоёр нүүртэй, хуурамч, хийдэг бүхэндээ дүр эсгэж, сайн сайхан, эелдэг найрсаг, эерэг дүр эсгэдэг хүн юм. Тэд үнэндээ тийм байдаг уу? Тэд хоёр нүүртэй байдаг тул тэдэнд илэрч харагддаг бүх зүйл нь тэдний үнэн төрх бус, худал хуурмаг, бүгд дүр эсгэлт байдаг. Тэдний үнэн төрх нь нүднээс далд, зүрх сэтгэл дотор нь нуугдаастай байдаг. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг ойлгодоггүй бол олж авсан шашны мэдлэг, онол нь юу болдог вэ? Тэдгээр нь хүмүүсийн байнга ярьдаг хоосон сургаал болдог уу? Хүмүүс дүр эсгэж, өөрсдийгөө сайхан харагдуулахын тулд эдгээр зөв сургаал гэгчийг ашигладаг. Явсан газар бүрд нь тэдний ярьдаг зүйл, хэлдэг үг, гадаад зан авир нь бусдад зөв зүйтэй, сайн сайхан харагддаг. Тэд бүгд хүний үзэл, таашаалд нийцтэй байдаг. Бусдын нүдэнд тэд сүсэгтэй, даруу байдаг. Мөн бусдад тэвчээртэй, хүлцэнгүй, элэгсэг ханддаг. Үнэндээ энэ бүхэн нь хуурамч, бүгд дүр эсгэлт байдаг. Гаднаа тэд Бурханд үнэнч байдаг ч нүднээс далд тэдний хийдэг бүхэн нь ёс төдий байдаг. Тэд өнгөцхөн байдлаар гэр бүл, ажил албаа орхиод, шаргуу ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг боловч үнэн хэрэгтээ чуулганаас нууцхан ашиг хүртэж, тахилаас хулгайлж байдаг! Тэдний гаднаа илчилдэг бүх зүйл, бүх зан авир нь хуурамч байдаг! Хоёр нүүрт фарисай гэж үүнийг хэлдэг. “Фарисай” гэх энэ хүмүүс хаанаас гардаг вэ? Тэд үл итгэгчдийн дунд гарч ирдэг үү? Тэд бүгд итгэгчдийн дунд гарч ирдэг. Яагаад энэ итгэгчид ийм болж хувирдаг вэ? Бурханы үг тэднийг ийм болгосон юм болов уу? Тэд гол төлөв буруу замаар орсноос үүдэн тийм болдог. Бурханы үгийг тэд өөрсдийгөө зэвсэглэх хэрэгсэл болгодог; тэд эдгээр үгээр зэвсэглэж, амин зуулгаа баталгаажуулах, зүгээр юм олж авах хөрөнгө хэмээн эдгээрт ханддаг. Тэд шашны хоосон сургаал номлохоос өөр юу ч хийдэггүй бөгөөд Бурханы замыг хэзээ ч дагаагүй байдаг. Тэдний сайн зан авир, сайхан биеэ авч явах байдал гэгддэг зүйл, орхисон, зарлагадсан өчүүхэн зүйлс нь тэр чигтээ биеэ барьсан байдаг бөгөөд бүгд тэдний гаргадаг дүр эсгэлт байдаг. Тэдгээр нь бүхэлдээ хуурамч; бүгд дүр эсгэлт юм. Энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг хүндлэх өчүүхэн ч хүндлэл, тэр ч бүү хэл Бурханд итгэх ямар ч жинхэнэ итгэл байдаггүй. Үүнээс гадна, тэд бол үл итгэгчид. Хэрэв хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй бол ийм замаар алхаж, фарисайчууд болно. Ингэвэл аймшигтай бус уу? …

Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”-ээс

Өнгөцхөн сайн зан авирын эрэл хайгуул, тэгээд сүнслэг төрх ашиглан хуурамч дүр эсгэхээр чадах бүхнээ хийх; сүнслэг хүнийг дуурайх; хэлж, хийж, илчилдэг зүйлдээ сүнслэг төрх оруулах; хүмүүсийн үзэл төсөөлөлд магтууштай байдаг цөөн хэдэн зүйл хийх зэрэг нь бүгд хуурамч сүнслэг байдлын эрэл хайгуул бөгөөд хоёр нүүрт байдал юм. Та нар өндөрт зогсон, үг үсэг болон онол ярьж, сайн үйл хий, сайн хүмүүс бай, үнэнийг эрэлхийлэхэд анхаар гэж хүмүүст хэлдэг боловч өөрсдийн зан авир, үүргийн биелэлтэд үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй, мөн үнэний зарчмын дагуу хэзээ ч үйлдээгүй, үнэнд юуны талаар ярьдаг, Бурханы хүсэл юу болох, Бурханы хүнээс шаарддаг стандарт юу болох зэргийг хэзээ ч ойлгоогүй—чи эдгээрийн алийг нь ч нухацтай авч үзээгүй. Зарим асуудалтай тулгарах үедээ бүхэлдээ хүний бодлоор үйлдэж, Бурханыг хойш тавьдаг. Эдгээр гадаад үйлдэл, дотоод нөхцөл байдал чинь Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа явдал мөн үү? Хүмүүсийн итгэл, үнэний эрэл хайгуул хоёр нь ямар ч холбоогүй бол тэд хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч гэсэн чин сэтгэлээсээ Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй. Тэгвэл ийм хүмүүс ямаршуу замаар алхаж чадах вэ? Тэд юугаар өөрсдийгөө зэвсэглэн өдөр хоногийг өнгөрөөдөг вэ? Үг үсэг, онолоор зэвсэглэдэг биш үү? Тэд фарисайчуудтай, мөн Бурханд үйлчилдэг гэгддэг хүмүүстэй улам адилхан болох гэж өөрсдийгөө үг үсэг, онолоор зэвсэглэн гоёж, өдөр хоногоо өнгөрөөдөг бус уу? Энэ бүх үйлдэл юу вэ? Тэд ердөө л дэг журмыг дагаж байгаа; итгэлийн туг дарцаг хийсгэн, шашны зан үйл үйлдэж, ерөөгдөх зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг мэхлэхээр оролдож байгаа. Тэд Бурханыг огт шүтэн мөргөдөггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-ээс

Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч, ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчуудтай адилхан биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэн бүхий хүн Бурханд үнэнч нэгэн байдаг боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэлныг үнэн голоосоо хайрладаг, үнэн бүхий хүн Бурханд үнэнч нэгэн байдаг боловч үүнийгээ ил гаргзарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд чи ямар гээч өртэй юм бэ? Надад хэлээдэх л дээ!” гэж асуусан бол тэд хэлэх үггүй болох байлаа. Хэрвээ чи Бурханд үнэнч бол олны дунд бүү ярь, харин Бурханыг гэх хайраа харуулахын тулд өөрийн бодит хэрэгжүүлэлтийг ашиглаж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай харьцахдаа зөвхөн үг хэлээ ашигладаг хүмүүс бол цөм хоёр нүүртнүүд! Зарим нь залбирал болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлд автсан байдаг; ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс нь Бурхан таашаадаг зүйл гэдэгт тэд үргэлж итгэн, тухайн зан үйл, үзлээр амьдардаг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах вэ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын дэргэд ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудын төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын хүн цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байх ёстой; эрх чөлөөтэй амьдардаг нэгэн байх ёстой. Тэр жудагтай агаад нэр төртэй, мөн хаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг; тэр Бурхан болон хүмүүсийн аль алинаар хайрлагддаг нэгэн юм. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт болон эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч, эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдар авчирч чадахгүй. Ийм байдалтай хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.

Шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, ойрд та ямаршуухан байв даа?” гэж асуудаг. Эгч хариуд нь, “Би Бурханд өртэй, бас Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг” гэдэг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн үг, өгүүлбэр л дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үг хамгийн жигшүүртэй, дэндүү ой гутам байдаг. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ хэлэлцэж, харилцан яриандаа өөрсдийн зүрх сэтгэлийг уудалж байдаг. Үүнд ганц ч худал ааль аяг, ёсорхуу байдал, хоосон нялуун үг гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байж, ертөнцийн дүрэм журамд захирагддаггүй. Ямар ч мэдрэмжгүй ч гэлээ, гаднаа гаргаж үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Өөр нэг нь дуулах үед өнөөх чинь, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Ийм байдалтай хүмүүс нь үнэн сүсэгт, хүндлүүштэй бус, хэтэрхий хөнгөмсөг байдаг. Эдгээр нь бүгдээрээ бодит байдлаас тасарсны илрэл юм. Зарим хүн сүнсэн дэх амийн хэрэг явдлын талаар ярилцах үедээ хэдий Бурханд өртэйгээ ярьдаггүй ч, зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тэгэхээр энэ тухай бусдад байнга ярих чинь ямар хэрэгтэй юм бэ? Чи гаднах чармайлт, илэрхийлэлд биш, харин бодит байдалд ороход анхаарлаа хандуулах ёстой.

Хүний өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан чанарыг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чаддаггүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдын амийг хангаж, Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чаддаггүй. Ийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурханы зүрх сэтгэлийн хүсэл, энэ нь сүнснийх гэж чи итгэдэг боловч үнэн хэрэгтээ энэ чинь утгагүй зүйл! Чиний таашаадаг, хүсдэг зүйл бол Бурханыг баясгадаг зүйл гэдэгт чи итгэдэг. Чиний таашаадаг зүйл Бурханыхыг төлөөлж чадах уу? Хүний зан авир Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол яг Бурханы дургүйцдэг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чамд өртэй санагдвал, Бурханы өмнө очиж залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбиралгүй, оронд нь бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ чинь Бурханы зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи хүмүүсээс хамгий ннэрэлхүү нь гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, харин бодит байдалгүй тэр хүн нь ямар байдалтай хүн бэ? Ийм хүмүүс бол хоёр нүүртэй Фарисайчууд, шашны хүмүүс! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байх бөгөөд эцэстээ ийм байдалтай хүмүүс гарцаагүй хаягдах болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос

Хэвийн сүнслэг амьдрал нь Бурханы өмнө амьдардаг амьдрал юм. Залбирч байхдаа хүн Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван болгож чаддаг ба залбирлаар дамжуулан Ариун Сүнсний гэрээрлийг эрж хайж, Бурханы үгийг мэдэж, Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы үгийг идэж ууж байхдаа хүн, Бурхан яг одоо юу хийхийг хүсэж байгаа талаар илүү тодорхой, илүү ойлгомжтой мэдэж чадах ба хэрэгжүүлэлтийн шинэ замтай болж, хуучинсаг байхаа больдог, ингэснээр хүний бүх хэрэгжүүлэлт нь амийн ахиц дэвшилд хүрэх зорилготой байдаг. Жишээ нь, хүний залбирал нь хэдэн сайхан үг хэлэх юм уу өр төлөөсөө илэрхийлэхийн тулд Бурханы өмнө цурхиран уйлах зорилготой байдаггүй, харин ч сүнсээ дасгалжуулж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван болгож, бүх зүйл дээр Бурханы үгийн удирдамжийг хайж, зүрх сэтгэлээ өдөр бүр шинэ гэрэл рүү татагддаг зүрх сэтгэл болгож, идэвхгүй бус, залхуу бус байж, Бурханы үгийг хэрэгжүүлэх зөв замд орох зорилготой юм. Одоогоор ихэнх хүмүүс арга барилд анхаарлаа хандуулдаг бөгөөд амийн ахиц дэвшилд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлэхээр хичээдэггүй; энд л хүмүүс хазайдаг юм. Шинэ гэрлийг хүлээн авах чадвартай хэдий ч арга зам нь өөрчлөгддөггүй зарим хүн байдаг; тэд өнөөдрийн Бурханы үгийг хүлээн авахын тулд өнгөрсөн үеийн шашны үзлийг нэгтгэдэг бөгөөд ойлгож хүлээн авч байгаа зүйл нь шашны үзэл агуулсан хоосон сургаал байдаг, тэд өнөөдрийн гэрлийг дангаар нь хүлээн авч ойлгодоггүй. Тиймээс тэдний хэрэгжүүлэлт нь бохир хольцтой—тэд шинэ нэрээр нэгэн адил зүйлийг хийж байгаа бөгөөд тэдний хэрэгжүүлэлт хэчнээн сайн байх нь хамаагүй, энэ нь бас л хоёр нүүртэй юм. Бурхан, өдөр бүр шинэ зүйл хийхэд нь хүмүүсийг залж чиглүүлдэг ба өдөр бүр шинэ мэдлэг ухаантай, шинэ ойлголттой байж, хуучинсаг юм уу нэг хэвийн биш байхыг хүмүүсээс шаарддаг. Хэрвээ олон жилийн турш Бурханд итгэсэн боловч арга барил чинь огт өөрчлөгдөөгүй бол чи одоо ч гэсэн гадна талдаа урам зоригтой, завгүй байгаа бөгөөд амар тайван зүрх сэтгэлээр үгийг нь таашаахаар Бурханы өмнө ирдэггүй бол чи юу ч олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын тухай”-аас

Чи чухамдаа юуны төлөө Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад сандарч будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс өөр хоёр үзэл бодолтой байдаг бөгөөд тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас мултарч, зовлон шаналлаас зайлсхийх гэж Бурханд итгэдэг гэдгийг энэ нь харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, өөрсдийнх нь хэтийн ирээдүйн төлөө байдаг ба ингэхээс аргагүй байдаг. Тэгвэл чи яагаад Бурханд итгэдэг вэ? Хэрвээ энэ нь гагцхүү чиний хэтийн ирээдүй, хувь заяаны төлөө л юм бол итгээгүй чинь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурсан, өөрийгөө тайтгаруулсан, өөрийгөө үнэлсэн явдал юм. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст чи Бурханыг эсэргүүцсэнийхээ улмаас шийтгүүлэх болно. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг. Бурхан хүмүүсээс үнэнийг эрж хайж, Бурханы үгээр цангаж, Бурханы үгийг идэж ууж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг шаарддаг, ингэснээр хүмүүс Бурханд дуулгавартай болж болох юм. Сэдэл чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг дээш өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй, бас хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ чиний сэдэл Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд чамд өөр зорилго байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зантай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт үзэгдэж, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болно, гэхдээ чиний сэдэл, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл хийдэг бүхэн чинь Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг боловч зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс нь хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг, Бурхан тэднээс ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчлэх болно, иймээс хоёр нүүр гаргасан бүхнийг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгийг бүгд харж чадна. Санаа бүү зов: Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, шийдвэрлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Пастор, ахлагч нар хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд мөн эсэхийг ялгаж танихын тулд тэд бусад хүнд гадна талдаа яаж хандаж байгааг харах нь хангалтгүй. Хамгийн гол нь тэд Эзэнд болон үнэнд хэрхэн хандаж байгааг нь харах явдал юм. Тэд гаднаа итгэгч нарыг хайрлан энэрч байж болох ч Эзэнийг гэх хайр тэдэнд бий юу? Хэрвээ тэд хүмүүсийг зэгсэн хайрлаж энэрдэг боловч уйтгар гуниг дүүрэн байж, Эзэн хийгээд үнэнийг үзэн ядаж, эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурханыг шүүж, ялладаг бол тэд хоёр нүүртэй фарисайчууд биш гэж үү? Тэд антихристүүд биш үү? Тэднийг гаднаас нь харахад номлож бас шаргуу ажиллаж байгаа мэт санагдах ч энэ нь хэрэв титэм авч, шагнал хүртэхийн төлөө байдаг бол тэд Эзэнийг дуулгавартай дагаж, Түүнд үнэнч байдаг гэсэн үг мөн үү? Хэн нэг хүнийг хоёр нүүртэй эсэхийг ялгаж танихын тулд гол нь түүний зүрх сэтгэл доторхыг харж, санаа зорилгыг нь анзаарах хэрэгтэй. Энэ бол ялгаж танихад хэрэгтэй хамгийн чухал зүйл юм. Бурхан хүний зүрх сэтгэлийг шалгадаг. Тиймээс тухайн хүн Эзэнийг жинхэнээсээ хайрлаж, дуулгавартай дагадаг эсэхийг харахад хамгийн гол нь тэр хүн Түүний үгийг хэрэгжүүлж, баримталдаг мөн Түүний тушаалыг сахьдаг эсэхийг харах, түүнчлэн тэр хүн Эзэн Есүсийг өргөмжилж, Эзэн Есүсийг гэрчилж, Бурханы хүслийг дагадаг эсэхийг харах ёстой. Фарисайчууд синагог дах хүмүүст Судрыг байнга тайлбарлаж, бүх зүйлд Библийн дүрмийг баримталж хүмүүсийг хайрлаж энэрдэг байсныг бид мэднэ. Гэвч бодит байдал дээр тэдний хийж байсан бүх зүйл Бурханы үгийг хэрэгжүүлж, эсвэл Бурханы тушаалыг дагахын төлөө биш, харин хийж байгаагаа хүмүүст харуулахын тулд байсан юм. Эзэн Есүс тэднийг илчлэх үедээ ингэж хэлсэн: “Харин тэд хамаг ажлаа хүмүүст харуулахын тулд хийдэг: тэд сахиусаа өргөсгөж, хувцасныхаа унжлагыг томсгодог” (Матай 23:5). Тэр тусмаа тэд урт удаан залбирал үйлдэхийн тулд синагогт болон гудамжны үзүүрт санаатайгаар зогсдог байсан. Тэд мацаг барих цагаар зориуд гунигтай царай гаргаж, ингэснээр бусад хүн мацаг барьж байгааг нь мэдэх боломжтой байсан. Тэд бүр хүмүүст харагдахын тулд сайн гэсэн үйлийг гудамжинд санаатайгаар хийдэг байсан. Жишээ нь тэд “гараа анхааралтай угаагаагүй бол хоол идэж болохгүй” гэх мэт эртний уламжлал хийгээд шашны зан үйлийг үргэлжлүүлэн баримталсан. Бусдын дэмжлэгийн авч, өөрсдийгөө шүтүүлэхээр хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд фарисайчууд зүсээ хувиргахын тулд жаахан зүйлийг хэтрүүлэн давсалж, зөвхөн шашны мөргөл, дуулал, магтаал эсвэл өвөг дээдсийн уламжлалыг баримтлахад хүмүүсийг хөтөлдөг ч Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримтлах, үнэний бодит байдал ороход нь хүмүүсийг хөтөлдөггүй байв. Түүнээс гадна тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд шүтэн мөргөхөд хүмүүсийг хөтөлж байгаагүй. Тэдний хийж байсан бүх зүйл нь итгэгчдийг төөрөгдүүлж мэхлэх гэсэн гадаад талын үйлдлүүд байлаа. Эзэн Есүсийг номлож, ажиллахаар ирэх үед фарисайчууд байр суурь, амин зуулгаа хамгаалж үлдэхийн тулд шүтлэгтэй дүр эсгэж байсан ч үнэндээ Бурханы хууль болоод тушаалуудыг “Библийг хамгаалах” нэрийн дор илэрхий үл хэрэгсдэг байв. Тэд Эзэн Есүсийг дагах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийн, цуурхал зохиож, хуурамч гэрчлэл хийж, Эзэн Есүсийг улайран яллаж, хилсээр гүтгэсэн. Эцэст нь тэд бүр Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдсан! Фарисайчуудын хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг мөн чанар нь ингэж бүрэн илчлэгдсэн. Тэдний антихрист мөн чанар нь ингэж бүхэлдээ илэрсэн. Энэ нь, фарисайчуудын мөн чанар нь хоёр нүүртэй, урван тэрслэгч, зальтай, хорон санаатай байсныг харуулж байна. Тэд бүгд Бурханы замыг хөсөр орхиж, хүмүүсийг хуурч мэхлэн, хорьж байсан хуурамч хоньчид! Тэд итгэгчдийг хуурч, хүлж баглан, Бурханыг эсэргүүцэхийн тулд шашны ертөнцийг хянаж бие махбодтой болсон Христийг улайран үгүйсгэж, яллаж, үзэн яддаг байсан. Энэ нь, тэд өөрсдийн гэсэн тусгаар хаанчлалыг бий болгохыг хүссэн антихристүүд гэдгийг хангалттай нотолно!

Одоо бид өнөө үеийн шашны пастор, ахлагч нартай фарисайчуудын хоёр нүүр гаргаж байсан янз бүрийн төрхийг харьцуулан тодорхой харахдаа, тэд фарисайчуудтай яг адил бөгөөд тэд бүгд Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй буюу Эзэний тушаалыг дагадаггүй, мөн Эзэнийг өргөмжилж, Эзнийг гэрчилдэггүйг нь олж мэдсэн биш үү? Тэд бол ердөө л Библид сохроор итгэж, Библид шүтдэг, Библийг өргөмжилдөг хүмүүс. Жишээ нь, байнгын үйлчлэл, өглөөний харуул, талхаа хуваах, Ариун Зоог барихад оролцох гэх мэт ердөө л шашны янз бүрийн зан үйлийг тэд баримталдаг. Тэд хүмүүст, номхон хүлцэнгүй, тэвчээртэй, шүтлэгтэй, хайр энэрэлтэй байх тухай ярихад анхаардаг ч сэтгэл дотроо Бурханыг хайрладаггүй, түүнчлэн Бурханыг дуулгавартай дагадаггүй, Бурханаас эмээх сэтгэл тэдэнд огт байхгүй. Тэдний ажил болоод номлол нь Библийн мэдлэг, шашны онолыг баримтлах, тайлбарлахад л чиглэдэг. Гэвч Эзэний үгийг хэрхэн хэрэгжүүлэх, мэдэрч туулах, Эзэний тушаалыг хэрхэн дагах, Эзэний үгийг хэрхэн түгээж гэрчлэх, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хүмүүс хэрхэн дагах, Бурханыг хэрхэн үнэнчээр хайрлах, Бурханыг дуулгавартай дагах, Бурханд шүтэн мөргөх болон Эзэн Есүсийн хүн төрөлхтнөөс хүсдэг янз бүрийн бүхий л зүйлийн тухайд тэд Эзэний санаа зорилгыг эрэлхийлдэггүй, судалдаггүй бас ухаж ойлгодоггүйн дээр түүнийг хэрэгжүүлэх буюу дагаж мөрдөхөд хүмүүсийг хөтөлдөггүй. Библийн мэдлэг хийгээд шашны онолыг номлон газар сайгүй явж буй тэдний зорилго нь өөрсдийгөө гайхуулж, өөрсдийгөө өргөмжилж, бусдаар өөрсдийгөө үнэлүүлж, шүтүүлэх явдал. Тиймээс Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа гүйцэтгэхээр ирэхэд нь тэдгээр пастор, ахлагч шашны ертөнц дэх байнгын эрх мэдлээ ихэсгэх, мөн итгэгчдийг хянах, тусгаар хаант улсыг байгуулах санаархлынхаа төлөө үнэн замыг эрэлхийлж судлах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд бүхнээ дайчилж Төгс Хүчит Бурханы талаар цуурхал зохиож Түүнийг шүүж, дайрч, доромжилж байна. Жишээ нь, Эзэн Есүс ухаалаг охид байхыг хүмүүст зааж өгсөн: Хэн нэг нь “Сүйт залуу ирлээ,” гэж орилоход тэд гадагш гарч Түүнийг угтан авах хэрэгтэй. Гэвч пастор, ахлагч нар Эзэн Есүс хоёр дахь удаагаа ирсэн тухай мэдээг сонссоныхоо дараа чуулганаа битүүмжилж, үнэн замыг эрэлхийлж судлахаас итгэгчдийг сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн! Эзэн Есүс ийн хэлсэн: “бусдыг өөрийн адил хайрла” Тэд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилдэг ах, эгч нарыг гүжирдэн гүтгэж, зодоход итгэгчдийг турхирсан. Худал хэлэхгүй, хуурамч гэрчлэл хийхгүй байхыг Эзэн Есүс хүмүүст захисан боловч, пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханыг гүтгэхийн тулд бүх төрлийн худал үг зохиож, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэн яллаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутаахын тулд адгийн ХКН-тай хуйвалдсан. Эндээс бид шашны пастор, ахлагч нарын хэлсэн, хийсэн зүйлс Эзэний сургаалыг тэр чигт нь зөрчсөнийг харж болно. Тэд хоёр нүүрт фарисайчуудтай яг адилхан. Тэд бүгд бусдыг сохроор удирдаж, Бурханыг эсэргүүцэн бусдыг мэхэлдэг хүмүүс.

Кино зохиолын асуулт хариулт аас

Өмнөх: 18. Хуурамч удирдагч, эсвэл хуурамч хоньчин гэж юу вэ? Хуурамч удирдагч юм уу хуурамч хоньчинг хэрхэн ялган таньж болох вэ?

Дараах: 20. Үл итгэгч гэж юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх