Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

22. Хүнийг дагах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрхтэн дархтаныг дагагч гэж нэрлэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудаас болон шашны академиас ирсэн пастор, багш нарыг онцгойлон эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн авсан хэдий ч эргэлзсээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зарцуулах тухай ярьдаг боловч агуу пастор, багш нар дээр харцаа тогтоон, Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр төр, ашиг сонирхол, яруу алдарт анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, ийм онцлох зүйлгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт тэд итгэдэггүй. Тоос тортог, өтөг бууцан дундах тэр шалихгүй хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс гэдэгт тэд огт итгэдэггүй. Хэрвээ ийм хүмүүс Бурханы авралын бай байсан бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд боддог. Хэрэв Бурхан эдгээр хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан бол өнөөх агуу хүмүүс нь Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл бохирдуулсан байдаг; тэд үнэхээр үл итгэлээс ч дор, үгэнд ордоггүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, хүч чадлыг л үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг басамжилдаг; тэд угаасаа л Христ, үнэн, аминаас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин цуутай байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал юм уу, мэргэн ухааныг хайрлалгүй, харин бузар булай ертөнцтэй холбоотой тэдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэр цогцсуудыг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, хоосон үг, хяналтаар л чамайг хангадаг, дур зоргоороо аашилдаг тэдгээр антихристүүдийн тэвэрт баяртайгаар очдог. Одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдэн рүү, тэдний нэр хүнд, тэдний байр суурь, тэдний сүр хүч рүү эргэсэн хэвээр байна. Гэсэн ч чи бас л Христийн ажлыг хүлээн авахад хэцүү гэсэн хандлага баримталсаар байдаг бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чи албадуулсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Чиний зүрх сэтгэлд эгнэсэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд хэвээрээ, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм байдаггүй. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, сүрлэг байдлаас хаа хол байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи үнэхээр Бурханд итгэгч мөн үү?”-ээс

Гаднаа сүнслэг мэт, эрхэм дээд мэт, сүрлэг мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Бичиг үсэг, сургаал номлолын тухай ярьж чаддаг ба үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг харагддаг тэр хүмүүсийн хувьд тэдний шүтэн бишрэгчид нь тэдний үйлдлийн мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчмыг, тэдний зорилго юу болохыг хэзээ ч тунгааж үздэггүй. Мөн энэ хүмүүс Бурханд үнэхээр дуулгавартай байдаг эсэхийг болон Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэзээ ч тунгааж үздэггүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг хэзээ ч ялган таньдаггүй. Харин ч танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд аажим аажмаар энэ хүмүүсийг бишрэх болж, хүндэтгэж эхэлдэг бөгөөд эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог. Түүнчлэн зарим хүний зүрх сэтгэлд тэдний гайхан биширдэг шүтээнүүд, гэр бүл болон ажлаа ч орхиж чадаг, гадна талдаа төлөөс төлдөг хүмүүс бол Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг хүмүүс, мөн сайн төгсгөл болоод сайн хүрэх газрыг үнэхээр хүлээн авч чадах хүмүүс юм. Тэдний бодлоор бол эдгээр шүтээн нь Бурханы магтдаг хүмүүс юм. Хүмүүсийг юу ийм итгэлтэй болоход хүргэдэг вэ? …

… Хүмүүсийг ийм мунхаг үйлдэл, харанхуй бүдүүлэг үзэл бодол буюу өрөөсгөл үзэл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө. Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Бурханы үгийг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Энэ бол асуудлын үндэс юм. Хэрвээ хүн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурхан юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Бурхан хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүнд тавьдаг шаардлагадаа Бурхан ямар стандарт хэрэглэдэг, хүнийг төгс болгохдоо ямар хандлага баримталдаг гэдгийг ойлгосон бол тэр хүн өөрийн хувийн үзэл бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Тэд зүгээр л явж, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Хэрвээ хүн Бурханы хүслийг ойлгодог бол түүний үзэл бодол арай илүү ухаалаг байх юм. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг дур зоргоороо баримтлах нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэж ч итгэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүсийн хувьд нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ сайн харсан нь дээр: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл; ийм яриаг Би хэдийнээ хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэдэг зүйл бол зүрх сэтгэлийн чинь доторх шүтээнүүд, мөн та нарын дундах танхай этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрдэг, үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээдэг хүмүүс бол бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах бай юм. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд зүгээр л Сатаны талд зогсдог бөгөөд Сатаны боол гэж дуудагдах үед маш их хэлмэгдсэн мэт тэдэнд санагддаг. Тэднийг ялган таних чадваргүй гэж хэлж болох боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог; тэд үнэний талд зогссон шийдвэрлэх үе нэг ч байхгүй, үнэний төлөө босож, маргаж байсан үе гэж нэг ч байхгүй, тэгэхээр тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад үргэлж Сатаны талд зогсдог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжсэн шулуун шударга, үндэслэлтэй нэг ч болтугай үг ер нь хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэд ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус гэдгийг үг үйлдэл бүхэн нь, мөн нүүр царайн илэрхийллүүд нь хангалттай нотолдог; тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс юм. Тэд Сатаны талд зогсож чаддаг нь, өөрийнх нь төлөө тэмцэн бүх амьдралаа өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Тэгвэл хүмүүсийг дагах гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хүн өөрийнхөө шүтдэг нэгнийг дагадаг гэсэн үг юм. Түүний зүрх сэтгэлд Бурхан төдийлөн байр суурьгүй байдаг; тэр хүн зүгээр л Бурханд итгэгч гэх тэмдэг зүүдэг. Тэрээр хүмүүсийг дуурайж, үлгэр жишээг нь дагахаас өөр зүйл хийдэггүй. Ялангуяа томоохон хэрэг явдал дээр хүмүүсээр шийдвэр гаргуулж, хувь заяагаа хүмүүсээр шийдүүлдэг. Өөрөө Бурханы хүслийг эрж хайдаггүй бөгөөд хүмүүсийн хэлдэг зүйлийг ялгаж чаддаггүй. Хүмүүсийн хэлдэг зүйл үндэслэлтэй л санагдвал үнэнтэй нийцэлтэй байгаа эсэхээс нь үл хамааран бүгдийг нь хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг. Энэ бол хүмүүсийг дагагчийн зан авир билээ. Түүний Бурханд итгэх итгэл нь зарчимгүй байдаг агаад хэрэг явдлыг зохицуулахад ямар ч үнэн байдаггүй. Тэрээр үндэслэлтэй ярьж байгаа хэнийг ч болов дагадаг. Шүтээн нь буруу замаар орох юм бол тэрээр эцсээ хүртэл дагах болно. Хэрэв шүтээнийг нь Бурхан яллах юм бол тэрээр Бурханы талаар үзэлтэй болж, шүтээнтэйгээ бат зууралдах болно. Тэрээр өөрийг нь хариуцдаг хэнийг ч бай дуулгавартай дагах ёстой гэж боддог. Хариуцсан менежерийнх нь хажууд өндөр дээд албан тушаалтан юу ч биш байдаг. Энэ бол зүгээр л тэнэг хүний логик юм. Хүнийг дагадаг хүмүүс ингэтлээ будилсан байдаг. Хүнийг дагадаг хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханд зориулах орон зайгүй, мөн үнэнгүй байдаг бөгөөд шүтээн шүтдэг, бусад хүмүүсээс болж төөрөлдсөн, Бурханы жинхэнэ итгэгчид биш байдаг. Бурханыг дагагчид л Бурханд үнэхээр итгэдэг юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

Хүн зүрх сэтгэлдээ хэнийг шүтдэг байна, тэр нь түүний шүтээн юм. Удирдагчдыг шүтдэг хэн ч бай шүтээн шүтэгч мөн. Чи хэн нэгнийг бишрэн шүтэх үед тэр хүний байр суурь зүрх сэтгэлд чинь байх бөгөөд чи тэр хүнд эзэмдүүлж, түүний боол болох нь гарцаагүй юм. Янз бүрийн урсгалын хүмүүс бүгд шүтээн шүтэж, удирдагчдадаа хянуулсан байдгийг бид сайн мэдээ түгээх ажлаараа олж мэдсэн билээ. Тэд бүр үнэнийг хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй бөгөөд өрөвдөлтэй боолын төрхтэй байдаг. Удирдагчдыгаа шүтдэг хүмүүс бол шүтээн шүтэгчид бөгөөд тэдний зүрх сэтгэлд гарцаагүй үнэн байдаггүй, Тэд Бурханыг өчүүхэн ч мэддэггүй. Иймээс Бурхан тэдний зүрх сэтгэлд ямар ч байр суурьгүй байдаг. Тэд бол Бурханы үзэн ядаж, хараадаг хүмүүс юм. Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол хартай Бурхан. Бурхан хүмүүсийн шүтээн шүтхийг хамгийн их үзэн яддаг. Хүн удирдагчаа Бурхантай эн тэнцүүлэн үзвэл Бурханыг хамгийн ноцтой доромжилж байгаа хэрэг юм. Үнэн хэрэгтээ, Бурханы өмнө эргэн очдог хүмүүс нь ямар ч хүнийг бус, Бурханыг л зүрх сэтгэлдээ байлгах ёстой. Тэдний бодол, санаанд ийм зүйл байлаа ч гэсэн энэ нь бохир заваан, завхарсан байдаг бөгөөд Бурхан үүнийг нь үзэн ядаж, жигшихэд хүрдэг. Энэ асуудал дээр ихэнх хүний бодол бохир байдаг бөгөөд зүрх сэтгэлд нь тэдний бишрэн шүтдэг хүнд зориулсан орон зай ямартай ч байдаг. Бурханы зан чанарын дагуу хүний зүрх сэтгэлд өчүүхэн төдий ч гэсэн хүний байр суурь байвал хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Хэрэв эхнээсээ эцсээ хүртэл зүрх сэтгэл нь ариусгагдаж чадахгүй бол үр дүнд нь тэр хүн яллагдах болно.

Зүрх сэтгэлдээ удирдагчдаа шүтэн мөргөдөг бүх хүнд тодорхой илрэлүүд бий. Тэдгээрийг дараах талуудаас таньж болно: Хэрвээ өөрийн удирдагчид дуулгавартай байх чинь Бурханд дуулгавартай байдлаас чинь илүү бол чи шүтээн шүтдэг; өөрийн шүтдэг хүмүүсийг Бурханаас илүү санагалзаж, хүсэн мөрөөсдөг бол чи шүтээн шүтдэг; Бурханаас илүү удирдагчдаа оргилсон сэтгэлээр ханддаг бол чи шүтээн шүтдэг; зүрх сэтгэлдээ өөрийн шүтдэг хүмүүст ойр байж, Бурханаас хол байдаг бол чи шүтээн шүтдэг; чиний шүтдэг хүмүүс зүрх сэтгэлд чинь Бурхантай эн тэнцүү зиндаанд байдаг бол шүтдэг хүмүүсээ Бурхантай адил үздэг гэдгийг чинь энэ нь бүр ч их нотолдог; мөн чамд юу ч тохиолдсон бай, чи удирдагчаа сонсохыг хүсдэг ба үнэнийг эрж хайхын тулд Бурханы өмнө очихыг хүсдэггүй бол Бурханд биш, харин хүмүүст итгэдэг гэдгийг чинь нотлоход энэ хангалттай. Зарим хүн өөрсдийгөө хамгаалахаар оролдож, “Би тэр, тэрийг үнэхээр биширдэг, тэд миний зүрх сэтгэлд үнэхээр байр суурь эзэлдэг. Бурхантай харилцах харилцаандаа би Бурханаас өөрийн мэдэлгүй бага зэрэг холдсон” хэмээн хэлж магадгүй. Асуудлын үнэн мөнийг эдгээр үг харуулдаг; хүний зүрх сэтгэлд хэн нэгэн байр суурь эзэлмэгц тухайн хүн Бурханаас холддог. Энэ нь аюултай ч зарим хүн үүнийг хөнгөхнөөр авч үзэж, өчүүхэн төдий ч анхаардаггүй бөгөөд тэд Бурханы зан чанарыг мэддэггүй гэдгийг энэ нь харуулдаг. ... хүмүүсийг шүтэх нь маш мэдлэггүй, харалган, мөн маш завхарсан, хорон муу юм. Хүмүүсийг шүтэх нь Сатан болон чөтгөрүүдийг шүтэж байгаа хэрэг, мөн антихристүүдийг шүтэж байгаа хэрэг бөгөөд хүмүүсийг шүтэгсэд өчүүхэн төдий ч үнэнгүй байдаг. Ийм хүмүүст Бурханы талаарх өчүүхэн ч мэдлэг байдаггүй нь лавтай; тэд бол Бурханы хараадаг доройтсон хүмүүс билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Бурханыг дагах гэж юу вэ?

Дараах:Буудай болон үрийн сүүлний хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга