Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

21. Бурханыг дагах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт, алхам тутамдаа улам өндөрт дээшлэн өөрчлөгддөг; маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн өнөөдрийнхөөс ч илүү өндөр байдаг. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүн хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч хоцорч магадгүй. Хүнд дуулгавартай зүрх сэтгэл үгүй бол тэр эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Тэгээд шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүнийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол Бурханы мөрийг дагахад хүний хувьд хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг үүрд хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам, улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцтэй болдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг туулсныхаа дараа л өөрийн зан чанарын сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. … Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе асар их дуулгавартай байснаа дараагийн үед арай бага юм уу, огт дуулгаваргүй байвал Бурхан чамайг орхино. Бурханыг энэ алхмаар өгсөхөд нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхам руу өгсөхөд нь үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэр үед л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Чи Миний нөхөрлөдөг шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй, урьдны үгтэй зууралдсаар байвал чиний амьд яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол Түүний үгсээр дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьдаг шиг ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс чам дээр даруй ажиллана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас

Бурханыг дагах нь юу болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд хэрвээ чамд үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Яагаад Түүнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнийг дагадаг вэ? Чи нэг төрлийн тоглоом гэж итгэдэг үү? Чи өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом гэж ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний хэр ихийг чи мэддэг вэ? Түүний хэр ихийг чи харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бэх үү? Иймэрхүү будилсан байдлаар дагасаар байгаа цагт чи авралыг олж авна гэж бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ нь тийм энгийн үү? Өнөөдрийн Бурханы хэлж байгаа зүйлийн талаарх өөрийн хэр олон үзлийг чи няцаасан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх чиний ойлголт хаана оршдог вэ? Дагаснаараа Түүнийг олж авч чадна, мөн Түүнийг харснаараа Түүнийг олж авч чадна,[а] хэн ч чамайг салгаж чадахгүй гэж чи үргэлж боддог. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золих, мөн Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ нь чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай л үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, хүмүүст нигүүлсэл хайрладаг хэмээн бүү бод. Чи эндүү бодсон байна! Хэрвээ хүн Бурханыг дагахын тулд амиа зориулж, ертөнцийн бүх эзэмшлээ орхиж чадахгүй бол эцсээ хүртэл дагаж чадахгүй гэдэг нь гарцаагүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар ажлыг ойлгох ёстой; төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас

Петр Есүсийг хэдэн жилийн турш дагасан бөгөөд хүмүүст байдаггүй олон зүйлийг Есүсээс харсан. Түүнийг нэг жил дагасны дараа тэр Есүсийн арван хоёр шавийн тэргүүнээр сонгогджээ. (Мэдээж энэ нь Есүсийн зүрх сэтгэлийн хэрэг байсан бөгөөд хүмүүс үүнийг огтхон ч харах чадваргүй байсан юм.) Есүсийн хөдөлгөөн бүр түүний амьдралд үлгэр жишээ болсон бөгөөд ялангуяа Есүсийн номлол түүний зүрх сэтгэлд буусан. Тэр Есүст тун их анхаарал тавьдаг, үнэнч байсан ба түүнд Есүсийн талаарх гомдол хэзээ ч байгаагүй. Ийм учраас Есүс хаашаа ч явсан тэр итгэлтэй бараа бологч нь болсон юм. Петр Есүсийн сургаалыг, Түүний эелдэг үгсийг, Түүний идэж, өмсөж байгаа зүйлийг, Түүний өдөр тутмын амьдралыг болон Түүний аяллыг ажигласан. Тэр бүх талаараа Есүсийн үлгэр жишээг дагасан билээ. Тэр өөрийгөө зөвтгөдөггүй байсан боловч урьдын хоцрогдсон зүйлсээ бүгдийг нь хаяж, үг болон үйл хэргээрээ Есүсийн үлгэр жишээг дагасан. Тэгэхэд л тэр тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг гэдгийг мэдэрсэн бөгөөд энэхүү шалтгааны улмаас түүнд хувийн сонголт байгаагүй, харин ч Есүс өөрийнх нь үлгэр жишээ болж ажилладаг гэдгийг бүх зүйлээс олж харж байлаа. Есүс хийж байгаа зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй, мөн Өөрийнхөө талаар онгирдоггүй, харин оронд нь хүмүүсийг хайраар хөдөлгөдөг гэдгийг тэр өөрийнхөө амьдралаас харж байв. Өөр өөр нөхцөл байдалд Петр Есүсийн юу болохыг харж чадаж байлаа. Тийм учраас Есүсийн бүх зүйл нь Петрийн үлгэр дуурайллаа болгосон зүйл байв.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Петрийн амьдралын тухайд”-аас

Петр амьдралдаа Бурханы хүслийг жаахан ч гэсэн хангалуун болгоогүй л бол түүний сэтгэл түгшдэг байв. Хэрвээ Бурханы хүслийг хангалуун болгоогүй л бол тэр гэмшин шаналж, дараа нь Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зүтгэж чадах тохиромжтой арга замыг эрж хайдаг байлаа. Өөрийнхөө амьдралын хамгийн бага, хамгийн ялихгүй талуудад хүртэл тэр Бурханы хүслийг хангалуун байлгахыг өөрөөсөө шаардсан юм.Өөрийн хуучин зан чанарын тухайд тэр бүр ч хатуу чанга байж, үнэнд илүү гүнзгий орохын тулд өөртөө тавьсан шаардлагадаа бүр ч хатуу чанд хандаж байлаа. … Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханыг дагана гэдэг нь ерөнхийдөө Бурханы өнөөгийн ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгэнд захирагдаж, хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримталж чаддаг байх, бүх асуудал дээр Бурханы хүслийг эрж хайх, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх, Ариун сүнсний ажил, удирдамжид бүрмөсөн захирагдаж, эцэстээ үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг дагадаг хүн болохыг хэлдэг. Ийм төрлийн хүн л Бурханыг дагагч, Бурханы авралыг олж авдаг нэгэн юм. Хэрэв бид Бурханд итгэхдээ гаднаа Библид үндэслэн, Библийг өргөмжлөх хэрнээ бодит байдал дээр хэрэгжүүлэлт болон туршлага маань Библи дэх Бурханы үгэнд захирагдан, Бурханы үгийг хэрэгжүүлэхийн оронд Библи дэх хүмүүсийн үг, сургаалын дагуу байдаг бол, мөн бид Бурханы санаа зорилгыг ухааралгүй, зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг баримталдаг бол энэ нь хүнийг дагаж байгаа хэрэг мөн. Хэрэв бид Библи дэх хүмүүсийн үгийг Бурханы үг мэтээр дагаж, хэрэгжүүлэх атлаа Эзэн Есүсийн үгийг ердөө нэр төдий үзэж, Түүний үгийг үл тоомсорлон, Түүний тушаалыг өчүүхэн төдий ч баримталдаггүй бол яг л хоёр нүүрт фарисайчууд шиг Эзэн Есүст үл тоогдож, хараагдах нь гарцаагүй. Эзэнд итгэдэг атлаа сүнслэг алдартнууд юм уу пастор, ахлагчдыг сохроор шүтэн мөргөдөг хүмүүс олон бий—тэд хоёр нүүрт фарисайчуудыг хүндэлдэг. Тэд юутай ч тулгарлаа гэсэн удирдамж эрж хайхаар пастор, ахлагчид руу гүйдэг бөгөөд үнэн замыг судлах болоход ч мөн тэгдэг. Үүний дүнд тэд хоёр нүүрт фарисайчууд болон шашны удирдагчдад хууртагдан төөрөлдөж, Бурханыг эсэргүүцэх замаар ордог—эдгээр нь хүнийг дагасны үр дагавар, төгсгөл юм. Бурханыг үнэхээр дагах гэдэг нь гагцхүү Ариун Сүнсний ажлыг дагах, Бурханы өнөөгийн үгийг дагах, Ариун Сүнсний ажлын мөрийг дагах, мөн өөрсдийн биелүүлэх ёстой үүргээ биелүүлэх явдал юм. Ялангуяа эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа хийх үед шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, эзгүйрсэн. Бид албадлагаар үнэн замыг эрж хайх үедээ чуулгануудад хандсан Ариун Сүнсний үгийг эрж хайхад улам илүү анхаарал хандуулах ёстой; Бид Бурханы үг, айлдварыг болон Ариун Сүнсний ажлыг эрж хайх ёстой. Хэрэв бид Ариун Сүнсний үг, ажлыг эрж хайхгүй, Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй, Бурханы өнөөгийн үгийн хангалтыг олж авч чадахгүй бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын үеэр таягдан хаягдаж, түнэр харанхуйд унаад, уйлж, шүдээ хавирах болно. Бурхан Өөрийг нь үнэхээр дагаж, Өөрт нь захирагддаг хүмүүсийг хэзээ ч хаяхгүй. Шашны пастор, ахлагчдыг шүтдэг хүмүүс бол бүгд хүнд захирагдаж байгаа, хүнийг дагагчид юм. Энэ хүмүүс эцсийн эцэст Бурханы ажлаар илчлэгдэж, таягдуулж, хаягдах болно.

Бид Бурханд итгэдэг, Бурханыг л дагаж, Түүнд захирагдах хэрэгтэй хэмээн амаараа бархирдаг боловч бодит үйлдэл нь үүнтэй адилгүй. Нигүүлслийн эрин үеийн Иудейн шашны итгэлтэй хүмүүс болон Петр, Иохан нарын Эзэн Есүст хандах адил бус хандлагаас нь бид үүнийг тодорхой харж болно. Эзэн Есүс шинэ ажлаа явуулж, үнэнийг тунхаглаж, гэмшлийн замыг авчирсан боловч тухайн үеийн ихэнх Иудей шашны хүмүүс зөвхөн ахлах тахилчид болон фарисайчуудын сургаалыг сонссон юм. Тэд Эзэн Есүсийн ажил, үгийг хүлээн зөвшөөрөлгүй, улмаар Эзэн Есүсийн авралыг алдсан. Тэд нэрэн дээрээ Бурханд итгэдэг ч бодит байдал дээр ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудад итгэдэг байсан юм. Харин Эзэн Есүсийн үг, ажил нь эрх мэдэл, хүч чадал агуулдаг, үнэн юм байна, Бурханаас гарсан гэдгийг Петр, Иохан, Матай, Филип нар олж харсан учраас Түүнийг ойр дагасан юм. Тэд фарисайчуудын хяналтад огт ороогүй бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг, Бурханд дуулгавартай хүмүүс байсан юм. Эцсийн өдрүүдэд үнэхээр Бурханыг дагаж, Бурханд захирагдах цорын ганц зам бол Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдах явдал бөгөөд энэ нь Илчлэлийн Номд гардаг: “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4).

Бурханыг дагах гэж юу гэсэн үг вэ? Үүнийг чи хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Бурханыг дагана гэдэг зүгээр л Бурханд залбирч, Бурханыг магтах биш, харин Бурханы үгийг идэж уун, Бурханы үгийн дагуу амьдарч, үнэний дагуу үйлдэж, Бурханы үгээс амийн туршлагын замыг олж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч, үүрэг болгоноо зүй зохистой гүйцэтгэж, Ариун Сүнсний хөтөлсөнчлөн өмнөх замаараа явах нь хамгийн чухал билээ. Ялангуяа томоохон асуудалтай тулгарсан чухал үед Бурханы санаа зорилгыг хайн, хүний хоосон сургаалд хууртахаас болгоомжилж, хэний ч хяналтад орохгүй байх бүр ч их шаардлагатай байдаг. “Бурханаас ирдэг зүйлд би дуулгавартай байж, дагадаг; харин хүний хүслээс ирдэг байх юм бол би тууштай татгалзана; удирдагч, ажилчдын номлодог зүйл Бурханы зохицуулалттай зөрчилдөх үед би гарцаагүй Бурханыг дагаж, хүнийхийг хүлээ авахгүй. Хэрэв энэ нь Бурханы зохицуулалт болон хүсэлтэй бүрэн нийцэлтэй байвал би сонсож чаддаг.” Энэ маягаар хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханыг дагадаг хүмүүс юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

Тайлбар:

а. Эх бичвэрт “чи үргэлж, дагаснаараа олж авч чадна, харснаараа олж авч чадна гэж итгэдэг” гэж байдаг.

Өмнөх:Үл итгэгч гэж юу вэ?

Дараах:Хүнийг дагах гэж юу вэ?

Холбогдох агуулга