Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

14. Шашны зан үйлд оролцох гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хэвийн сүнслэг амьдрал гэдэг нь залбирал, магтан дуу, чуулганы амьдрал, Бурханы үгийг идэж уух болон өөр бусад хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй, харин энэ нь шинэ, эрч хүчтэй сүнслэг амьдралаар амьдрах гэсэн үг юм. Энэ нь арга замдаа бус, харин үр дүндээ байгаа юм. Ихэнх хүмүүс, хэвийн сүнслэг амьдралтай байхын тулд залбирч, дуулж, Бурханы үгийг идэж ууж, эсвэл Бурханы үгийг ойлгохоор хичээх ёстой гэж боддог. Ямар нэгэн үр дүн байх, эсвэл жинхэнэ ойлголт байгаа эсэх нь хамаагүй энэ хүмүүс гаднаа дүр үзүүлэхэд анхаарч, үр дүнд анхаарлаа хандуулдаггүй—тэд бол шашны зан үйл дотор амьдарч байгаа хүмүүс бөгөөд чуулган дотор амьдарч байгаа хүмүүс биш, тэр ч бүү хэл хаанчлалын ард түмэн биш. Ийм хүний залбирч, дуулж, Бурханы үгийг идэж ууж буй нь бүгд дүрэм журмыг сахиж байгаа хэрэг бөгөөд тэдгээрийг албадлагаар, чиг хандлагад нийцүүлэн хийдэг; тэд сайн дураараа, эсвэл чин зүрх сэтгэлээсээ хийдэггүй. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулах нь хамаагүй ямар ч үр дүн байхгүй байх болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг бүхэн шашны дүрэм журам, зан үйл бөгөөд тэд Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Зөвхөн арга барилд л анхаарлаа төвлөрүүлж, Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм журам мэт авч үзсэнээр ийм төрлийн хүн Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш, харин махан биеийн хүслийг хангаж, бусдад гайхуулахын тулд аливаа зүйлийг хийж байгаа хэрэг юм. Ийм төрлийн шашны зан үйл, дүрэм журам нь Бурханаас биш, харин хүнээс гардаг. Бурхан дүрэм журмыг мөрддөггүй, ямар ч хуулийг сахидаггүй; Тэр өдөр бүр шинэ зүйл хийдэг бөгөөд бодитой ажил хийдэг. Гурван-Өөрөө сүмийн хүмүүс шиг өдөр тутмын өглөөний манаа, оройн залбирал, хоолны өмнөх талархал, бүх зүйлд талархлаа илэрхийлэх зэрэг өөр иймэрхүү зан заншилд хязгаарлагддаг хүмүүс хэчнээн ихийг хийсэн ч бай, эсвэл хэчнээн удаан хэрэгжүүлсэн ч бай, Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ хүмүүс дүрэм журам дотор амьдарч, хэрэгжүүлэлтэд зүрх сэтгэлээ зориулах аваас Ариун Сүнс ажиллах ямар ч арга зам байхгүй, учир нь хүмүүсийн зүрх сэтгэл дүрэм журамд эзлэгдэж, хүний үзэлд автдаг; тиймээс Бурхан ажиллах ямар ч арга зам байдаггүй; хүмүүс зүгээр л үргэлж хуулийн хяналт дор амьдрах бөгөөд ийм төрлийн хүн хэзээ ч Бурханы магтаалыг хүлээн авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын тухай”-аас

Хэрэв хүмүүс үнэнийг итгэлдээ дагаж мөрдөх учиртай дүрэм журам хэмээн үзэх юм бол шашны зан үйл рүү халтирахдаа амархан уу? Мөн энэ төрлийн шашны зан үйл болон Христийн шашны итгэлийг баримтлахын хоорондох ялгаа юу вэ? Хуучин, шинэ сургаал хоорондоо ялгаатай байж, хэлсэн зүйл нь илүү гүн, илүү дэвшилтэт байж болох ч хэрвээ сургаал нь ердөө л нэг төрлийн онолоос цаашгүй бол, мөн тэдгээр нь зүгээр л хүмүүст зориулсан нэг төрлийн зан үйл, дүрэм журам болох юм бол—түүнчлэн тэд үүнээс үнэнийг олж авч, үнэний бодит байдалд орж чадахгүй бол тэдний итгэл нь Христийн шашинтай яг адилхан бус уу? Мөн чанартаа энэ чинь Христийн шашин биш үү? Тэгвэл та нар үйлдэл, үүргийн гүйцэтгэлдээ аль зүйл дээр Христийн шашинд итгэгчидтэй адилхан юм уу төстэй бодол баримталдаг вэ? Өнгөцхөн сайн зан авирын эрэл хайгуул, тэгээд сүнслэг төрх ашиглан хуурамч дүр эсгэхээр чадах бүхнээ хийх; сүнслэг хүнийг дуурайх; хэлж, хийж, илчилдэг зүйлдээ сүнслэг төрх оруулах; хүмүүсийн үзэл төсөөлөлд магтууштай байдаг цөөн хэдэн зүйл хийх зэрэг нь бүгд хуурамч сүнслэг байдлын эрэл хайгуул бөгөөд хоёр нүүрт байдал юм. Та нар өндөрт зогсон, үг үсэг болон онол ярьж, сайн үйл хий, сайн хүмүүс бай, үнэнийг эрэлхийлэхэд анхаар гэж хүмүүст хэлдэг боловч өөрсдийн зан авир, үүргийн биелэлтэд үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй, мөн үнэний зарчмын дагуу хэзээ ч үйлдээгүй, үнэнд юуны талаар ярьдаг, Бурханы хүсэл юу болох, Бурханы хүнээс шаарддаг стандарт юу болох зэргийг хэзээ ч ойлгоогүй—чи эдгээрийн алийг нь ч нухацтай авч үзээгүй. Зарим асуудалтай тулгарах үедээ бүхэлдээ хүний бодлоор үйлдэж, Бурханыг хойш тавьдаг. Эдгээр гадаад үйлдэл, дотоод нөхцөл байдал чинь Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа явдал мөн үү? Хүмүүсийн итгэл, үнэний эрэл хайгуул хоёр нь ямар ч холбоогүй бол тэд хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч гэсэн чин сэтгэлээсээ Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй. Тэгвэл ийм хүмүүс ямаршуу замаар алхаж чадах вэ? Тэд юугаар өөрсдийгөө зэвсэглэн өдөр хоногийг өнгөрөөдөг вэ? Үг үсэг, онолоор зэвсэглэдэг биш үү? Тэд фарисайчуудтай, мөн Бурханд үйлчилдэг гэгддэг хүмүүстэй улам адилхан болох гэж өөрсдийгөө үг үсэг, онолоор зэвсэглэн гоёж, өдөр хоногоо өнгөрөөдөг бус уу? Энэ бүх үйлдэл юу вэ? Тэд ердөө л дэг журмыг дагаж байгаа; итгэлийн туг дарцаг хийсгэн, шашны зан үйл үйлдэж, ерөөгдөх зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг мэхлэхээр оролдож байгаа. Тэд Бурханыг огт шүтэн мөргөдөггүй. Эцэстээ ийм бүлэг хүмүүс чуулган доторх Бурханд үйлчилдэг гэгддэг, мөн Бурханд итгэж, Бурханыг дагадаг гэгддэг хүмүүсийн яг адилаар төгсөх бус уу?

Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-ээс

Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч, ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчуудтай адилхан биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэн бүхий хүн Бурханд үнэнч нэгэн байдаг боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэлныг үнэн голоосоо хайрладаг, үнэн бүхий хүн Бурханд үнэнч нэгэн байдаг боловч үүнийгээ ил гаргзарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд чи ямар гээч өртэй юм бэ? Надад хэлээдэх л дээ!” гэж асуусан бол тэд хэлэх үггүй болох байлаа. Хэрвээ чи Бурханд үнэнч бол олны дунд бүү ярь, харин Бурханыг гэх хайраа харуулахын тулд өөрийн бодит хэрэгжүүлэлтийг ашиглаж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай харьцахдаа зөвхөн үг хэлээ ашигладаг хүмүүс бол цөм хоёр нүүртнүүд! Зарим нь залбирал болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлд автсан байдаг; ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс нь Бурхан таашаадаг зүйл гэдэгт тэд үргэлж итгэн, тухайн зан үйл, үзлээр амьдардаг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах вэ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын дэргэд ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудын төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын хүн цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байх ёстой; эрх чөлөөтэй амьдардаг нэгэн байх ёстой. Тэр жудагтай агаад нэр төртэй, мөн хаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг; тэр Бурхан болон хүмүүсийн аль алинаар хайрлагддаг нэгэн юм. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт болон эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч, эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдар авчирч чадахгүй. Ийм байдалтай хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос

Хүний оролтын үйл явцын үеэр амьдрал үргэлж уйтгартай байдаг бөгөөд залбирал хийх, Бурханы үгийг идэж, уух эсвэл цугларалт хийх гэх мэтийн сүнслэг амьдралын нэгэн хэвийн элементүүдээр дүүрэн байдаг, ингэснээр хүмүүст, Бурханд итгэх нь ямар ч зугаа цэнгэл авчирдаггүй гэж дандаа санагддаг. Тийм сүнслэг үйл ажиллагаануудыг, Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтний анхдагч зан чанарын үндсэн дээр үргэлж гүйцэтгэдэг. Хэдийгээр хүмүүс заримдаа Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авдаг боловч тэдний анхдагч сэтгэхүй, зан чанар, амьдралын хэв маяг, зуршлууд нь тэдний дотор үндэслэсэн хэвээр байдаг ба иймээс тэдний угийн чанар өөрчлөгдөлгүй хадгалагдан үлддэг. Хүмүүсийн оролцдог мухар сүсгийн үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг боловч одоо ч гэсэн, олон хүмүүс тэдгээрийг орхиж чадахгүй байдаг ба эдгээр мухар сүсгийн үйл ажиллагаа нь Бурханаар тушаагдсан гэж бодож, өнөөдөр ч гэсэн тэдгээрээс хараахан бүрэн ангижирч чадаагүй. Хуримын цайллага болон хуримын инжиндээ зориулан залуучуудын бэлддэг зүйл; бэлэн мөнгөөр өгдөг бэлэг, цайллага, мөн баяр ёслол тэмдэглэдэг ижил төстэй арга замууд; удамшин ирсэн эртний хэллэг; нас барсан хүмүүс болон тэдний оршуулгын зан үйлтэй холбоотой явагддаг бүх утга учиргүй мухар сүсгийн үйл ажиллагаа: энэ бүхнийг Бурхан бүр ч их жигшдэг. Мөргөлийн өдрийг ч гэсэн (шашны ертөнцийн тэмдэглэдэг Амралтын өдрийг оролцуулаад) Бурхан жигшдэг; нийгмийн харилцаа болон хүмүүсийн хоорондох энэ ертөнцийн харилцаа холбоог Бурхан бүр илүүтэй зэвүүцэн голдог. Хүн бүхний мэддэг Хаврын Баяр болон Зул сарын баярыг Бурхан зарлигдаагүй, тэр ч бүү хэл эдгээр баярын өдрүүдийн тоглоом, чимэглэл (баярын шүлэг, Шинэ Жилийн бялуу, салют, дэнлүү, Зул сарын бэлэг, Зул сарын үдэшлэг, Ариун Цуглаан) зэрэг нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх шүтээн биш гэж үү? Амралтын Өдрийн талх хуваалт, дарс, сайхан зотон даавуу зэрэг нь бүр ч гарцаагүй шүтээн билээ. Лууны толгой өргөх Өдөр, Луун Завины Баяр, Намрын Дунд сарын Баяр, Лаба фестиваль, Шинэ жилийн өдөр гэх мэтийн Хятадад түгээмэл байдаг янз бүрийн уламжлалт баяр наадам мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, Зул сарын баяр гэх мэт шашны ертөнц дэх ямар ч утга учиргүй баярууд нь өнөөг хүртэл эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бөгөөд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд бүгдээрээ тохирохгүй юм. Хүмүүсийн баялаг төсөөлөл болон “уран сэтгэмж” нь, тэдгээрийг өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирэх боломжтой болгосон. Тэдгээр нь өө сэвгүй харагддаг боловч үнэндээ хүн төрөлхтнөөр тоглосон Сатаны заль мэх юм. Тэнд Сатанууд хэдий чинээ их бөөгнөрнө, тэр газар нь хэдий чинээ их хоцрогдсон, доройтсон байх ба феодалын ёс заншил төдий чинээ гүн тогтсон байдаг. Эдгээр зүйлс нь хүмүүсийг хөдлөх аргагүй болтол нь чанга чанд барьдаг. Шашны ертөнц дэх олон баяр ёслол нь агуу өвөрмөц харуулж, Бурханы ажилтай холбох гүүрийг бүтээх мэт харагддаг, гэхдээ тэдгээр нь үнэндээ Бурханы талаар мэдүүлэхгүйн тулд хүмүүсийг хүлж багласан Сатаны баригдашгүй уяа, Сатаны заль мэх юм. Үнэндээ, Бурханы ажлын үе шат дуусах үед тухайн үеийн хэрэгсэл болон хэв маягийг Тэр ямар ч ул мөргүйгээр аль хэдийн устгасан байдаг. Гэсэн хэдий ч “үнэн сүсэгт итгэгчид” тэдгээр материаллаг биетүүдийг шүтэн мөргөсөөр байдаг; ингэх зуураа тэд Бурханд юу байгааг огтхон ч судлахгүйгээр сэтгэлийнхээ мухарт хийж орхидог, харахад Бурханыг гэсэн хайраар дүүрэн мэт байдаг ч үнэндээ Түүнийг аль хэдийн гэрээсээ хөөн гаргасан ба шүтэн мөргөхийн тулд Сатаныг ширээн дээр тавьсан байдаг. Есүсийн хөрөг, Загалмай, Мариа, Есүсийн Баптизм болон Сүүлчийн Зоог энэ бүгдийг хүмүүс Тэнгэрийн Эзэн мэт сүсэглэн хүндэлдэг ба тэгэнгээ “Бурхан Эцэг минь” хэмээн ахин дахин хашхирдаг. Энэ бүхэн нь доог тохуу биш гэж үү? …

Хүний зан чанарыг өөрчлөх шилдэг арга бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх гүнзгий хордсон эдгээр зүйлийг эсрэгээр нь эргүүлж, өөрсдийн үзэл суртал, ёс суртахууныг өөрчилж эхлэх боломжийг хүмүүст олгох явдал юм. Юун түрүүнд, эдгээр бүх шашны зан үйл, шашны үйл ажиллагаа, жил, сар болон баяр наадмыг бүгдийг нь Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс тодорхой ойлгох хэрэгтэй. Тэд феодалын нийгмийн үзэл суртлын эдгээр гав гинжнээс чөлөөлөгдөж, өөрсдөд нь гүн гүнзгий суусан дур сонирхол болон мухар сүсгийн ул мөр болгоныг арилгах ёстой.Эдгээр нь бүгд хүний оролтонд хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Зохих ёсоор залбирах, Бурханы үгийг идэж уух, үнэний талаар нөхөрлөх, үүргээ биелүүлэх, магтаалын магтан дуу дуулах зэрэг нь зохистой сүнслэг амьдралд багтдаг. Эдгээр хэрэгжүүлэлт нь үнэнд орж, зан чанараа өөрчлөхөд нь хүмүүст маш ашиг тустай. Харин шашны зан үйл бол ердөө л хэлбэрдэж, сэтгэлдээ байхгүй үг хэлж, хааш яаш, хайхрамжгүй, хоёр нүүртэй байгаа явдал юм. Энэ бүгд нь Бурханыг мэхэлдэг өнгөцхөн арга барил билээ. Шашны зан үйл явуулах нь бодит байдлаас ангид, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байдаг—энэ нь ердөө л үзүүлж харуулахын тулд үг хэлж байгаа хэрэг бөгөөд ямар ч үр дүнгүй юм. Зохистой сүнслэг амьдрал нь бодит байдалд бүрэн үндэслэдэг; энэ нь бодит байдалтай нэгдсэнээр бий болдог төдийгүй зүрхнээс гардаг чин сэтгэл тул үр нөлөөтэй байдаг бөгөөд Бурхан үүнийг баяртайгаар хүлээн зөвшөөрдөг. Зохистой залбирлаар жишээ авъя: Энэ нь хүний бодит бэрхшээл, амийн хэрэгцээнээс урган гардаг. Энэ нь тэдний дотоод оршихуйн чин үнэнч шаардлагыг төлөөлдөг тул Ариун Сүнсний ажлыг олж авдаг. Харин шашны зан үйлийн нөхцөл дэх залбирал энэ зарчмыг зөрчдөг. Хүн зүрх сэтгэлдээ залхаж, урам зориггүй байх үедээ сэтгэлээс нь гараагүй хэдэн мөр залбирлыг хэнэггүйхэн хэлж болох юм. Тэгвэл яаж Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах юм бэ? Тэр хүн залбирахыг хүсдэггүй атлаа хүчээр залбирдаг нь зарчмын эсрэг зүйл юм. Хэвийн нөхцөлд хүн цаг үргэлж залбирч байх боломжгүй; залбираагүй үедээ Бурханы үгийг идэж уун, үнэний тухай нөхөрлөж чадна. Учир нь сүнслэг амьдрал гэдэг бол журамлаж болдоггүй, харин хүний нөхцөл байдал, бодит хэрэгцээний дагуу л тодорхойлогддог зүйл юм. Энэ бол сайн үр дүнд хүрэх цорын ганц арга зам билээ. Жинхэнэ сүнслэг амьдрал нь зүй зохистой байдаг бөгөөд аливаа зүйл аяндаа болох үед тохиодог. Энэ нь дүрэм журам мөрдөж, зан үйл үйлдэхээс огтхон ч бүрддэггүй. Шашны зан үйл нь бүгд дүрэм журам, хүний зохиосон заль бөгөөд чин сэтгэлээсээ эрж хайх явдал үүнд багтдаггүй. Иймээс Бурхан тэдгээрийг хоёр нүүртэй гэдэг. Зохистой сүнслэг амьдрал нь Бурханы ажлыг туулахаас бий болдог бөгөөд Ариун Сүнсний ажил, хүний эхлүүлсэн үйлдэл хоёрын нэгдэл юм. Ийм төрлийн сүнслэг амьдралд ямар ч дүрэм журам, зан үйл байдаггүй хэдий ч энэ нь бодитой ашиг тус бүхий үр дүн авчирдаг. Чи шашны зан үйлээс зохистой сүнслэг амьдрал руу шилжих үедээ л Бурханд итгэх зөв замд орсон байдаг билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Үнэнийг ойлгох болон хоосон сургаалыг ойлгохын хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Яагаад чуулганууд шашин болж дордох чадвартай байдаг вэ?

Холбогдох агуулга