Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

10. Үүргээ биелүүлнэ гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэн юм. Бурханы гэрт үүргээ биелүүлнэ гэдэг зүгээр л зарим нэг даалгавар биелүүлж, хийх ёстой зүйлээ хийж байгаа явдал биш. Харин тэнгэр, газрын хооронд амьдарч байгаа бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж байгаа явдал юм! Мөн бүтээлийн Эзэний өмнө үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа явдал билээ. Эдгээр хариуцлага бол чиний жинхэнэ хариуцлага юм. Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх, эцэг эхдээ ачлалтай байх хоёрыг харьцуулбал аль нь үнэн бэ? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх нь үнэн бөгөөд энэ чиний хүлээсэн үүрэг юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдал гэж юу вэ”-аас

Чи үүргээ өөрөө удирддаг юм биш; энэ чиний өөрийн ажил алба биш юм. Бурханы ажилд чиний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг тул үүрэг чинь бий болдог. Өнөөдрийг хүртэл Бурханы удирдлагын ажил явагдаж ирсэн бөгөөд Түүний ажилд хүмүүсийн хамтран ажиллах ёстой хэсэг нь хүний үүрэг юм. Чи ямар ч үүрэг гүйцэтгэж байлаа гэсэн, энэ нь чиний өөрийн ажил, хувийн бизнес биш юм. Энэ бол Бурханы гэрийн ажил, мөн энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Бурханы чамд өгсөн даалгавар билээ. Тэгвэл чи үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ? …

Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л чи зарчимтай байдлаар асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, эсвэл хиймээр байгаа зүйлээ, хийхдээ аз жаргалтай, тав тухтай байж, өөрийг чинь сайхан харагдуулах зүйлийг хийж болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний зарчмыг эрж хайснаар л чи үүргээ сайн биелүүлж чадна”-аас

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа биелүүлж, хариуцлагаа үүрч, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уух болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний төрөлх чадварын хувьд боломжтой бүхнийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Хүний үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэхээ больж, эсвэл үйлчлэл үзүүлэх үед гарч болох алдаа дутагдлаас айсандаа ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүн, үйлчлэлийн үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь дэмий юм хийж, хийсэн дүр үзүүлбэл тэрээр бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Ийм төрлийн хүнийг тааруухан хүн, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн зүйл гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас

Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь түүний хүлээсэн үүрэг бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл байдал, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар сайн сайхныг эдэлдэг. Шүүлт, гэсгээлтийн дараа зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдэх үед хараагдсан хүн шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, тэр төгс болгуулаагүй. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, ерөөгдөх үү, эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдах вий гэсэндээ хийхээс татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлж чадах юм бол тэр өөрийн хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь хүний тэрслүү занг харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Хүн бүр ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? Хүн бүрийн гүйцэтгэх учиртай үүрэг бол түүний хэрэгжүүлэх учиртай үнэн бөгөөд хэрэгжүүлэх учиртай үнэн нь түүний гүйцэтгэх учиртай үүрэг, биелүүлэх ёстой хариуцлага юм. Хэрэв чи өөрийн ойлгодог, мөн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлэх юм бол үүргээ зүй ёсоор биелүүлсэн байх болно. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Чи цаг нөхцөөж, Бурханд хуумгай хандаж, Бурханд зүгээр л хааш яаш хандаж байгаа хэрэг билээ. Иймээс чиний үүргийн биелэлт нь үнэнтэй заавал хавсарсан байх ёстой, үнэнтэй нягт холбоотой байх ёстой. Чи өөрийн ойлгодог бүх үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулах ёстой. Үнэний бодит байдлыг амьдран харуулах нь хүний жинхэнэ дүрийн төлөөлөл юм. Бурхан хүнийг бүтээхдээ энэ дүрд үндэслэсэн тул хэрэв чи үнэний дүрийг амьдран харуулбал Бурханыг хангалуун байлгах бөгөөд Бурхан чамайг хараад таалж, ерөөж, мөнх амийг өгч, үүрд амьдруулах болно. Харин чи үнэний дүрийг амьдран харуулдаггүй бол хүн гэж дуудуулах эрхгүй бөгөөд Бурхан чамайг харах үедээ Өөрийнх нь хайрласан амийн амьсгал чамд огт байхгүй хэмээн бодож, ийм хог шаарыг таягдан хаяна. Иймээс чи Бурханд итгэхдээ хүн төрөлхтөнд Бурханы хайрласан үнэнийг туулж, хэрэгжүүлэх учиртай бөгөөд эцэстээ Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулах учиртай. Энэ бол үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. … Хэрэв үүрэгт чинь үнэн байхгүй бол чи үүргээ үнэхээр биелүүлж байгаа хэрэг биш, харин хааш яаш, хуурамч, ов мэхтэй байж, ёс төдий зүйл хийж, ердөө л горимыг дагаж байгаа хэрэг. Чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэрэгжүүлэх ёстой—энэ л үүргээ үнэхээр биелүүлж, стандартад нийцэхээр биелүүлж, хүн байхын бодит байдлыг эзэмшиж байгаа явдал юм. Чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг аль хэдийн хэрэгжүүлж байгаа. Чуулган дотор ямар ч ажил хийлээ гэсэн үнэнийг хэрэгжүүлэхэд хамаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх үедээ чи үүрэг, хариуцлагаа биелүүлж байдаг, энэ чиний үүрэг тул сайтар биелүүлэх ёстой. Үнэнийг хэрэгжүүлэх гэж үүнийг хэлдэг. Тэгвэл үүргээ биелүүлэх, үнэнийг хэрэгжүүлэх хоёрын жинхэнэ холбоо нь юу вэ? Эдгээр нь нэг зүйлийг тайлбарлах хоёр өөр арга зам юм. Гаднаасаа үүрэг биелүүлж байгаа мэт харагддаг ч мөн чанартаа үнэнийг хэрэгжүүлж байдаг. Иймээс үүргээ биелүүлэх үедээ үнэнийг ойлгодоггүй бол чи ажлаа зүй зохистойгоор гүйцэтгэж чадах уу? Чадахгүй. Нэн түрүүнд, чи үүргээ биелүүлэх гэж юу гэсэн үг болох, үүргээ хэрхэн зүй зохистой биелүүлэх талаар тодорхой ойлголтгүй байх болно. Хоёрдугаарт, чи үнэхээр тодорхой ойлголттой боловч үүргээ зүй зохистой биелүүлж мөн л чадахгүй, алдаа эндэгдлээр дүүрэн хэвээр байх өдөр ирнэ. Тэр үед чи зан чанар чинь хэтэрхий завхарсан гэдгийг, мөн хийдэг зүйлдээ маш их дутагдалтай гэдгээ олж мэдэх болно. Тэгээд энэхүү завхралаас ангижрахын тулд үнэнийг эрэлхийлж эхлэх бөгөөд үүнээс ангижирч, үнэнийг ойлгомогцоо үүргээ үр дүнтэйгээр биелүүлж эхэлнэ. Тэр үед чи үүргээ ердөө нэр төдий бус, бодит байдал дээр ч зөв, зүйтэйгээр биелүүлэх болно. Хэрвээ чи үүргээ биелүүлж байхдаа үнэнийг эзэмшдэг бол, мөн өчүүхэн төдий ч завхрал илэрхийлдэггүй бол гүйцэтгэлд чинь зохих үр дүн нь гарч, чи бас үнэнийг стандартад нийцүүлэн хэрэгжүүлсэн байх болно. Энэ бол маргаангүй үнэн юм. Иймээс үүргээ биелүүлэх бүрдээ үнэнийг хэрхэн эрэлхийлэх чинь маш чухал юм. Хэрэв чи үнэнийг эрэлхийлдэггүй бол үүргийн чинь биелэлт стандартад нийцэхгүй нь баттай.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл V дахь “Үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлснээр л хүн Бурханы ерөөлийг хүртэнэ”-ээс

Өмнөх:Хүн яаж үнэнч хүн байхаар хэрэгжүүлж, орох ёстой вэ?

Дараах:Үүргээ биелүүлэх болон үйлчлэл үзүүлэхийн хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга