37. Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Үнэнийг хайрладаг хүмүүс Бурханы ажлыг туулангаа Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах үед энэ нь тохиолддог. Тийм хүн доторх сатаны хороо цэвэрлэж, завхарсан зан чанараасаа бүрэн ангижирдаг, ингэснээр Бурханы үг болон Түүний бүх зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, дахин хэзээ ч Түүний эсрэг тэрсэлж, эсэргүүцэхгүй байж чаддаг. Энэ нь зан чанарын өөрчлөлт юм… Зан чанарын өөрчлөлт гэдэг нь, үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас тухайн хүн эцэстээ Бурханыг эсэргүүцдэг дуулгаваргүй уг чанараа мэдэж авч, хүн хэтэрхий гүн гүнзгий завхарсан гэдгийг ойлгож, хүний утгагүй, ов мэхтэй байдлыг танин мэдэж, хүний ядуу дорой, өрөвдөлтэй байдлыг танин мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгож авдаг гэсэн үг юм. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэж, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болдог. Энэ нь Бурханыг мэддэг хүн юм; мөн зан чанараа өөрчилсөн хүн юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ хүний уг чанарын өөрчлөлтийг хэлдэг. Хүний уг чанарын зүйлийг гаднах зан авираас нь харах боломжгүй юм; эдгээр нь түүний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдолтой шууд хамаатай байдаг билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь амьдралыг үзэх хүний үзэл, үнэт зүйл, зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанартай шууд хамаатай байдаг. Хэрвээ хүн үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, өөрийн үзэл бодлыг Бурханыхтай нийцүүлж, мөн Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байх чадвартай болсноор л хүний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан гэсэн үг биш. Энэ нь үндсэндээ, хүмүүсийн уг чанарын доторх зарим сатанлаг хор Бурханы тухай мэдлэгт хүрч, үнэний талаар ойлгосноос нь үүдэн өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлдэг үнэн энэ хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанар нь өөрчлөгддөг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, тэд биеэ тоосон зантай байсан боловч одоо ухаалгаар ярьдаг болж, хэнийг ч сонсдоггүй байсан боловч одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж эдгээр байр байдал, илэрхийллийг агуулдаг, гэхдээ хамгийн гол зүйл бол тэдний дотоод амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатаны хор нь таягдан хаягдаж, аливааг харах өнцөг нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Тэд агуу улаан лууны явуулга болон хорыг тодорхой хардаг; тэд амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэ цэн өөрчлөгдсөн—энэ бол хамгийн гол өөрчлөлт бөгөөд зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас эш татав

Уг чанар гэж юу вэ? Энэ нь хүний мөн чанар юм. Хүний зан чанар гэдэг нь хүний уг чанарт илчлэгддэг зүйлс бөгөөд өөрчлөгдсөн зан чанар гэдэг бол чиний дотор анх байсан завхарсан зүйлс үнэнээр солигдоод, дахин хэзээ ч гарч ирэхгүй гэсэн үг юм. Хүний уг чанарын үндсэнд байгаа зүйл өөрчлөгдсөн юм биш, харин илчлэгддэг завхарсан зүйл нь өөрчлөгдөж, уг чанарт илчлэгддэг зан чанартай холбоотой зүйлс нь өөрчлөгдсөн байдаг. Сатан хүнийг завхруулж, хүн Сатаны биелэл, Бурханыг эсэргүүцдэг зүйл болсон бөгөөд Бурханаас урвах бүрэн чадвартай байдаг. Хүмүүсээс зан чанараа өөрчил гэж яагаад шаарддаг вэ? Учир нь Бурхан тэднийг төгс болгож, олж авахыг хүсдэг. Эцэстээ бүрэн төгс болгуулсан хүмүүст Бурханыг мэдэх тухай ихээхэн бодит байдал нэмэгддэг. Тэд үнэниий бүх талын бодит байдлыг эзэмшдэг бөгөөд ийм хүмүүс Бурханы хүсэлтэй бүрмөсөн нийцэлтэй байдаг. Урьд нь завхарсан зан чанартай байх үедээ хүмүүсийн хийсэн бүхэн нь буруу ташаа, Бурханыг эсэргүүцдэг байсан юм. Одоо тэд үнэнтэй болсон тул Бурханы хүсэлд нийцэлтэй нэлээд их зүйлийг хийж чаддаг. Гэхдээ ингэлээ гээд тэд Бурханаас урвадаггүй гэсэн үг биш юм; тэд Бурханаас урвах чадвартай хэвээр байдаг. Хүмүүсийн уг чанарт илчлэгдсэн зүйлийн нэг хэсгийг өөрчлөх боломжтой байдаг бөгөөд өөрчлөгдсөн тэр хэсэг нь үнэний дагуу хэрэгжүүлэх чадвартай хэсэг чинь билээ. Гэхдээ өнөөдөр үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байлаа гээд уг чанар чинь өөрчлөгдсөн гэсэн үг биш юм… Тэгвэл өөрчлөх боломжтой хэсэг гэж юуг хэлдэг вэ? Бурханы хүслийг ойлгох үедээ чи дуулгавартай дагах чадвартай байна гэсэн үг юм. Хэрэв чи Бурханы хүслийг ойлгодоггүй бол хүссэнээрээ үйлдэж, үйлдэл чинь Бурханы хүсэлтэй нийцдэг хэмээн итгэсээр байх болно; энэ нь урвалт бөгөөд чиний уг чанар дотор байдаг зүйл билээ. Мэдээж хэрэг зан чанарын өөрчлөлтөд хязгаар гэж байдаггүй. Үнэнийг олж авах буюу Бурханы талаар гүн гүнзгий мэдэх тусмаа чи Бурханыг улам бага эсэргүүцэж, Түүнээс улам бага урвах болно. Зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх нь гол төлөв үнэний эрэл хайгуулаар шийдвэрлэгддэг. Хүмүүсийн уг чанарын мөн чанарын тухай мэдлэгт ч бас үнэнийг ойлгосноор хүрдэг. Хүмүүс үнэнийг үнэхээр олж авсан үед бүх асуудал шийдэгдэг билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Нэгтгэн дүгнэвэл, амь зан чанарын өөрчлөлт нь Бурханыг эсэргүүцэн, Түүнээс урвахаас эхлээд эцэст нь Бурханд дуулгавартай, үнэнч болж, Түүнийг шүтэн мөргөх хүртэл явагддаг—үйл явц нь энэ юм. Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чаддаг болох үедээ үнэн болон хүн чанарын аль алийг эзэмшдэг. Энэ бол амь зан чанартаа өөрчлөлт хийсэн хүн юм. Иймээс амь зан чанарыг өөрчлөх үйл явц нь үнэн рүү орж, үнэнийг олж авах, үнэнийг амиа болгон хүлээн зөвшөөрөх, мөн хүн Бурханыг мэдэх үйл явц юм. Бурханыг үнэхээр мэдэж, зүрх сэтгэлээ Бурханы үгээр бүрэн эзэмдүүлсэн, Бурханыг хайрлаж, Бурханд үнэнч байж чаддаг, Бурханыг хангалуун байлгахын тулд бүхнийг хийдэг, Түүнтэй нэгэн зүрх сэтгэл, нэгэн санаатай байж чаддаг хүн бол Бурханаар авхуулдаг төрлийн хүн юм. Хэрэв хүн одоогоор Бурханыг зүрх сэтгэлээсээ хайрлаж, дуулгавартай дагаж чаддаггүй бол зүрх сэтгэл нь Сатанд эзэмдүүлэн, Сатаны хор, гүн ухаанд хянуулсан хэвээр байгааг энэ нь харуулдаг. Эзэмших ёстой бүх үнэнээ олж авч, энэ бүгдийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн үедээ хүн шинэ амийг олж авах болно. Шинэ амьтай болсноор хүний Бурханд дуулгавартай байдал, Бурханыг хайрлах хайр, Бурханыг гэх шүтэн мөргөл дагалдана; энэ үед хүний амь зан чанар бүрэн өөрчлөгдсөн байх болно. Амь зан чанар өөрчлөгдөх үйл явц нь мөн шинэчлэгдэх үйл явц юм. Тухайн хүний зүрх сэтгэлийг анх Сатан хянадаг байсан бөгөөд Сатаны амь болон хор түүний уг чанар болжээ. Одоо, хүлээн зөвшөөрсөн бүх үнэнээс нь үүдэн эдгээр зүйл нуран унаж байна. Зүрх сэтгэл нь үнэнд эзэмдүүлж, үнэн зүрх сэтгэлийнх нь эзэн болсон тул тэдний аминд илэрхийлэгддэг зан чанар ч бас өөрчлөгддөг; амь зан чанарын өөрчлөлт ийм байдаг. Сатан анх дотор чинь эрх барьж байх үед чи үүнд дуулгавартай байж, бүх зүйл дээр үүнийг хангалуун байлгадаг байсан; бүгд Сатаны дагуу хийгддэг байсан юм. Өнөөдөр дотор чинь үнэн эрх барьдаг бөгөөд чи зөвхөн үнэнийг мөрдөж, Бурханыг хангалуун байлгадаг. Бурхан хүнийг олж авах үйл явц ийм байдаг: Анх чамд Сатаныг хайрлахад маш амархан, харин Бурханыг хайрлахад хэцүү байсан бол одоо чи дотроо үнэнтэй болж, үнэнийг хайрладаг болсон учраас Бурханыг хайрлахад амархан болжээ. Сатаныг хайрла гэж чамаас гуйн, чамайг ятгахын тулд юу ч гэж хэллээ гэсэн чи хайрлахгүй. Иймд дотор нь үнэн эрх баримагц хүн бүрмөсөн өөрчлөгдөж, шинэ хүн болдог. Иймээс үндсэндээ үнэнийг эрэлхийлж, олж авснаар хүний амь зан чанар өөрчлөгддөг гэж хэлж болох юм.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 36. Шашин доторх хэчнээн хүн гай гамшгийн үеэр Бурхан руу буцан эргэх вэ?

Дараах: 38. Зан чанарын өөрчлөлт хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх