Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

V. Ариусгалт болон ариун байдалд хүрэх гэж юу вэ?

1. Бурханы олж авдаг хүмүүс бол Түүнд бүрэн захирагддаг хүмүүс, Сатанаар завхруулагдсан ч гэсэн, одоо Түүний ажлаар аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүс, зовлон зүдгүүрийг туулж, эцэстээ Бурханаар бүрэн авахуулсан бөгөөд цаашид Сатаны эзэмшил дор амьдрахаа больж, шударга бус байдлаас чөлөөлөгдсөн хүмүүс, ариун байдлыг амьдран харуулахад бэлэн байгаа хүмүүс бөгөөд—эдгээр нь хамгийн ариун хүмүүс юм; тэд бол ариун хүмүүс.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

2. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-ээс

3. Хүн Бурханыг мэддэг, мөн үнэнтэй байх үедээ л гэрэлд амьдардаг; дэлхий ертөнцийн талаарх түүний үзэл бодол, амьдралын талаарх үзэл бодол өөрчлөгдсөн үед л тэр үндсээрээ өөрчлөгддөг. Тэр амьдралын зорилготой агаад үнэний дагуу биеэ авч явах үед; Бурханд туйлын захирагдаж, Бурханы үгээр амьдрах үед; тэр итгэлтэй байж, сэтгэлдээ гүнээ гэрэлтсэн байх үед; түүний зүрх сэтгэл харанхуйгаас ангид байх үед; тэр Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед—зөвхөн тэр үед л тэр жинхэнэ хүний амьдралаар амьдарч, үнэнийг эзэмшсэн хүн болдог.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

4. Тодорхой хэмжээнд туршлагажсаны дараа амьдралын талаарх хүний үзэл бодол, оршин тогтнолын ач холбогдол, оршин тогтнолын үндэс суурь бүрмөсөн өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, чи дахин төрж, шал өөр хүн болох болно. Энэ бол гайхалтай! Энэ нь томоохон өөрчлөлт; энэ бол бүх зүйлийг орвонгоор нь эргүүлдэг өөрчлөлт билээ. Дэлхий ертөнцийн нэр алдар, ашиг хонжоо, байр суурь, эд хөрөнгө, зугаа цэнгэл болон алдар ямар ч хамаагүй гэж чамд санагдах бөгөөд чи тэдгээрийг хялбархан тавьж явуулж чадна. Энэ бол хүн шиг хүн юм. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс ийм бүлэг байх болно. Тэд үнэний төлөө, Бурханы төлөө, зөвт байдлын төлөө амьдарна. Энэ нь хүний дүр төрх юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарын нийтлэг байдал болон ялгааг ойлгох нь”–оос

5. Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд энэ нь бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл тэд Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм; чамайг аварснаараа Бурхан чамайг эдгээр зүйлсээс салгадаг бөгөөд Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө юм. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, цаашид энэ завхралд дөнгөлөгдөхгүй байх үедээ чи аврагдсан байхгүй гэж үү? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн чи энгийн байх ба Бурханаар ерөөгдөж, Бурханд бахдалтай байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-ээс

6. Бурхан хүмүүсийг төгс болгох үедээ, тэднийг ариусгадаг ба тэд хэдий чинээ ариун байна, Бурханаар төдий чинээ төгс болгуулдаг. Чиний доторх хир буртаг, тэрслүү байдал, эсэргүүцэл болон махан биеийн зүйлс хөөн зайлуулагдсан үед, мөн ариусгагдсан үедээ чи Бурханаар хайрлуулах болно (өөрөөр хэлбэл, чи ариун хүн байх болно); Бурханаар төгс болгуулж, ариун хүн болох үедээ чи Мянган жилийн хаанчлалд орших болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “‘Мянган жилийн хаанчлал ирсэн’ тухай товч яриа”-аас

7. Хэрвээ чи өөрийгөө эдгээр бохир зүйлээс салгаж, харанхуйн нөлөөнөөс зугтаж, ариун болж чадвал, энэ нь чи үнэнийг эзэмшдэг гэсэн үг юм. Чиний уг чанар өөрчлөгдсөн биш, харин чи зөвхөн үнэнийг хэрэгжүүлж, махан биеэ орхих чадвартай болсон байна. Энэ нь цэвэрлэгдсэн хүмүүст байдаг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн төгс болгуулсан хүмүүс утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас

8. Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

9. Бурханы өмнө, ариун нэгэн эсвэл зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз—тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? “Зөв шударга байдал” гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос

10. Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

11. Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

12. Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм. … Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

13. Бурханы удирдлагын ажлын 6,000 жил нь гурван үе шатанд хуваагддаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл Сатанаар асар ихээр ялзруулагдсан хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Үүний зэрэгцээ тэдгээр нь мөн Бурхан Сатантай тулаан хийхийн төлөө юм. Тиймээс авралын ажил нь гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагддаг бөгөөд Бурханы ажлын эдгээр хоёр тал нь нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай хийгдэж болох зүйл биш учраас Сатантай хийх тулаан ч гэсэн мөн үе шат, эринд хуваагддаг ба хүний хэрэгцээ болон Сатаны ялзруулсан хэмжээнээс хамаарч Сатантай дайн хийгддэг. …… Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

14. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

15. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр буюу цэвэрлэх эцсийн ажлын явцад бат зогсож чадсан хүмүүс Бурхантай хамт сүүлчийн амралтанд орох хүмүүс байх болно; тиймээс амралтанд орох хүмүүс бүгд Сатаны нөлөөнөөс ангижирч, эцсийн цэвэрлэх ажлыг туулсны дараа Бурханаар авахуулсан байх болно. Эцэстээ Бурханаар авахуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтанд орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж эсвэл амралтанд орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтанд орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм. Тэд нэгэнтээ золин аврагдсан, мөн тэд шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон аврагдах боломжгүй байдлынхаа улмаас мөн л таягдуулж, устгагдах болно. Хожмын ертөнцөд тэд дэлхий дээр оршин байхаа болино, мөн ирээдүйн хүмүүсийн дунд оршин байхаа болино.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Өмнөх:IV. Нигүүлслийн эрин үе дэх аврал болон Хаанчлалын эрин үе дэх авралын тухай үнэний талаар

Дараах:VI.Бурхан болон хүний ажлын хоорондох ялгаа

Танд таалагдаж магадгүй