Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

20. Үл итгэгч гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Ямар ч тохиолдолд үнэнийг хүндэтгэхгүй байгаа хүмүүс бүгд үл итгэгчид бөгөөд үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс Христийн зөвшөөрлийг хэзээ ч хүлээн авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс

Бурханы үгсийн тухай буруу ойлголттой хүмүүс бол үл итгэгчид юм. Тэдэнд бодит мэдлэг огт байхгүй, бодит биеийн хэмжээ ч үгүй, бодит байдал ч үгүй мунхаг мулгуу хүмүүс юм. Бурханы үгсийн мөн чанараас гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүнээр үл итгэгчид хэмээн тооцогдогсод нь Бурханы нүдэн дэх араатнууд бөгөөд Бурханаар үл итгэгчид хэмээн тооцогдогсод нь Бурханы үгсийг амиа болгоогүй тэдгээр хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн үнэнийг хэрэгжүүлэх нь бодит байдалтай байх явдал юм”-аас

Итгэл нь Бурханы зүрх сэтгэлд хүлээн зөвшөөрөгдөөгүй зарим хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр хүмүүсийг Өөрийн дагалдагчид гэж зөвшөөрдөггүй, учир нь Бурхан тэдний итгэлийг магтдаггүй. Эдгээр хүмүүсийн хувьд, тэд Бурханыг хэдэн жил дагаснаас үл хамааран, тэдний бодол санаа ба үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэд үл итгэгчид шиг, үл итгэгчдийн зарчим, аливааг хийх арга замыг баримталж, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд Бурханы үгийг хэзээ ч өөрсдийн амьдралаа гэж хүлээн аваагүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахаар зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг тодорхой төрлийн сонирхогчдын хоббитой адил үзэж, Бурханд ердөө л оршин тогтнох сүнслэг арга хэрэгсэл мэт ханддаг, иймээс тэд Бурханы зан чанарыг эсвэл Бурханы мөн чанарыг ойлгохоор оролдох нь үнэ цэнэтэй гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн нь эдгээр хүмүүстэй ямар ч хамаагүй гэж хэлж болно. Тэд сонирхдоггүй бөгөөд хариу үзүүлж төвддөггүй. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэлийн гүнд үргэлж тэдэнд ингэж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг: Бурхан бол харагдахгүй бас хүршгүй бөгөөд Бурхан оршдоггүй. Ийм Бурханыг ойлгохоор оролдоход хүчин чармайлт гаргууштай биш гэж тэд итгэдэг; энэ нь өөрсдийгөө хуурч байгаа юм. Тэд зүгээр үгээрээ л Бурханыг зөвшөөрдөг ба ямар нэг бодит гэрчлэл хийдэггүй. Тэд мөн бодит байдал юу ч хийдэггүй, өөрсдийгөө нилээд ухаалаг гэж бодож байдаг. Бурхан эдгээр хүмүүсийг хэрхэн хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүмүүс: “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргээ биелүүлж чадах уу? Тэд ‘Би Бурханы төлөө амьдрах болно’ гэсэн үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Ихэвчлэн хүний хардаг зүйл бол хүмүүсийн мөн чанар биш харин гадаад байдал юм. Гэсэн ч Бурхан эдгээр гадаад байдлыг хардаггүй; Тэр зөвхөн тэдний дотоод мөн чанарыг хардаг. Тиймээс, Бурханд эдгээр хүмүүст хандах ийм төрлийн хандлага, ийм төрлийн тодорхойлолт байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ”-ээс

Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс

Хүний нөхөрлөл:

Бурханы гэр бүл дотор, хүн бүр Бурханд итгэдэг. Гэвч, өөрсдийгөө Бурханд итгэдэг гэдэг атлаа зүрх сэтгэл дотроо Бурхан байдаг эсэхэд, Бурхан байгаа бүхнийг бүтээсэн гэдэгт, Бурхан байгаа бүхнийг захирдаг гэх баримтад, бие махбодтой болсон Бурханд, Бурханы үгэнд, бас үнэнд эргэлздэг нэгэн төрлийн хүмүүс бий. Нэг шинж нь, тэд энэ бүхэн үнэн үү, үгүй юу гэдгийг баталж чаддаггүй. Нөгөө шинж нь, тэд сэжиглэмтгий байдаг. Энэ бүхэн байж боломгүй гэж тэд итгэдэг. Зүрх сэтгэлдээ тэд юунд итгэдэг вэ? Тэд биед орчлонд оршдог бүх зүйлд итгэдэг. Тэд нүдээр харж, гараар хүрч болох бүхэнд итгэдэг. Тэд нүдээр харж болохгүй юунд ч сэжиглэнгүй хандаж, бүр итгэхгүй байхад хүрдэг. Ийм төрлийн хүн Бурханд зөвхөн нэр төдий л итгэдэг. Бодит байдал дээр, тэд зүгээр л үл итгэгчид юм. Өрнөдийн шашин дотор, пасторуудын 25%, буюу үндсэндээ 4 пастор тутмын 1 нь Эзэн Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэгт итгэдэггүй, Библид эргэлздэг гэж би сонссон. Өрнөдийн пасторууд дунд, үл итгэгчид ийм олон байдаг. Ялангуяа, хоёр дахь бие махбодтой болсон Бурханы тухайд, хэрэв та нар Бурхан ирсэн гэж хэлбэл, тэд улам бүр эсэргүүцдэг. Тэд үүнийг тэрс үзэл гэж итгэдэг. Тэд Бурханыг зөвхөн тэнгэрт байдаг, хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй гэдэгт итгэдэг. Үүний уршгаар Бурхан ирлээ гэж хэлсэн хэн боловч өрнөдийн дийлэнх хүнд тэрс үзэлтэн гэж яллагдах болно. Та нар ийм төрлийн хүмүүсийг үл итгэгчид гэхгүй гэж үү? Энэ бол үл итгэгчийн жишээ юм. Үл итгэгчид Ариун Сүнсний ажилд итгэдэггүй. “Энэ чинь хүний бодож олсон зүйл байна. Хүний зүрх сэтгэлд агшин зуур онгод орж болдог, тэгээд заримдаа бид гэгээрдэг. Энэ чинь Ариун Сүнсний ажилтай огт хамаагүй.” гэж тэд хэлдэг. Тэд Ариун Сүнсний ажилд итгэдэггүй. Тэд мөн Бурханы үгийг Бурхан хэлсэн гэдэгт итгэдэггүй. Тэд “Энэ үгийг хүн хэлсэн байна. Бурханыг ийм үг хэлэхийг хэн сонссон юм бэ? Бурхан яаж ийм зүйл хэлж чадах вэ? Үүнийг хүн хэлсэн.” гэцгээдэг. Бие махбодтой болсон Бурхан, Ариун Сүнсний ажил, Бурханы илэрхийлсэн үгэнд итгэдэггүй бүх хүн үл итгэгчид юм. Тэд Бурханд итгэдэг гэж хэчнээн хэллээ ч, үл итгэгчид мөн. Үл итгэгч гэж юу болохыг та нар мэдэх үү? Үл итгэгч бие махбодтой болсон Бурханд эргэлздэг, Ариун Сүнсний ажилд итгэдэггүй, тэр бүү хэл Бурханы үгийг Бурхан, Бурханы Сүнс илэрхийлсэн гэдэгт ч итгэдэггүй. Үл итгэгч гэдэг нь Бурханд итгэдэггүй гэж хэлдэг хүн биш юм. Тэд амаараа Бурханд итгэдэг гэж хэлдэг ч, зүрх сэтгэл нь итгэдэггүй. Үүнийг үл итгэгч байх гэнэ. Тэднийг бас дүр эсгэгчид гэж хэлж болно.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (III) дэх “Бүх төрлийн хүнийг хэрхэн ялган таних тухай”-аас

Хэрэв чи чуулганы цуглаан дээр байхдаа л Бурханд итгэж, Бурханы энэ, тэр нь сайн гэж хүлээн зөвшөөрдөг, харин Бурханы үгийг өдөр тутмын амьдралдаа хүсдэггүй, бодит амьдралдаа Бурханы үгээс хол, хөндий байдаг бол амьдралд чинь Бурхан үгүй, зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх орон зай үгүй гэж хэлж болох юм. Зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх орон зай байдаггүй учраас чи өдөр тутмын амьдралдаа Бурханыг хүсдэггүй, Бурханы үгээс хөндий байдаг. Бурхан бол Бурхан, хүмүүс бол хүмүүс. Чи үл итгэгчдийн амьдардаг шиг бас л бахь байдгаараа амьдардаг. Хэрэв аливааг хийх, амиа аргацаахдаа үл итгэгчдийн найддагт найддаг бол, чи үл итгэгч мөн. “Би Бурханд итгэгч биш үү, би цуглаанд явдаггүй гэж үү?” гэдэг хүмүүс бий. Тэгвэл чи Бурханд шүтэн мөргөхийн тулд зүрх сэтгэл, шударга байдлаа ашиглахын оронд Бурханд итгэхдээ, мөн Бурханд ойр болохын тулд цуглаан дээр зөвхөн амаа л ашигладаг юм байна. Хэрэв чи Бурханд итгэхдээ зүрх сэтгэлээ ашигладаггүй, зөвхөн амаа ашигладаг бол, чамд бодит байдал гэж үгүй бөгөөд, Бурханы үгийн бодит байдалд чи ороогүй байна. Чи Бурханы үгийн дотор амьдардаггүй, Бурханы үгийг туулдаггүй, Бурханы үгийг хүлээн зөвшөөрөөгүй тул Бурханы үгийн гадна амьдарч буй хүн юм. Бурханы үгийн гаднах хүмүүс нь Бурханы нүдээр Бурханы жинхэнэ итгэгчид биш, хоёр нүүртнүүд юм. Тэд бол үл итгэгчид; тэд Бурханд итгэх дүр эсгэдэг атлаа Бурханыг мэхэлдэг.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (I) дэх “Хүн бодит байдалд хэрхэн орох хэрэгтэй тухай”-аас

Бие махбодтой болсон практик Бурханд сэжигтэй ханддаг, үнэнхүү дуулгавар байхгүй хүмүүс нь итгэгч бус хүмүүс юм. Бурханд итгэх итгэл нь зуун хувь биш бол, Түүнээс зуун хувь урвасан гэсэн үг гэж Бурхан хэлсэн. Хүмүүсийн итгэлийг Бурхан ингэж хардаг. Бид Бурханы үгэн дээр суурилан юмсыг харах ёстой бөгөөд хүмүүсийн итгэлийг xүмүүний үзлийн дагуу хэмжих ёсгүй. Xүмүүний үзэл нь үнэнийг хэмжих стандарт биш юм. Бурханы гэрт Бурханд үнэн итгэлгүй зарим хүмүүс мэдээж бий. Тэд үргэлж Бурханыг үзлээрээ хэмжин, Бурханыг үргэлж судалж байдаг. Тэдний шийдэмгий бусаар дагах арга зам нь Бурханы шаардлагыг хангахгүй. Ямар ч үед тэд хүний үзэлтэй үл нийцэх Бурханы ажлаар таягдан хаягдах болно, ингэснээр тэд Бурханаас урвасан хүмүүс болно. Бурханы гэр дэх үл итгэгчид дараах хэдэн нөхцөл байдалд тод харагддаг:

Эхний нөхцөл байдал нь тэд Бурханыг үзэх үзэл, сэжиглэл тээж авдаг, шийдэмгий бусаар дагадаг, Бурханд өөрсдийгөө зарлагаддаггүй явдал. Иймэрхүү төрлийн хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас Бурханы тухай үзлээ шийдэх аргагүй юм. Тиймээс тэд Бурханд хоёр сэтгэлээр хандах нь зайлшгүй бөгөөд тэд Бурханд үнэн дуулгавартай байдаггүй. Тэд зөвхөн бүлэгтэй хамт явах дагалдагч нар юм.

Хоёр дахь нөхцөл байдал нь тэд Ариун Сүнсний ажлыг ойлгодоггүй, Ариун Сүнсний ашиглалт ба бурханлаг ажлыг хооронд нь ялгаж чаддаггүй. Тэдний зүрх сэтгэл Бурханыг сэжиглэж, хүмүүсийг шүтэн мөргөдөг. Ийм төрлийн хүмүүс сүнслэг байдал нь гацсан, онцгой учир утгагүй хүмүүс. Тэд бүр ялгах чадвараар ч дор бөгөөд Бурханд үнэн итгэлгүй. Тэд бусад хүмүүсийг байнга шүтэн мөргөдөг, шүтээн шүтэгчид болдог.

Гурав дахь нөхцөл байдал нь тэд үнэнийг хайдаггүй учраас Бурханы үгийг тэр чигээрээ ойлгодоггүй. Ертөнцийн Эзэнийг хэмжихийн тулд тэд үргэлж хүний үзэл, төсөөллийг хэрэглэдэг. Тэд Бурханы өмсдөг махан биед гоц хатуу ширүүн ханддаг, өндөр стандарт, хатуу шаардлага тавина, мөн янз бүрийн дүрэм журам, үндэслэлээр Бурханыг дөнгөлдөг. Ийм төрлийн хүмүүс Бурханд жинхэнэ дуулгаваргүй; тэд маш бодлогогүй байдаг. Тэд Бурханы өмссөн хэвийн махан биеийг хүлээн зөвшөөрч чадахгүй, Бурханыг Бурхан гэж харж чаддаггүй.

Дөрөв дэх нөхцөл байдал нь тэд тодорхойгүй Бурханд итгэсээр байна. Тэдний залбирч буй Бурхан нь тодорхойгүй Бурхан бөгөөд тэдний зүрх нь тодорхойгүй Бурханыг дагадаг. Тэдний зан байдал бүх талаараа хүний үзэлд нийцдэг. Тэд практик Бурханыг хайхрахгүй бөгөөд бүх зүйлийг практик Бурханы шаардлага болон зохицуулалтын дагуу удирддаггүй. Тэдний практик Бурханд дуулгавартай байх нь хэтэрхий их болзолтой юм.

Үнэн хэрэгтээ Бурханыг сэжиглэх хандлагатай хүмүүс нь сүнслэг байдал нь гацсан бөгөөд сүнсийг ойлгодоггүй хүмүүс юм. Тэд бие махбодтой болохын үнэн мөн чанарыг ойлгодоггүй бөгөөд Ариун Сүнсний ажил юу болохыг мэддэггүй. Ариун Сүнсний гэгээрэл хийгээд бурханлаг ажил хоёрын ялгааг тэд бүр ч бага ойлгоно. Тэд хүний үзэлдээ дөнгөлөгдсөн бөгөөд үг ба онолдоо хүлэгдсэн, үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй. Тэдний Бурханд итгэх итгэл улам дарамттай болж, Бурханыг дагах нь улам бүр хүнд бэрх болдог. Хүмүүст шүтэн мөргөх ба дагахдаа тэд хамгийн наад зах нь үзэл баримтлалыг барьдаггүй бөгөөд гоц үнэнч байдаг. Бурханд сэжигтэй ханддаг хүмүүс бол хамгийн инээдтэй, утгагүй хүмүүс бөгөөд тэднийг Бурхан таягдан хаях болно. Энэ үл итгэгчийн ангиллын бүх хүмүүс эцсээ хүртэл дагасан ч Бурханы авралыг хэзээ ч хүртэхгүй.

Дээрхийн нөхөрлөл өөс

Өмнөх:Хоёр нүүр гаргах гэж юу вэ?

Дараах:Бурханыг дагах гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй