Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 5: Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан; энэ нь маргаангүй. Одоо та нар Төгс Хүчит Бурхан бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүс гэж гэрчлэл хийдэг боловч шашны номлогчид болон ахлагчид, та нарын итгэдэг зүйл бол зүгээр л хүн гэж хэлдэг ба та нарыг хууртсан гэдэг. Бид үүний учрыг олж чаддаггүй. Эзэн Есүс махбод болж, золин авралын ажлыг хийхээр ирсэн байх үед Иудейн фарисайчууд ч бас, Тэр бол зүгээр л нэг хүн, Түүнд итгэдэг хэн боловч хууртсан хэмээн хэлж байсан. Тиймээс Бурхан бие махбодтой болох тухай үнэний энэ талыг бид эрж хаймаар байна. Бие махбодтой болох гэж яг юу вэ, бие махбодтой болохын мөн чанар юу вэ? Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

Хариулт:

Бие махбодтой болсон Бурхан болох Эзэн Есүст итгэж байгаа та нарын итгэл хуурамч биш. Гэхдээ яагаад та нар Эзэн Есүст итгэдэг вэ? Та нар үнэхээр, Эзэн Есүс бол Бурхан гэж боддог уу? Библид тэмдэглэгдсэн зүйлээс болж, Ариун Сүнсний ажлаас болж та нар Эзэн Есүст итгэдэг. Гэхдээ та нар юу гэж хэлэх нь хамаагүй, хэрвээ Эзэн Есүстэй нүүр тулан уулзаагүй л бол Эзэн Есүсийг мэддэг гэж та нар үнэхээр хэлж зүрхлэх үү? Эзэнд итгэх итгэлдээ та нар Эзэн Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэж хэлсэн Петрийн үгийг л зөвхөн давтаж байгаа, гэхдээ та нар Эзэн Есүс бол Бурханы илрэл, Бурхан Өөрөө гэж итгэдэг үү? Эзэн Есүсийн бурханлаг мөн чанарыг таньдаг гэж та нар хэлж зүрхлэх үү? Хэрвээ Эзэн Есүс дахин ирээд үнэнийг илэрхийлсэн бол та нар Түүний дуу хоолойг таньж чадна гэж баталж зүрхлэх үү? Эзэн Есүст итгэх та нарын итгэл “Эзэн Есүс” хэмээх хоёрхон үгэнд итгэх итгэлээс өөрцгүй Та нар Түүний нэрэнд л итгэдэг. Эзэн Есүсийн бурханлаг мөн чанарыг та нар ойлгодоггүй. Хэрвээ ойлгодог юм бол яагаад та нар Бурханы Сүнсний дуу хоолойг ялган таньж чаддаггүй юм бэ? Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн нь Бурханаас гарч ирдэг, энэ нь Ариун Сүнсний дуу хоолой, үг гэдгийг яагаад та нар хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Өнөөдөр та нар яаж Бурханы дуу хоолойг голж, Бурханы илэрхийлдэг үнэнийг үгүйсгэж байгаагаас харахад та нар бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй гэдэгт би итгэлтэй байна! Хэрвээ та нар хоёр мянган жилийн өмнө, Эзэн Есүс тунхаглаж, Өөрийн ажлыг хийж байсан эрин үед төрсөн бол Эзэн Есүсийг яллахаар Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчуудтай нэгдэх байсан нь гарцаагүй. Тийм биш гэж үү? Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд олон жилийн турш цор ганц Бурханд итгэсэн боловч тэд яагаад Эзэн Есүсийг таньж чадаагүй юм бэ? Тэд яагаад Түүнийг загалмайд цовдолсон юм бэ? Асуудал нь юу байсан бэ? Эцсийн өдрүүдэд, шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид яагаад Ариун Сүнсний дуу хоолойг сонсож чаддаггүй юм бэ? Тэд яагаад эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг яллаж буруутгасаар байдаг юм бэ? Энэ талаар бодож үзээрэй: Бурханд итгэдэг боловч бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн нь антихрист биш гэж үү? Иудейн удирдагчид, бие махбодтой болсон Бурхан, Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан. Тэд бүгд Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд байсан юм. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн пасторууд болон ахлагчдын хувьд тэд ч бас Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд биш гэж үү? Шашны ертөнц дэх пасторууд болон ахлагчдын ихэнх нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, ялладаг гэдгийг бид тодорхой харж чадна, тэд Төгс Хүчит Бурханы ажлыг үнэнээсээ ойлгохгүйгээр харж, Түүний үгийг үнэнээсээ чагнахгүйгээр сонсдог. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлчихсэн. Тэр бүлэг ялагчдыг байлдан дагуулж, аварч, бий болгосон. Хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар түгэж байгаа, энэ нь зогсошгүй! Шашны ертөнцийн пасторууд болон удирдагчид Бурханы ажлын баримтуудыг хараагүй байж таарах уу? Тэд яаж “Төгс Хүчит Бурханд итгэх нь хүнд итгэх явдал” гэх мэтийн утгагүй юм хэлж чаддаг байнаа? Энд ямар асуудал байна вэ? Өндөр тэнгэрийн тодорхойгүй Бурханд итгэдэг хүн олон байдаг боловч бие махбодтой болсон Бурханыг мэддэг хүн цөөхөн гэдгийг л энэ нь харуулж байна. Тийм биш гэж үү? Өөрийг нь эсэргүүцсэн фарисайчуудыг Эзэн Есүс яагаад буруутгасан бэ? Яагаад гэвэл, тэд ердөө өндөр тэнгэрийн тодорхойгүй Бурханд итгэдэг байсан боловч бие махбодтой болсон Бурханыг эсэргүүцэж, ялласан юм.

Ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Эзэн Есүсийн үг болон ажлын эрх мэдэл, хүч чадлыг тодорхой харсан. Тэгээд тэд яаж Эзэн Есүсийг ичгүүргүйгээр эсэргүүцэж, яллаж, доромжилж чадав аа? Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр дамжуулан чөтгөрийг хөөж, хүнийг хуурахаар зорьдог гэж тэд хэлсэн ба бүр Түүнийг загалмай дээр амьдаар нь цовдолсон, энэ нь юуг харуулж байна вэ? Тэд Эзэн Есүсийг жирийн хүн гэж үзсэн учраас энэ бүхнийг хийгээгүй гэж үү? Тэдний хэлснээр “мужааны хүү, Назарынх биш гэж үү?” Фарисайчуудын үзлээр бол Бурханы махбод болсон бие нь ер бусын чадвартай байх ёстой байсан. Тэр том биетэй, хүчирхэг галбиртай, баатарлаг төрхтэй, нөлөө бүхий байх ёстой. Түүний үг газар чичрүүлж, чих дөжрөм хангинах ёстой, тэдгээр нь хүний зүрх сэтэлд айдас хуруулж. Тийм биш бол, Түүнийг Бурхан гэж тооцохгүй. Үнэндээ тэдэнд бие махбодтой болох нь юу гэсэн үг болох талаар өчүүхэн ч ойлголт байгаагүй, тэд үнэнийг олж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг олж мэдэхээр Эзэн Есүсийн үг болон ажлаас эрж хайгаагүй. Тэд Эзэн Есүсийг жирийн хүн гэж авч үзээд, өөрсдийнхөө төөрөгдөл, үзэлд үндэслэн Түүнийг шүүж, доромжилсон. Тэд Бурханд итгэдэг байсан ч гэсэн Түүнийг мэдээгүй, бүр Түүнийг эсэргүүцсэн гэдгийг энэ нь баталдаг. Одоо шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид, бидний итгэдэг Нэгэн бол ердөө хүн гэж хэлдэг. Энэ нь, Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Эзэн Есүсийн дагалдагчдыг хэрхэн яллаж байснаас огт ялгаагүй. Та нарын харж байгаагаар шашны ертөнцийн ихэнх пасторууд, ахлагчид ч урьдны хоёр нүүрт фарисайчуудаас ямар ч ялгаагүй, тэд бүгд Бурханд итгэдэг мөртлөө Түүнийг бас эсэргүүцэж байдаг. Тэд бол Христийг Өөрийг нь үгүйсгэх зуураа өндөр тэнгэрийн тодорхойгүй Бурханыг л хүлээн зөвшөөрдөг өөдгүй амьтад! Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүсийг яллах ямар эрх тэдэнд байгаа юм бэ?

Эцсийн өдрүүдэд Бурхан, хүмүүсийн дунд Өөрийн үгийг илэрхийлж, Өөрийн ажлыг хийхийн тулд дахин махбодтой болсон. Тэр энэ удаа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж ирсэн. Гадаад төрхөөрөө, Төгс Хүчит Бурхан яг л жирийн хүн шиг харагддаг ба хүмүүстэй цуг бодитоор амьдарч, тэдний дунд амьдарч, тэдний амьдралд оролцдог. Тэр хүний хэрэгцээний дагуу үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Төгс Хүчит Бурханы ажлыг туулахдаа бид Төгс Хүчит Бурханы үгийг чихээрээ сонссон. Тэр Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцуудыг илчлэхийг, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы гурван үе шатны ажлын дотоод түүх, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилго, бие махбодтой болохын нууц, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг, хүн Сатанаар завхруулагдсаны мөн чанар ба үнэн, Бурхан хүнийг хэрхэн ариусгаж, аварч, төгс болгодог, Бурханы шүүлтийн ажлын утга учир, зорилго Бурхан хэнийг хайрладаг, хэнийг хараадаг, хэн аврагдаж, хэн устгагдах, хүний хүрэх газар, бүх төрлийн хүмүүсийн төгсгөл, Бурханы хаанчлал хэрхэн газар дээр байгуулагдах гэх мэтийг илчлэхийг бид нүдээрээ харсан. Эдгээр үнэнийг илэрхийлэх зуураа Төгс Хүчит Бурхан бас хүний сатанлаг зан чанар, Бурханыг эсэргүүцдэг түүний уг чанар, мөн чанарыг шүүж, ил болгодог. Мөн Сатанаар нэвт шувт завхруулагдсаны мөн чанар, баримтыг харж, бид хэчнээн их зантай, өөрсдийгөө өргөмжилдөг, тэрслүү, аминч болохоо харж бид хүнтэй ямар ч адилгүй, Бурханы өмнө амьдрах үнэ цэнэгүй гэдгээ харах боломжийг бидэнд олгодог. Гэсэн ч Бурхан бие махбодтой болж, бузар завхарсан хүмүүсийн дунд даруухнаар нуугдаж, амьдарч, хүнийг шүүж, илчилж, аврахын тулд үнэнийг илэрхийлж байгаа. Бурханы амийн мөн чанар нь маш эелдэг ба хүндтэй гэдгийг бид гүнээ мэдэрсэн. Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр маш бодитой! Бурханы үгийн шүүлтийг туулснаараа бид Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанартай маш танил болж, Төгс Хүчит Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг мэдэрсэн. Өөрийн мэдэлгүйгээр Бурханыг гэсэн хүндлэл зүрх сэтгэлд минь өсөж, бид үнэнийг эрж хайж эхэлсэн, бас бидний амь зан чанар өөрчлөгдөж эхэлсэн. Энэ үед л бид, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан биднийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлж, их зан, тэрслүү зан, сатанлаг зан чанараасаа салж, шударга хүний дүр төрхийг амьдран харуулах боломжийг бидэнд олгосон гэдгийг үнэхээр ухаарсан юм. Төгс Хүчит Бурхан чуулгануудаар алхан, бидний дунд амьдардаг. Гаднаа Тэр зүгээр л жирийн хүн, гэсэн ч Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы зөвт зан чанар, Бурхан юу болох, Түүнд юу байгааг илтгэдэг. Түүнийг дагаж, Түүний ажлыг туулдаг хүмүүс үнэн, зам, амийг хүлээн авсан. Бурханы ажилладаг зам маш бодитой, бас ухаалаг болохыг тэд хардаг. Бурхан хэчнээн даруухан, нууцлаг болохыг, Тэр хэчнээн хайр татам болохыг, Бурханд ямар ч их зан байхгүй, Бурханы зан чанар ялзарсан биш гэдгийг тэд хардаг. Энэ нь, Хамгийн Дээд Бурхан, Өөрийгөө асар өндөр, хүчирхэг галбиртай биеэр, хүн шүтэн мөргөхөөс өөр аргагүй тийм биеэр хувцаслана гэсэн бодолтой нийцэх байсан. Гэхдээ энэ бол Бурханы хийсэн зүйл биш. Завхарсан хүнийг аврахын тулд Бурхан Өөрийгөө жирийн махбодоор хувцаслаж, ердийн хүний төрхтэй болж, завхарсан хүмүүс бидэнтэй хамт амьдрахаар ирсэн. Тэр үгийг илэрхийлж, бидний хэрэгцээний дагуу биднийг шүүж, хангадаг. Бурхан ердийн нэг хүний бие махбодтой болж, асар их гутаан доромжлол, зовлонг аль хэдийн туулсан. Үүнээс гадна, Тэр завхарсан хүмүүсийн гүтгэлэг, буруутгал, гололтыг, мөн түүнчлэн ХКН-ын засгийн газрын мөрдлөгө, хавчлага шахалтыг туулсан, тэгсэн ч гэсэн Бурхан, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэхийн тулд хэмжээлшгүй их хүсэл зоригийн хүчээр цөхрөлтгүй үргэлжлүүлсэн. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан ер бусын их зовсон! Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр маш их бодитой! Үүнээс бид, Бурхан хэчнээн ариун, агуу болохыг харж болно. Түүнийг дүрслэх нэг ч үг байхгүй! Төгс Хүчит Бурхан биднийг Бурхан руу ойр аваачиж, Бурхантай нүүр тулан уулзуулдаг, ингэснээр бид Түүнийг харж, Түүнийг мэдэж, Түүнийг гэсэн жинхэнэ хайртай болж чаддаг, ингэх нь Бурханы төгс болголтыг хүлээн авах боломжийг бидэнд олгодог ба бид Бурханыг үнэхээр шүтэн мөргөж, дуулгавартай дагаж чадна. Бидний итгэдэг Төгс Хүчит Бурхан бол махбодоор эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг бид бүгд зүрх сэтгэлдээ хүлээн зөвөөрсөн. Тэр бол хүн, бас Бурхан. Төгс Хүчит Бурхан бол цорын ганц Бурхан, тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээгч! Гэсэн ч, шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид, биднийг ердийн хүнд итгэж байна гэж бодон биднийг ялладаг Одоо би та нараас асууя: Бүх хүмүүсийн дундаас хэн үнэн болон Бурханы дуу хоолойг илэрхийлэх чадвартай вэ? Хүмүүсийн дундаас хэн хүн төрөлхтнийг ариусгаж, аврах ажлыг маш бодитоор гүйцэтгэж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн, өөрийнх нь ажлыг туулснаар Бурханыг жинхэнээсээ мэддэг, дуулгавартай дагадаг хүмүүс болж төгс болох боломжийг завхарсан хүнд олгож чадах вэ? Хүмүүсийн дундаас хэн ч үүнийг хийх чадваргүй! Хэн ч байхгүй, нэг ч байхгүй! Зөвхөн Төгс Хүчит Бурхан л тийм бодитой ажил хийх чадвартай. Төгс Хүчит Бурхан л дэлхийн Аврагчийн илрэл юм. Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л хүн төрөлхтнийг аварч, сайхан хүрэх газраар хүн төрөлхтнийг хангаж чадна!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Бие махбодтой болох гэж юу вэ, Христ гэж юу вэ гэсэн асуултын тухайд бол энэ нь ямар ч итгэгчдийн ойлгодоггүй үнэний талаарх нууц гэж хэлж болно. Хэдийгээр хэдэн мянган жилийн туршид Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг итгэгчид мэдэж байсан боловч бие махбодтой болох явдал болон бие махбодтой болохын мөн чанарыг хэн ч ойлгоогүй юм. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирчихсэн болохоор одоо л үнэний нууцын энэ тал хүнд илчлэгдсэн. Төгс Хүчит Бурхан үүний талаар хэрхэн хэлснийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас).

Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. ‘Биеллээ олно’ гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбодтой болсон Бурхан өөр: Тэр Өөрийн махбодод хүн чанарыг агуулаад зогсохгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг. … Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Төгс Хүчит Бурханы үгнээс бид, бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодоор хувцаслаж, өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс хэвийн хүн чанар хэвийн хүний сэтгэхүйтэй махбодод биеллээ олж, Тэгснээрээ хүмүүсийн дунд ярьж ажиллаж хэвийн хүн болох явдал юм. Энэхүү махбод нь хэвийн хүн чанартай ч бүрэн бурханлаг чанартай. Хэдий гадаад төрхөөрөө Түүний махбод нь жирийн, хэвийн харагддаг ч Тэр Бурханы ажлыг хариуцаж, Бурханы дуу хоолойг илэрхийлж, хүмүүсийг залж чиглүүлж, тэднийг аварч чадна. Яагаад гэвэл Түүнд бүрэн бурханлаг чанар байдаг. Бүрэн бурханлаг чанар гэдэг нь Бурханы Сүнсний эзэмшдэг бүх зүйл Бурханы төрөлхийн ариун агаад зөвт мөн чанар, "Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, " эрх мэдэл мөн хүч чадал зэрэг нь махбодод биеллээ олсон гэсэн үг юм. Энэ махбод бол Христ юм, Тэрээр ажиллаж, хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр байгаа бодитой Бурхан билээ. Гадаад төрхөөрөө Христ бол жирийн хүний Хүү боловч, ямар ч жирийн хүнээс өөр мөн чанартай байдаг. Бүтээгдсэн хүнд зөвхөн хүн чанар байдаг бол бурханлаг мөн чанар өчүүхэн ч байхгүй. Харин Христэд хэвийн хүн чанар байгаад зогсохгүй, бүрэн бурханлаг чанар ч бий. Иймээс Тэр Бурханыг бүхэлд нь төлөөлж, бүх үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, “хүнд үнэн, зам, амийг хайрладаг.” “Бүтээгдсэн хүнд бол тийм чадвар байхгүй.” “Христ Өөрийн махбодоор ажиллаж, ярьж, Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа,” “Тэр юу болохыг илэрхийлдэг.” “Тэр яаж Бурханы үгийг илэрхийлж, Бурханы ажлыг хийх нь хамаагүй,” “Тэр үргэлж хэвийн хүн чанартайгаар хийдэг.” “Түүнд хэвийн махбод байдаг ба ер бусын зүйл байхгүй.” Энэ нь Бурхан махбодод ирсэн бөгөөд, аль хэдийн жирийн хүн болсныг баталдаг. Энэхүү жирийн, хэвийн махбод нь “Үг нь махбодоор илэрсэн” гэх баримтыг биелүүлсэн. Тэр бол бие махбодтой болсон бодитой Бурхан юм. Христ бүрэн бурханлаг чанартай болохоор Бурханыг төлөөлж, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Христ бүрэн бурханлаг чанартай болохоор Бурханы үгийг зөвхөн дамжуулдаг биш, шууд илэрхийлж чаддаг. Тэр хүнийг хангаж, усалж, хариулж, залж чиглүүлж үнэнийг хэдийд, хаана ч илэрхийлж чаддаг. Христ бүрэн бурханлаг чанартай бөгөөд Бурханы ялгамж чанар, мөн чанартай болохоор л бид түүнийг бие махбодтой болсон бодитой Бурхан гэж хэлж болно.

Бие махбодтой болохын хамгийн агуу нууц нь Бурханы махбод том биетэй эсвэл хүнтэй адилхан уу гэдэгтэй хамаагүй. Харин ч энэ нь бүрэн бурханлаг чанар энэхүү хэвийн махбодод нуугдсан гэдэг баримттай хамаатай. Нэг ч хүн, энэ нууцлаг бурханлаг чанарыг олж илрүүлж эсвэл харах чадваргүй. Эзэн Есүсийг Өөрийнхөө ажлыг хийхээр ирэх үед хэрвээ хэн ч Түүний дуу хоолойг сонсоогүй, Түүний үг болон ажлыг мэдрээгүй бол Эзэн Есүс нь Христ, Бурханы Хүү гэдгийг хэн ч таньж мэдэхгүй байсан юм. Иймээс Бурхан бие махбодтой болох нь, Түүний хувьд нууцаар хүмүүсийн дунд буух хамгийн шилдэг арга юм. Эзэн Есүсийг ирэхэд Түүний гадаад төрхөөс нь Тэр бол Христ, бие махбодтой болсон Бурхан гэдгийг хэн ч хэлж чадаагүй, мөн Түүний хүн чанар дотор нуугдаж байсан бурханлаг чанарыг хэн ч харж чадаагүй. Эзэн Есүс үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл, хүч чадал байсан гэдгийг хүн олж мэдсэн, тэр үед л хүмүүс дагаж эхэлсэн. Амилсныхаа дараа Эзэн Есүс хүмүүст харагдах үед л, Тэр бол бие махбодтой болсон Христ, Бурханы илрэлт гэдгийг тэд тэр үед ухаарсан. Хэрвээ Тэр үнэнийг илэрхийлж, Өөрийн ажлыг хийгээгүй бол хэн ч Түүнийг дагахгүй байх байлаа. Хэрвээ Тэр, Христ, Бурханы илрэлт гэдэгтээ’ гэрчлэл хийгээгүй бол хэн ч танихгүй байх байсан. үнэхээр бие махбодтой болсон Бурхан юм бол Түүний махбод ер бусын чанартай байх ёстой, ханхар, хүчирхэг, өндөр сүрлэг төрхтэй супер хүн байх ёстой, Тэр эрх мэдэл, хүч чадалтайгаар ярих ёстойгоор үл барам, хаа явсан газартаа бас тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ёстой гэж хүн итгэдэг учраас махбод болсон Бурхан ийм байх учиртай. Хэрвээ Тэр гадаад төрхөөрөө ердийн хүн шиг жирийн бөгөөд энгийн хүн чанартай бол Тэр яавч бие махбодтой болсон Бурхан биш. Дахиад нэг санацгаая, үгээ хэлж, ажил хийхээр Есүс бие махбодтой болох үед Тэр үнэн болон Бурханы дуу хоолойг хэрхэн илэрхийлж байсан нь хамаагүй хэн ч Түүнийг таниагүй. Хэн нэгэн хүн Эзэн Есүст гэрчлэл хийхийг сонсоод тэд бүр: Энэ Иосефийн хүү биш гэж үү? Энэ Назарынх биш гэж үү? гэсэн. Яагаад хүмүүс Түүний талаар ингэж ярьдаг вэ? Учир нь Эзэн Есүс гадаад төрхөөрөө энгийн хүн чанартай байсан юм. Тэр энгийн, ердийн хүн байсан, Түүнд хүчирхэг, өндөр сүрлэг төрх байдал байгаагүй, иймээс хэн ч Түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэндээ Тэр’ бие махбодтой болсон Бурхан болохоор’ хэвийн хүн чанартай байх ёстой, Бурханы Өөрийгөө хувцасласан махбод нь жирийн махбод гэдгийг хүмүүст харуулах ёстой, Тэр эгэл жирийн хэвийн хүн шиг харагддаг. Хэрвээ Бурхан Өөрийгөө, хэвийн хүн чанартай хүний биш, харин супер хүний махбодоор хувцасласан бол бие махбодтой болохын бүх утга учир алдагдах байлаа. Иймээс, Христ хэвийн хүн чанартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр бол махбод болсон гэдгийг баталж болно.

Төгс Хүчит Бурханы үгнээс өөр нэг хэсгийг уншицгаая. “Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. … Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шид үзүүлж, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, мөн газар дээр анх хөл тавьсан үеэсээ л энэ хорвоогийн бүх асуудлыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чаддаг байсан бол ийм хүнийг энгийн хүн гэж хэлж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг бие махбод гэж хэлж болохгүй байх байлаа. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь Тэр бол махбод болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан нь хэвийн махбод байсан гэдгийг нь харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажлын хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь ‘Үг махбод болохын’, ‘Үг махбодоор илрэхийн’ урьдчилсан нөхцөл бөгөөд Бурханы хоёр удаа бие махбодтой болсны ар дахь үнэн түүх юм, хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, мөн газар дээр анх хөл тавьсан үеэсээ л энэ хорвоогийн бүх асуудлыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чаддаг байсан бол ийм хүнийг энгийн хүн гэж хэлж болохгүй байх байсан бөгөөд ийм махбодыг бие махбод гэж хэлж болохгүй байх байлаа. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол Бурхан бие махбодтой болохын мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь Тэр бол махбод болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан нь хэвийн махбод байсан гэдгийг нь харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажлын хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь ‘Үг махбод болохын’, ‘Үг махбодоор илрэхийн’ урьдчилсан нөхцөл бөгөөд Бурханы хоёр удаа бие махбодтой болсны ар дахь үнэн түүх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байдаггүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. ‘Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш’ гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг.

… Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махбодоор хэвийн бурханлаг ажлыг явуулахын тулд оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэ махбод хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. … Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Төгс Хүчит Бурханы үгнээс бид, бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай байх ёстой гэдгийг тодорхой ойлголоо, эс бөгөөс Тэр бие махбодтой болсон Бурхан байж чадахгүй, Гадна төрхөөрөө Тэр жирийн, хэвийн хүн шиг харагддаг, Түүний хүн чанарт ямар ч ер бусын зүйл байхгүй. Иймээс, хэрвээ бид өөрсдийнхөө үзэл баримтлал төсөөллөөр Христийг хэмжвэл, бид хэзээ ч Христийг таньж, хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн ихдээ л бид, Тэр бол Бурханы илгээсэн эш үзүүлэгч эсвэл Бурханы ашигладаг нэгэн гэж хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ бид үнэхээр Христийг мэдэхийг хүсвэл Түүний илэрхийлдэг зүйл нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг, Түүний илэрхийлдэг үг нь Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр хэн болохын илрэл мөн эсэхийг, Түүний ажил болон илэрхийлдэг үнэн хүн төрөлхтнийг аварч чадах эсэхийг харахын тулд Түүний үг болон ажлыг судлах ёстой, Зөвхөн тэр үед л бид Христийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадна. Хэрвээ бид үнэнийг эрж хайдаггүй, Бурханы ажлыг шинжилдэггүй бол Христийн үгийг сонсож, Христийн ажлыг харсан ч гэсэн бид Христийг бас л мэдэхгүй. Бид өглөөнөөс эхлээд орой болтол Христтэй хамт байсан ч Түүнд бас л жирийн хүн шиг хандаж, тийнхүү Христийг эсэргүүцэж, яллах болно. Үнэндээ Христийг таньж, хүлээн зөвшөөрөхийн тулд бидний хийх хэрэгтэй бүхэн бол Бурханы дуу хоолойг таньж, Тэр Бурханы ажлыг хийдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх юм. Гэхдээ Христийн бурханлаг мөн чанарыг мэдэхийн тулд Христэд үнэхээр дуулгавартай байж, бодитой Бурханыг хайрлахын тулд Христийн үг болон ажил дотроос бид үнэнийг олж илрүүлж, Бурханы зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр хэн болохыг бүгдийг нь харж, Бурханы ариун мөн чанар, төгс хүчит байдал, мэргэн ухааныг харж, Бурхан бол хайр татам гэдгийг ойлгож, Түүний чин санаа зорилгыг үнэлэх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Христийг үнэхээр дуулгавартай дагаж, зүрх сэтгэлдээ бодитой Бурханыг шүтэж мөргөж чадна.

Эзэн Есүсийн номлосон зам, Түүний илэрхийлсэн үг, Түүний илчилсэн тэнгэрийн хаанчлалын нууцууд, хүнд тавьсан Түүний шаардлага нь бүгд үнэн, бүгдээрээ Бурханы дуу хоолой байсан, Тиймээ мөн Бурханы амь зан чанар Тэр хэн болохын илрэл байсныг, Түүнд юу байгааг бид мэднэ. Өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулж, салхи болон далайг намжааж, таван мянган хүнийг таван талх, хоёр загасаар бүгдийг нь хооллож, үхэгсдийг амилуулах зэрэг Түүний үзүүлсэн гайхамшиг нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадлын илрэл байсан. Петр, Иохан, Матай, Натанаел гэх мэт, тухайн үед үнэнийг эрж хайж байсан хүмүүс, Эзэн Есүсийн үг болон ажлаас Мессиа гэдгийг нь таниад, Түүнийг дагаж, аврал хүртсэн. Харин тэгэхэд Иудейн фарисайчууд, Эзэн Есүсийн номлолыг сонсож гайхамшиг үзүүлэхийг нь харсан мөртлөө Түүнийг мөн л ямар ч эрх мэдэл, бие бялдаргүй, ердийн хүн гэж үзсэн. иймээс тэд ичгүүр сонжуур айдасгүйгээр, Түүнийг эсэргүүцэж, яллаж зүрхэлсэн юм. Эцэстээ тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсноороо, хамгийн том нүгэл үйлдсэн. Фарисайчуудын сургамж нь гүнзгий эргэцүүлэл шаарддаг! Энэ нь тэдний үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг антихрист уг чанарыг тодорхой илрүүлж, завхарсан хүмүүсийн мунхаг, мэдлэггүй байдлыг илчилдэг. Одоо бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан, яг л Эзэн Есүс шиг, хэвийн хүн чанар дотроос Бурханы Өөрийн ажлыг хийдэг. Төгс Хүчит Бурхан, аврагдахын тулд завхарсан хүмүүст шаардагддаг бүх үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Тэрээр завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанар болон завхралынх нь үнэнийг шүүж, ил болгоод зогсохгүй, хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, хүн төрөлхтөн нүглээс ангижирч, ариусгагдаж, Бурханаар авруулах замыг тодорхой болгосон юм. Тэрээр Бурханы төрөлхийн зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг болон Бурханы цор ганц хүч чадал, эрх мэдлийг илчилсэн… Төгс Хүчит Бурханы үг болон ажил Бурханы Өөрийн ялгамж чанар болон мөн чанарын бүрэн илрэл юм. Энэ өдрүүдэд, Төгс Хүчит Бурханыг дагадаг бүх хүн Төгс Хүчит Бурханы үг болон ажлаас, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы үгийн махбод дахь илрэлийг харж, Бурханы ариусгалт, төгс болголтыг хүлээн аваад Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө очсон. Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, ялласаар байгаа шашны ертөнцийнхөн, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханд, ердийн л нэгэн хүн шиг хандаж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг эрж хайж, судлахад өчүүхэн төдий ч хичээл чармайлт гаргалгүй, Иудейн фарисайчуудтай адил алдаа гаргасан, тиймээс тэд Бурханыг дахин цовдолж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Хэрвээ, хүн өөрийн үзэл, төсөөллийг баримталсаар байж, Христийн илэрхийлдэг үнэнийг эрж хайж, судалдаггүй бол тэр Христийн илэрхийлсэн Бурханы дуу хоолойг таних чадваргүй байж, Христийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй, мөн эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хэзээ ч хүлээн авахгүй. Бие махбодтой болох үнэнийг ойлгодоггүй бол хүн Бурханы ажлыг зөвшөөрч, дуулгавартай дагаж чадахгүй, тэр Христийг яллаж, Бурханыг эсэргүүцнэ, бас тэр Бурханы шийтгэл болон хараалыг хүртэх талтай. Иймээс, бидний итгэлд, Бурханаар аврагдахын тулд, үнэнийг эрж хайж бие махбодтой болохын нууцыг ойлгох нь туйлын чухал байдаг.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 4: Шашны пасторууд болон ахлагчид ихэвчлэн, Эзэн махбодоор ирсэн гэж хэлдэг ямар ч гэрчлэл худлаа гэж итгэгчдэдээ номлодог. Тэд үүнийгээ дараах Библийн эшлэлд үндэслэдэг: “Хэрвээ хэн нэгэн та нарт, Хараач, Христ энд байна эсвэл тэнд байна гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх болно; тэгснээр боломжтой бол тэд бүх сонгогдогсдыг төөрөлдүүлэх болно” (Матай 24:23-24). Жинхэнэ Христийг хуурамчаас нь хэрхэн ялгаж таних ёстой талаар бид одоо огт мэддэггүй. Та нар энэ асуултын талаар илүү тодруулж өгч болох уу?

Дараах:Асуулт 6: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг бид бүгд мэднэ. Ажлаа дуусгаад Тэрээр цовдлогдож, дараа нь амилан, бүх шавь нарынхаа өмнө гарч ирээд, алдар суутай сүнслэг биеэрээ тэнгэр өөд гарсан. Библид хэлдэгчлэн: “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). Иймээс, Эзэн дахин ирэх үедээ дахин амилсан сүнслэг биеэрээ хүнд харагдана гэдгийг библийн бичвэр баталдаг. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн хэлбэрээр бие махбодтой болдог юм бэ? Эзэн Есүсийн дахин амилсан сүнслэг бие болон хүний Хүү болж бие махбодтой болохын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга