Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

40. Сайн үйл гэж юу вэ? Сайн үйлийн илрэлүүд нь юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хэрвээ чамд үнэн байгаа бол чи Бурханыг дагаж болно. Хэрвээ чи амьдран харуулдаг бол Бурханы үгийн илрэл болж болно. Хэрвээ чи амьтай бол Бурханы ерөөлийг эдэлж болно. Үнэнийг эзэмшдэг хүмүүс л Бурханы ерөөлийг эдэлж болно. Бурхан өөрсдийгөө л хайрладаг Сатаны заль мэхэнд урхидуулсан хүмүүсийг бус, харин бүхий л зүрх сэтгэлээсээ Өөрийг нь хайрлаж, бэрхшээл, зовлонг туулдаг хүмүүсийг баттай цагаатгадаг. Үнэнийг хайрладаггүй хүмүүст яаж сайн сайхан байдал байх юм бэ? Махан биеэ л хайрладаг хүмүүст яаж зөв шударга байдал байх юм бэ? Зөв шударга, сайн сайхан байдал бүгд үнэнтэй хамаатай байдаг биш гэж үү? Тэдгээр нь Бурханыг бүхий л зүрх сэтгэлээсээ хайрладаг хүмүүст зориулагдсан байдаг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас

Та нарыг орхин явахаасаа өмнө Би үнэнтэй нийцдэггүй зүйл хийхийг цээрлэ гэж та нарт бас л захих ёстой. Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс

Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхол, байр суурь, нэр нүүр, нэр хүндийг үргэлж бүү бодолц. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг эн тэргүүний зорилтоо болгох ёстой; мөн Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ажлын тухай бодож буй эсэх, үүргээ сайн биелүүлсэн эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй. Бурханы гэрийн ажлыг зүрх сэтгэлдээ үргэлж бодолцож үзэн, ах эгч нарынхаа амийн оролтын тухай бодож байх үедээ чи үүргээ сайн биелүүлж чадна. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, ажилдаа сайн дадаагүй үед л ажил чинь зарим алдаа дутагдалтай байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад боловч чи бүх хүчин чадлаа зарцуулсан байна. Хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, ямагт Бурханы гэрийн ажлыг анхаарч, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлтэй хүмүүс нь үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс байдаг тул гэрчлэлтэй байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас

Хэрвээ чи үнэхээр мөс чанартай бол чамд ачаа болон хариуцлагын мэдрэмж байх ёстой. Чи ингэж хэлэх ёстой: Би байлдан дагуулагдах эсвэл төгс болгуулах эсэхээ анхаарахгүй, гэхдээ би гэрчлэлийн энэ алхмыг зүй зохистой хийх ёстой. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханаар бүрэн дүүрэн байлдан дагуулагдаж, эцсийн эцэст өөрсдийн зүрх сэтгэл дэх хайраар Бурханы хайрыг хариулж, өөрсдийгөө Бурханд бүрмөсөн зориулснаар Бурханыг хангалуун байлгаж чадах болно. Энэ бол хүний хариуцлага, энэ нь хүний биелүүлэх учиртай үүрэг, хүний үүрэх учиртай ачаа бөгөөд хүн энэ даалгаврыг гүйцэтгэх ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханд үнэхээр итгэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (3)”-аас

Чуулганд, Намайг гэрчлэхдээ бат зогсож, зөвийг нь зөв, бурууг нь буруу гэж үнэнийг баримтал, хар цагааныг бүү хутга. Чи Сатантай дайтах бөгөөд дахин хэзээ ч босохгүй болтол үүнийг бүрэн дүүрэн дийлэх ёстой. Миний гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүхнээ золиослох ёстой. Энэ нь үйлдлүүдийн чинь зорилго байх болно, үүнийг бүү март.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Дөчин нэгдүгээр бүлэг”-ээс

Та нар ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө хэмжээнд үүргээ чин үнэнч, шулуун шударга сэтгэлээр биелүүлэх хэрэгтэй. Та нарын хэлснээр цаг нь ирэхэд Бурхан Өөрийнх нь төлөө шаналж, төлөөс төлсөн хэнд ч муу хандахгүй. Энэ итгэл үнэмшлийг байнга баримталж, хэзээд умартахгүй байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Би анхаарлаа өөрийн эрхгүй та нарт хандуулах боломжтой болно. Үгүй бол Би хэзээ ч та нарт анхаарлаа хандуулж чадахгүй бөгөөд та нар үргэлж Миний зэвүүцэх нэгэн байх болно. Хэрвээ та нар мөс чанараа дагаж, өөрийгөө бүхэлд нь Надад зориулж чадвал, Миний ажилд хүчин чармайлтаа хайрлалгүй, бүх насаа Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарт баярласандаа зүрх сэтгэл минь догдлохгүй гэж үү? Би та нарт бүрэн санаа амар хандахгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас

Чи өөрийн зүрх сэтгэл, биеийг болон өөрийн бүхий л жинхэнэ хайрыг Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавьж, Түүнд бүрэн дуулгавартай байж, Түүний хүслийг туйлын анхаарч чадна. Махан биеийн төлөө биш, гэр бүлийнхээ төлөө биш, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө. Бүх зүйл дээр чи Бурханы үгийг зарчим болгон, суурь болгон авч үзэж чадна. Тийм байдлаар санаа зорилго болон үзэл бодол чинь зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы сонгосон хүмүүсийн бэлдэх ёстой хорин сайн үйл

1. Чуулганы амьдралд Бурханы сонгосон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг байнга нөхөрлөж, үнэнийг ойлгон бодит байдал руу ороход нь туслахын тулд Бурханд үнэхээр итгэдэг хүмүүсийг ямагт дэмжих. Энэ бол сайн үйл бөгөөд энэ л бодитой хайр юм.

2. Хэрэв чи үүргээ биелүүлэхдээ наймаалцаж, шагнал хайдаггүй, өөр төрлийн сэдэлгүй, хэлбэрддэггүй бөгөөд бодит үр дүн гаргадаг бол энэ нь сайн үйл юм. Үүргээ энэ маягаар биелүүлдэг хүмүүс л Бурханы төлөө өөрсдийгөө үнэхээр зарлагадаж байгаа хэрэг билээ.

3. Чуулганаас хилсээр тусгаарлагдаж, хөөгдсөн хүмүүс сайн хүн болох нь тогтоогдвол тусалж дэмжин, чуулганд эргүүлэн хүлээн авахаар чармайх. Энэ бол сайн үйл юм. Чуулганыг эрж хайж байгаа бусад газрын ах эгч нарыг хүлээн авч, тэдэнтэй хамт Бурханы үгийг идэж уун, чуулганы амьдралаар амьдарч чадна гэдэг ч бас сайн үйл юм.

4. Чин сэтгэлээсээ ажиллаж, Бурханд үнэхээр итгэдэг Бурханы сонгосон хүмүүст үнэнийг ойлгуулж, бодит байдал руу оруулан амийг нь өсгөхийн тулд нойр хоолоо умартах нь сайн үйл юм. Энэ бол Бурханд үйлчилдэг, Бурханы хүслийг үнэхээр хайхардаг хүмүүсийн эзэмших ёстой бодит байдал билээ.

5. Тохирох хүнтэй таарах бүрдээ сайн мэдээ түгээж, Бурханы ажилд гэрчлэл хийхэд анхаарах. Илүү олон хүн олж авахын тулд сайн мэдээг чадах чинээгээрээ их номлох нь сайн үйл юм. Хэрэв чи үнэнийг үнэхээр эрэлхийлж чаддаг жинхэнэ итгэлтэй цөөн хэдэн сайн хүнийг Бурханы өмнө авчирч чадвал энэ нь бүр ч сайн үйл мөн.

6. Муу хүн чуулганыг үймүүлж байгааг олж мэдвэл муу үйл хийхийг нь болиулж, хязгаарлахын тулд бүх төрлийн мэргэн ухаан ашиглах. Үнэн болон мэргэн ухаан ашиглан үймээн самууныг зохицуулж, чуулганы амьдрал хэвийн байдлаар үргэлжилж болохыг баталгаажуулах. Энэ бол сайн үйл юм.

7. Чуулганд ямар ч асуудал гарлаа гэсэн Бурханы дэргэд зогсож, Бурханы ажлыг сахин, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтыг хамгаалах нь сайн үйл юм. Хэрэв чи үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэж, ингэснээр Бурханы сонгосон хүмүүс үнэнийг ойлгон, сайн мууг ялган таньж чадвал энэ нь бүр ч сайн үйл билээ.

8. Ариун Сүнсний ашигладаг хүнийг шүүж, дайрч давшлан, эсэргүүцэж зүрхэлсэн хорон муу хүмүүсийг шулуухан илчилж, няцаах чадвартай байж, Бурханы ажлыг баримтлах нь сайн үйл юм. Элдэв янзын хорон муу хүмүүс болон антихристүүдийн өдөөсөн үймээнийг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж, Бурханы сонгосон хүмүүст ашиг тус авчрах нь бүр ч сайн үйл билээ.

9. Чуулган дахь янз бүрийн төөрөгдөл, тэрс үзлийг олж илрүүлмэгцээ үнэнийг эрж хайж, тэдгээрийг Бурханы үгийн дагуу няцааж, шүүмжилж, Бурханы сонгосон хүмүүсийг хор хөнөөлөөс ангид байлгаж, амийн босгон байгуулалт, өсөлтөд хүрэхэд нь тусална гэдэг сайн үйл юм.

10. Үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй Бурханы жинхэнэ итгэгчид хууртаж, хянуулсныг олж мэдсэн бол тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийж, хорон муугийн савраас мултлан, Бурханд үнэхээр эргэн ирүүлж, гэрлийн төлөө харанхуйг орхиулахын төлөө үнэнийг тэвчээртэйгээр нөхөрлөх нь сайн үйл юм.

11. Хэрэв хуурамч удирдагч юм уу антихрист үнэхээр бусдыг ноёлж, бие даасан хаанчлал байгуулахаар оролдож байгааг олж тогтоовол Бурханы сонгосон хүмүүсийг диавол Сатаны хор хөнөөлөөс аврахын тулд даруйхан энэ тухай мэдэгдэж, үнэнийг ойлгодог хүмүүстэй холбоо барих нь сайн үйл билээ.

12. Тааламжгүй орчин тохиох үед Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалахын тулд чадах чинээгээрээ хичээж, Бурханы гэрийн эд бараа, мөнгөнд зохистой зохицуулалт хийн, Бурханы тахилыг Сатан болон агуу улаан лууны саварт орохоос хамгаалах нь сайн үйл юм. Ингэдэг хүн бол Бурханы ажлыг хамгаалдаг, Бурханд үнэхээр үнэнч хүн билээ.

13. Жинхэнэ итгэгчдийг баривчлуулахгүйн тулд нуун далдлах, баривчлагдсан ах эгч нарыг аврахын тулд бүх холбоо сүлбээгээ ашиглах нь сайн үйл юм. Хүнд хэцүү орчинд чуулганы ажлыг хамгаалж, Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалахын тулд мэргэн ухаан гаргах нь бүр ч сайн үйл билээ.

14. Бурханы төлөө өөрсдийгөө үнэхээр зарлагадан, үнэнийг эрэлхийлдэг ах эгч нар хүндрэл бэрхшээлтэй тулгарахыг харах үедээ бэрхшээлийг нь даван туулуулахын тулд бүхнийг зориулах нь сайн үйл юм. Мөн Бурханы төлөө бүтэн өдрөөр өөрсдийгөө зарлагаддаг, ар гэр нь хэцүүхэн байгаа удирдагч, ажилчдад тусалж чаддаг байх нь сайн үйл билээ.

15. Хэрэв чи аюулаас айлгүй, эсвэл төлж болох төлөөсөөс айлгүй, мөрдөж мөшгүүлж, эрэн сурвалжлагдаж байгаа ах эгч нарыг хүлээн авч, туслахын тулд боломжтой бүх аргаар хичээж чаддаг, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлэх явцдаа бусдын зүгээс ирсэн элдэв янзын өөнтөглөлт, увайгүй байдал, төвөг бэрхшээлийг тэвчиж чаддаг бол энэ нь сайн үйл юм.

16. Шалгалтын үед, жинхэнэ итгэгч, үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарыг зохион байгуулж, Бурханы үгийг идэж уун, үнэний талаар нөхөрлөж, чуулганы амьдралаар амьдрах нь сайн үйл юм. Шалгалт болон гамшгийн үед сул дорой ах эгч нарт үнэнийг ойлгуулж, гэрчлэлд зогсоход нь дэмжих нь бүр ч сайн үйл билээ.

17. Тахил хулгайлж, Бурханы гэрийн өмч хөрөнгийг шамшигдуулдаг муу хүмүүсийг ил болгож, мэдээлэх нь сайн үйл юм. Энэ нь Бурханд өргөсөн тахил, Бурханы гэрийн өмч хөрөнгөд хохирол учрахаас сэргийлдэг. Бурханы тахилыг хорон муу хүний гарт орж, далд санаатай хүмүүст завшуулахаас хамгаална гэдэг ч бас сайн үйл юм.

18. Ариун Сүнсний ашигладаг хүний ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэх, мөн чуулган дахь Бурханы сонгосон хүмүүсийн янз бүрийн бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж, Бурханы ажлыг хамгаалан, Бурханы сонгосон хүмүүсийг итгэлийн зөв замд оруулахын тулд ихээхэн бодитой ажил хийх нь сайн үйл билээ.

19. Ариун Сүнсний ашигладаг хүний удирдлага, хариулгад идэвхтэйгээр хамтран ажиллаж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханд итгэх зөв замд оруулахын тулд хуурамч удирдагчид болон антихристүүдтэй үхэх сэхэхээ үзэх тулаан эхлүүлэн, Бурханы ажлыг хамгаалахын төлөө төлөөс төлж, үр дүнд хүрэх нь бүгд сайн үйл гэж ангилагддаг.

20. Ажлын зохицуулалтын дагуу хуурамч удирдагчид болон антихристүүдийг ялган тогтоож, үнэний дагуу тэднийг ил болгож, Бурханы сонгосон хүмүүст илүү их хор хөнөөл учрахаас сэргийлэхийн тулд тэднийг огцруулахаар ятгах нь сайн үйл юм. Гэм буруутай боловч чин сэтгэлээсээ гэмших чадвартай, сайн хүн чанартай удирдагчдыг үүргээ биелүүлсээр байхад нь тусалж, хамгаалах нь мөн сайн үйл билээ.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын тойм дахь “Бурханы сонгосон хүмүүсийн тодорхой ялган таних ёстой сайн үйл, муу үйл болон янз бүрийн гажууд онол”-оос

Өмнөх:Зан чанарын өөрчлөлт болон сайн үйлдлийн хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Ёрын муу үйл гэж юу вэ? Ёрын муу үйлийн илрэлүүд нь юу вэ?

Холбогдох агуулга