Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

41. Ёрын муу үйл гэж юу вэ? Ёрын муу үйлийн илрэлүүд нь юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хүний үйл хэргийг сайн, муу гэж үнэлдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас

Хэрэв чи үргэлж махан биеийн дагуу амьдарч, аминчхан хүслээ хангаж байдаг бол ийм хүн үнэний бодит байдлыг эзэмшдэггүй. Энэ бол Бурханд ичгүүр авчирдаг хүний тэмдэг билээ. “Би юу ч хийгээгүй шүү дээ; Бурханыг би яаж шившиглэсэн юм бэ?” гэж чи хэлдэг. Чи бодол санаа, зорилго, мөн үйлдлийнхээ цаад зорилго, зорилт, сэдэл, хийсэн үйлийнхээ үр дагавар гээд бүх талаар Сатаныг хангалуун болгож, түүний тоглоом тохуу болж, түүнд сул талаа атгуулж байна. Чамд Христэд итгэгчийн хувиар эзэмших ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг хугалдаг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй байдаг. Бурхан хийсэн зүйлийг чинь санах уу? Эцэстээ Бурхан чиний үйлдэл, гүйцэтгэсэн үүргийн талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарахгүй гэж үү? Библид, Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж, Эзэний нэрээр номлохоор явдаг хүмүүс яагаад мууг үйлдэгчид болсон юм бэ? Энэ мууг үйлдэгчид хэн бэ? Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс үү? Тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Мөн Бурханы төлөө аливааг орхин, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ биелүүлдэг. Гэвч тэд үүргээ биелүүлэхдээ үнэнч байдал, гэрчлэлгүй байдаг тул энэ нь мууг үйлдэж байгаа явдал болжээ. Иймээс Эзэн Есүс, “ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлсэн юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас

Чи одоо Бурханы энэ бүх үйл хэргийг харж байгаа, гэсэн ч чи одоо ч эсэргүүцэн, тэрсэлж, захирагддаггүй; чи өөрийнхөө дотор олон зүйлийг өвөрлөдөг ба хүссэн зүйлээ хийдэг; чи өөрийн шунал тачаал, дуртай зүйлээ дагадаг—энэ нь бүгд тэрслүү байдал, эсэргүүцэл юм. Махан биеийн төлөө, өөрийн шунал тачаалын төлөө, өөрийн дуртай зүйлсийн төлөө, дэлхийн төлөө, Сатаны төлөө Бурханд итгэх нь бүхэлдээ бохир заваан, эсэргүүцэл ба тэрслүү байдал юм. Одоо бүх төрлийн итгэл байгаа: Зарим хүн гай гамшгаас хоргодох газар эрж хайдаг ба бусад нь ерөөл олж авахаар эрэлхийлдэг, тэгэхэд зарим хүн нууц далд явдлуудыг ойлгохыг хүсдэг ба бусад нь мөнгө олж авахаар оролддог. Энэ нь бүхэлдээ эсэргүүцэл, доромжлол! Хүн эсэргүүцэж, тэрсэлж байна гэвэл—энэ нь эдгээр зүйлтэй хамаатай байдаггүй гэж үү? Олон хүн одоо дургүйцэж, гомдоллож, шүүлт хийдэг. Энэ нь бүхэлдээ муу нэгний хийдэг зүйл; мөн хүний эсэргүүцэл ба тэрслүү байдал; тийм хүмүүс Сатанаар эзэмдүүлж, нөлөөнд нь ордог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Ах эгч нарын дунд өөрсдийн сөрөг байдлыг үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй бол, бас Бурханд дуулгавартай зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханы ажлыг үймүүлж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болно. Бурханд итгэдэг ч Бурханд дуулгавартай байж, Бурханыг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөлдөө ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хортой, хорлонтой яриагаа дэгдээдэг хүмүүс, түүнчлэн ах эгч нарын дунд цуу яриа түгээж, зөрчил өдөөж, бүлэглэл үүсгэдэг хүмүүс бүгд чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүс хязгаарлагдсан, учир нь тэд бол гарцаагүй таягдан хаягдах бай юм. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Гэхдээ зарим хүн зөвхөн завхарсан зан чанартай байхад, завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорлонтой байдгаараа тэднээс өөр хүмүүс бий. Ийм хүмүүсийн хийдэг, хэлдэг бүхэн завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, тэд бол жинхэнэ диавол Сатан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас

Бүх чуулганд үймүүлж сүйдэлдэг хүмүүс бий; тэдгээрт бүгдэд нь Бурханы ажилд саад болдог хүмүүс гэж бий. Энэ хүмүүс бүгд Бурханы гэр бүлд нэвтрэн орсон, баг өмссөн Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, толгой дохин бөхөлзөж, ичгүүргүй нохой шиг авирлаж, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг харах үедээ тэдэн рүү дайрч давшлан, үл тоодог; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож зусарддаг. Тэд чуулган дотор дураараа дургигч шиг авирладаг. Ихэнх чуулган дотор иймэрхүү “орон нутгийн танхай этгээд”, иймэрхүү “уяаны нохой” оршин байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа гэтэцгээж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио илгээдэг бөгөөд хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлагч чөтгөр” ба хамгийн нэр хүндтэй нь тэднийг удирдаж, туг далбаагаа өндөрт байлгадаг. Энэ хүмүүс чуулган даяар догшин ширүүн авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ялгаруулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд нэвтрэн ордог. … Хэрэв чуулган дотор орон нутгийн хэд хэдэн танхай этгээд, мөн ямар ч ялган таних чадваргүй, тэднийг дагадаг зарим нэг жижиг “ялаа” байдаг бол, хэрэв гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр танхай этгээдийн хүлээс, арга залиас салж чадахгүй байгаа бол тэр мунхгууд бүгд эцэстээ таягдуулах болно. Эдгээр жижиг ялаа ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч, тэд бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг бөгөөд ийм хүн бүр таягдуулах болно. Ганц нь ч үлдэхгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас

Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг залилж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, тэгвэл эдгээр маргашгүй нотлох баримт хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нар жигшүүртэй санаа зорилго болон арга барил ихтэй. Та нарын үнэнч байдал хэтэрхий хомс, чин сэтгэл чинь хэтэрхий өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Та нарын зүрх сэтгэлд хэтэрхий их хар хор байдаг, хэнийг ч зүгээр тавьдаггүй, Намайг ч гэсэн зүгээр орхидоггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө эсвэл өөрийгөө хамгаалах гэсэндээ Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Цаг агаар хүйтэн байх үед, ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Цаг агаар халуун байх үед ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Миний ерөөлийг олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Та нар Надтай ингэж их дайсагнадаг, тэгвэл та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Та нарын ийм хорлонт үйл, хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударгаар үйлдэж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; Тэгвэл чи бол дэлхий дээрх хамгийн өөдгүй, хорлонтой хүн гэж Би хэлдэг. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд эелдэг найрсаг, үнэнч байж, хэзээ ч бусдыг завшиж байгаагүй байж болох боловч хэрвээ чи Христтэй нийцэлтэй, эв зохицолтой байж чадахгүй бол бүх тусламжаа хөршүүддээ зориулж, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилж байсан ч гэсэн Би чамайг хорон муу хүн, цаашлаад зальжин арга мэхээр дүүрэн муу хүн гэж хэлнэ. Ердөө бусадтай эвтэй байх юм уу хэдхэн сайн үйл хийснээсээ болж өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чиний өгөөмөр санаа зорилго Тэнгэрийн ерөөлийг шударга бус аргаар олж авч чадна гэж чи бодож байна уу? Хэдхэн сайн үйл хийх нь дуулгавартай байдлыг чинь орлож чадна гэж чи бодож байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас

Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс

Та нар дор бүрнээ үй олон хүний оройд хүртэл өргөгдсөн; та нар олон түмний өвөг дээдэс байхаар дээшилсэн. Та нар туйлын зэрлэг балмад бөгөөд амар тайвныг эрж хайж байгаа бүх өтний дунд галзууран гүйж, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролддог. Та нарын зүрх сэтгэл хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн хий үзэгдлүүдийг ч даван гардаг. Та нар өтөг баасны ёроолд оршин сууж, дээрээсээ эхлээд доошоо хүртэлх өтнүүдийг үймүүлэн амар тайван бус болгож, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байрыг мэддэггүй атлаа өтөг баасан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцэлдээнээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар зүрх сэтгэлдээ Намайг үнэхээр хүндэлдэг байсан бол Миний нүднээс далдуур бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэр дэх тагтаа болж чадах уу? Өмхий үнэртэй, өчүүхэн жаахан өтнүүд та нар Ехова Миний тахилын ширээнээс тахил хулгайлдаг; ингэснээрээ та нар сүйрч, бүтэлгүйтсэн нэр хүндээ аварч, Израилийн сонгогдсон ардууд болж чадах уу? Ичгүүргүй өөдгүй амьтад!

Үг нь махбодоор илэрсэн номын “Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсах болно”-оос

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бүх төрлийн хорон муу үйл үйлдэж байгаагийн илрэл юу вэ? Эхний илрэл нь Бурханы гэрт, хүн Бурханыг болон Бурханы ажлыг шүүх үед тохиодог. Бурханы тухай, мөн Ариун Сүнсний ашигладаг хүний тухай байнга үзэлтэй байх нь үүнд хамаарна. Зарим хүн бүр дайсагнал өвөрлөж, Бурханы сонгосон хүмүүсийг мэхлэх, Бурханы гэрийн ажилд саад хийхийн тулд Бурханы тухай сөрөг байдал, үзлийг хаа сайгүй түгээн, Бурханы тухай болон Ариун Сүнсний ашигладаг хүний тухай цуу яриа түгээдэг. Энэ бол хорон муугийн дээд юм. Эдгээр нь Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт болон Бурханы гэрийн ажилд хамгийн их саад хийж, хохирол учруулдаг. Ийм учир эдгээр нь ёрын муугийн дээд юм. Энэ маягийн ёрын муу үйл хийж чаддаг бүх хүн бол төрөл бүрийн хорон муу үйл үйлдэгчид мөн. Хоёр дахь илрэл гэвэл, Бурханы гэрийн зарим удирдагч Бурханы хүсэлд анхаарал хандуулахгүй, Бурханы өөрсдөд нь даалгадаг амин чухал ажлыг хийдэггүй. Оронд нь тэд өөрсдөдөө гэрчлэл хийж, байр сууриа хадгалахын тулд ажилладаг. Тэд Бурханы гэр дэх бүх төрлийн удирдах албан тушаалыг өөрсдийн итгэлт туслагч, хамсаатнууддаа зориулан зохицуулдагг. Энэ төрлийн хүн ч бас бүх төрлийн хорон муу үйл үйлддэг хүн юм. Тэд чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлдэг, Ариун Сүнсний ажилтай хүмүүст зориулж зохицуулалт хийдэггүй; оронд нь өөрсдийн хамсаатан, итгэлт туслах, бялдуучдыг чухал албан тушаалуудад томилдог. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод саад, бэрхшээл учруулж байгаа бус уу? Тиймээс, ийм хүмүүс ч бас төрөл бүрийн хорон муу үйл үйлддэг хүмүүс мөн. Бурханы гэр өөрсдийг нь өргөж, удирдагчдаа болгож байхад тэд өөрсдөдөө гэрчлэл хийж, өөрсдийгөө гайхуулдаг бөгөөд Бурханд, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхэнд огт гэрчлэл хийдэггүй. Тэд Бурханы үгийн үнэнийг хэлэлцдэггүй, хүмүүсийг үнэн рүү ороход залж чиглүүлдэггүй. Тэд үргэлж байр сууриа хамгаалахын тулд ажилладаг, мөн байр суурь, нэр хүндийнхээ төлөө үргэлж ярьж, Бурханы сонгосон хүмүүсийн дунд өөрсдийн байр суурийг хамгаалж, удирдлагын зүрх сэтгэл дэх байр сууриа хамгаалдаг. Ийм төрлийн хүн бол антихрист юм. Антихрист хүмүүс бол бүх төрлийн хорон муу үйл үйлдэгчид байдаг. Гурав дахь илрэл нь, хүн Бурханд юу ч зориулалгүйгээр үүргээ биелүүлэх явдал бөгөөд үргэлж хааш яаш байж, аливааг хийхдээ махан бие, хувийн сонирхлоо дагах явдал юм. Үүний уршгаар тэд Бурханы гэрийн ажилд их гай тарьж, санхүүгийн их хохирол учруулдаг. Энэ төрлийн хүн бол төрөл бүрийн хорон муу үйл үйлдэгч юм. Дөрөв дэх илрэл нь гэвэл, үнэнийг эрэлхийлдэггүй хэрнээ өрөөл бусдад үнэнийг эрэлхийлэхэд нь саад хийдэг, Бурханы сонгосон хүмүүст саад болохын тулд сөрөг байдал болон үл итгэгчид, шашны хүмүүсийн төөрөлдсөн үзэл бодлыг үргэлж түгээдэг хүмүүс ч бас төрөл бүрийн хорон муу үйл үйлдэгчид юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл II дахь “Бурхан төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг хэрхэн зохицуулдаг тухай”-аас

Бурханы ажилд саад хийж, үймүүлж, Бурханыг шууд эсэргүүцэх гучин муу үйл:

1. Чуулганд үүргээ гүйцэтгэхэд бүрэн анхаарч чадалгүй, чуулганы амьдралд үймээн самуун үүсгэдэг атаа жөтөөтэй маргаан, байр суурийн төлөөх тэмцэлд оролцох нь муу үйл мөн.

2. Чуулган дотор бүлэглэл үүсэж, чуулганы ажилд ноцтой саад болоход хүргэдэг хагарал үүсгэж, бүлэг байгуулж, үймээн гаргах нь муу үйл юм.

3. Үнэнийг хайрлахгүй, хор хохирол учруулах, хямрал үүсгэхдээ гаргууд байж, хүмүүсийн хооронд яс хаяж, чуулганы амьдралыг үймүүлэх нь муу үйл юм.

4. Худал хэлж, хүмүүсийг хуурч, мэхэлж, үймээн самуун дэгдээхийн тулд байнга баримтыг гуйвуулж, зөв бурууг хольж хутгах нь муу үйл юм.

5. Үнэнийг эрэлхийлэх чадваргүй, замгүй болгож, Сатан болон чөтгөрүүдтэй зууралдуулахын тулд хүмүүсийг төөрөгдүүлэхээр гажууд онол, тэрс үзэл түгээх нь муу үйл юм.

6. Сөрөг байдал, үхлийг түгээж, хүмүүсийг мэхлэхийн тулд үзэл тарааж, чуулганы амьдралыг үймүүлэн, хүмүүсийг хүйтэн хөндий болгож, Бурханаас холдоход хүргэх нь муу үйл юм.

7. Үнэний бодит байдлыг эзэмшдэггүй, сайн хүн чанаргүй гэдгээ тодорхой мэддэг атлаа удирдах албан тушаалын төлөө цөхрөлтгүй тэмцэн, улмаар үймээн самуун гаргах нь муу үйл мөн.

8. Хүмүүсийн нүүрэн дээр нэг янзаар аашилж, ар хударгаар нь өөр нэг янзаар аашлан, эсэргүүцэж байгаа атлаа даган мөрдөж байгаа дүр эсгэж, дээрх доорх хүмүүсээ аль алийг нь хуурч, бусдыг мэхлэх хоёр нүүртэй арга ашиглах нь муу үйл юм.

9. Асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж чадахгүй, бусдад сургамж өгөхийн тулд сул талыг нь үргэлж дайрч давшилж, ихэрхүү байдлаар бусдыг зандрах нь муу үйл мөн.

10. Удирдагч, ажилчдын гэм буруутай зууралдан, тэдэнд зохисгүй хандаж, хэвийн ажилд нь нөлөөлөх нь муу үйл юм.

11. Хуурамч удирдагч, ажилчдыг ид нухчин дарж байх үед тэднийг гүтгэх, гэмших боломж олголгүй мөхөл рүү нь илгээхээр оролдох болон сандрал үүсгэх нь муу үйл юм.

12. Хариуцлагагүй удирдагч, ажилчин байж, хорон муу хүмүүс чуулганыг үймүүлж байхад зүгээр суун, чуулганы ажлыг хамгаалж чадахгүй байх нь муу үйл мөн.

13. Бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд ажлын зохицуулалтын дагуу үүргээ биелүүлэлгүй, хорон муу хүмүүст чуулганыг үймүүлэх боломж олгох нь муу үйл юм.

14. Ажлын зохицуулалтыг ноцтой зөрчиж, аливааг өөрийн дураар хийж, эцсээ хүртэл үнэний эсрэг явахаар зүтгэн, Бурханы сонгосон хүмүүст хор хөнөөл учруулах нь муу үйл мөн.

15. Хэрэв удирдагч, ажилчид үнэнийг хэрэгжүүлэлгүй хяналтаас гарч, Бурханы сонгосон хүмүүсийн хяналт, шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол энэ нь муу үйл билээ.

16. Хэрэв удирдагч, ажилчид дураараа аашлан, үнэний бодит байдалгүй хүмүүсийг сонгон ашиглаж, бодитой ажил явуулж чадалгүй аймшигтай үр дагаварт хүргэвэл энэ нь муу үйл юм.

17. Өчүүхэн төдий ч үр дүнгүйгээр үүргээ үргэлж чадан ядан хийж, сайнаас илүүтэй хор хөнөөл учруулж, чуулганы ажилд ноцтой нөлөө үзүүлэх нь муу үйл мөн.

18. Үнэнийг өөрөө хэрэгжүүлэхгүй байгаад зогсохгүй бусдыг шүүмжлэн, үүргээ биелүүлэх, сайн үйл бэлдэхэд нь саад болох нь муу үйл юм.

19. Харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, өчүүхэн төдий ч дуулгаваргүй байж, дарангуйлагч шиг аашлан чуулганыг үймүүлж, цадиггүйгээр дураараа аашлах нь муу үйл мөн.

20. Өөрийгөө байнга өргөмжлөн гэрчилж, хуурамч гэрчлэл хийж, бусдын хүндлэлийг хүртэхийн тулд онгирох нь хүмүүсийг мэхлэх ангилалд ордог бөгөөд муу үйл юм.

21. Муу муухай, хорон хүмүүстэй үргэлж холбогдон сүлбэлдэж, үргэлж тэдний ашиг сонирхлын төлөө үг хэлж, чуулганы ажлыг үймүүлэх нь муу үйл юм.

22. Хорон муу хүмүүсийг даган харалганаар хэрэг төвөг тарьж, чуулганы ажлыг үймүүлэн, чуулганы амьдралд нөлөөлж, эцсээ хүртэл гэмшихгүй байх нь муу үйл мөн.

23. Үргэлж их санаа өвөрлөн, байр суурь хайж, бусдыг мэхлэхийн тулд байнга үзэл түгээж, элдэв аргаар эрх мэдлийн төлөө тэмцэх нь муу үйл билээ.

24. Сайн мэдээ түгээхийн тулд бохир арга заль хэрэглэж, Бурханы нэрийг сэвтүүлэн, аймшигтай үр дагавар учруулж, бусдын зэвүүцлийг өдөөх нь муу үйл мөн.

25. Сайн мэдээ түгээх замаар олж авсан хүмүүсийг асарч халамжлалгүй, ямар ч хариуцлагагүй байж, сайн мэдээний ажилд ноцтой үр дагавар учруулах нь муу үйл мөн.

26. Тахил хулгайлж, тансаглалд шунан умбаж, бодитой ажил хийлгүйгээр чуулганы ажлыг ноцтой хойш татах нь муу үйл мөн.

27. Чуулганы хандив, тусламжийн санг шамшигдуулан, Бурханы гэрийн мөнгийг цадиггүйгээр хэрэглэж, аймшигтай үр дагавар бүхий завхарсан, доройтмол байх нь муу үйл мөн.

28. Бурханы гэрийн тахилыг хамгаалахдаа хариуцлага алдаж, тахилыг хуурамч удирдагч, антихристүүд болон агуу улаан луунд шилжүүлэн өгөх нь муу үйл юм.

29. Чуулганаас урваж, ах эгч нараас урваж, бүр Сатанд үйлчлэл үзүүлэн, удирдагч, ажилчдыг тандаж, мөшгөх нь муу үйл мөн.

30. Садар самуун, хорон муу байдлаа тасралтгүй үргэлжлүүлж, эсрэг хүйстний садар самуун юм уу ижил хүйстний харилцаанд орж, чуулганы амьдралыг үймүүлж, аймшигтай үр нөлөө үзүүлэх нь муу үйл мөн.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын тойм дахь “Бурханы сонгосон хүмүүсийн тодорхой ялган таних ёстой сайн үйл, муу үйл болон янз бүрийн гажууд онол”-оос

Өмнөх:Сайн үйл гэж юу вэ? Сайн үйлийн илрэлүүд нь юу вэ?

Дараах:Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг таягдан хаядаг вэ?

Холбогдох агуулга