Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

44. Бурханы хүмүүс гэж юу вэ? Үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Ухаалаг таван охин нь Миний бүтээсэн хүмүүсийн дундах Миний хөвгүүд, Миний ардуудыг төлөөлдөг. Тэднийг “охид” гэж дууддагийн[а] учир нь тэд газар дээр төрсөн хэдий ч мөн л Надаар авхуулдаг; тэднийг ариун болсон гэж хэлж болох учраас “охид” гэж дууддаг. Дээр дурдсан “тав” гэдэг нь Миний урьдчилан тогтоосон хөвгүүд, ардуудын минь тоог төлөөлдөг. “Мунхаг таван охин” нь үйлчлэл үзүүлэгчдийг хэлдэг. Тэд аминд өчүүхэн төдий ч ач холбогдол өгөлгүй, зөвхөн гадаад зүйлсийг хөөцөлдөн Надад үйлчлэл үзүүлдэг (Тэдэнд Миний хэв чанар байхгүй учир юу ч хийсэн бай, тэр нь гадаад зүйл байдаг), бас тэд Миний чадварлаг туслагчид байж чаддаггүй учир “мунхаг охид” гэгддэг. Дээр дурдсан “тав” гэдэг нь Сатаныг төлөөлдөг бөгөөд тэднийг “охид” гэж дууддаг[б] нь Надаар байлдан дагуулагдаж, Миний төлөө үйлчлэл үзүүлэх чадвартай гэсэн утгатай, гэвч ийм төрлийн хүн ариун биш тул үйлчлэл үзүүлэгч гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун арван зургаадугаар бүлэг”-ээс

Миний ажил шинэ эхлэлийн цэгт орсон. Тийм болохоор шинэ арга зам байх болно: Миний үгийг уншиж, үүнийг өөрсдийн амь хэмээн хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол Миний хаанчлалын хүмүүс юм. Тэд Миний хаанчлалд байдаг болохоор хаанчлал дахь Миний ардууд билээ. Миний ард гэгддэг ч тэд үгээр минь замчлуулдаг учраас, энэ цол нь Миний “хөвгүүд” гэж дуудуулахаас огтхон ч дорд биш юм. Миний ардын хувьд бүгд Миний хаанчлалд үнэнч байж, үүргээ биелүүлэх ёстой бөгөөд Миний захиргааны зарлигийг зөрчсөн хүмүүс шийтгэлийг минь хүртэх ёстой. Энэ бол бүгдэд өгөх Миний анхааруулга билээ.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Нэгдүгээр бүлэг”-ээс

Бурханы өмнө тайван байх чадвартай бүх хүн бол Бурханы өмнө үнэн сүсэгтэй байдаг, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүс юм. Бурханы өмнө тайван байдаг хүмүүс л амийг үнэлж, сүнсээр нөхөрлөхийг үнэлж, Бурханы үгээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг. Бурханы өмнө амар тайван байхыг үнэлдэггүй, Бурханы өмнө тайван байх явдлыг хэрэгжүүлдэггүй хэн боловч нэрэлхүү, өнгөцхөн бөгөөд дэлхий ертөнцөд татагддаг, амьгүй билээ; тэр Бурханд итгэдэг гэж хэлдэг ч гэсэн ердөө л дүр эсгэж байгаа юм. Эцэстээ Бурханы төгс болгож, бүрэн гүйцэд болгодог хүмүүс нь Түүний өмнө тайван байж чаддаг хүмүүс мөн. Тиймээс Бурханы өмнө тайван байдаг хүмүүс агуу ерөөлөөр ивээгддэг. Бурханы үгийг идэж, уухад өдөртөө хомсхон цаг гаргадаг хүмүүс, гаднын хэрэг явдалд завгүй автаж, амийн оролтыг чухалчилдаггүй хүмүүс—эдгээр нь бүгд өсөх ирээдүйгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы өмнө тайван байж чаддаг, Бурхантай жинхэнээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы ард билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас

Яг одоо ихэнх хүн (ууган хөвгүүдээс бусад бүх хүн гэсэн үг) энэ нөхцөл байдалд байна. Би эдгээр зүйлийг маш тодорхой хэлдэг бөгөөд энэ хүмүүс ямар ч хариу үйлдэлгүй, өөрсдийнхөө махан биеийн жаргалд л анхаарсаар байдаг—тэд идээд, дараа нь унтдаг; унтаад, дараа нь иддэг, мөн Миний үгийг тунгаадаггүй. Хэдий тэд эрч хүчтэй байсан ч, энэ нь түр зуур л байх бөгөөд дараагаар нь тэд урьдын хэвээр үлдэж, Миний үгийг огтоос сонсоогүй мэт ердөөс үл өөрчлөгдсөн байдаг. Эд бол ямар ч ачаагүй, байдаг л нэг хэрэггүй хүмүүс—хамгийн илэрхий хүний хүчийг мөлжигчид юм. Дараа нь Би тэднийг нэг нэгээр нь хаях болно. Санаа бүү зов! Би тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүх рүү илгээнэ. Ариун Сүнс хэзээ ч ийм төрлийн хүн дээр ажилладаггүй, түүний хийдэг бүхэн нь авьяас билиг. Би энэ авьяас билгийн талаар ярихдаа, энэ бол Миний үйлчлэл үзүүлэгч буюу ямар ч амьгүй хүн гэсэн утгаар хэлдэг. Би тэдний хэнийг ч хүсдэггүй бөгөөд бүгдийг нь таягдан хаяна (харин яг одоо тэд бага зэрэг ашиг тустай хэвээр байна).

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун хоёрдугаар бүлэг”-ээс

Эдгээр үйлчлэл үзүүлэгчийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх, гол нь Бурханы ажилд үйлчилж, Бурханы ажилтай хамтран ажиллаж, Бурханы сонгосон хүмүүсийг бүрэн төгс болгоход Бурхантай хамтран ажиллах явдал юм. … Үйлчлэл үзүүлэгчийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлэгч, харин Бурханы хувьд тэд бол Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг бөгөөд тэдний үүрэг нь зүгээр үйлчлэл үзүүлэгчийнх юм. Бурханы бүтээлийн нэг болохын хувьд, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ байдаггүй. Ерөнхийд нь хэлбэл, нэр томьёо нь ялгаатай байдаг, мөн чанартаа ялгаа бий, тэдний гүйцэтгэдэг үүргийн хувьд ялгаа байдаг, гэвч Бурхан энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй. Тэгээд яагаад энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог вэ? Та нар үүнийг ойлгох ёстой. Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас ирдэг. Үл итгэгч гэж дурдаж байгаа нь тэдний өнгөрсөн үе муу байсныг хэлдэг: Тэд бүгд бурхангүй үзэлтнүүд бөгөөд урьд төрөлдөө бурхангүй үзэлтнүүд байсан, тэд Бурханд итгэдэггүй ба тэд Бурханд, үнэн, болон эерэг зүйлд дайсагнадаг байсан. Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй байсан, тэгэхээр тэд Бурханы үгийг ойлгох чадвартай юу? Ихэнхдээ энэ бүлэг хүмүүс Бурханы үгийг ойлгох чадваргүй гэж хэлж болох юм. Яг л амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдагтай адилаар үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгааг, Түүний шаардлага юу болохыг, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгодоггүй—тэд ойлгодоггүй, эдгээр зүйл тэдэнд ойлгомжгүй байх ба тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Энэ шалтгааны улмаас энэ хүмүүс бидний ярьсан амийг эзэмшээгүй байдаг. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнээр зэвсэглэдэг үү? Тэд Бурханы үгийн туршлага болон мэдлэгээр зэвсэглэдэг үү? (Үгүй.) Үйлчлэл үзүүлэгчдийн гарал үүсэл ийм юм. Гэхдээ Бурхан энэ хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгодог тул тэдэнд тавих Түүний шаардлагад бас л стандарт байдаг; Тэр тэднийг дорд үздэггүй, тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Тэд Түүний үгийг ойлгодоггүй, амьгүй хэдий ч Бурхан тэдэнд бас л сайхан ханддаг ба тэдэнд тавих Түүний шаардлагад бас л стандарт байдаг. Та нар эдгээр стандартын талаар дөнгөж сая хэлсэн: Бурханд үнэнч байж, Түүний хэлдгийг хийх. Чи үйлчлэлдээ хэрэгтэй газар нь эцсээ хүртэл үйлчлэх ёстой. Хэрвээ чи үнэнч үйлчлэл үзүүлэгч байж, бүр эцсийг нь хүртэл үйлчилж, Бурханы өгсөн даалгаврыг төгс биелүүлж чадвал үнэ цэнэтэй амьдралаар амьдарна, иймээс чи үлдэж чадна. Хэрвээ чи арай илүү хичээл зүтгэл гаргаж, илүү их чармайж, Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, Бурханы тухай мэдлэгийн талаар бага ч гэсэн ярьж чадвал, Бурханд гэрчлэл хийж чадвал, түүнчлэн Бурханы хүслийн талаар зарим зүйлийг ойлгож, Бурханы ажилд хамтран ажиллаж, Бурханы хүслийн талаар бага зэрэг анхааралтай байж чадвал энэхүү үйлчлэл үзүүлэгч болох чиний хувь тавилан өөрчлөгдөнө. Тэгээд энэ хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зүгээр л үлдэж чадахаа болино. Биеэ авч яваа байдал, хувийн хүсэл тэмүүлэл, эрэл хайгуулд үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгоно. Энэ бол хувь тавилангийн чинь өөрчлөлт байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүний хамгийн сайн зүйл нь юу вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болох юм. … Энэ сайн зүйлд тооцогдох уу? Тийм ээ, энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, үйлчлэл үзүүлэгчид хувирч болно. Үйлчлэл үзүүлэгчийн хувьд, Бурхан түүгээр үйлчлүүлэхээр заяах үед тэр мөнхөд үйлчилнэ гэсэн үг биш; заавал ийм байх албагүй. Биеэ авч явах байдалд нь үндэслэн Бурхан түүнийг өөрөөр зохицуулж, түүнд өөр хариу өгнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы ардууд гэж юу вэ? Бурханы ардууд болох бүх хүн нь Хаанчлалын эрин үед үлдэж, амьд гарч чадах хүмүүс юм. Тэд бол Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авсан, шинэ амьтай хүмүүс билээ. Бурханы ардууд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй, үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байдаг бөгөөд эцэст нь олон шалгалт, цэвэршүүлэлт, гай зовлон, гамшгийг туулсныхаа дараа төгс болгуулсан байдаг. Тэд бол Бурханы ажлыг туулснаар төгс болгуулсан хүмүүс юм. Бурханы ардууд болох бүх хүнд гурван шинж бий. Нэгдүгээрт, тэд Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй бөгөөд энэ нь гол зүйл юм. Хоёрдугаарт, тэд харьцангуй сайн хүн чанартай, сайн нэр хүндтэй байдаг бөгөөд ихэнх хүн тэднийг сайшаадаг. Гуравдугаарт, тэд үүргээ үнэнчээр хийдэг. Энэ гурван шинжийг бүрдүүлсэн хэн боловч Бурханы ардуудын нэг мөн билээ. Бурханы ардуудын хувьд хэв чанар нь хэр өндөр байх нь хамаагүй юм; тэд ядаж л дундаж хэв чанартай, ердийн үнэнийг ойлгох чадвартай байдаг боловч гол нь хүндлэх зүрх сэтгэл, сайн хүн чанартай байдаг. Хаана ч байрлуулж, ямар ч үүрэг гүйцэтгэ гэж хүссэн бай, тэд нэлээд найдвартай байдаг. Тэд нүүрэн дээр чинь нэг янз байгаад, ар хударгаар чинь өөр зан гаргадаггүй, зальхай бус байдаг бөгөөд наанаа зөвшөөрч, цаанаа эсэргүүцдэггүй. Тэд нэлээд үнэнч, итгэл даахуйц байж, бусдын итгэлийг олдог. Ийм бүх хүн нь тун сайн хүн чанартай, нэлээд үнэнч байдаг бөгөөд тэд Хаанчлалын эрин үе дэх Бурханы ардууд билээ.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл IX дэх “Төрөл бүрийн хүний мөн чанар, төгсгөлийг тодорхой харах ёстой”-оос

Үйлчлэл үзүүлэгчид үнэнийг амиа болгон олж аваагүй байдаг бөгөөд Бурханд ердөө л үйлчлэл үзүүлдэг. Тэд Бурханыг гэх чин сэтгэл болон итгэлтэй, харьцангуй сайн хүн чанартай байдаг боловч үнэнд төдийлөн дуртай байдаггүй. Тэд урам зоригтоо түшиглэн Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, ямар ч бэрхшээлийг туулахад бэлэн байдаг. Тэгээд Бурханыг эцсээ хүртэл дагаж, хэзээ ч хагацахгүй. Ийм учраас үнэнч үйлчлэл үзүүлэгч хүмүүс үлдэх болно. … Яагаад тэднийг үйлчлэл үзүүлэгч гэдэг вэ? Учир нь тэд үнэнийг эрэлхийлдэггүй. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүст ч мөн завхралаа илчлэх мөч, ялагдан унах үе байдаг боловч засалт, харьцалт, ухралт бүтэлгүйтлийг туулж, эсвэл Бурханы гэрээс хөөгдсөнийхөө дараа тэд: “Үнэнгүй хүн маш хөөрхийлөлтэй юм байна, халуун сэтгэлд түшиглэгч хүн бат зогсож чаддаггүй юм байна! Үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгож чадахгүй бол үүргээ хэзээ ч стандартад нийцтэл биелүүлж чадахгүй юм байна. Энэ чинь үйлчлэл үзүүлэгч бус уу? Би үйлчлэл үзүүлэгч байж болохгүй. Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, Бурханы хайрыг хариулахын тулд би үнэнийг эрэлхийлж, үүргээ стандартад нийцүүлэн биелүүлэхээр чармайх ёстой” хэмээн ухаардаг. Тэгээд сэрж, үнэнийг эрэлхийлж эхлэн, эцэстээ зарим үнэнийг үнэхээр олж авч, үнэхээр Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж эхэлдэг. Тэгвэл ийм хүмүүс үйлчлэл үзүүлэгч хэвээр байдаг уу? Тэд зарим үнэнийг эзэмшдэг, Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлтэй учраас Бурханы ардуудад харьяалагддаг. Тэгээд дуулгаваргүй болж, эсэргүүцмэгцээ үүнийгээ ухааран Бурханд гэмшиж, дараа нь өөрчлөгддөг; ийм хүн бол үнэнийг амиа болгон олж авсан нэгэн билээ.

Бурханы ард, үйлчлэл үзүүлэгч хоёрын хооронд ихээхэн ялгаа бий юу? Тийм их, тийм илэрхий биш боловч мөн чанартаа үнэхээр ялгаатай. Үйлчлэл үзүүлэгчид Бурханаас эмээх зүрх сэтгэл бараг байдаггүй бөгөөд хамгийн ихдээ л: “Бурханыг бүү гомдоо! Бурханыг гомдоовол шийтгүүлнэ шүү!” гэж хэлдэг. Ийм жаахан зүйлийг Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл гэж тооцож болох уу? Бурханыг үнэхээр хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүс нь Бурханыг гомдоох эсэхээс гадна үнэний эсрэг явж байгаа эсэх, Бурханы үгийн эсрэг явж байгаа эсэх, ямарваа зүйлийг хийх нь Бурханд дуулгаваргүй явдал эсэх, Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж болох эсэх, мөн өөрсдөө Бурханыг хэрхэн хангалуун байлгаж чадах эсэхийг харгалзан үздэг. Тэд энэ бүх талыг харгалзан үздэг бөгөөд энэ нь Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байгаа хэрэг юм. Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй хүн үнэнийг хэрэгжүүлэх зуураа наад зах нь ёрын муугаас хол байж, Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээс татгалзаж чаддаг; тэрээр энэхүү үндсэн шалгуурыг давах чадвартай байдаг. Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх гэж үүнийг хэлдэг. Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байх, Бурханаас жаахан айдаг зүрх сэтгэлтэй байх хоёрт ялгаа бий. Хэрэв Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүн зарим үнэнийг үнэхээр ойлгон, Бурханы зарим үгийг хэрэгжүүлж чадвал амийг гарцаагүй эзэмшсэн байдаг; үнэнийг амиа болгосон хүн Бурханы ардуудад харьяалагддаг. Үйлчлэл үзүүлэгчид үнэнийг амиа болгоогүй, үнэнд дургүй байдаг бөгөөд Бурханд итгэх итгэлийг л эзэмшдэг. Түүнчлэн тэдэнд ядаж л халуун сэтгэл болон дундаж хүн чанар бий; тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахад бэлэн байдаг. Гэр оронд нь хэчнээн олон бэрхшээл гарч, өөрсдөө ямар ч нөхцөл, шалгалттай тулгарлаа гэсэн Бурханд тууштай үйлчлэл үзүүлэн, эцсээ хүртэл ухралгүй үнэнч байдаг. Эдгээр нь үлдэх хүмүүс буюу үнэнч үйлчлэл үзүүлэгчид юм. Зарим үйлчлэл үзүүлэгч эцсийг нь хүртэл үйлчилдэггүй; ерөөл хүртэхгүй гэдгээ дуулмагц үйлчлэл үзүүлэхээ больдог. Сайн үйлчлэл үзүүлж чаддаггүй зарим үйлчлэл үзүүлэгч өөрсдөд нь харьцалт хийхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Өөрсөдтэй нь хэн нэгэн харьцмагц, “Би үйлчлэл үзүүлэхээ болилоо, гэртээ харилаа” гэж хэлдэг. Баривчлагдах гэх зэрэг ноцтой нөхцөлтэй тулгарсан зарим үйлчлэл үзүүлэгч хулчийж, ухарч буцдаг. Зарим нь үйлчлэлийнхээ явцад гэр бүлийнхээ амьдралд санаа зовсоор л байдаг: “Гэр бүл маань яаж амьдрах бол? Би буцаж очоод, жаахан мөнгө олох хэрэгтэй, нөхөр (эсвэл эхнэр), хүүхдээ сайн харж хандах ёстой.” Тэд анжис дээр гараа тавьчхаад арагш хардаг бөгөөд Бурханд огт үнэнч бус байдаг. Ийм төрлийн үйлчлэл үзүүлэгчид стандартад нийцдэггүй тул бүгд таягдуулах болно.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XIV дэх “‘Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн’ гэх Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл”-өөс

Урьд нь, Бурханы ардуудын тухай ямар ч ойлголтгүй олон хүн байв. Эцсийн эцэст Бурханы ардууд гэж юу вэ? Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн бид Түүний ардууд гэдэг нь үнэн бус уу? Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Түүний ардуудын нэг болдог юм биш. Тэгэхийн тулд төгс болгуулах үйл явц байдаг ба үүнд шалгуур бий. Энэхүү шалгуур нь юу вэ? Энэ нь үүргээ стандартад нийцүүлэн биелүүлсэн байх явдал бөгөөд тэр үед л Бурханы ардуудын нэг болдог; үүрэгтээ энэ шалгуурыг хангаагүй хүмүүс бол Бурханы ардууд биш юм. Тэд Бурханы ардууд биш. Нарийн хэлбэл, тэд үйлчлэл үзүүлэгчид юм—дадлагын энэхүү хугацаанд тэднийг ингэж нэрлэдэг. Үнэнийг хараахан олж аваагүй хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэдэг. Хүн үнэнийг олж авчхаад, хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж чаддаг бол амийг олж авсан гэсэн үг юм. Үнэнийг амиа болгосон хүмүүс л үнэхээр Бурханы ардууд билээ.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 125-р дэвтэр -ээс

Тайлбар:

а. Эх бичвэрт “тэднийг дууддагийг” гэдэг үг байдаггүй.

б. Эх бичвэрт “тэднийг дууддаг” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:Хүний эцсийн үр дүнг Бурхан юунд үндэслэн тодорхойлдог вэ?

Дараах:Аврал хүртэж, төгс болгуулсан хүмүүст өгсөн Бурханы амлалтууд юу вэ?

Холбогдох агуулга