Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

50. Бид бүх зүйлд пасторууд болон ахлагчдад дуулгавартай байж захирагддаг, энэ нь Бурханд захирагддагтай адил уу? Энэ маягаар Бурханд итгэх нь авралд хүрэх зам мөн үү?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан итгэдэг хүмүүс Түүнд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи эхний байрыг Бурханд, хоёрдугаар байрыг хүндэлдэг хүмүүстээ, гуравдугаар байрыг өөртөө өгөх ёсгүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг-ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг-Бурхантай тэнцүүлж, Түүнтэй адилтган бодох ёсгүй. Энэ нь Бурханы хувьд тэвчишгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.

Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс

Бурханыг дагадаг хэмээн хэлэгч хүмүүсийн хувьд тэд нүдээ нээгээд яг хэнд итгэж байгаагаа сайн харах маш хэрэгтэй байна: Итгэж байгаа зүйл чинь үнэхээр Бурхан мөн үү эсвэл Сатан уу? Хэрэв чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин чиний өөрийн шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрэв чи хэнд итгээд байгаагаа үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тийнхүү хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчилдэггүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл, учир нь энэ үгсийг Би хэдийнэ хангалттай их сонссон, Би үүнийг дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэж байгаа зүйл бол шүтээнүүд ба та нарын дунд байгаа тэр газрыг хорлогч могойнууд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсрэх ба үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээж байгаа хүмүүс бол Сатаны үр сад ба тэд бүгд таягдалтын бай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн шинэ ажлыг эхэлсэн. Бурханы шинэ ажилд үл итгэж, Нигүүлслийн эрин үеийн сүмд үлдсэн хүмүүс яагаад аврагдах боломжгүй юм бэ?

Дараах:Эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хүлээн авсан зарим хүмүүст яагаад Сатан болон муу сүнснүүд саад болдог вэ?

Танд таалагдаж магадгүй