Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XII. Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсохтой холбоотой үнэн

2. Эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн үнэнтэй нийцдэг үг болон Бурханы Өөрийн үгийн хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд тавьдаг шаардлага ба Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Аль хүрээ нь үнэнд хамаарах, аль хүрээ нь үнэнд харьяалагддаггүйг чи ойлгох ёстой.

Хэрвээ хүмүүс үнэний үгийн зарим нэг мэдлэг ухааныг олж авч, туршлагадаа үндэслэн жаахан ойлголттой болсон бол үүнийг үнэн гэж тооцох уу? Сайндаа л бид тэднийг үнэний талаар зарим нэг ойлголттой гэж хэлж болно. Ариун Сүнсний гэгээрлийн бүх үг Бурханы үгийг төлөөлдөггүй, үнэнийг төлөөлдөггүй бөгөөд үнэнд хамаардаггүй. Тэр хүмүүс үнэний талаар зарим нэг ойлголттой, Ариун Сүнсний жаахан гэгээрэлтэй гэж л хэлж болно. … Хүн бүхэн үнэнийг туулж чадах боловч тэдний туршлагын төлөв байдал өөр байх бөгөөд адилхан үнэнээс хүн нэг бүрийн олж авдаг зүйл өөр байдаг. Гэхдээ хүн бүрийн ойлголтыг нийлүүлсний дараа ч гэсэн чи энэ нэг үнэнийг бүрэн тайлбарлаж бас л чаддаггүй; үнэн тийм гүнзгий байдаг! Чиний олж авсан бүх зүйл болон чиний бүх ойлголт үнэнийг орлож чадахгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Хэрвээ чи өөрийнхөө ойлголтыг бусадтай нөхөрлөвөл тэд энэ талаар хоёр, гурван өдөр эргэцүүлээд, дараа нь үүнийг туулах явдлаа дуусгаж болох юм, гэхдээ хүн насан туршдаа ч үнэнийг бүрэн мэдэрч туулж чадахгүй, бүх хүн хамтдаа ч үүнийг нэгд нэггүй туулж чаддаггүй. Тиймээс үнэн бол маш гүн гүнзгий гэдгийг харж болно! Үнэнийг үг ашиглан бүрэн тодорхой илэрхийлэх ямар ч боломжгүй, хүний хэлээр буулгасан үнэн бол хүний онч мэргэн үг юм; хүмүүс үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд хүмүүс үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.

Үнэн бол Бурханы Өөрийн амь бөгөөд Түүний зан чанарыг, Түүний мөн чанарыг, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, туршлагатай байна гэдэг нь үнэнтэй байна гэсэн үг гэж хэлбэл, Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чадахгүй. Хүн үнэний тодорхой тал буюу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болно, гэхдээ тэд үүгээр бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс тэдний гэрэл бол үнэн биш; энэ зүгээр л хүний хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь хүнд байх ёстой зүй зохистой туршлага болон ойлголт бөгөөд энэ нь үнэний бодит туршлага юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн үнэний ганц өгүүлбэрийг бүрэн туулаад, өөрсдийнхөө бүх үгийг нийлүүлсэн ч гэсэн энэ нь тэр ганц үнэнийг орлож бас л чадахгүй. Урьд нь хэлж байсанчлан, “Үүнийг Би хүний ертөнцийн зарчмаар нэгтгэн дүгнэе: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.” Энэ бол үнэний үг, амьдралын жинхэнэ мөн чанар, хамгийн гүн гүнзгий зүйл бөгөөд Бурханы өөрийн илэрхийлэл юм. Чи үүнийг туулж болно. Гурван жилийн турш туулах юм бол өнгөц ойлголттой болж, найман жил туулах юм бол илүү их ойлголт олж авах ч, ойлголт чинь хэзээ ч үнэний тэр үгийг орлож чадахгүй. Хэрэв өөр нэг хүн үүнийг хоёр жилийн турш туулах юм бол жаахан ойлголттой болно; арван жил туулах юм бол арай дээгүүр ойлголттой болж, насан туршдаа туулах юм бол арай илүү ойлголт олж авна. Гэвч та хоёр ойлголтоо нэгтгээд, хэчнээн их ойлголт, хэдий их туршлага, хэр их ухаарал, хэдий их гэрэл, хэчнээн их үлгэр жишээтэй боллоо ч энэ бүхэн чинь тэр үгийг орлож чадахгүй. Би үүгээр юу гэж хэлж байна вэ? Хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд чиний ойлголт хэчнээн үнэний дагуу, Бурханы санаа зорилгын дагуу, Бурханы шаардлагын дагуу байх нь хамаагүй, энэ нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй гэж Би хэлж байна. Хүмүүст үнэн байгаа гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, тэдэнд Бурханы үнэний талаарх жаахан ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, тэдэнд Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай; хүмүүс хэдэн насныхаа амьдралд, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж чадахгүй юм. …

… Хэрвээ чи үнэний талаар зарим нэг туршлагатай бол энэ нь үнэнийг төлөөлж чадах уу? Энэ нь үнэнийг огтхон ч төлөөлж чадахгүй. Тэвэл чи үнэнийг нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи үнэхээр чадахгүй. Чи үнэнээс Бурханы зан чанар болон мөн чанарыг олж мэдэж чадах уу? Чадахгүй. Хүн бүрийн үнэний талаарх туршлага нь үүний зүгээр л нэг тал, нэг хэсэг, нэг цар хүрээ юм; үүнийг өөрийнхөө хязгаарлагдмал цар хүрээн дотроос туулснаар чи бүх үнэнд хүрч чадахгүй. Үнэний утга учир нь хүмүүсийн нийтлэг уг чанарыг илчилдэг. Чиний өчүүхэн төдий туршлага ямар хэмжээтэй вэ? Далайн эрэг дээрх элсэн ширхэг, далай дахь усны дусалтай адил. Тиймээс туршлагаараа олж авсан ойлголт, мэдрэмж чинь хэчнээн эрхэм нандин байсан ч, тэдгээр нь туйлын үнэлж баршгүй байсан ч гэсэн үнэн гэж тооцож болохгүй. Үнэний эх сурвалж, үнэний утга учир нь маш өргөн хүрээг хамардаг. Юу ч үүнтэй зөрчилдөж чадахгүй. … Хүмүүст байдаг зүйл, хүмүүсийн олж авсан гэрэл нь зөвхөн өөрсдөд нь, эсвэл тодорхой цар хүрээн доторх зарим хүнд зохимжтой байдаг боловч өөр цар хүрээн дотор зохимжгүй байх болно. Хүний туршлага хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй маш хязгаарлагдмал бөгөөд тэдний туршлага хэзээ ч үнэний цар хүрээнд хүрэхгүй. Хүний гэрэл, хүний ойлголтыг хэзээ ч үнэнтэй харьцуулж болохгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс

Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс гэгээрүүлж л чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын цар хүрээнээс хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь бүгд Ариун Сүнсний гэгээрэл доорх хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гажууд байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй хэвийн хүний алхдаг зам гэж л хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний замнадаг зам гэж хэлж болохгүй. Хэвийн хүний туршлагад, эрэлхийлж буй хүмүүс нь адилгүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, туулдаг орчин болон туршлагын цар хүрээ нь адилгүй, оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утгын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус байдаг ба ердөө л ганц нэг юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурладаг тул адилхан байдаггүй. Энэ мэтчилэн, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний явуулах төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний оронд ярихад тэнцэхгүй, мөн тэгэх нөхцөл түүнд байхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүний нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь харсан зүйл болон туршлагыг дамжуулдаг бөгөөд Бурханы ажлын суурин дээр үзэж, туулсан зүйлийг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж үг хэлсний дараагаар, юуг хэрэгжүүлж, юунд орох ёстойгоо олж мэдээд дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажил нь хүний хичээл, туршлага болон зарим нэг бодолтой холилдсон байдаг. Ариун Сүнс хэрхэн ажиллах, хүн дээр ажиллах юм уу, эсвэл бие махбодтой болсон Бурхан ажиллах нь хамаагүй, ажиллаж байгаа хүн үргэлж өөрсдийн юу болохыг илэрхийлж байдаг. Хэдийгээр ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин үргэлж бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдлын дагуу байдаг. Зөвхөн ийм маягаар л хүний зан чанар хувирч, түүний хуучин үзэл, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол ч бай, эсвэл үзэл ч бай, эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм ойлголт болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн өөрийн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ, эсвэл оюун санаа нь хүрч чадахгүй зүйлийг, өөрөөр хэлбэл, өөрийнх нь дотор эс орших зүйлсийг нөхөрлөх чадваргүй. Хэрвээ хүний илэрхийлж байгаа зүйл түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрвээ чи нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л өөрийн ажлын явцдаа чуулгануудад бичсэн түүний сургамж, тайтгаруулалт, урамшууллын үгс байсан. Иймээс тэдгээр нь мөн тэр үеийн Паулын ажлын ихэнхийн бичлэг юм. Тэдгээр нь Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичигдсэн, тэр үеийн бүх чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн бүх замыг даган мөрдөхийн тулд бичигдсэн. Тухайн үеийн, эсвэл ирээдүйн чуулганууд бүгд түүний бичсэн зүйлийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгд Бурханаас ирсэн гэж ч хэлээгүй. Тэр үеийн чуулганы төлөв байдлын дагуу тэр зүгээр л ах эгч нартай нөхөрлөж, тэдэнд сургамжилж, тэдний итгэлийг зоригжуулсан; тэр зүгээр л хүмүүст номлож, эсвэл сануулсан бөгөөд тэдэнд сургамжилсан. Түүний үг нь түүний өөрийн ачаан дээр үндэслэсэн бөгөөд эдгээр үгээрээ дамжуулан тэр хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, тэр бол Эзэн Есүсээр ашиглагдаж байсан ажилчин байсан, тиймээс түүнд чуулгануудын үүрэг хариуцлага өгөгдсөн, чуулгануудын ажлыг хэрэгжүүлэхийг түүнд даалгасан, тэрээр ах эгч нарын нөхцөл байдлын тухай мэдэж авах учиртай байсан, үүний улмаас тэр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичсэн. Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа чуулгануудад бичсэн Паулын захидлын тухайд энэ нь үнэн юм, учир нь түүний захидлууд нь тэр үеийн чуулган болгоны нөхцөл байдал, төлөв байдалд үндэслэн ах эгч нарт бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын тулд байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүлээн авч чадах байлаа. Түүний захидлууд нь тэр үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан, мөн Ариун Сүнсээр түүнд өгөгдсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэрээр чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан бөгөөд тухайн үеийн чуулгануудыг удирдсан элч байсан, тэр нь түүний үүрэг хариуцлага байсан. Түүний ялгамж чанар нь ердөө ажлаа хийж буй элчийнх байсан, тэр бол ердөө Бурханаар илгээгдсэн элч байсан; тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй. Иймээс өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь түүний хувьд хамгийн чухал байсан. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан. Түүний ялгамж чанар нь Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, тэдгээр нь Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар нь Христийнх, Бурханы Хүүгийнх байсан. Паул хэрхэн Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг ариун ном эсвэл тэнгэрийн ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр дураараа хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн түүний захидлууд нь түүний өөрийн санаа бодлоор сэвтээгүй гэж чи хэрхэн хэлж чадах юм бэ? Тэдгээр нь хүний санаа бодлоор сэвтээгүй байж яаж чадах юм бэ? Тэр өөрийн хувийн дадлага туршлага болон өөрийн амийн хэр хэмжээн дээрээ үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, ямар нэг саналыг агуулсан захидлыг Паул Галатын сүмүүдэд бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Тэдгээрийн аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэдний аль аль нь чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захидлууд нь тэдний биеийн хэмжээг төлөөлдөг, тэдгээр нь ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэгийг болоод чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг төлөөлдөг; тэдгээр нь бүхэлдээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ чи түүний захидлууд нь Ариун Сүнсний үг гэж хэлэх юм бол, чи тэнэг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидлууд нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адил. Тэдгээр нь Вотчман Нигийн ном эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Зүгээр л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном нь Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй боловч эдгээр хүмүүсийн мөн чанар нь адилхан: Тэд бол ямар нэг хугацааны туршид Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс бөгөөд тэд Бурханыг шууд төлөөлж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас

Хүний үгийг Бурханы үг мэтээр ярьж болохгүй, Бурханы үгийг хүний үг мэтээр ярьж бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөлгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг замчилж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед өмнөх чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг төдий. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи, хэзээ ч зөвийг буруу болгож, өндрийг нам гэж ярьж, гүн гүнзгийг өнгөц мэт ярих ёсгүй; ямар ч байсан чи үнэн гэж мэддэг зүйлийг хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэж, Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой—тэгэхгүй бол Бурхан таягдан хаях болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Өмнөх:Бурханы чуулган гэж юу вэ? Шашны бүлэг гэж юу вэ?

Дараах:Хуулийн эрин үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга