Бурханы дуу хоолой | “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын долоо дахь айлдвар”

Бурханы дуу хоолой | “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын долоо дахь айлдвар”

877 |2018-12-24

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Миний ардууд аа, Миний үгийг сонсохдоо та нар Миний хүслийг ойлгодог уу? Миний зүрх сэтгэлийг хардаг уу? Өнгөрсөн үед үйлчлэлийн замаар аялж байхдаа та нар өсөлт, уналттай ээлж дараалан тулгарсан бөгөөд та нар доош унаж, тэр ч байтугай Надаас урвах хүртлээ аюулд орж байсан цаг үе бий; гэхдээ хором бүрд Би та нарыг ямагт аварч байсан гэдгийг та нар мэдсэн үү? Хором бүрд Би та нарыг дуудаж, аврахын тулд ямагт Өөрийн дуу хоолойгоор айлдаж байсныг мэдсэн үү? Та нар хэдэн удаа Сатаны торонд унав? Хэдэн удаа та нар хүмүүсийн урхинд орооцолдсон бэ? Түүнчлэн та нар хэр олон удаа биеэ барьж чадалгүй өөр хоорондоо эцэс төгсгөлгүй зөрчилдөөнд орж байсан бэ? Хэр олон удаа та нарын бие Миний гэрт, харин зүрх сэтгэл чинь хаа нэгтээ байсан бэ? Гэсэн хэдий ч та нарыг дэмжихийн тулд Би хэчнээн удаа авралын гараа сунгасан билээ; Би та нарын дунд хэчнээн удаа өршөөлийн үрийг цацсан билээ; та нарын зовлонгийн өрөвдмөөр байдлыг хараад Би хэчнээн удаа тэвчиж чадаагүй билээ? Хэчнээн удаа ... та нар мэдэх үү? ”


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах