Христийн сүмийн дуу “Бурханы үгийн жинхэнэ утга учрыг ойлгодог хүн хэзээ ч байсангүй” (Дууны үгтэй)

2020-04-17

Сайн мэдээний магтан дуу “Бурханы үгийн жинхэнэ утга учрыг ойлгодог хүн хэзээ ч байсангүй” (үгтэй)

Бурханы гараар урьдчилан тогтоосон ерөөлийг

хэрхэн эдлэхээ хүмүүс мэддэггүй,

учир нь тэд ерөөл ба зовлонг ялгаж чадахгүй

Тиймээс тэд Бурханыг үнэнээр эрдэггүй.

Хэрэв маргааш гэж байдаггүй бол

Бурханы өмнө хэн чинь

будрах цас шиг цагаан,

өчүүхэн ч сэвгүй цэвэр хаш мэт байх вэ?

Бурханыг гэх та нарын хайрыг

амттай сайхан хоолоор

ганган хээнцэр хувцсаар

цалин сайтай өндөр албан тушаалаар солиж болох уу?

Өөр нэгний хайраар сольж,

эсвэл шалгалтаас болж орхиж болох уу?

Зовлон гамшиг тохиолоо гээд

Бурханы төлөвлөгөөнд гомдоллож болох уу?

Бурханы аман дахь илдийг

хэн ч үнэхээр ойлгоогүй.

Тэд өнгөц утгыг л мэдэх ч

дотоод утгыг нь ойлгодоггүй.

Бурханы илд үнэхээр хурцыг

хүмүүс хэрвээ харах юм бол

харх адил яаран харайлгаж,

өөрсдийн нүхэнд очих байсан.

Хэтэрхий хөшүүнээсээ болоод

Бурханы үгийн үнэнийг мэдэхгүй,

Бурханы үгийн хүч чадлыг ч мэдэхгүй,

ялзрал нь хэчнээн их шүүгдэж,

уг чанар нь хэчнээн илчлэгдсэнийг ч мэдэхгүй.

Бурханы үгийг дутуу дулимаг ойлгодог учир,

ихэнх хүн хайхрамжгүй ханддаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах