Христийн сүмийн дуу “Үнэнийг эрэлхийлэхэд шийдвэр хэрэгтэй” Эрэгтэй гоцлол дуу

2020-03-25

Үнэнийг ойлгох, олж авах,

эцэст нь Бурханаар төгс болгуулах шийдвэр

та нарт бий юу?

Ямар ч орчинтой тулгарлаа гэсэн

шийдвэр чинь өөрчлөгддөггүй байх

үе шатанд чи хүрэх ёстой;

чин үнэнч байх гэж үүнийг хэлдэг бөгөөд

энэ нь л үнэнийг чин сэтгэлээсээ хайрлаж,

тийм хүн байхаар үнэхээр хүсэж байгаа хэрэг юм.

Асуудал, бэрхшээл тулгарах бүрийд

хулчийж, сөрөг болж,

шийдвэрээсээ ухарч буцаж болохгүй.

Чи амиа зольж, биеэ гаргуунд нь гаргахад бэлэн

хүний хүч чадлыг эзэмших ёстой:

“Юу ч болсон бай,

тэр ч бүү хэл үхэх хэрэгтэй боллоо ч гэсэн,

шийдвэрээсээ би хэзээ ч ухрахгүй,

мөн энэ зорилгоо хэзээ ч орхихгүй.”

Тэгвэл ямар ч бэрхшээл чамайг зогсоож чадахгүй.

Бурхан чиний төлөө аливааг зохицуулна.

Ямар нэг зүйл тохиолдох бүрийд

чи ийм ойлголттой байх ёстой:

“Юу ч боллоо гэсэн хамаагүй,

энэ бүхэн нь зорилгодоо хүрэх

явдлын минь нэг хэсэг бөгөөд

Бурханы хийж буй зүйл юм.

Би дотроо сул дорой байгаа ч сөрөг болохгүй.

Надад хайрласан хайрынх нь төлөө,

мөн ийм орчныг зохицуулсных нь төлөө

Бурханд талархъя.

Би өөрийн хүсэл, шийдвэрийг орхих ёсгүй;

орхино гэдэг Сатанд буулт хийж,

өөрийгөө сүйдэлж,

Бурханаас урваж байгаатай адилхан.”

Чи ийм сэтгэлгээтэй байх ёстой.

Бусад хүн юу ч хэлж, яаж ч авирладаг бай,

Бурхан чамд яаж ч ханддаг бай хамаагүй,

шийдвэрээсээ чи ухрах ёсгүй.

Бусад хүн яаж ч авирладаг бай,

Бурхан чамд яаж ч ханддаг бай хамаагүй,

шийдвэрээсээ чи ухрах ёсгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах