Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл “Атаархлыг уужим сэтгэлээр солих нь” (Mонгол хэлээр)

2020-10-01

Гол дүрийн баатар болох Люи чуулганы удирдагч юм. Тэрээр чуулганы өөр нэгэн удирдагч болох Шяожиэ гэх эгчтэй хамтран ажиллах явцдаа тэр эгч хэв чанар сайтай, үнэнийг эрэлхийлэхэд анхаардаг болохыг анзаараад удирдагчдаа түүнийг магтжээ. Харин удирдагч нь Шяожиэ эгчийг сургалтад хамруулж, ах эгч нарын асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай хэмээн бусад нь түүнийг хүндлэх үед Люи өөрийн эрхгүй атаархаж эхлэн, Шяожиэ эгчийг гадуурхахыг хүслээ. Тэр ч бүү хэл түүнийг ар хударгаар нь шүүж, гутаав. Люи уг чанартаа хэчнээн биеэ тоосон, заналтай гэдгээ, ердөө л байр суурийн төлөө бусдыг голох чадвартай гэдгээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр олж харлаа. Хүний үнэргүй, эрүүл ухаангүй гэдгээ олж хараад тэрээр харуусалд автан, өөрийгөө жигшинэ. Дараа нь Бурханы шаардлагын дагуу байр суурь хүсэх хүслээ орхиж, үнэнийг хэрэгжүүлжээ. Шяожиэ эгчийн давуу талд түшиглэн өөрийн үүрэг дэх сул талаа нөхөж эхэлснээр тэр яваандаа тайвшралыг мэдэрч, атаа жөтөөгөө орхино. Тийм маягаар амьдрах хэчнээн амар тайван, шулуун шударга санагддагийг тэрээр мэдэрсэн билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах