Бурханы дуу хоолой “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай” Уран уншилга

Бурханы дуу хоолой “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай” Уран уншилга

1100 |2018-12-23

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Анх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж эхэлснээс хойш Би Өөртэйгээ адил санаа бодолтой бүлэг хүмүүсийг олж авахыг ихэд хүсэн найдсаар байна. Надтай адил санаа бодолгүй хүмүүсийг Би хэзээ ч мартаагүй; Би тэднийг зүрх сэтгэлдээ зэвүүрхэн хадгалж, тэдэн дээр Өөрийн цээрлэлийг буулгах боломжийг л хүлээж байгаа ба үүнийг харах нь Надад таашаал өгөх болно. Миний цаг үе эцэстээ өнөөдөр ирсэн ба Би цаашид хүлээх хэрэггүй! ”


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах