Христийн магтаалын дуу “Зөвхөн Бурханд амийн зам бий”

196 |2020-01-31

Христийн магтаалын дуу “Зөвхөн Бурханд амийн зам бий”

Амийн зам бол хэн дуртай нь эзэмшиж

эсвэл хэн бүхэнд хялбархан олдох зүйл биш.

Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг,

эөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанартай,

эөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

амийн булгийн мөнхийн урсгал билээ.

Дэлхийг бүтээснээсээ хойш Бурхан маш их ажил хийсэн;

амийн эрч хүчийг бүтээж, хүнд амь өгсөн;

Тэр маш их үнээр хүнд амь өгсөн билээ.

Учир нь Бурхан Өөрөө мөнхийн амь;

Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам,

Тэр бол хүний дахин амилалтанд хүрэх зам.

Бурхан хэзээ ч хүний зүрх сэтгэлээс хол байгаагүй,

Тэр үргэлж хүмүүсийн дунд амьдардаг.

Бурхан бол хүний амьдралыг хөдөлгөх хүч,

мөн хүний оршин тогтнох үндэс;

Бурхан бол хүний амьдралын баялаг.

Тэр хүнийг дахин төрүүлж

бас хүнийг өөр дүрд нь хүчирхэг амьдруулдаг.

Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг,

зөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

амийн булгий нмөнхийн урсгал билээ.

Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчээр

хүн үеийн үед амьдарсаар байна.

Бурханы амийн хүч хүнийг дэмжиж байдаг;

Бурхан ямар ч энгийн хүн төлж байгаагүй үнэ төлсөн.

Бурханы амийн хүч

ямар ч хүч чадлыг давамгайлах бөгөөд

бүх хүч чадлыг давдаг.

Түүний амь мөнхийн, хүч чадал нь ер бусын.

Түүний амийн хүчийг хэн ч, юу ч хялбар дийлэхгүй,

тэрхүү хүч оршиж, гэрэлт цацрагаа

цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрэлтүүлдэг.

Зөвхөн Бурхан Өөрөө амийг эзэмшдэг,

зөвхөн Бурханд амийн зам бий.

Зөвхөн Бурхан л амийн эх ундарга,

амийн булгийн мөнхийн урсгал билээ.

Тэнгэр, газар үлэмж өөрчлөгдсөн ч

зөвхөн Бурханы амь хэвээр үлдэнэ.

Бүх зүйл үгүй болсон ч Бурханы амь үлдэнэ,

Бурхан бол бүх зүйлийн эх ундарга, оршин байх үндэс,

Бурхан Өөрөө мөнх амь билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы Чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Энэ ведионы зарим материалыг:

http://www.greenmountaindrone.com ”-оос авав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах