Magtan duu “Хаанчлалын сүлд дуулал ” (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ

Magtan duu “Хаанчлалын сүлд дуулал ” (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ

2398 |2019-03-13

(Монгол хэлээр)


Аа……Аа……Аа……Аа……

Аа……Аа……Аа……Аа……

Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн;

Бурханы үнэн бие бүтэн, баялаг агаад

Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ?

Хэн үүний төлөө баярлан бүжиглэхгүй байх юм бэ?

Өө Сион, Бурханыг магтан ялалтын тугаа мандуул!

Ялалтын дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ!

Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,

Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж,

бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.

Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.


Газар дээрх бүх зүйл ээ,

өөрсдийгөө ариусгаад Бурханд тахил ѳргѳгтүн!

Одод оо, тэнгэр дэх байрандаа эргэж очиж,

огторгуйд Бурханы агуу байдлыг харуулагтун!

Түүнийг гэсэн хязгааргүй хайр,

хүндлэлийг илэрхийлж байгаа

Газар дээрх хүмүүсийн дуу хоолойг

Бурхан анхааралтай сонсож байна.

Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,

Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж,

бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.

Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.


Тэр өдөр бүх зүйл шинэчлэгдэн,

Бурхан дэлхий дээр биечлэн бууж ирдэг.

Цэцэгс баясан дэлгэрч,

шувууд жиргэн, бүх зүйл баяслаар дүүрдэг!

Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар

Сатаны хаанчлал нуран унаж,

Хаанчлалын сүлд дууллын цуурайнд

хэзээ ч сэргэхгүйгээр сүйрч байна.

Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,

Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж,

бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.

Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.


Газар дээр хэн эсэргүүцэн босож зүрхлэх билээ?

Бурхан хүмүүсийн дунд зогсохдоо

Дэлхий дээр бүх уур хилэн, гай гамшгийг авчирсан.

Дэлхий одоо Бурханы хаанчлал болсон!

Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг,

Гол, нуурууд аялгуулан урсдаг.

Ичсэн амьтад үүрнээсээ гарч,

зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг.

Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ!

Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна.

Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,

Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж,

бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.

Одоо Түүний хаанчлал дэлхий дээр

Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.


“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы Чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах