Христийн сүмийн дуу “Дэлхий ертөнц чиний амрах газар мөн үү?” (Дууны үгтэй)

2020-04-17

Миний үгийн гадна амьдарч,

шалгалтаас зугтдаг хүмүүс

салхинд туугдах намрын навчис шиг

дэлхийн урсгал даган амьдардаг.

Тэд энд тэндгүй хэрэн явна.

Тэдэнд амрах газар эсвэл

Миний тайтгарлын үг олдохгүй.

Тэд тэнгэрийн хаанчлалын гаднах

гудамжны гуйлгачид билээ.

Миний гэсгээлт, цэвэршүүлэлт

тэднийг дагадаггүй ч

тэд хаа сайгүй хэрэн хэсүүчилнэ.

Дэлхий үнэхээр

чиний амрах газар мөн үү?

Гэсгээлтээс минь зайлсхийвэл чи

тайван инээмсэглэж чадах юм уу?

Агшин зуурын таашаалаа ашиглан

зүрхэн дэх нуухын аргагүй

хоосон мэдрэмжээ

далдалж чи чадах уу?

Чи гэр бүлийнхээ

хэнийг ч хуурч болно,

Намайг хэзээ ч хуурч чадахгүй.

Итгэл чинь хэтэрхий хомс тул,

чи амьдралын баяр баяслыг үзээгүй.

Чин үнэнч байж, амьдралынхаа хагасыг

Миний төлөө өнгөрүүл.

Энэ нь бүх амьдралаа нэгэн хэвийн,

махан биеийн төлөө завгүй ажиллаж,

хүний арай гэж үүрдэг бүх зовлонг

тэвчиж явахаас илүү дээр.

Дэлхий үнэхээр

чиний амрах газар мөн үү?

Гэсгээлтээс минь зайлсхийвэл чи

тайван инээмсэглэж чадах юм уу?

Агшин зуурын таашаалаа ашиглан

зүрхэн дэх нуухын аргагүй

хоосон мэдрэмжээ

далдалж чи чадах уу?

Чи гэр бүлийнхээ

хэнийг ч хуурч болно,

Намайг хэзээ ч хуурч чадахгүй.

Миний гэсгээлтээс зугтаж,

өөрийгөө хайрлах нь

ямар хэрэгтэй юм бэ?

Миний цээрлүүлэлтээс зугтаж,

үүрдийн ичгүүр,

шийтгэл хүртэх ямар хэрэгтэй юм бэ?

Дэлхий үнэхээр

чиний амрах газар мөн үү?

Гэсгээлтээс минь зайлсхийвэл чи

тайван инээмсэглэж чадах юм уу?

Агшин зуурын таашаалаа ашиглан

зүрхэн дэх нуухын аргагүй

хоосон мэдрэмжээ

далдалж чи чадах уу?

Чи гэр бүлийнхээ

хэнийг ч хуурч болно,

Намайг хэзээ ч хуурч чадахгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах