Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 569

2020-10-18

Хүмүүс уг чанараа дэндүү өнгөцхөн ойлгодог бөгөөд энэхүү ойлголт болон Бурханы шүүлт, илчлэлийн үгийн хооронд асар их зөрүү байдаг. Энэ нь Бурханы илчилдэг зүйлд алдаа байна гэсэн үг биш, харин ч өөрсдийн уг чанарын талаарх гүн гүнзгий ойлголт хүмүүст дутмаг байгаа юм. Хүмүүст өөрсдийнх нь талаарх үндсэн, мөн чанарын ойлголт байдаггүй; харин ч тэд үйлдэл болон гадаад илэрхийлэл дээрээ төвлөрч, эрч хүчээ зориулдаг. Хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө мэдэх тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч гэсэн энэ нь тийм ч гүнзгий биш байна. Хэн ч, хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн зүйл хийж, эсвэл ямар нэг зүйл илэрхийлдэг учраас ийм төрлийн хүн, ийм төрлийн уг чанартай гэж бодож үзээгүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн боловч өөрсдийнх нь аливааг хийж байгаа байдал болон ярьж байгаа байдал өө сэвтэй, алдаа дутагдалтайг л хүмүүс ойлгодог; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн хувьд хэцүү бэрх ажил юм. Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илрэл төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илэрхийлэл гэхээс илүү хайхрамжгүйгээс болж харуулдаг зүйл гэж боддог. Өөрсдийгөө ингэж үздэг хүмүүс үнэнийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд үнэнээр цангадаггүй тул үнэнийг хэрэгжүүлдэггүй; тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш дагадаг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй бөгөөд өөрсдийгөө устгуулж, шийтгүүлэхүйц тийм муу гэдэгт итгэдэггүй. Тэд хааяа худал хэлэх нь том асуудал биш гэж бодоцгоон, өөрсдийгөө урьдынхаас хамаагүй дээр болсон гэж үздэг; гэвч үнэн хэрэгтээ тэд стандартаас хаа хол байдаг, учир нь хүмүүст гаднаа үнэнийг зөрчдөггүй зарим үйлдэл л байдаг боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юм биш.

Хүний зан авир, биеэ авч явах байдалд гарсан өөрчлөлт уг чанар дахь өөрчлөлтийг илтгэдэггүй. Ийм байдгийн учир гэвэл, биеэ авч явах байдал хүний анхдагч дүр төрхийг үндсээр нь өөрчилж чадахгүй, уг чанарыг нь ч өөрчилж чадахгүй. Хүн өөрийн уг чанарыг мэдэж авсны дараа л хэрэгжүүлэлт нь гүнзгийрч, тогтсон дүрэм журмыг дагахаас өөр болж чадна. Хүний өнөөгийн үнэний хэрэгжүүлэлт мөн л стандартад хүрдэггүй бөгөөд үнэний шаардлагад бүрэн хүрч чаддаггүй. Хүмүүс үнэний зөвхөн нэг хэсгийг, тодорхой байр байдал, орчинд байх үедээ л хэрэгжүүлдэг; харин бүх орчин, бүх нөхцөл байдалд үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Хааяа хүн баяртай, сайн байр байдалтай байх үедээ, эсвэл бүлгээр нөхөрлөл хийж, ердийнхөөс илүү чөлөөлөгдсөнөө мэдрэх үедээ үнэнд нийцэлтэй зарим зүйлийг түр зуур хийж чадаж магадгүй; гэхдээ сөрөг, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүстэй хамт байх үед хэрэгжүүлэлт нь илүү тааруу, үйлдэл нь бага зэрэг зохисгүй байдаг. Учир нь хүмүүс тууштай хандлагагүйгээр, сэтгэл хөдлөл юм уу орчны агшин зуурын нөлөөнд хөтлөгдөн үнэнийг хэрэгжүүлдэг. Энэ нь бас өөрийн байр байдлыг ойлгоогүй, уг чанараа ч ойлгоогүйгээс болдог тул заримдаа чи хийнэ гэж төсөөлөөгүй зүйлээ ч хийх чадвартай байдаг. Чи өөрийн зарим байр байдлыг л мэддэг болохоос уг чанараа ойлгоогүй байдаг тул ирээдүйд юу хийж магадгүй вэ гэдгээ хянаж чаддаггүй—өөрөөр хэлбэл, бат зогсоно гэдэгтээ туйлын итгэлтэй байдаггүй. Заримдаа чи нэг байдалд байж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг бөгөөд бага зэрэг өөрчлөгдөж байх шиг санагддаг ч өөр орчинд үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. Энэ нь чиний хяналтаас гадна байдаг. Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг, зарим үед чаддаггүй. Нэг мөчид чи ойлгож, удаах мөчид нь будилдаг. Одоогоор чи ямар ч муу юм хийхгүй байгаа боловч тун удахгүй хийж магад. Энэ нь, чиний дотор завхарсан зүйлс оршоор байгааг нотолдог бөгөөд хэрэв чи өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй бол тэдгээрийг шийдвэрлэхэд амаргүй байх болно. Хэрэв завхарсан зан чанарынхаа талаар нэгд нэггүй ойлгож чадахгүй, эцэст нь Бурханыг эсэргүүцдэг юм хийх чадвартай байвал чи аюулд байна. Хэрэв чи өөрийн уг чанарыг нэвт шувт ойлгож, үзэн ядаж чадвал өөрийгөө хянаж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадна.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах