Христийн сүмийн дуу “Эзэн Есүсийг дуурайцгаа”

2019-01-24

Есүс Бурханы ажлыг,

хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцээсэн,

анхаарлаа Бурханы хүсэлд хандуулж,

аминч зорилго, төлөвлөгөөгүй байсан.

Тэр Бурханы төлөвлөгөөг төвд нь тавьсан.

Тэнгэрлэг Эцэгт Тэр залбирч,

Тэнгэрлэг Эцгийн хүслийг эрж хайсан.

Тэр үргэлж эрж хайж бас залбирч байсан.

Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,

Махан биеэс нүүр буруулбал

Бурхан чамд амин чухал даалгавар өгч,

Түүнд үйлчлэх боломж олгоно.


Тэр ийнхүү залбирсан, “Бурхан Эцэг минь!

Хүсэл тань биелэх болтугай.

Миний хүслээр биш,

харин Таны төлөвлөгөө биелэх болтугай.

Таны гарт шоргоолж адил

сул дорой хүнд Та яагаад санаа тавина гэж?

Би Таны хүслийг биелүүлэхийг л хүсдэг,

Өөрийн хүссэнээр Надад үйлдээч.”

Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,

Махан биеэс нүүр буруулбал

Бурхан чамд амин чухал даалгавар өгч,

Түүнд үйлчлэх боломж олгоно.


Иерусалим руу явах замдаа

Есүсийн зүрх шаналж зовсон.

Гэсэн ч Тэр амлалтаа биелүүлхээр

Цовдлогдох газар луугаа урагшилсан.

Эцэст нь Тэр загалмайд хадагдан,

нүгэлт махан биеийн дүртэй болж,

Золин аврах ажлыг гүйцээн,

үхлийн дөнгөн дээгүүр өргөгдсөн.

Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,

Махан биеэс нүүр буруулбал

Бурхан чамд амин чухал даалгавар өгч

Түүнд үйлчлэх боломж олгоно.


Есүс 33 жил амьдарч

Бурханыг баярлуулах бүхнийг хийсэн,

хэзээ ч алдах, олох тухай бодолгүй,

Эцэг Бурханы хүслийг бодсон.

Эзэн Есүсийн энэ үйлчлэл

эгнэгт Бурханы хүсэлтэй нийцэж байсан.

Тиймээс золин авралын ачааг

Тэр гүйцээх чадалтай байсан.

Эцэс төгсгөлгүй зовлонг тэвчиж,

тоймгүй олон удаа Сатанд соригдсон.

Гэвч Тэр хэзээ ч итгэл алдраагүй.

Итгэл ба хайраар Бурхан Түүнд энэ ачааг өгсөн.

Хэрэв та нар Есүс шиг бүх халамжаа Бурханд зориулж,

Махан биеэс нүүр буруулбал

Бурхан чамд амин чухал даалгавар өгч

Түүнд үйлчлэх боломж олгоно.

Зөвхөн ийм үед л

та нарыг Бурханы хүслийг биелүүлж,

Бурханы даалгаврыг гүйцээж,

Бурханд үнэнчээр үйлчилдэг гэж хэлж зүрхэлнэ.


“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах