“Бурханы амийн хүчний хэрэгжилт” Христийн сүмийн дуу

2020-07-07

Энэ дэлхийд ирдэг хүн бүхэн

амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь

үхэж, дахин төрөх мөчлөгөөр дамжин өнгөрсөн.

Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ.

Энэ бүхэн нь амьд биет болгонд Бурханы тогтоосон амийн замнал билээ.

Гэвч энэхүү замнал, энэ мөчлөг нь

Бурханы хүнд харуулах гэж хүссэн яг тэр бодит баримт юм:

Бурханы хүнд хайрласан амь хязгааргүй бөгөөд

махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй.

Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд

амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ.

Хүний амь Бурханаас ирсэн гэдэгт олон хүн итгэдэггүй хэдий ч

Бурханы оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай,

Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг.

Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж,

дэлхийд оршдог бүхнийг эргүүлэн авч,

өгсөн амиа буцаан авбал

бүх зүйл үгүй болно.

Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж;

Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг.

Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй баримт бөгөөд

эдгээр ойлгох аргагүй баримт нь

Бурханы амийн хүчний яг тэр илрэл, гэрчлэл билээ.

Бурханы амийн хүчний яг тэр илрэл, гэрчлэл билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах