Magtan duu “Бурхан хүнийг бүтээсэн утга учрыг сэргээх болно” Бурханы хүсэл

1151 |2019-02-15

Бурхан хүн төрөлхтөнг бүтээж, газар дээр байрлуулж,

өнөөг хүртэл удирдсан.

Тэр нүглийн тахил болж, үүгээр хүнийг аварсан.

Эцэст нь Тэр хүнийг байлдан дагуулж,

анхдагч байдал руу нь сэргээх ёстой.

Энэ бол Түүний анхнаасаа хийсэн ажил.

Тэр хаанчлалаа байгуулж,

газарт Өөрийн эрх мэдэл болон хүний байдлыг сэргээнэ.

Тэр бүх бүтээлийнхээ дунд эрх мэдлээ сэргээнэ.

Хүн Сатанаар ялзруулагдаж,

зүрх сэтгэлээ, Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан,

Бурханы бүтээлд анхнаас нь байх ёстой

чиг үүргээ алдсан.

Хүн Бурханы дайсан болж,

Сатаны тушаал, эзэмшлийн дор амьдарч байна.

Бурхан хүний дуулгавартай байдал, айдсыг алдаж,

Түүний ажил тэдний дунд хийгдэж чадахгүй.


Тэр хаанчлалаа байгуулж,

газарт Өөрийн эрх мэдэл болон хүний байдлыг сэргээнэ.

Тэр бүх бүтээлийнхээ дунд эрх мэдлээ сэргээнэ.

Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд

Бурханд шүтэн мөргөх ёстой.

Гэвч хүн Бурханаас нүүрээ буруулж,

Сатанд шүтэн мөргөсөн.

Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон,

харин Бурхан Өөрийн байр сууриа алдсан,

өөрөөр хэлбэл хүн бүтээгдсэн утга учраа алдсан.

Энэ утга учрыг сэргээхийн тулд

хүн анхдагч байдалдаа буцах ёстой.

Бурхан хүний ялзарсан зан чанарыг зайлуулах ёстой.

Тэр хаанчлалаа байгуулж,

газарт Өөрийн эрх мэдлээ сэргээнэ.

Тэр хаанчлалаа байгуулж,

Тэр газарт Өөрийн эрх мэдэл болон

хүний байдлыг сэргээнэ.

Тэр бүх бүтээлийнхээ дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ.


Хүнийг Сатанаас буцаан авахын тулд

Бурхан хүнийг аврах ёстой,

хүнийг нүглээс нь аврах ёстой.

Зөвхөн ингэж Тэр хүний анхдагч байдал,

чиг үүргийг аажмаар сэргээж,

эцэстээ Өөрийн хаанчлалыг сэргээнэ.

Хүн илүү сайн Бурханд шүтэн мөргөж,

газарт амьдрахын тулд

Дуулгаваргүй байдлын хөвгүүд устгагдах болно.

Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол

Өөрийнх нь хаанчлал.

Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол

Түүнд шүтэн мөргөдөг хүмүүс,

Түүнийг, Түүний алдрыг бүрэн дүүрэн дагадаг хүмүүс.

дагадаг хүмүүс.


“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы Чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Хуваалцах

Цуцлах