Христийн магтан дуу | “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” | Их Эзэний хайраар бялхам

2978 |2018-02-26

Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ

Бурханы Адамд тушаал өгч байгаа библи дээрх зураглал

Сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг

Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч

Тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт

Бид гайхаж биширч эхэлдэг

Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн

Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг

Гэмгүй ариун хүн амар жаргалтайгаар

Бурханы хараан дор амьдарч, Бурхан түүнд санаа тавин

Хүн Түүний жигүүр дор ивээгддэг

Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь

Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг

Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа

Бурхан тэднийг хариуцсан

Түүний тэр хариуцлага юу байв?

Хүний төлөө санаа тавин, Хүнийг хамгаалах байсан

Хүн Түүнд дуулгавартай байж, Хүн Түүнд итгэлтэй байна гэж Тэр найддаг

Энэ бол Бурхан хүнээс хамгийн эхэнд

Хүсдэг зүйл юм

Эхний хүслийнхээ дагуу Бурхан хүнд ийн айлджээ:

“Цэцэрлэгийн бүх модны жимсийг чи идэж болно.

Гэвч сайн мууг мэдүүлэгч, модны жимсийг огт идэж болохгүй.

Учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!”

Энэ энгийн үгс Бурханы хүслийг илэрхийлж,

Тэр аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулах болсон гэдгийг харуулдаг.

Энэ энгийн үгс бидэнд Бурханы сэтгэлийг харуулдаг

Түүний зүрхний гүнд хайр халамж, санаа тавьсан зүйл байна уу?

Бурханы хайр харагдаж бас мэдрэгддэг

Хэрэв чи ухаант хүн бол, хэрэв чи зүрхтэй бол

Энэ дулаан хайр халамжийг мэдэрнэ

Чи аз жаргалаар ерөөгдсөнөө

Мэдрэх болно

Эдгээр зүйлсийг мэдэрхээрээ Чи Бурханд яаж хандах вэ

Чи Түүнтэй холбогдохыг хүсэж байна уу?

Хүндэтгэн хайрлахгүй гэж үү

Зүрх сэтгэлээрээ чи Түүнд ойртох уу?

Энэ бүхнээс Бурханы хайр хүнд ямар чухал болох нь харагдаж байна

Гэвч үүнээс хавьгүй чухал зүйл бол

Хүн Бурханы хайрыг мэдэрч, ойлгож чадаж байгаа нь юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах