Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Гоё магтан дуу “Бурханаас Хагацахгүй” Praise and worship (Lyrics)

Магтуу дууны видео   7  

Танилцуулга

Гоё магтан дуу “Бурханаас Хагацахгүй” Praise and worship (Lyrics)

Бурхан намайг далай шиг олон түмнээс

сонгож хажуудаа авчирсан.

Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан.

Түүний тууштай дуудлага намайг зүүднээс минь сэрээсэн.

Түүний танил дуу, үзэсгэлэнт царай

Анх байснаас өөрчлөгдөөгүй.

Түүний гэрт, Түүний хайрыг би амтална.

Ингэж би ойртон, хагацахыг хүсэхгүй.

Бурхангүйгээр өдрүүд дэндүү хүнд болсон.

Би зовлондоо туучин гэлдрэхэд

Түүний хамгаалалт намайг дагуулсан.

Одоо Бурханы үгтэй байхад сэтгэл минь ханамжтай.

Бурхангүйгээр өдрүүд дэндүү хүнд болсон.

Би зовлондоо туучин гэлдрэхэд

Түүний хамгаалалт намайг дагуулсан.

Одоо Бурханы үгтэй байхад сэтгэл минь ханамжтай.


Цаг хугацаа өөрчлөлт авчирч, ертөнц хөгжинө.

Гэсэн ч зүрхийг минь Бурханаас юу ч салгахгүй.

Мянган жилийн амлалт, хувиршгүй тангараг.

Амь ба үхлийн эргэлтийг туулан Түүний хажууд ирнэ.

Тэр миний зүрхэнд амийг тарьсан.

Түүний үг сорилт цэвэршүүлэлтийг өгч тэжээнэ.

Хавчлага, зовлон амийг минь батжуулна.

Бүтэлгүйтэл намайг хатуужуулна.

Бурхан хэзээ ч намайг орхиогүй.

Тэр гомдолгүйгээр золиос гаргадаг.

Би ялзралыг хаяж, цэвэрлэгдэнэ.

Би үүрдийн үүрд мөнх Бурхантай хамт байна.

Бурхан хэзээ ч намайг орхиогүй.

Тэр гомдолгүйгээр золиос гаргадаг.

Би ялзралыг хаяж, цэвэрлэгдэнэ.

Би үүрдийн үүрд мөнх Бурхантай хамт байна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы Чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Аппыг үнэ төлбөргүй татаж авах

Бурханы ажлыг ойлгоход залж чиглүүлэх гайхалтай видеонууд

Аппыг үнэ төлбөргүй татаж авах

Бурханы ажлыг ойлгоход залж чиглүүлэх гайхалтай видеонууд