Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн сүмийн кино “Тулаан” Бурхан намайг хуурамч хоньчны гараас авардаг (Монгол хэлээр)

Чуулганы амьдрал   14  

Танилцуулга

Жан Хуй өмнө нь Хятадын гэр чуулганы ахлагч байлаа. Тэрээр урам зориг ихтэй эрэлчин байсан бөгөөд Эзэний ирэхийг хүлээдэг байв. Сүүлийн жилүүдэд чуулган нь аажим аажмаар эзгүйрч байгааг тэр харжээ. Түүний сүнс ч бас хатаж гандаад, номлох зүйл түүнд үлдээгүй юм. Үүн дээр нэмээд эхнэр нь зуурдаар нас барсан нь түүнд маш хүчтэй цохилт болсон билээ. Тэр Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр гэрчлэгчтэй санаандгүй таардаг. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар түүний цангасан сүнс усалгаа болон хоол тэжээл хүлээн авч, Ариун Сүнсний ажлын таатай амтыг амтлах завшааныг олжээ. Тэрээр Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт хэмээн дүгнэж эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл түүнийг Төгс Хүчит Бурханд итгэдэг гэдгийг чуулганы пастор хийгээд хамтран зүтгэгчид нь мэдсэн даруйдаа түүнд саад хийж, үймүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Жан Хуйг байр суурь, мөнгө ашиглаж уруу татах гэсэн тэдний оролдлого бүтэлгүйтэхэд түүнийг үнэн замаас хүчээр холдуулахын тулд хүүгийнх нь хуримыг далимдуулдаг. Ингээд сүнслэг тулаан алгуурхан эхэлнэ... Пастор болон хамтран зүтгэгч нарын далд явуулгыг нэвт шувт мэдэхийн тулд Жан Хуй Бурханд найдаж чадах болов уу? Тэдний тавьсан занга, саад хоригоос зайлж, Бурханы сэнтийн өмнө эргэж очиж чадах болов уу?