Magtan duu “Хаанчлалын сүлд дуулал(II) Бурхан ирлээ, Бурхан бол хаан”

Magtan duu “Хаанчлалын сүлд дуулал(II) Бурхан ирлээ, Бурхан бол хаан”

103 |2020-03-24

Энэхүү гайхамшигт хоромд,

сэтгэл сэргэм мөчид,

тэнгэрийн дээр, дооргүй

бүгд магтан, магтан дуулж байна.

Үүнд хэн догдлохгүй байх вэ?

Үүнд хэн баясахгүй байх вэ?

Үүнтэй учраад хэн уйлахгүй вэ?

Тэнгэр одоо урьдын тэнгэр биш,

хаанчлалын тэнгэр болсон.

Газар одоо хуучны газар биш,

ариун газар болсон.

Аадарын дараа хуучны бузар дэлхий

бүрэн өөрчлөгддөг.

Уулс, мөрөн гол өөрчлөгдөж байна.

Хүн ч бас өөрчлөгдөж,

бүх бүтээл өөрчлөгдөж байна.

Аниргүй уулс аа,

босоод Бурханы төлөө бүжиглэ!

Тогтоол ус аа, урсагтун!

Зүүдэлж буй хүмүүс ээ, босоод дага!

Бурхан ирсэн, Тэр бол Хаан.

Бурханы царайг бүгд нүдээрээ харж,

дуу хоолойг нь чихээрээ сонсcон.

Тэгээд тэд

хаанчлалын амьдралаар амьдарна.

Хэчнээн гайхалтай бас сайхан!

Мартагдашгүй вэ!

Бурханы шатаж буй уур хилэнд

агуу улаан луу амь тэмцэнэ.

Бурханы сүр жавхлант шүүлтээр

диаволын үнэн төрх илчлэгдэнэ.

Бурханы хатуу үгийн дор

хүн асар их ичивч

хаа нуугдахаа үл мэднэ.

Бурханыг хэрхэн шоолж,

дооглож байснаа

үргэлж сайрхан, Бурханд хором тутам

дуулгаваргүй байснаа бодно.

Өнөөдөр хэн нулимс унагахгүй вэ?

Өөрийгөө хэн буруутгахгүй вэ?

Бүхий л орчлон даяар

бүгд нулимс дүүрэн,

баярын дуу, инээд хөгжлөөр дүүрэн.

Хязгааргүй баяр хөөртэй байна.

Зөөлөн бороо дуслан шивэрнэ,

цас малгайлан орно.

Тэнгэрт үүлс яаран нүүнэ.

Тэнгис далай газарт давалгаална.

Хүн уй гашуу, баяр хөөрт автана.

Зарим нь инээж, зарим нь уйлж,

зарим нь баясан хашхирна.

Хүн бүр мартсан мэт.

Энэ чинь бороотой хаврын өдөр үү?

Дэлгэр зуны өдөр үү?

Намрын баялаг ургацтай өдөр үү?

Эсвэл хөлдүү, хүйтэн өвөл үү?

Хэн ч хэлж мэдэхгүй.

Бурханы хөвгүүд баярлан бүжнэ.

Бурханы ардууд баясан дэвхэцнэ.

Тэнгэрэлчүүд ажлаа хийнэ.

Тэд хонио хариулна.

Газарт хүмүүс завгүй ажиллаж,

газрын бүх бүтээл өсөж үржинэ.

Тэнгэр одоо урьдын тэнгэр биш,

хаанчлалын тэнгэр болсон.

Газар одоо хуучны газар биш,

ариун газар бий болсон.

Аадарын дараа хуучны бузар дэлхий

бүрэн өөрчлөгддөг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах