Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханы үгийг толь мэт ашиглах нь

Ву Шиа    Линьи хот, Шаньдун муж

Энэ ажлыг хүлээн авч Бурханы үгийг идэж, уусны дараа өөрийгөө ойлгох нь маш чухал гэдэг нь надад тодорхой болсон. Үр дүнд нь би Бурханы үгийг идэж, уухын зэрэгцээ хүнийг илчилдэг Бурханы үгээр өөрийгөө нягтлан шалгаж байлаа. Ихэнх тохиолдолд би өөрийн дутагдал, доголдолтой талуудыг таньж чадаж байлаа. Би үнэхээр өөрийгөө ойлгох юм шиг надад санагдаж байсан. Гэхдээ, би өөрийгөө Бурханы үгийн дагуу үнэнээр ойлгодоггүй байж гэдгээ зөвхөн Бурханы илчлэлтээр дамжуулан харж чадсан.

Нэг өдөр би мөнгө авахаар дүүргийн удирдагчтай хамт нэг тийшээ явсан. Мөнгөний хэмжээ баталгаажуулж, баримт бичигдэх үед бидний санал зөрж, хэсэг хугацаанд хэн хэн нь бууж өгөхийг хүсээгүй. Тэр үед дүүргийн удирдагч гэнэтхэн: “Хэрвээ чи сүүлчийн баримтыг устгах юм бол ямар ч нотолгоогүй болно. Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж пал хийтэл хэлэв. Үүнийг сонсоод би юу гэж хүлээн авахаа ч мэдсэнгүй, гэхдээ шударга занг минь маш ихээр илтэд доромжилж байгаа хэрэг мэт санагдав; үүнийг залгихад надад маш хүнд байв. Би ингэж бодлоо: Та намайг ямар хүн гэж бодоод байгаа юм бэ? Би энэ бүх жилүүдэд Бурханыг дагаж ирсэн, би бол сайн хүн. Би ийм зүйлийг яаж хийж чадах юм бэ? Үүнээс гадна, энэ ажлыг би маш олон жил ахалж ирсэн бөгөөд санхүүтэй холбоотой алдаа хэзээ ч гаргаж байгаагүй, тэгвэл би яагаад чуулганы мөнгийг хулгайлна гэж? Би Иудатай юугаараа адил гэж? Бодох тусам миний уур хүрч байлаа. Энэ талаар бодох тусам, тэр намайг дорд үзэж, захиран тушааж байгаа мэт санагдсан. Би үнэхээр гомдож уйлах шахсан.

Тэгж шаналж байхдаа би Бурханы үгийг санав: “Орчин тойрон, хүмүүс, юмс, зүйлс бүгдээрээ Түүний сэнтийгээр зөвшөөрөгддөг.” Тэгээд би бодлоо: Энэ эгч ийм зүйл хэлэх нөхцөл байдлыг Бурхан яагаад бий болгоно гэж? Бурхан надад юу зааж байна вэ? Үүнийг эргэцүүлэх явцдаа би сэтгэлдээ амар тайвныг мэдэрч эхэлсэн. Тэр эгчийн хэлсэн үгэнд өгсөн зовиурт хариу үйлдлээ оюун санаандаа шинжлэн судалж эхэллээ: “Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж хэлсэн нь түүний буруу байсан уу? Хүн ямар ч цаг үе, ямар ч газар зөвт байдлаас урван тэрсэлж, өөрсдийгөө Бурханаас тусгаарлана гэж Бурхан хэлсэн. Үнэхээрийн найдвартай хүн гэж байдаггүй. Би тэднээс өөр гэж үү? Түүнээс гадна, миний зан чанар хэр их өөрчлөгдсөн бэ? Би хэр их үнэнийг олж авсан бэ? Хэрвээ би үнэнийг олж аваагүй, зан чанарт минь өөрчлөлт гараагүй бол бусдад намайг тийм байдлаар харахыг яагаад зөвшөөрөхгүй гэж, бас ямар үндсэн дээр би өөрийгөө ёс журамтай, ариун гэж харах ёстой гэж? Өргөлийг хэзээ ч хулгайлахгүй гэдэгтээ яагаад тийм их итгэлтэй байх ёстой юм бэ? Бурхан нэгэнтээ ингэж хэлсэн байдаг: “Хүний уг чанар Сатаны уг чанараар бялхаж байдаг, тэдгээр нь бүхэлдээ хувиа бодсон, аминчхан, шунахай, хэрээс хэтэрсэн байдаг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). Энэ надад биш, зөвхөн бусдад хамаатай гэж үү? Хүн бүр уг чанарынхаа хувьд шунахай сувдаг, харин би өөр юм уу? Тэр эгчийн хэлсэн зүйл бодит баримттай нийцэхгүй байна гэж үү? Би Бурханы үгийг идэж, уух үедээ ихэнхдээ Бурханы үгийн илчлэлтийн гэрэлд өөрийгөө ухамсартайгаар нягталж чаддаг юм шиг байдаг. Хэдий тийм боловч, тэр эгчийг ямар нэгэн сэтгэл хөдлөлгүйгээр хүний уг чанарын талаарх Бурханы илчлэлтэд суурилсан үнэнийг хэлэхэд би маш их уурласан. Энэ нь би өөрийгөө Бурханы үгийн дагуу мэддэггүй болохыг минь илчлэн харуулж байгаа бус уу? Энэ нь би өөрийн доторх сатанлаг уг чанарын тухайд үнэн ойлголтгүй байгааг маань үзүүлж байгаа хэрэг бус уу? Бурханы үгийг идэж, ууснаар өөрийгөө мэдэж байгаа маань онолын төдий танин мэдэлт, өнгөцхөн ойлголтоос илүү юу ч биш юм байна гэдгийг би тэр үеийг хүртэл ухаараагүй явжээ. Бурханы үгийн илчлэлтээр дамжуулан өөрийн жинхэнэ уг чанараа ойлгоход би онцгойлон анхаарлаа хандуулдаггүй байжээ. Тийм учраас энэ нөхцөл байдал надад тохиолдох учиртай байжээ: Харилцан ярилцах үед би өөрийгөө ойлгодог мэт ярих нь ердийн зүйл; би Бурханы хүнийг илчилдэг үгийг хүлээн зөвшөөрч толгой дохино, харин бодит байдалтай нүүр тулахаараа Бурханы надад харуулж буй тэр хүн би мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө амь тавих нь ээ. Өнгөрсөн зүйлийг эргэцүүлээд бодоход, надад хүний мэдрэмж дутагдаж байгааг би хэчнээн ч удаа тунхаглан зарласан юм, харин бусад хүмүүс надад хүний мэдрэмж байхгүй байгааг хэлэхэд нэн даруй үгүйсгэж, өөрийгөө үхтэлээ хамгаалдаг байжээ. Үүргээ нэр төдий биелүүлж байгаагаа миний уруул хэчнээн удаа ч хэлсэн юм, харин бусад хүмүүс намайг үүргээ хааш яааш биелүүлж байгаа тухай онцлон хэлэхэд би байнга өөрийгөө хамгаалах, зөвтгөх, цагаатгах боломж нэг бүрийг бодож олдог байжээ. Би юу ч биш, өт хорхойноос ч дор гэдгээ бусдын өмнө хэчнээн ч удаа хүлээн зөвшөөрсөн юм, гэхдээ бусад хүмүүс намайг ямар ч зүйлийг зөв хийхгүй байна гэдгийг хэлэхэд би хөгжиж баясаж чадахгүй болтлоо гуньж гутран, сөрөг байдалтай болчихдог байжээ. Ур чадвар муутай бас ажлын чадваргүй гэдгээ би өөрөө хэчнээн ч удаа хэлсэн юм, гэхдээ намайг ур чадвар муутай, хэзээ ч сайн удирдагч болохгүй гэж бусдын хэлэхийг сонсоод ялагдлаа хүлээн зөвшөөрч, шаргуу ажиллахаа больдог. … Би хоёр нүүртэй гэдэг нь тодорхой байна. Би ялзарсан гэдгээ өөртөө хэлэхдээ зүгээр байдаг, харин бусад хүмүүс миний тухай ямар нэгэн зүйлийг хэлэхэд түүнийг хүлээн авч чадахгүй, эсэргүүцдэг. Энэ бол өөрийн талаарх ойлголт маань зөвхөн миний амны хэмжээнд л байдаг болохыг хангалтай харуулж байна. Энэ бол бусдыг хуурч, хоёр нүүр гаргаж байгаа явдал. Би өөрийнхөө үнэн уг чанарыг хэзээ ч Бурханы үгийн илчлэлтээр дамжуулан задлан шинжилж, ойлгож чаддаггүй байсан учраас өөрийгөө ойлгох ойлголт руу жинхэнээр ороогүй байсан бөгөөд зан чанар маань өөрчлөгдөөгүй юм байна.

Тэр үед би өөрөөрөө бахархагч хандлагаа эргэцүүлэн бодож, энэ нь үнэхээр ичгүүртэй болохыг олж харсан. Бурханы илчлэлтүүд намайг үнэхээр ятган сэнхрүүлж, өөрийн талаарх жинхэнэойлголт байхгүй гэдгээ тодорхой харах боломжийг надад олгосон. Одооноос эхлээд би хүнийг илчилдэг Бурханы үгээр дамжуулан өөрийн ялзарсан мөн чанараа танихыг хүсэж байна; би бодит байдалтай зоригтойгоор нүүр тулж, өөрийгөө үнэн зөвөөр ойлгох, улмаар зан чанараа даруй өөрчлөхийг хүсэж байна.

Өмнөх:Зүрх сэтгэлийн минь гүн дэх нууц

Дараах:Шударга байдалд хэмжээлшгүй их аз жаргал агуулагддаг

Танд таалагдаж магадгүй