Бурхан бодит орчныг ашиглан хүмүүсийг өөрчилдөг

I

Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлож байгаа бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тус авчирдаггүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлж, алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Одоогоос эхлэн энэ нь бодит асуудал, бодит зүйлс, бодит орчныг хамарч, хүмүүст бодит дадлагатай болох боломжийг олгох болно. Энэ нь тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс дорд хэв чанартайгаа ухаарч, тэгээд Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн оролт болон дадалтай болдог; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм.

II

Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой ба тэд бодит асуудал, бодит зүйл, бодит орчинтойгоор дадлагажих ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийгөөр жинхэнэ дадлагыг олж авах боломжгүй. Хүн бодит байдалд орж чадахгүй. Хэрвээ хүн бодит амьдралд орж чадахгүй юм бол аливааг хийж, амьдарч байсан хуучин арга замаа өөрчилж чадахгүй. Чи нэг зүйл, нэг асуудал, нэг хүнд хандан орж, дадлагажих ёстой. Чи аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийг өөрчлөхдөө мөн чанараас нь эхлэх ёстой. Энэ ажил нь хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглүүлэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.


Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: Бурхан хүнийг олон аргаар төгс болгодог

Дараах: Бурханы төгс болгосон хүмүүс л Түүнийг үнэхээр хайрлаж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы ялалтын бэлэг тэмдэгүүд

Хүн урьд ямар байсанаа сэргээвэл Тэд өөрсдийн зорилгоо гүйцээж чадна Өөрсдийн байраа сахиж Бурханы бүх зохицуулалтыг дагана Бурхан дэлхий...

Жинхэнэ залбирлын үр нөлөө

Үнэнч байдал дотор алхаж, Зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх