Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХРИСТИЙН ШҮҮХ СУУДЛЫН ӨМНӨХ ТУРШЛАГЫН ТУХАЙ ГЭРЧЛЭЛҮҮД

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы зүрх сэтгэлийг ойлгосноор буруу ойлголтыг арилгаж болно

Чэнь Ган, Хэбэй муж

Бурханы үгэнд “Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээцтэй байдал, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын энэ бүх янз бүрийн тал нь Өөрийн ажлыг хийх бүрд хэрэгжиж, Түүний хүнд хандсан хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхээс үл хамааран, Бурхан хүн бүрд бүх талаар санаа тавьж, Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийн зүрхийг дулаацуулж, сүнсийг сэрээдэг. Энэ бол маргаангүй үнэн юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс). хэмээсэн байдаг. Бурханы хийдэг бүхэн нь биднийг гэх Түүний хайр, өршөөл болон халамжаар бялхаж байдаг гэдгийг би Бурханы үгийг уншсаныхаа дараа харсан юм. Бурханы бүх үйлдэл бидэнд хамгийн ашиг тустай байдаг бөгөөд бидэнд хамгийн хэрэгтэй зүйл юм; бид үүнийг чин сэтгэлээсээ эрж хайж, туулж байгаа цагт Бурханы энэ хайрыг мэдрэх болно. Гэвч би Бурханы зан чанар болон мөн чанарыг мэддэггүй байснаасаа үүдэн Бурханыг буруугаар ойлгож, сэжиглэн, Түүнээс сэрэмжилсэн байдалд үргэлж амьдардаг байсан бөгөөд зүрх сэтгэлээ Түүнд өгч чадахгүй байлаа. Биелүүлэх үүрэг гарах болгонд бултаж, хийхээс татгалзах гэж ямагт оролдон, үнэнийг олж авах олон боломжоо ийнхүү алддаг байв. Хэсэг хугацааны өмнө бодит нөхцөл байдал болон Бурханы үгийн шүүлт, гэсгээлттэй тулгарснаар би өөрийнхөө сатанлаг уг чанарыг ойлгож авснаас гадна Бурханы үзэсгэлэнтэй сайхан, сайн мөн чанарыг бодитоор мэддэг болсон юм; тэр үед л би Түүний талаарх зарим буруу ойлголтоосоо салсан билээ.

Бурханд итгэж эхэлсний дараа, удирдлагын үүргээс халагдаж, солигдож, заримдаа бүр хэт их ёрын мууг үйлдсэнийхээ улмаас хөөгдөж байгаа хүнийг харж, тэдний тухай сонсох бүрд надад үргэлж илэрхийлэхэд хэцүү мэдрэмж төрдөг байсан бөгөөд “Удирдлагын ажилд үүргээ биелүүлнэ гэдэг асар том хариуцлага юм; нэг зүйлийг хангалттай сайн зохицуулаагүйгээсээ үүдэн хүн халагдаж, солигдож болохын зэрэгцээ бүр хөөгдөж, таягдуулах эрсдэлд ч орж магад. Хүн дээгүүр албан тушаалтай байх тусам улам эрсдэлтэй юм шиг байна. ‘Дарга хүн найзгүй’, ‘өндөрт гарах тусам улам хүчтэй унадаг’ гэх үг үнэний хувьтай юм. Өндөр албан тушаалгүйгээр үүрэг биелүүлэх нь арай аюулгүй бололтой. Би тушаал дэвших ч үгүй, буурах ч үгүй байгаа цагт дажгүй байх юм байна. Ингэснээр би хэтэрхий олон муу үйл үйлдээд, илчлэгдэж, үүнээсээ болж таягдуулах, мөн эцсээ хүртлээ итгэчхээд юу ч үгүй хоцрохоос зайлсхийж болох юм байна” гэж дотроо өөрийн эрхгүй боддог байсан юм. Иймээс чуулган намайг тушаал дэвшүүлэх юм уу сонгуульд оролцуулахаар зохицуулъя гэж хүсэх болгонд үүнээс нь би бултаж, татгалзахын тулд элдэв янзын шалтаг хэлдэг байлаа. Аажмаар Бурхан бид хоёрын хооронд асар гүн ан цав үүсэв. Энэ жилийн 4-р сард нэг цуглааны үеэр удирдагч маань надаас, “Ах аа, манай жижиг дүүргийн жил тутмын сонгууль удахгүй болно. Та энэ тухайд юу гэж бодож байна?” гэж асуулаа. Сонгууль удахгүй явагдах тухай сонсоод би бажгадан, ямар хариу хэлэхээ мэдэхгүй байв. Урьд нь зарим ах эгч бодитой ажил хийж чадаагүйнхээ төлөө халагдаж, солигдоод, өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлж чадахгүй байж ирсэн талаар бодлоо. Би сонгогдоод цаг нь ирэхээр мөн л ямар ч бодитой ажил гүйцэлдүүлж чадахгүй бол тэдэнтэй адилхан замналаар орно гэж айж байлаа. Одоогоор надад нэлээд сайхан байсан юм; гүйцэтгэх үүрэгтэй байгаад зогсохгүй байр сууриа алдаж, солигдох талаар санаа зовох шаардлагагүй байлаа. Ингэж бодоод би удирдагчдаа, “Би бүх талаар хэтэрхий олон дутагдалтай. Бас ах эгч нартайгаа хийдэг цуглааны үеэр хэтэрхий их тэвддэг. Одоогийн үүрэгтээ улам их дадах нь надад илүү тохирох байх, тэгэхээр би энэ сонгуульд өрсөлдөхгүй” гэж яаран хариуллаа. Сонгогдоно гэх бодолд төдийлөн таатай хандахгүй байгааг маань хараад манай удирдагч ирэх сонгуульд оролцуулна гэж найдан, надтай дахин хэд хэдэн удаа хэлэлцсэн боловч би үргэлж эелдгээр татгалздаг байв.

Хэд хоногийн дараа нэг орой хэлэлцэх зүйл гарсан учраас би удирдагчдыгаа хайж очлоо. Тэд сонгуулийн талаар дээд түвшний удирдлагаас ирсэн захиаг ид уншиж байв. Би уушги зүрх амаар гарчих шахан сандарч, дотроо “Би зугтааж, нуугдах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд надтай сонгуульд өрсөлдөх талаар дахин хэлэлцэх гэж хүснэ” гэж бодлоо. Иймээс би бие засах газарт нуугдан, цаг нөхцөөсөн боловч үүний үрээр загатнасан газраа маажиж байгаад яраа шархлуулж, гараар дүүрэн цус боллоо. Үүнийг би салфеткаар даруйхан арчиж, шархан дээрээ дарсан боловч хэсэг хугацааны дараа салфетка нэвт норов. Би цусаа тогтоож чадахгүй бол яана аа хэмээн гэнэтхэн айж мэгдсэн юм. Тэгээд яран дээр нэг гараараа дарсаар түргэн алхалж, удирдагчдадаа харуулж, цус алдалтыг зогсоохын тулд юу хийж болохыг үзэхээр нөгөө өрөө рүү яаран буцлаа. Нэг ах шархыг маань зэрвэс хараад, “Нэлээд их цус алдаж байна; тогтохгүй юм шиг байна даа. Арчих тусам улам их цус гарна шүү!” гэж хэллээ. Үүнийг сонсоод би бүр учраа олохоо болив: Энэ үнэхээр ийм ноцтой хэрэг үү? Жижигхэн ярнаас яахаараа ийм их цус гардаг байна аа? Цусаа тогтоохгүй бол маргааш туйлдаж унатал маань цус гарсаар байх юм болов уу? Би айдас, зовнил, арга мухардалд гэнэт автан, яахаа огт мэдэхээ байлаа. Тэгээд амьсгалах агааргүй болчих шиг л санагдав. Тэр өдрийн гэнэтийн тохиол огт санамсаргүй зүйл байгаагүй бөгөөд би үйлдлээ даруйхан эргэцүүлж, ингэснээр өөрийгөө илүү сайн мэдэх ёстой байж магадгүй гэдгийг би яг тэгэхэд ухаарлаа! Дараа нь би тайвшраад, ойрд Бурханд ямар нэг байдлаар халдсан эсэхээ цэгнэсэн боловч яаж ч их хичээгээд ямар нэг зүйл санаанд орсонгүй. Тэр үед Бурханы айлдварын нэг хэсэг санагдлаа: “Хүн Бурханыг уурлуулах нь нэг удаагийн тохиолдол юм уу хэлсэн ганц зүйлээс нь болдоггүй байж магад, харин ч энэ нь тэдний хандлага, байгаа байдлаас болдог. Энэ бол үнэхээр аймаар зүйл” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vii”-оос). Бурханы үгийн удирдамж үнэнийг эрж хайлгахаар намайг Түүний өмнө авчрав: “Бурхан минь! Би маш харалган, мунхаг байжээ. Танд халдах юу хийснээ төсөөлж ч чадахгүй юм. Надад замыг харуулаач; гөжүүд зан, эсэргүүцлийг минь таниулахын тулд хүслээ надад илчлээч дээ. Би Таны өмнө гэмшмээр байна.” Залбирч дууссаныхаа дараа би арай тайвширч, урьдын бодол, үйлдлээ эргэцүүлэн, Бурханы хүслээс хаана зөрснөө тунгааж эхэллээ. Тэгээд сонгуулийн тухайд хэрхэн аашилж, ямар хандлагатай байснаа яг тэр үед гэнэт саналаа: Удирдагчид маань намайг сонгуульд оролцох хэрэгтэй гэх бодлоо хэлэлцэхээр хэд хэдэн удаа намайг олж уулзсан боловч би үргэлж өөрийн үзлийг баримталж байсан юм. Үүргээ муу биелүүлэх юм бол илчлэгдэнэ гэж айсандаа элдэв янзын шалтаг, шалтгаан зохиож, оролцохоос ахин дахин татгалзсан билээ. Миний хандлага нь хүлээн зөвшөөрч, захирагдах хандлага өчүүхэн төдий ч биш байлаа. Чуулган ардчилсан сонгууль явуулдаг байх нь ажлын зохицуулалтын шаардлагыг хэрэгжүүлж байгаа хэрэг гэдгийг би сайн мэддэг байсан юм. Энэ нь Бурханы гэр бүлийн ажлын чухал хэсэг байсан бөгөөд Бурханы хүсэл үүнд агуулагддаг байв. Гэвч би үнэнийг огт эрж хайгаагүй бөгөөд өөрийгөө хамгаалахын тулд сонгуулиас удаа дараа бултаж, үүнд өрсөлдөхөөс татгалзсан юм. Би Бурханд дайсагнах сэтгэлийнхээ гүн дэх иймэрхүү хандлагаасаа үүдэн Бурханы нүдэнд зэвүүн, үзэн ядмаар болсон төдийгүй Бурханыг гомдоож, сэтгэл дундуур болгожээ. Надад гэнэт иймэрхүү асуудал гарсан нь намайг сахилгажуулах Бурханы арга байлаа. Үүнийг ухаараад би, хүний халдахыг хүлцдэггүй Бурханы зөвт зан чанарыг ухамсарласан тул өөрийнхөө энэ эндүү ташаа нөхцөлийг эргүүлж, Бурханы өмнө гэмшихийг хүслээ. Иймээс би өөрийгөө эргэцүүлсэн бүх зүйлээ удирдагчдадаа эхнээс нь дуустал нэгд нэггүй тайлбарлав. Үгийг минь сонссоныхоо дараа нэг ах сонгуульд оролцоход өөрт нь байсан хандлага, илчлэлийн талаар надтай нөхөрлөлөө. Бурханд талархъя! Энэ явдал надад сургамж өгч, нэг цагийн дараа ярнаас минь цус гарахаа болилоо. Завхарсан, гөжүүд байдалд амьдарч байхад минь Бурхан зөвт, халдашгүй зан чанараа надад харуулжээ; үнэнийг эрж хайх хүслээр Түүн рүү эргэх үед минь Тэр инээмсэглэж буй царайгаа харуулсан бөгөөд би Бурханы зан чанарын тод томруун, амьд мэт байдлыг амсжээ гэдгийг би үүнээс ухаарсан билээ.

Дараа нь би, чуулганд сонгууль явуулах болгонд үргэлж зайлсхийхээр чармайж, сонгуулиас гарахын тулд шалтаг хэлдэг байсан тухайгаа өөрийн эрхгүй эргэцүүллээ. Би удирдах албан тушаалд сонгогдох юм бол Бурханы эсрэг юм хийж, халагдан, таягдуулах байх гэдгээс үхтэлээ айдаг байсан тул өрсөлдөхийг хүсээгүй юм. Яагаад ийм бодол үргэлж толгойд минь эргэлдэж байсан юм бол? Би сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр энэ сэдвийн талаар идэж ууж болох Бурханы үгийг ухамсартайгаар хайдаг байв. Тэгээд нэг өдөр Бурханы дараах айлдварыг уншлаа: “Зарим нь‘Бурханы өмнө Түүнд итгэнэ гэдэг дээсэн дөрөөн дээр дэнжгэнэхтэй адил! Бас хутганы ирэн дээр амьдрахтай адил!’ гэцгээдэг. ‘Бурханд итгэнэ гэдэг нь ‘Хаантай хамт байна гэдэг барын дэргэд байхтай адил’ гэх үл итгэгчдийн үгтэй адил. Энэ үнэхээр аймшигтай! Нэг л үг буруу хэлж, нэг л юм буруу хийвэл таягдан хаягдана; тэгээд тамд унаж, сүйрнэ!’ гэж бусад нь хэлдэг. Эдгээр үг зөв үү? ‘Хаантай хамт байна гэдэг барын дэргэд байхтай адил’ гэдэг үгийг хаана хэрэглэх хандлагатай байдаг вэ? Бас ‘дээсэн дөрөөн дээр дэнжгэнэх’ гэж юуг хэлдэг вэ? ‘Хутганы ирэн дээр амьдрах’ гэж юу гэсэн үг вэ? Тэдгээр нь үгчилбэл юу гэсэн утгатай болохыг та бүгд мэддэг байх учиртай; эдгээр нь бүгд асар их аюулыг илтгэдэг. Энэ нь арслан, эсвэл барыг хүн номхруулахтай адил: Өдөр бүр нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэх юм уу хутганы ирэн дээр амьдрахтай адил байдаг; эдгээр үг нь ийм нөхцөл байдлыг хэлдэг. Арслан, барсын догшин уг чанар хэзээ ч бадарч магад. Арслан, барс бол хэчнээн олон жил хамт байлаа ч гэсэн хүмүүсийг хайрлахгүй хүйтэн цуст амьтад юм. Тэд чамайг идмээр байвал иднэ; хор хөнөөл учруулъя гэвэл хор хөнөөл учруулна. Иймээс Бурханд итгэх ямар байдгийг тодорхойлохдоо ийм үг ашиглах нь зөв үү? Та нар заримдаа дараах маягаар боддог бус уу? ‘Бурханд итгэх үнэхээр л дээсэн дөрөөн дээр дэнжгэнэхтэй адил; Түүний уур агшин зуурт бадарч болно. Тэр хэдийд ч уурлаж болно, тэгээд хүнийг албан тушаалаас нь хэдийд ч халж болно. Бурханы дургүй хэн бүхэн ил болж, таягдуулна.’ Ийм байдаг уу? (Үгүй.) Та нарт ийм туршлага байсан ба үүнийг ойлгодог юм шиг байна. Иймээс та нар хууртах ёсгүй. Энэ бол гажууд онол бөгөөд туйлын утгагүй үг юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас). “Битгий удирдагч бол, байр суурьтай бүү бай. Хүмүүс байр сууринд хүрмэгцээ аюулд ордог бөгөөд Бурхан тэднийг ил болгоно! Тэд ил болгуулмагцаа жирийн итгэгч ч байх эрхгүй, аврагдах ч боломжгүй болно. Бурхан шударга биш!” гэж зарим хүн хэлдэг. Энэ нь ямар гээчийн үг вэ? Энэ нь хамгийн сайндаа л Бурханыг буруугаар ойлгосныг төлөөлдөг, харин хамгийн муудаа бол Бурханы эсрэг доромжлол юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”-аас). Бурханы үгийн мөр болгон миний байр байдлыг яг таг дүрсэлсэн байсан тул миний сэтгэлийг асар их хөдөлгөсөн юм. Би Бурханд итгэх нь “барын аманд гараа хийх”, “хутганы ирэн дээр амьдрах”-тай адил хэмээн шулуухан хэлдэггүй байсан ч чуулганы сонгуульд хандах хандлагаа харвал бүрэн сонор сэрэмжтэй, болгоомжлол дүүрэн байжээ. Энэ нь миний яг ийм байдалтай амьдарч ирснийг харууллаа. Удирдах албан тушаалаас халагдаж, зарим нь бүр нэлээд хэдэн муу үйл хийснээсээ үүдэн хөөгдсөн ах эгч нарын зовлон, шаналалт амьдралыг хараад би удирдагчийн хувиар үүргээ биелүүлнэ гэх бодлоос үргэлж далдирдаг байсан бөгөөд үүний оронд тодорхой зай барихыг хүсдэг байв. Учир нь миний бодлоор удирдлагыг байр суурь дагалддаг бөгөөд байр суурьтай хамт илчлэгдэж, таягдуулах эрсдэл ирдэг байлаа. Би бүр өөрийнхөө үүргийг гүйцэлдүүлэхдээ хүртэл асар болгоомжтой, бүрэг, эргэлзэнгүй байх болсон ба удирдагчийн хувиар үйлчлэхээр сонгогдож, алдаа гаргах юм бол үүнээсээ үүдэн халагдаж, таягдуулж магад гэж асар их айсандаа сонгуульд хэзээ ч дуртай байсангүй. Би төсөөлөлдөө Бурханыг Хятадын Коммунист Намын эрх баригч албан тушаалтнуудтай адилаар үзэж байсан ба Түүнд хэтэрхий ойртож, Түүнийг өдөөн хатгаж зүрхлээгүй билээ. Түүнд халдсан хэн бүхэн агуу гай зовлонг заавал туулна гэж би боддог байсан бөгөөд тэр ч бүү хэл халагдаж, таягдуулсан ах эгч нар удирдах албан тушаалд үйлчилснээр өөрсдөдөө гай дуудсан гэж хүртэл боддог байлаа. Бурханы гэр бүлийн захиргааны бүтцэд байгуулагдсан “удирдагч” хэмээх байр суурийг би бараг, хүмүүсийг илчилж, таягдах арга зам гэж үздэг байж. Миний өвөрлөж ирсэн эдгээр бодол Бурханы ариун мөн чанарыг огт мэддэггүйг минь ил болгосон гэдгийг би Бурханы үгийн илчлэлээр одоо л ухаарлаа. Бурханы талаарх эдгээр төсөөлөл минь туйлын доромж байжээ! Үүнийг ухаараад би нэлээд удаан хугацаанд эмээж, Бурханы өмнө өөрийн эрхгүй өвдөг сөгдөн, залбирлаа: “Бурхан минь! Би Таныг олон жил дагасан боловч Таныг мэддэггүй юм байна. Намайг сонгуульд оролцуулах гэсэн ах эгч нарын маань тэдгээр хэлэлцүүлэг бол намайг сургаж, ариусгаж, өөрчлөхийн тулд Таны хайрласан боломж байж—гэтэл би Таны хүслийг ойлгоогүйгээр барахгүй чухамдаа тэдгээрээс татгалзаж, мөн зайлсхийхээр оролдон, Танд бүрмөсөн сэрэмжтэй, буруу ойлголттойгоор хандаж байж. Би Танд Бурхан хэмээн огт хандсангүй. Ийм үзэл бодол минь үнэхээр сатанлаг төрлийн, үл итгэгчийн л бодол байж! Бурхан минь! Та намайг ийм байдлаар ил болгоогүй бол би өөрийнхөө асуудлыг хэзээ ч эргэцүүлэлгүй, зөрчил, сэрэмжтэй байдалд амьдарсаар байх байсан юм. Энэ хэвээр үргэлжилсэн бол Та намайг үзэн ядаж, жигшиж, үл ойшоохоос өөр аргагүй байж. Бурхан минь! Би одоо гэмшихэд бэлэн байна. Үнэнийг болон Таны хүслийг ойлгоход намайг залж чиглүүлээч...”

Үүний дараа би Бурханы үгээс цааш уншив: “Хүмүүс хэн ч байлаа гэсэн байр суурьтай болмогцоо антихрист болдог уу? (Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлдэггүй бол антихрист болно, харин үнэнийг эрэлхийлдэг бол антихрист болохгүй.) Иймээс энэ нь гарцаагүй зүйл биш юм. Тэгвэл антихристийн замаар алхдаг хүмүүс эцэстээ байр сууринд урхидуулдаг уу? Хүмүүс зөв замаар явахгүй бол ийм зүйл болдог. Тэд дагах сайн замтай мөртөө үүнийгээ дагахын оронд муу ёрын замыг дагадаг. Энэ нь хүмүүсийн хооллодогтой адил юм: Зарим хүн биеэ эрүүл байлгаж, хэвийн амьдралаа хадгалах хоол идэхийн оронд мансууруулах бодис хэрэглэдэг. Эцэстээ, мансууруулах бодис хэрэглэх нь тэднийг донтуулж, хөнөөдөг. Хүмүүс өөрсдөө ийм сонголт хийдэг бус уу?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”-аас). Дараа нь би ингэж хэлсэн бас нэгэн нөхөрлөлийг уншлаа, “Яагаад маш олон хүн өөрсдийн байр суурь болон хүч чадлаар бүхий л төрлийн мууг хийн илчлэгдэж байгаа вэ? Албан тушаал нь тэдэнд хор учруулснаас энэ нь болдоггүй. Үндсэн асуудал нь хүний уг чанарын мөн чанар юм. Албан тушаал нь хүмүүсийг гарцаагүй илчлэх боловч хэрвээ сайхан сэтгэлтэй хүн өндөр албан тушаалтай бол янз бүрийн ёрын мууг үйлдэхгүй” (Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Бурханаар төгс болгуулахын тулд Бурханы үгийн үнэний бодит байдлыг туулж, үүнд орох ёстой”-оос). Бурханы үг болон энэ нөхөрлөл надад зарим зүйлийг ухааруулсан юм. Халагдаж, таягдуулсан тэр хамтран зүтгэгч, удирдагчид удирдах албан тушаалаасаа болж яваагүй, харин үүргээ биелүүлж байхдаа үнэнийг эрэлхийлэх, зөв замаар алхахдаа ямагт бүтэлгүйтсэн учраас явсан болж таарлаа. Иймээс тэднийг илчилж, хөөжээ. Тэгээд би эргэн тойрныхоо илчлэгдсэн удирдагч, хамтран зүтгэгчдийн талаар өөрийн эрхгүй бодлоо. Нэг ах өөрийгөө гойд их зөвтгөдөг бөгөөд үүргээ зарчмын дагуу гүйцэтгэдэггүй байсан юм. Тэгээд авьяас, чадвартай атлаа үнэний бодит байдлыг эзэмшээгүй хүмүүсийг удирдах үүрэг биелүүл хэмээн чөлөөтэй тушаал дэвшүүлдэг байлаа. Мөн ах эгч нарын удаа дараагийн сануулга, туслалцааг аваагүйгээсээ үүдэн чуулганы амьдралд үймээн үүсгэж, амийн оролтод хүрэхэд нь ах эгч нарт саад болсон билээ. Тэр ах өөрийн бодолд нэн их түшиглэдэг байсан бөгөөд бүр хамтран зүтгэгчдийн зөвлөгөөг үл ойшоохдоо тулдаг байв. Тэрээр аюулгүй байдлын эрсдэлтэй айлд чуулганы мөнгө, үнэ цэнтэй зүйлсийг хадгална гэж зүтгэснээс болж энэ бүгд нь ХКН-д хураагдсан юм. Бас байр сууринд хэтэрхий их анхаардаг нэг эгч байсан бөгөөд тэр эгч хамтран зүтгэгчийн хувиар үүргээ гүйцэтгэж байхдаа хүн бүрийн бүтээлч шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэр ч бүү хэл, зөвлөгөө өгсөн ах эгч нарыг хэлмэгдүүлж, дайрч давшлан, дээгүүр тушаалынхнаасаа нөхөрлөл, дэмжлэг хүлээн авахаас хэд хэдэн удаа татгалзсан юм. Эцэст нь тэр эгч анхааруулга авсан боловч үнэнийг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл өөрийгөө мэдэхийн тулд үйлдлээ ч эргэцүүлэхгүй хэвээр байсан билээ. Тэр эгч хэзээ ч гэмшиж, өөрчлөгдөлгүй, оронд нь антихристийн замаар зөрүүдлэн алхсан юм… Чуулган баттай үндэслэлгүйгээр хэнийг ч халж, таягдаагүй гэдгийг бүтэлгүйтлийн эдгээр жишээ надад харууллаа. Халагдаж, таягдуулсан энэ хүмүүсийн цаг ямагт авирлаж ирсэн байдлыг анхааралтай шинжилснийхээ дараа л би, тэдний ихэнх нь зан чанартаа нэлээд ноцтой гөжүүд байдалтай байсан бөгөөд чуулганы ажлыг хэзээ ч үнэний зарчмын дагуу явуулаагүй гэдгийг харсан юм. Тэд бүгд дуртай зүйлээ л хийдэг байсан бөгөөд эцэст нь чуулганы ажилд саатал, үймээн үүсгэж, амийн оролтод хүрэхэд нь бусад ах эгчид ноцтой саад хийжээ. Эцсийн эцэст тэд халагдаж, солигдохоос өөр аргагүй байсан юм. Бурхан халагдахынх нь өмнө хэн бүхэнд гэмших арвин их боломж олгосон бөгөөд ах эгч нар ч олон удаа тусламж, дэмжлэг үзүүлсэн; харин тэр удирдагчид л эргэж буцах ямар ч санаачилга гаргаагүй бөгөөд чуулганы ажлыг ноцтой саатуулж, үймүүлж, саад болсныхоо дараа эцэст нь халагдаж, солигджээ. Тэд бүтэлгүйтэлдээ өөрсдөө л буруутай биз дээ? Энэ нь тэдний аажмаар бүтээсэн гашуун үр дүн байсан бус уу? Гэвч би энэ хүмүүсийн явж байсан эндүү ташаа замыг болон Бурханы эсрэг эсэргүүцлийн эх сурвалжийг бүтэлгүйтэл, уналтаас нь тодорхой ялган таниагүй бөгөөд улмаар өөрийнхөө үйлдлийг эргэцүүлж, тэдний жишээнээс анхааруулга аваагүй юм. Түүнчлэн би Бурханы зан чанар халдашгүй байдгийг мэдээгүй тул тэдний мөрийг дагахаас сэргийлэхүйц Бурханаас эмээх хүндлэлтэй болоогүй байжээ. Харин ч би Бурханы эсрэг сэрэмжлэн, гөжүүдэлдэг болсон байлаа. Тэгээд бүхий л зөвт бус байдлыг Бурханд тохсон юм. Би үнэхээр мэдлэггүй, харалган, жигшүүртэй, хөөрхийлөлтэй байсан бөгөөд Бурханыг голд нь ортол гомдоосон гэдгээ харж чадсан билээ. Мөн чуулганд ямар ч дээд тушаал хашиж байгаагүй атлаа үнэнийг эрэлхийлэхдээ ямагт бүтэлгүйтэн, чуулганд саад, үймээн үүсгэж, зорилгоо сайн биелүүлээгүй хүмүүсийг эргэн санав; Бурхан тэднийг ч гэсэн ил болгож, таягдан хаясан. Бурханыг дагаж байхдаа илчлэгдэж, таягдан хаягдах эсэх маань бидний ямар үүрэг гүйцэтгэж, ямар албан тушаал хашиж байгаагаас огт хамаардаггүй гэдгийг би энэхүү ухаарлаасаа улам тодорхой ойлголоо. Хэрэв бид үнэнийг эрэлхийлдэггүй, мөн амь зан чанараа өөрчлөх замаар алхдаггүй бол ямар ч албан тушаалтай байлаа гэсэн бүгд Сатаны зан чанарт хянуулах боломжтой байдаг бөгөөд ямар ч үед Бурханд халдаж, Түүнийг эсэргүүцэх зүйл хийж, улмаар илчлэгдэн, таягдуулж болох билээ. Энэ нь Бурханы: “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм” гэх үгийг яг баталсан юм. Баримталж байсан эндүү ташаа бодлоо ойлгож, ялган таних, мөн Бурханд итгэж байхдаа үнэнийг эрэлхийлж, амь зан чанараа өөрчлөхөөр шамдахын ач холбогдлыг ухаарах боломж олгосон Бурханы гэгээрэл, удирдамжид би талархаж байна. Үүний зэрэгцээ, буруу ойлголт, төсөөлөл дотроо амьдарч байсан минь хэчнээн утгагүй, мунхаг хэрэг байсныг би ухаарсан билээ.

Дараа нь би нэг нөхөрлөлөөс бас ийм нэгэн хэсгийг уншлаа: “‘Та өнгөрсөн хэдэн жилд ямарваа ахиц дэвшил гаргав уу?’ гэж би ахаас асуулаа. ‘Би хөөгдсөн туршлагаасаа үүдэн хамгийн их ахиц дэвшил гаргасан’ гэж ах хариулав. Яагаад тэр ах хөөгдсөнөөсөө болж хамгийн их ахиц дэвшил гаргав? Ах Бурханы өмнө яаран залбирсан нь гарцаагүй бөгөөд үйлдлээ эргэцүүлж, өөрийгөө мэдэж авахад нэлээд их хугацаа зарцуулсан нь лавтай. Мөн тэрээр гэмшихэд бэлэн байсан бөгөөд Бурханд хаягдахыг хүсээгүй. Бурханд чин сэтгэлээсээ залбирснаар тун их гэгээрэл, гэрэлтүүлэлт, мөн өөрийнх нь тухай мэдлэг бий болжээ. Тэгээд ах олон жилийн турш хэрхэн үйлдэж, яаж авирлаж, ямар замаар явж байснаа ойлгож авсан байна. Суралцах эдгээр сөрөг туршлагын замаар тэр ах Бурханд яг яаж итгэж байх ёстой, үнэнийг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ гэдгээ ухаарчээ. Үүний дараа тэрээр Бурханы өмнө үнэхээр гэмшиж, үнэнийг эрэлхийлэх, Бурханы шүүлт, гэсгээлтэд захирагдах, Түүний зохион байгуулалтыг дагахдаа шаргуу ажиллахыг хүссэн байна. Ийм маягаар түүний Бурханд итгэх замнал нь шинэчлэгдэж, итгэлийн замд албан ёсоор хөл тавьжээ. Тэгэхээр ингэж хөөх нь ямар нэг давуу талтай эсэх, энэ нь хүмүүст аврал авчрах арга зам үнэндээ мөн эсэхийг чи асууж болох юм” (Дээрхийн нөхөрлөлөөс). Хүмүүст авчирсан Бурханы асар их өршөөл, авралыг би энэ нөхөрлөлөөс харж чадлаа. Зарим нь үйлдсэн ёрын муу үйлээсээ үүдэн чуулганаас хөөгдсөн боловч чин сэтгэлээсээ гэмшиж, Бурханы сахилгажуулалт, цээрлүүлэлтийг хүлээн зөвшөөрч, захирагдан, өөрсдийгөө илүү сайн мэддэг болохын тулд өөрсдийгөө эргэцүүлж, үнэнийг эрэлхийлж эхэлсэн цагт аврагдах найдвар байсаар байжээ. Үүний зэрэгцээ Бурханы хатуу шүүлт болон хүмүүстэй харьцаж, цээрлүүлж, сахилгажуулах арга зам нь бас үнэхээр гэмшсэн хүмүүст зориулсан авралын хэлбэр байсан гэдгийг би ойлгож авлаа; тэдгээр нь өөрсдийгөө илүү сайн эргэцүүлж, мөн Бурханыг эсэргүүцэн, дайснаа гэж үзэхэд хүргэсэн сатанлаг уг чанараа ойлгох боломжийг хүмүүст олгох зорилготой байв. Эдгээр нь Бурханыг эмээнгүй байдлаар хүндэлдэг болгож, үнэнийг эрэлхийлэх замд хөл тавиулахын тулд тэдэнд өөрсдийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаях боломж олгохын төлөө байлаа. Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд халагдаж, солигдож, хөөгдөх гээд юуг ч тууллаа гэсэн эдгээрийн аль нь ч илчлэлт, таягдан хаялт бус, харин Бурханд итгэх замд нь эргэлтийн цэг болсон юм! Санамсаргүй байдлаар надад Бурханы үгийн дараах хэсэг санагдлаа: “Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан зүйлсийн бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Ингэх нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос). Би энэ талаар бодоод, Бурханы хүслийн тухай улам гүн гүнзгий ойлгож авлаа: Биднийг цохиж, сахилгажуулах, халж, хөөх гээд Бурханы бидэн дээр хийдэг бүх зүйл нь өөрсдийн маань зан авир, завхарсан мөн чанарт үндэслэн шийдэгддэг юм байна. Бурханы хийдэг бүх зүйл нь хүмүүсийг ариусгаж, өөрчлөхийн төлөө байдаг; бидний хувьд эдгээр нь бүгд аврал бөгөөд хамгийн ашиг тустай байдаг билээ. Хүмүүс илчлэгдэж, халагдаж, таягдуулж ирсэн учраас би удирдах үүргийг цаг ямагт айдастайгаар хардаг байсан бөгөөд албан тушаал бүхий үүрэг гүйцэтгэхээр хэзээ ч зөвшөөрөхгүй байхыг өөртөө анхааруулдаг байсан юм, учир нь ийм маягаар би унаж, бүтэлгүйтэхгүй, мөн шаналантай цэвэршүүлэлт дунд амьдрахгүй байв. Бурханы зөвт зан чанар бидний шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалтыг хамардаг төдийгүй биднийг гэх хүлээцтэй байдал, тэвчээр болон хамгийн агуу хайрыг агуулдаг. Би эдгээр зүйлийг урьд нь огт харалгүй, өөрийнхөө үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханыг буруугаар ойлгож, төсөөлөх байдалтай амьдарч байжээ. Тэгээд сонгуульд оролцох хүсэлгүй, бүр удирдах үүрэг гүйцэтгэх ямар ч эрмэлзэлгүй байсан бөгөөд үүнээсээ үүдэн үнэнийг олж авч, Бурханыг мэдэх олон боломжийг алдсан байлаа. “Дарга хүн найзгүй”, “өндөрт гарах тусам улам хүчтэй унадаг” гэх миний урьдын үзлүүд бол үнэний эрэл, Бурханыг мэдэх хайгуулд маань асар их саад болсон Сатаны утгагүй бодлууд байсан гэдгийг одоо л би тодорхой олж харав. Үүний зэрэгцээ би яг чухамдаа үнэхээр үзэшгүй муухай, ой гутам, гөжүүд, мэдлэггүй байсан гэдгээ мэдэрлээ!

Дараа нь, би Бурханд яагаад үргэлж ийм сэрэмжтэй хандаж байсан, ямар уг чанар маань намайг ингэж удирдсан болохыг өөрийн эрхгүй дотроо эргэцүүллээ. Тэгээд Бурханы үгийн ийм нэг хэсгийг уншив: “Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ төсөөлөн боддог бол гарцаагүй бусад хүмүүсээс хамгийн зальтай нь юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи төсөөлөн боддог: уучилшгүй нүгэлтэй, явцуу зан авиртай, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу санаа, заль, мэх хэрэглэдэг, түүнчлэн муу, харанхуйн таалалд нийцдэг гэх мэт. Хүнд ийм бодол байдгийн шалтгаан нь Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг хүнд байдаггүйгээс болдоггүй гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс). Түүнчлэн би ийм нэг нөхөрлөлийг уншлаа, “Шалгалттай тулгарах үедээ Бурханд сэрэмжтэй ханддаг бүх хүн зальжин, аминч, жигшүүртэй байдаг бөгөөд зүрх сэтгэлдээ Бурхангүй хүмүүс өөрсдийгөө л боддог. Ийм хүмүүс бол Бурханы эсрэг тэмцдэг хүмүүс юм. Тэд асуудалтай тулгармагцаа Бурханд сэрэмжтэй хандан, Түүнийг судалж, ‘Бурхан ингэсэн нь ямар утга учиртай юм бэ? Яагаад Тэр надад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрөв?’ хэмээн бодлогоширдог. Тэгээд Бурханд учирлахаар оролддог. Ийм хүмүүсийн санаа зорилго шударга бус байдаг биш үү? Ийм хүмүүст үнэнийг эрэлхийлнэ гэдэг амархан уу? Амаргүй. Эдгээр нь хэвийн хүмүүс биш юм; тэд чөтгөрлөг уг чанартай бөгөөд хэнтэй ч нийцэлтэй байх чадваргүй” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XIII дахь “Асуулт, хариултууд”-аас). Бурханаас сэрэмжилж, Бурханыг нарийвчлан судалдаг асуудлын минь уг шалтгааныг Бурханы үг болон энэ нөхөрлөл ил болголоо. Би уг чанартаа дэндүү зальхай байсан учраас чуулган намайг хөгжүүлж, тушаал дэвшүүлье гэж хүсэх бүрд намайг гэх Бурханы хайрыг ухаарч, Түүний уйгагүй санаа зорилгыг ойлгож чадалгүй, харин ч удирдах үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэтэрхий аюултай, мөн албан тушаалд ороод ёрын мууг үйлдмэгцээ би ямагт халагдаж, таягдуулах эрсдэлд байна гэж таамаглаж байжээ. Би Бурханы бүтээсэн тэнгэр, газар болон бүх зүйлийг, бүр нар, бороог хүртэл, түүнчлэн Бурханы маш олон айлдварын бүх усалгаа, хангалтыг хэрхэн эдэлж ирсэн тухайгаа бодсон боловч хүмүүсийн төлөөх Түүний хайр болон авралыг биечлэн ойлгох гэж өчүүхэн ч хичээгээгүй юм байна. Тэгээд Бурхан хүмүүс шиг өөнтөгч, мөн биднийг гэх өршөөл, хайргүй байдаг хэмээн хардаж, Түүнд үргэлж сэрэмжтэй хандан, хор хөнөөл учруулж байж. Би үнэхээр маш их ов мэхтэй, жигшүүртэй байсан бөгөөд амьдралдаа хүний өчүүхэн ч төрхийг харуулаагүй байжээ. Яг тэр үед би маш их гэмшиж, Бурханы үгийг дахин саналаа: “Бурхан бүхнийг хүн төрөлхтний төлөө хийж, энэ бүхнийгээ Өөрийн чин сэтгэл, итгэмжит байдал, хайраар чимээгүйхэн хийж байдаг. Гэвч хийдэг бүхэндээ зовниж, харамсах явдал Түүнд хэзээ ч байгаагүй. ба Тэр хэнээс ч, хэзээ ч ямар нэгэн хариу хүсдэггүй, мөн хэзээ ч хүнээс ямар нэг зүйл авахыг хүсдэггүй. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго бол хүний жинхэнэ итгэл, хайрыг хүлээн авах явдал юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс). “Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран Бурхан хүн төрөлхтнийг Өөрийн хайртай хүмүүс гэж үздэг—хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд хамгийн ойр дотнын хүмүүс гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом гэж үздэггүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс). “Анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсан. Өөрөөр хэлбэл, бүх амьд зүйл ба бүтээлийн дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүнд сонсох чих, харах нүд бий, тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, чөлөөт хүсэлтэй. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг эзэмшсэн, иймээс Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан санаатай, Өөртэй нь хамт алхаж чадах түншээ болгохыг хүсэж, Өөрийн бүх хүслийг хүнд найддаг. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан, хүнийг зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, өөрийг нь ариусгаж, бэлдэхийг Бурханд зөвшөөрөхийг, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагддаг болгохыг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болгохыг хүлээсээр ирсэн. Бурхан үргэлжид энэхүү үр дүнг тэсгэлгүй хүсэн хүлээж байв” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос). Бурханы айлдварын мөр болон үгийн дунд хүн төрөлхтнийг гэх хайр, халамж болон найдлага, хүлээлт илчлэгдсэн байлаа. Өр нинжин эх үр хүүхдэдээ ханддагийн адилаар Бурхан хүмүүст хандаж, биднийг дор бүрд маань үнэхээр хайрлан, сайтар халамжилдаг. Бурхан хүсэлд нь нийцэх бүлэг хүмүүсийг олж авахын тулд хоёр удаа бие махбодтой болсон бөгөөд хүн төрөлхтөнд золин аврал болон авралыг авчрахын төлөө асар их доромжлолыг туулж, туйлын их төлөөс төлсөн юм. Бурхан Өөрт нь гөжүүд, эсэргүү хандаж, буруугаар ойлгож, гомдоллодгийг маань үл харгалзан хүн төрөлхтнийг аврах ажлаа туйлын хүлээцтэй, тэвчээртэйгээр чимээгүйхэн үргэлжлүүлэн хийсээр иржээ. Бурхан үнэнийг илэрхийлэхийн тулд бидний дунд ирсэн бөгөөд хүмүүсийг аврах сайн санаа зорилгыг нь нэг л өдөр ойлгож, зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний шүүлт, гэсгээлтэд захирагдан, завхарсан зан чанараа хаяж, Бурханыг хүндлэн, муугаас зайлдаг, Бурханы аварсан хүмүүс болж хувирч чадна гэх найдлагаар биднийг усалж, хангаж, залж чиглүүлсэн билээ. Бурханы мөн чанар маш үзэсгэлэнтэй сайхан, сайн бөгөөд хүн төрөлхтнийг гэх Түүний хайр маш бодитой гэдгийг би харж чадсан юм! Гэтэл би харалган, мунхаг бөгөөд Бурханы талаар өчүүхэн ч мэддэггүй; тэр ч бүү хэл Бурханы сайн санаа зорилгыг ойлгодоггүй байжээ. Би Бурханд сэрэмжтэй хандаж, Түүнийг буруугаар ойлгон, Түүний авралаас цэвдэг сэтгэлээр удаа дараа татгалзаж, Бурханаас дайсан мэтээр зайлсхийж, зайгаа барьж, Түүнд шаналал, зовлонгоос өөр юу ч өгөөгүй юм байна. Гэвч Бурхан миний гөжүүд, мунхаг, мэдлэггүй байдалд анхаарахын оронд намайг цээрлүүлж, сахилгажуулах орчныг бүрдүүлсэн байлаа. Мөн Тэр үгээрээ намайг гэгээрүүлж, хөтлөн, үүгээрээ Өөрт нь сэрэмжтэй хандаж, буруугаар ойлгодгийг маань болиулж, зүрх сэтгэлээ Түүнд өгөх боломжийг надад нээжээ. Бурханы хайр намайг ичээсэн бөгөөд би Түүний өмнө өөрийн эрхгүй нүүрээрээ газар унан, ингэж хэллээ: “Бурхан минь! Би Танд итгэдэг гэж хэлсэн атлаа Таныг огтхон ч мэддэггүй байж. Би бүх талаар Танд сэрэмжтэй хандаж, Таныг буруугаар ойлгож байжээ. Би үнэхээр хэтэрхий зальхай юм; би Таныг бүрмөсөн шархлуулсан, бас Таны өмнө очих үнэ цэнгүй юм байна. Бурхан минь! Өнөөдөр Таны шүүлт, гэсгээлт надад хүмүүсийг авралд хүргэх санаа зорилгыг тань ойлгуулж, Таны талаарх эндүүрлийг минь бага багаар арилгалаа. Бурхан минь! Би үнэнийг олж авч, төгс болгуулах ямар ч боломжийг дахин алдмааргүй байна. Таны хайрыг хариулахын тулд үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлэхийг л хүсэж байна!” Залбирч дууссаны дараа зүрх сэтгэлд минь Бурхантай маш ойр дотно санагдсан бөгөөд одоо Түүнийг хангалуун байлгах арга зам эрж хайх эрмэлзэлтэй боллоо.

Хэд хоногийн дараа удирдагчид маань намайг оролцоно гэж найдан, ирэх сонгуулийн талаар надтай дахин нөхөрлөлөө. Энэ нь Бурханы өгсөн гэмших боломж гэдгийг би мэдэж байсан бөгөөд үүнийг нандигнахын тулд чадах бүхнээ хиймээр байсан тул тэдэнд баяртайгаар “за” гэж хэллээ. Тэгээд буруу ойлголтоо эргүүлж, Бурханы эсрэг сэрэмж болгоомжоо хаяснаасаа хэд хоногийн дараа сонгуульд өрсөлдсөн бөгөөд ах эгч нар маань намайг удирдах үүрэг гүйцэтгүүлэхээр сонгосон байлаа. Тэр мөчид миний сэтгэл асар их хөдөлж, нүдэнд маань баярын нулимс мэлтэлзлээ. Энэ нь Бурханы надад өгсөн хайр гэдгийг би сэтгэлийнхээ гүнд мэдэж байсан бөгөөд үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлж, бодит үйлдлээр Бурханы хайрыг хариулахыг л хүсэж байв.

Энэ туршлагыг эргээд бодоход, Бурханы үгийн гэгээрэл, удирдамж л Бурханы талаарх буруу ойлголтыг минь бага багаар арилгаж, намайг Түүний зан чанарын агуу байдал, уужим сэтгэлийг ойлгодог болгосон юм. Бурханыг авралын ажил хийж байхад бид хэчнээн их гөжүүд зан, завхрал, тэр ч бүү хэл эсэргүүцлийг илчиллээ ч гэсэн эргэлт хийх өчүүхэн ч болов хүсэлтэй байгаа цагт Бурхан биднийг хаяхгүй. Харин ч тэр бидний нэг бүрд хамгийн их авралыг авчрах болно. Хэдийгээр Бурханы үг шүүлт, яллалтыг агуулсан байдаг ч Тэрээр хамгийн жинхэнэ хайр болон авралыг бидэнд үргэлж хайрладаг билээ; ийм арга замаар л бид завхрал, хорон муу байдлаа улам их үзэн ядаж, үнэнийг эрэлхийлэх, зан чанараа өөрчлөхийн тулд шаргуу ажиллаж чадах юм. Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх явдал биш; мөн түүнчлэн хүнээр хайрлуулах явдал юм. Гэвч Бурханд итгэдэг олон хүн энэ “нууцыг” олж мэдээгүй байдаг. Хүмүүс Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, Түүнийг хайрлахаар оролддог ч үгүй. Бурханд хайр татам зүйл маш олон байгааг хүмүүс хэзээ ч олж мэдээгүй ба Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан, Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг хэзээ ч олж мэдээгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос). Бурханы мөн чанар нь үзэсгэлэнтэй сайхан, сайн байдаг бөгөөд Түүнд хайр татам маш олон зүйл бий. Үнэндээ бид үүнийг туршлагаар дамжуулан мэдэрч, ухаарах хэрэгтэй. Одоогоос би завхарсан зан чанараасаа аль болох хурдан ангижирч, Бурхантай нийцэлтэй болохын тулд Бурханы надад урьдчилан тогтоосон орчинд үнэнийг эрж хайх, Бурханы хүслийг ухаж мэдэхэд илүү их цаг зарцуулж, Бурханы хайр татам улам олон шинж чанарыг олж илрүүлэн, Бурханыг мэдэхээр хичээхийг хүсэж байна.

Өмнөх:Элбэг сайхан хүндэтгэлийн зоогийг би таалсан юм

Дараах:Би бусад хүнд хэрхэн зохистой хандахыг сурлаа

Холбогдох агуулга