Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

36. Шашин доторх хэчнээн хүн гай гамшгийн үеэр Бурхан руу буцан эргэх вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

“Эцэст нь шашны хүрээн дэх хэчнээн хүн Төгс Хүчит Бурханд итгэж чадах вэ?” гэж зарим хүн асуудаг. Төгс Хүчит Бурханы үгээс илүү их уншвал үүнийг мэдэх болно. Одоогоор нигүүлслийн үүд хаалга хараахан хаагдаагүй байгаа ба бид агуу гамшгийн цаг үед хараахан очоогүй байна. Ялангуяа агуу гамшгийн үеэр шашны ертөнц дэх зарим хүн янз бүрийн түвшинд Бурхан руу буцан очно. Ийм учраас чи одоо “Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, шашны ертөнц дэх бүх хүн мөхөх ёстой” гэж тодорхойлж болохгүй. Бага зэрэг хугацаа одоо ч байна. Энэ хугацаанд шашны хүрээн дэх хэн Бурханыг хүлээн зөвшөөрч, хэн хүлээн зөвшөөрөхгүй вэ гэдгийг чи мэдэх үү? Энэ бол бидний тодорхой харж чаддаггүй зүйл юм; Бурхан л мэддэг. Гэхдээ, бид шашны хүмүүст сайн мэдээг түгээж, Бурханы тухай гэрчлэхдээ үүнийг голж байгааг нь олж мэддэг. Тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, ялладаг. Бид бүгд үүнийг харсан бус уу? Иймээс шашны хүмүүст сайн мэдээг түгээх нь туйлын хэцүү. Эцэстээ Төгс Хүчит Бурхан руу эргэж очих шашны хүрээний хүмүүс асар цөөхөн гэдгийг үүгээр тодорхойлдог. Учир нь тэд пастор, ахлагчид болон шашны үзэлд хэтэрхий чанга хүлэгдсэн байдаг; сөрөг суртал ухуулгад дэндүү гүн хууртсан байдаг. Үнэнийг эрж хайх, үнэн замыг судлах зүрх сэтгэл тэдэнд байдаггүй. Энэ үнэн биз дээ? Хэрвээ чи сайн мэдээ түгээхээр шашны газарт очвол дараах зүйлстэй тулгарна: Нэгдүгээрт, чи гологдож, хамраараа газар хатгана; хоёрдугаарт, чамайг шившиглэнэ; гуравдугаарт, чам руу хамтдаа дайрч довтлон, доог тохуу хийж, яллана. Зөвшөөрөлгүйгээр зургийг чинь аваад, чуулганыхаа бусад бүх хүнд үзүүлж, “Энэ хүн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг түгээхээр ирлээ. Хэн ч түүнийг хүлээн авах ёсгүй шүү” хэмээн хэлэх хүмүүс ч байх болно. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг түгээхээр очсон хэнд ч шашны ертөнц ингэж ханддаг. Энэ нь юуг харуулдаг вэ? Шашны ертөнц аль эртнээс антихристүүдийн бат бөх цайзын үүрэгтэй болж, Сатаны муу ёрын хүчний нэг хэсэг болсон. Гэхдээ шашны ертөнцөөс нэг ч хүн аврагдаж чадахгүй гэж хэлж болохгүй—аврагдаж чадах хүмүүс байгаа, ердөө л тэд тун чиг цөөхөн юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 132-р дэвтэр -ээс

“Та нар яагаад агуу гамшгийн өмнө Бурханы ажлыг шашны цөөн хэдэн хүн л хүлээн зөвшөөрнө гэцгээдэг юм бэ? Би үүнийг чинь баттай гэж бодохгүй байна” хэмээн зарим хүн асуудаг. Ямар ч чуулган доторх Нигүүлслийн эрин үеийн итгэгчдийн ихэнх нь үнэнийг жинхэнээсээ эрэлхийлэх гэж тэнд байдаг уу, эсвэл зүгээр л Түүний талхнаас цадталаа идэх гэж байдаг уу? Ихэнх хүн Түүний талхнаас цадталаа идэх гэж л тэнд байдаг. Чөтгөрт эзэмдүүлдэг, хэл ярихуйгаар ярьдаг, илчлэл хүлээн авдаг, үзэгдэл хардаг, өвчнийг эдгээдэг, чөтгөрүүдийг зайлуулдаг, гайхамшиг үзүүлдэг олон хүн байдаг бус уу? Чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс нэг хэсгийг нь бүрдүүлж, Түүний талхнаас цадталаа идэхээс цаашгүй хүмүүс нэг хэсгийг нь бүрдүүлж, үнэнийг үзэн яддаг анхихристүүд, хорон муу хүмүүс бас нэг хэсгийг нь бүрдүүлдэг. Тэгээд үнэний талаар бүдэг бадаг ч ойлголтгүй будилсан хүмүүс гэж бас бий. Эдгээр бүлэг хүмүүсийг хасахаар үнэнийг хайрладаг үлдсэн хүмүүс нь дийлэнх олонхыг бүрдүүлэх үү? Тэд нийлээд 10%-ийг ч бүрдүүлэх үү? Үгүй, тэгэх боломжгүй! Энэ нь аливаа зүйлийн бодит байдал биш гэж үү? Иймээс шашны нийгэмлэг дэх хүмүүсээс агуу гамшгийн өмнө Бурханы өмнө эргэн очиж чадах хүмүүс хамгийн цөөхөн юм; тэд яавч дийлэнх олонх болохгүй, учир нь шашны хүмүүсээс үнэнийг хайрладаг нь үргэлж тун цөөхөн тоотой байж ирсэн. Энэ бол бүхэлдээ баримттай болохоос үндэслэлгүйгээр ингэж хэлээгүй юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 133-р дэвтэр -ээс

Өмнөх:Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийг Бурхан яагаад гамшиг дунд тавих вэ?

Дараах:Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

Холбогдох агуулга