Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

4. Жинхэнэ залбирал гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, хүслийг нь ухаарснаар, үгэнд нь үндэслэн Бурхантай ярилцана гэсэн үг юм; энэ нь Бурханд нэн ойр байгаагаа мэдрэх, Тэр өмнө чинь байгааг болон Түүнд хэлэх зүйлтэй гэдгээ мэдрэх гэсэн үг юм; мөн энэ нь зүрх сэтгэл дотроо гойд гэрэлтэй байж, Бурхан онцгой хайр татам гэдгийг мэдэрнэ гэсэн үг юм. Чи ялангуяа урам зориг орж, үгийг чинь сонсоод ах эгч нар чинь таатай болж, хэлсэн үг чинь тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг бөгөөд хэлсэн зүйл чинь тэдний хэлэхийг хүсдэг зүйлийг төлөөлж байгааг мэдэрнэ. Үнэхээр залбирна гэдэг нь энэ юм. Үнэхээр залбирсны дараа зүрх сэтгэлд чинь амар амгалан, баясалтай санагдах болно; Бурханыг хайрлах хүч чадал нэмэгдэж, бүхий л амьдралд чинь юу ч Бурханыг хайрлахаас илүү үнэ цэн, ач холбогдолтой биш санагдана—энэ бүхэн залбирал чинь үр дүнтэй байсныг батална.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас

Хүмүүсээс Бурханы шаарддаг хамгийн доод стандарт гэвэл зүрх сэтгэлээ Өөрт нь нээх чадвартай байх явдал. Хүн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлд нь үнэндээ байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр хэлэхгүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирахад хамгийн чухал зүйл гэвэл Бурханд үнэн зүрх сэтгэлийнхээ үгийг хэлж, өөрийнхөө өө сэв, тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө бүрэн нээх явдал юм. Тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхох болно; эс бөгөөс Бурхан царайгаа чамаас нууна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас

Заримдаа Бурханд хандана гэдэг нь тусгай үг ашиглан Бурханаас ямар нэг зүйл хийхийг гуйх юм уу Түүнээс тусгай удирдамж, хамгаалалт хүсэхийг хэлдэггүй. Харин ч хүмүүс асуудалтай тулгарах үедээ Бурханыг чин сэтгэлээсээ дуудах чадвартай байхыг хэлдэг. Тэгвэл хүмүүсийг дуудах үед Бурхан юу хийж байдаг вэ? Хүний сэтгэл хөдөлж, “Өө Бурхан минь, би үүнийг өөрөө хийж чадахгүй, бас яаж хийхээ мэдэхгүй, сул дорой, сөрөг байна” хэмээн бодох үед Бурхан энэ тухай мэддэг үү? Хүмүүст ийм бодол төрөх үед зүрх сэтгэл нь чин үнэнч байдаг уу? Тэд Бурханыг ийм маягаар чин сэтгэлээсээ дуудах үед Бурхан туслахаар зөвшөөрдөг үү? Тэд ганц ч үг ган хийгээгүй байж болох ч чин сэтгэлээ харуулдаг тул Бурхан туслахаар зөвшөөрдөг. Хүн тун хүнд бэрхшээлтэй тулгараад, хандах хүнгүй болж, онцгой арга мухардсан үедээ цорын ганц найдвараа Бурханд тавьдаг. Тэдний залбирал ямар байдаг вэ? Сэтгэл санааных нь байдал ямар байдаг вэ? Тэд чин үнэнч байдаг уу? Тухайн үед ямар нэг нэмэлт хольц байдаг уу? Чи эцсийн ганц найдвар мэтээр Бурханд итгэж, Бурхан чамд тусална гэж найдах үед л зүрх сэтгэл чинь чин үнэнч байдаг. Чи төдийлөн их зүйл хэлээгүй байж болох ч зүрх сэтгэл чинь аль хэдийн хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, чи чин сэтгэлээ Бурханд өгч, Бурхан сонсдог. Бурхан бэрхшээлийг чинь хараад чамайг гэгээрүүлж, удирдан чиглүүлж, чамд тусална.

Христийн ярианы тэмдэглэл номын “Итгэгчид эхлээд ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харах хэрэгтэй”-ээс

Залбирал бол хэлбэрдэж, горим дагаж, Бурханы үгийг цээжээр унших хэрэг биш, өөрөөр хэлбэл залбирал нь үгийг тоть шиг давтаж, бусдыг хуулбарлана гэсэн үг биш. Бурханаар хөдөлгүүлэхийн тулд чи залбирлаар зүрх сэтгэл дэх үгээ Бурхантай хуваалцаж, зүрх сэтгэлээ Бурханд өгөх ёстой. Залбирлаа үр нөлөөтэй байлгая гэвэл чи Бурханы үгийг уншихад үндэслэх ёстой. Бурханы үгэн дунд залбирснаар л чи илүү их гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чадна. Бурханы тавьсан шаардлагыг хүсэж эрмэлздэг зүрх сэтгэлтэй байж, эдгээр шаардлагыг биелүүлэхэд бэлэн байхаас жинхэнэ залбирал харагддаг; чи Бурханы үзэн яддаг бүхнийг үзэн ядаж чадах бөгөөд үүний үндсэн дээр мэдлэгтэй болж, Бурханы тайлбарласан үнэний талаар мэдэж, тодорхой ойлгох болно. Залбирсныхаа дараа шийдвэр, итгэл, мэдлэг болон хэрэгжүүлэх замтай байх нь л үнэхээр залбирч байгаа хэрэг бөгөөд ийм залбирал л үр нөлөөтэй байж чадна. Гэсэн ч залбирал нь, Бурханы үгийг эдэлж, үгээр нь Бурхантай ярилцах суурин дээр үндэслэх ёстой ба зүрх сэтгэл чинь Бурханыг эрж хайн, Бурханы өмнө амар амгалан байж чаддаг байх ёстой. Ийм залбирал Бурхантай үнэхээр ярилцах түвшинд аль хэдийн хүрсэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас

Ах эгч нар өдөр болгон үнэхээр залбирч чадна гэж Би найддаг. Энэ нь ёс заншил сахих явдал бус, хүрэх ёстой үр нөлөө юм. Чи жаахан нойр, зугаа цэнгэлээс татгалзан, үүрээр өглөөний залбирлаа хэлж, дараа нь Бурханы үгийг эдлэхэд бэлэн байна уу? Энэ маягаар ариун зүрх сэтгэлээр залбирч, Бурханы үгийг идэж, уудаг бол чамайг Бурхан улам илүү хүлээн зөвшөөрнө. Өдөр бүр үүнийг хийж, зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхантай ярилцах явдлыг хэрэгжүүлбэл Бурханы талаарх мэдлэг чинь гарцаагүй өсөж, Бурханы хүслийг илүүтэй ухаарч чадна. Чи ингэж хэлэх ёстой: “Өө Бурхан минь! Би үүргээ биелүүлмээр байна. Таныг энэхүү бүлэг хүмүүс бидний дунд алдаршуулж, биднээс гэрчлэл эдлүүлэхийн тулд би бүхий л оршихуйгаа Танд зориулж л чадна. Бидний дотор ажиллаач гэж би Танаас гуйя, ингэснээр би Таныг үнэхээр хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж, Таныг эрэлхийлдэг зорилгоо болгож чадна.” Энэ ачааг үүрэх үед чинь Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно; чи зөвхөн өөрийнхөө төлөө залбиралгүй, харин Бурханы хүслийг хэрэгжүүлэх, Түүнийг хайрлахын төлөө бас залбирах ёстой. Энэ хамгийн үнэн залбирал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурхантай хийсэн жинхэнэ ярилцаа хэд хэдэн үр дүнд хүрэх ёстой: Нэгдүгээрт, бид Бурхантай ярилцаж байхдаа завхралынхаа үнэн, уг чанарынхаа мөн чанарыг мэдэж авч, улмаар өөрсдийгөө мэдэх үр дүнд хүрдэг. Хийсэн зүйл маань үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг эсэхийг харж, амьдрахын тулд найдсан зүйл маань юу болохыг харахын тулд Бурханы өмнө бид хийсэн зүйлийнхээ талаар үргэлж эргэцүүлэх ёстой. Хэрэв бид Бурханы үгээр амьдарсан бол энэ нь амь руу орох гэрчлэл билээ. Хэрэв бид Сатаны гүн ухаанаар амьдарсан бол энэ нь Сатаны уг чанарын илэрхийлэл бөгөөд гэм буруу гэж тооцогддог. Хоёрдугаарт, бид Бурхантай ярилцаж байхдаа өөрсдийнхөө талаар жинхэнэ мэдлэгтэй болоод зогсохгүй Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болдог бөгөөд энэ нь Бурхантай ярилцсаны үр дүн юм. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болсны дараа зүрх сэтгэлд маань Бурханыг хүндэлж, дуулгавартай дагаж, хайрлах хүсэл бий болох бөгөөд эцэстээ Бурханд үйлчлэх шийдэмгий байдлыг төрүүлдэг. Энэ нь Бурханыг мэдсэнээр хүрдэг үр дүн төдийгүй Бурхантай ярилцсанаар гардаг үр дүн юм. Хэрэв бид Бурхантай ярилцахдаа ийм үр дүнд хүрдэггүй бол залбиралдаа зөв замд ороогүй, Бурхантай үнэндээ ярилцаагүй гэдгийг маань нотлоход энэ нь хангалттай. “За, би олон жил залбирлаа, тэгэхээр би залбирахдаа Бурхантай ярилцаж байна гэсэн үг үү?” гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл чи үүнийгээ эдгээр үр дүнгийн дагуу хэмжих хэрэгтэй. Залбирахдаа чи өөрийгөө мэдэх үр дүнд хүрсэн үү? Бурханы хүсэл болон үнэнийг эрж хайх үр дүнд хүрсэн үү? Бурханыг дуулгавартай дагах үр дүнд хүрсэн үү? Бурханыг хүндлэх үр дүнд хүрсэн үү? Бурханыг хайрлах үр дүнд хүрсэн үү? Эдгээр үр дүнгийн ганцад нь ч хүрээгүй бол залбирал чинь хий хоосон, утга учиргүй бөгөөд чи зүгээр л Бурхантай үнэхээр ярилцахгүй байгаа хэрэг юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл V дахь “Залбирлаараа Бурхантай ярилцахын зорилго, ач холбогдол”-оос

Өмнөх:Яагаад Бурхан хүмүүсийг шүүж, гэсгээх хэрэгтэй байдаг вэ?

Дараах:Хүн яаж Бурхантай хэвийн харилцаа тогтоож болох вэ?

Холбогдох агуулга