Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XIX. Эрт үеэс эхлээд үнэн зам яагаад хавчлага амссаар ирсэн бэ?

2. Шашны ертөнц яагаад үргэлж Христийг үгүйсгэж, голж, яллаж, улмаар Бурханы хараалыг амссан бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ. Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ, тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, ‘Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая’ гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөөв” (Матай 21:33-39).

“Тэгээд ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна’ гэв” (Иохан 11:47-48).

“Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:53).

Холбогдолтой Бурханы үг:

Үнэхээр сонирхолтой! Бие махбодтой болсон Бурхан яагаад үргэлж хүмүүст гологдож, доромжлогддог вэ? Яагаад хүмүүст бие махбодтой болсон Бурханы талаар ямар нэгэн ойлголт байдаггүй вэ? Бурхан буруу цагт ирснээс болсон байж болох уу? Бурхан буруу газарт ирснээс болсон байж болох уу? Бурхан хүний “гарын үсэггүйгээр” ганцаараа үйлдсэн учраас ийм зүйл тохиолдсон байж болох уу? Бурхан хүний зөвшөөрөлгүйгээр Өөрөө шийдсэн учраас болсон байж болох уу? … Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? Есүс яаж загалмай дээр үхэх болсон юм бэ? Та нар мэдэх үү? Түүнд хамгийн ойр байсан, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг таашаан соёрхож байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Иудасын урвалтын шалтгаан нь Есүс ердөө л энгийн өчүүхэн багшаас өөрцгүй байснаас болсон биш үү? Есүс ер бусын бөгөөд тэнгэрээс ирсэн Нэгэн гэдгийг хүмүүс хэрвээ үнэхээр харсан бол, тэд хэрхэн Түүнийг амьдаар нь хорин дөрвөн цагийн турш, Түүний биед ямар ч амьсгаа үлдэхгүй болтол нь загалмай дээр цовдолж чадах юм бэ? Хэн Бурханыг мэдэж чадах вэ? Хүмүүс Бурханыг ханашгүй шуналтайгаар эдлэхээс өөр юу ч хийдэггүй, гэхдээ тэд хэзээ ч Түүнийг мэдээгүй. Тэд даварсаар даварсаар “Есүсийг” өөрсдийн тушаалд, өөрсдийн зааварт бүрэн дуулгавартай байлгасан. Толгой хоргодох газаргүй Энэ хүний Хүүд ямар нэг өршөөл энэрлийн замыг хэн үзүүлсэн бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүчээ нэгтгэхийг хэн бодож байсан бэ? Хэн хэзээд Түүнийг бодож байсан бэ? Түүний бэрхшээл зовлонгийн талаар хэн санаа тавьж байсан бэ? Өчүүхэн төдий ч хайргүйгээр хүн Түүнийг урагш, хойш угзардаг; түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? … “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өргөмжилж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Мессиаг ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд Мессиаг олж харж чадах уу? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэрийг хоосон баримтлах зуураа Мессиагийн мөн чанарыг бүхий л аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ Фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн Фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал, аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодод эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг үл ойшоох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Та нар ийм сэхээгүй байвал Есүсээс юу олж авч чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Чөтгөрүүд болон муу сүнснүүд газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтыг хааж, тэдгээрийг нэвтэршгүй болгосон. Ямар аймшигтай нүгэл вэ? Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд аймшигтай их саад тотгор, эсэргүүцэл учруулсан. Хэтэрхий тэрслүү! Тэр ч бүү хэл тэдгээр том, жижиг чөтгөрүүд илүү чадалтай диаволын хүчээр онгироо сагсуу болж, түйвээж эхэлсэн. Тэд үүнийг тодорхой мэдэж байсан ч, санаатайгаар үнэнийг эсэргүүцдэг. Тэрслүү байдлын хөвгүүд! Одоо тэдний тамын хаан нь тамын хааны сэнтийдээ заларсан мэтээр тэд хэт бардам болж, бусдад үл хүндэтгэлтэйгээр ханддаг. Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[1] тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн агуу нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдтэй халим[2] шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар хашгиран, тэднийг ор мөргүй устгахаар гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос

Тайлбар:

1.“Эмх замбараагүй байдал өдөөх” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байдагтай хамаатай.

2.“Шүдтэй халим” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн. Энэ нь, ялаанууд маш жижиг учраас гахай, нохойнууд тэдэнд шүдтэй халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

Өмнөх:Хятадын Коммунист засгийн газар яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар хавчиж, дарангуйлж, эрс арга хэмжээ авдаг юм бэ?

Дараах:Өргөгдөх нь хүний үзэл, төсөөлөл дээр биш, Бурханы үгэнд үндэслэх ёстой

Холбогдох агуулга