Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

89. Хэрэв Төгс Xүчит Бурханд зүрх сэтгэлээсээ үнэнхүү итгэлтэй, хамтдаа цуглан, Түүний үгийг уншиж, үүргээ идэвхтэй гүйцэтгэсээр, эцсээ хүртэл Түүнийг дагавал авралд хүрэхэд энэ бүхэн хангалттай юу?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан бол зөвт Бурхан гэж хүмүүс хэлдэг ба хүн Түүнийг эцэст нь хүртэл дагасаар байгаа цагт, Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт билээ. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол, Тэр хүнийг орхин хаяж чадах уу? Би бүх хүнд алагчлалгүй ханддаг ба бүх хүмүүсийг Өөрийн зөвт зан чанараараа шүүдэг, гэсэн ч Миний хүнд тавьдаг шаардлагуудад тохиромжтой нөхцөл байдаг, Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн бэ гэдэг нь хамаагүй. Чиний чадвар хичнээн их, хичнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; чи Миний замаар явж байгаа эсэхийг, чи үнэнг хайрлаж, үнэнээр ангаж байгаа эсэхийг чинь л Би анхаарна. Хэрвээ чамд үнэн дутагдаж, Миний нэрэнд гутамшгийг авчирч, Миний замын дагуу үйлдэхгүй бөгөөд ямар ч халамж, анхааралгүй зүгээр л дагаж байвал, тэр үед Би чамайг цохин унагаж нүглийг чинь төлөө чамайг шийтгэх болно, тэгвэл чи юу гэж хэлэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгсийг дагасан бол, Миний зөвшөөрсөн тийм төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа дандаа зовон шаналсан, хүнд хэцүү бүх цагийн туршид Түүнийг дагасан, Түүнтэй сайн, муу бүх цагийг хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг чи амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг хүсдэг ба утга учиртай амьдралаар амьдрах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чи ямар ч тохиолдолд, Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж хэлдэг: Чи Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийшээ гүйдэг, өөрийгөө Түүнд зориулсан ба ямар ч сайшаал хүлээн аваагүйгээ үл харгалзан чи шаргуу ажилласан; Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн, гэсэн ч Түүний зөвт байдал нь ямар ч ариун бус зүйлээр сэвтэхгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба бие махбод буюу хүний ажил хэргээр сэвтэхгүй. Тэрслүү бөгөөд эсэргүүцэж байгаа бүхэн, Түүний замыг даган мөрдөхгүй байгаа бүхэн шийтгэгдэх болно; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүмүүс, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; төгсгөл ирэх үед Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэж гуйдаг. Иймээс Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал нь хэлэлцээр наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт, бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас, Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдах болно” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг эцэст нь хүртэл дагах хүмүүс бол Миний бүрэн олж авсан хүмүүс байх болно, тэдгээр нь Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг хайж, төгс болгуулсан хүмүүс байх болно. Чи ямар нөхцлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагахыг л биелүүлсэн, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн, гэсэн ч чамд үлдсэн дөрвийг нь биелүүлэх бодол санаа байхгүй. Чи зүгээр л хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүн гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол гэсгээлт, шүүлт юм, энэ нь зөвт залхаан цээрлүүлэлтийн нэг бөгөөд энэ нь нүгэл үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; хэдий тэд эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүмүүс гарцаагүй шийтгэгдэх болно. Энэ нь Бурханы зөвт байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

“Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс авралыг хүлээн авна” гэсэн үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр олон хүн, Бурханыг дагана гэдэг амархан зүйл гэж итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч энэ нь, чи бол төгс болгуулах хүмүүсийн нэг юм гэдгийг батлахгүй. Шалгалтыг туулах чадваргүй, гай зовлонгийн дундаас ялж гарах чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй байх бөгөөд иймээс Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлын туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаант улсад үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр хайж байгаа эсэх нь түүний ажлын туршилтаар өөрөөр хэлбэл Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийнх нь шийдвэртэй ямар ч хамаагүй юм. Бурхан ямар ч хүнийг дур зоргоороо голдоггүй; хүнийг гарцаагүй үнэмшүүлэх нь Түүний хийдэг бүхэн юм. Тэр хүнд үл үзэгдэх юмс эсвэл хүн үнэмшихээргүй ажлыг хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогдох ба хүн үүнийг шийдэж чадахгүй. Мэдээж “буудай үрийн сүүл болохгүй, үрийн сүүл буудай болохгүй” биз дээ. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс эцэстээ хаант улсад үлдэх ба Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч Бурхан зохисгүй хандахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Олон хүн: “Би Бурханд итгэдэг ба ийм маягаар дагадаг, тиймээс би ямар нэгэн зүйлийг олж авах тавилантай. Би үнэнийг эрж хайдаггүй боловч эцсийг нь хүртэл дагадаг бөгөөд өөрийнхөө үүргийн явцад хичээл чармайлтаа зарцуулж, аливааг орхиход бүх хүч чадлаа ашигладаг. Зарим нэг гэм бурууг үйлдсэн ч гэсэн би ямар нэгэн зүйлийг олж авах л ёстой” гэж хэлдэг. Тэд юу хэлж байгаагаа мэддэггүй. Хүмүүсийн дотор маш их завхрал байгаа болохоор үнэнийг эрж хайхгүй бол тэд яаж өөрчлөгдөх юм бэ? Хүнд байгаа завхралын ийм түвшинд, Бурханы ямар ч хамгаалалт хэрвээ байгаагүй бол хүн хэдийд ч тээнэгэлзэж, Бурханаас урваж чадна. Чи үүнд итгэж байна уу? Чи өөрийгөө хүчилсэн ч гэсэн эцсийг нь хүртэл явж чадахгүй, учир нь эцсийн үе шат бол бүлэг ялагчдыг бий болгохын төлөө байдаг; энэ нь чиний төсөөлдөг шиг амархан байдаг уу? Эцэстээ хүмүүс 100 хувь эсвэл 80 хувь өөрчлөгдөх шаардлагагүй боловч ядаж 30-аас 40 хувийн өөрчлөлт байх хэрэгтэй; ядаж дотор чинь гүн шингэсэн зүйлсийг ухан гаргаж, өөрчлөх ёстой ба чи 30-аас 40 хувь хэмээх Бурханы шаардлагыг биелүүлж эсвэл бүр дээр 60-аас 70 хувийн өөрчлөлтөнд хүрч чадна, өөрөөр хэлбэл, чи дотроо зарим үнэнийг эзэмшдэг, чиний дотор Бурхантай нийцэлтэй зарим зүйл байдаг, зарим асуудалтай тулгарах үед чиний хувьд Бурханыг эсэргүүцэх нь амаргүй байх бөгөөд Бурханы зан чанарыг зөрчих нь амаргүй байх болно. Ийм маягаар эцэстээ чи төгс болгуулж, сайшаагдана. Зарим хүн үргэлж: “Бурханд итгэх нь ердөө цуглаанд оролцож, дуу дуулж, Бурханы үгийг сонсож, залбирч, зарим нэг үүргийг биелүүлэх явдал биш гэж үү? Энэ нь ийм байдаг биш гэж үү?” хэмээн боддог. Та нар хэчнээн удаан хугацаанд Бурханд итгэдэг итгэгч байсан нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэвт шувт ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол нь ер бусын гүнзгий бөгөөд хүмүүс энэ талаар сайтар бодож үзээгүй. Эцэстээ хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; зөвхөн энэ нь л авралд үнэхээр хүрэх явдал юм. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар-зүгээр л хоосон сургаалын зарим үгсийг хашхирч эсвэл зарим нэг уриа лоозон хашхирч, дараа нь бага зэрэг үйлдэл, сайхан ааш авир гаргаж, тодорхой нүгэл үйлдэхгүй, илэрхий нүгэл үйлддэггүй бол-энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Чи дүрэм журмыг мөрддөг болохоор энэ нь зөв замаар алхаж байгаа гэсэн үг юм уу? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй, эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, уурлуулсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Миний ингэж хэлж байгаа нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс, Бурханаас эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулахын төлөө юм. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж эсвэл зарим талаар тэдгээрийг ойлгоод, өөрийгөө болчихлоо гэж бүү бод. Хэрвээ чи юмыг хайнга байдлаар хийдэг бол зөвхөн өөрийгөө хорлох болно. Бурханд итгэх итгэлдээ хүн хазайх ёсгүй; хэрвээ эцэст нь тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй ба ном бариад, морин дэл дээрээс цэцэгс харж байгаа мэт зүгээр л гүйлгэн хардаг, зүрх сэтгэлд нь Бурханд зориулсан зай байдаггүй бол тэд тэгээд л дуусна. “Хүний Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс салгаж болохгүй” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та нар ойлгов уу? Энэ нь, “Бурханд итгэх итгэлийг Бурханаас салгаж болохгүй” гэдэгтэй зөрчилддөг үү? Чиний зүрх сэтгэлд Бурханы үг хэрвээ байдаггүй бол зүрх сэтгэлд чинь яаж Бурхан байх юм бэ? Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд чинь Бурхан, Бурханы үг, Бурханы удирдамж ч байдаггүй бол чи бүрмөсөн дуусна. Хэрвээ чи жаахан зүйлийг Бурханы шаардлагын дагуу хийж чаддаггүй бол зарчмын томоохон хэрэг явдалтай тулгарах үедээ Бурханы шаардлагыг бүр ч биелүүлж чадахгүй байх болно. Энэ нь, чамд ямар ч гэрчлэл байхгүй гэсэн үг юм, энэ нь түвэгтэй бөгөөд чамд юу ч байхгүй гэдгийг баталдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүдийн ажлыг Бурхан яагаад Израильд бус, Хятадад хийсэн бэ?

Дараах:Бурханы ажил яагаад муу хүмүүсийг бус зөвхөн сайн муу хүмүүсийг авардаг вэ?

Танд таалагдаж магадгүй