Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Шүүлтээр дамжуулан өөрчлөгдлөө

1

Эзэнд би олон жил итгэж,

Эзэнээр шагнуулж, тэнгэрийн хаанчлалд орохыг үргэлж мөрөөсдөг байсан.

Нэр хүнд, байр суурийн төлөө хөдөлмөрлөн, ажиллаад Бурханы үгийг амьдралдаа огт хэрэгжүүлээгүй.

Бурханд хайртай гэж хэлсэн ч шалгалт тохиолдох үед

буруу ойлголт, гомдлыг би сэтгэлдээ өвөрлөсөн.

Бурхантай маргаж би олон тэрслүү зүйл хэлсэн.

Христийн суудлын өмнө шүүлт туулаад би өөрийгөө мэдэж авсан.

Бурханы үг яг л зүрх сэтгэл, сүнсийг минь зүсдэг давхар ирт хурц илд мэт.

Бурханы хатуу шүүлт үнэндээ хоёр нүүртэй гэдгийг минь ил гаргасан.

Би өөрөө ерөөл хүртэх гэж ийш тийш яарч сандарч байсан атлаа

Бурханыг гэх хайрынхаа төлөө зовлоо гэж хэлсэн.

Би үнэнч бус, хийсэн бүхэн минь Бурханыг мэхэлж, хуурахын төлөө байсан.

Бурханд итгэсэн ч би Түүнтэй наймаа хийсэн—Надад ямар ч мөс чанар, эрүүл ухаан байгаагүй.

Бурханыг би аймшигтай их гомдоож, хүн чанараа зүгээр л гээчхээд харууслаар дүүрсэн.

Ичгүүрээ нуух газаргүй би Бурханы өмнө унаж, Бурханы шүүлтийг хүлээн авахад бэлэн байсан.

2

Хүн төрөлхтнийг аврахаар Бурхан асар их доромжлол, шаналал амсдаг.

Хүний буруу ойлголт, гомдлыг тэвчиж, хүний сэрэхийг тайвнаар хүлээдэг.

Хүн төрөлхтөн үнэн ба амийг олж аваасай гэсэндээ л Бурхан шүүж, гэсгээдэг.

Бурхан уйгагүй зүтгэл гаргадаг гэдгийг ойлгосон тул үнэнийг эрэлхийлэхээр би шийдсэн.

Шүүлт, шалгалт туулаад завхарсан зан чанар минь цэвэрлэгдсэн.

Бурханы үгийн үнэний дагуу биеэ авч явах нь Бурханыг баярлуулж, хамгийн жаргалтай мэдрэмж төрүүлдэг,

одоо л би шүүлт, шалгалт бол Бурханы ерөөл юм гэдгийг ойлгодог.

Бурханы хайр маш бодит—талархаж, магтахгүй байж бид яаж чадах билээ?

Бурханы хайрыг хариулахын тулд Түүнийг тунхаглаж, гэрчлэхэд бие сэтгэлээ зориулахыг би хүснэ.

Би Бурханы захиасыг сайтар санаж, үүргээ үнэнчээр гүйцэтгэнэ.

Бурханы хүслийг хайхарч, Түүнд цангинасан сайхан гэрчлэл хийнэ.

Зам бартаатай, овон товонтой хэдий ч Бурханыг үүрд хайрлахыг би хүснэ.

Өмнөх:Шүүлт зүрх сэтгэлийг минь сэрээсэн

Дараах:Бурханы үг зүрх сэтгэлийг минь сэрээлээ

Холбогдох агуулга