Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

3. Аврал хүртэхийн тулд хүн Бурханы шүүлт, гэсгээлтийг хэрхэн туулах ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Эзэн Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Эзэн Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”-ээс

Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй; Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдварыг бид илүү их унших ёстой бөгөөд Бурханы үгийг уншиж байхдаа өөрсдийгөө тэдгээртэй улам ойр ойрхон харьцуулах ёстой. Бидэнд эдгээр завхралын аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чаддаг. … Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой. Бурханы үгийн мөр болгон нь тодорхой байр байдалд хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний айлдварын бүх мөр нь гаднах үзэгдлийн тухай байдаггүй, мөн гаднах дүрэм юм уу хүмүүсийн ааш авирын энгийн хэлбэрийг илчлэх талаар бүр ч байдаггүй. Хэрэв Бурханы айлдсан мөр болгоныг хүний энгийн ааш авирын илчлэл, гаднах үзэгдэл хэмээн үздэг бол чи ямар ч сүнслэг ойлголтгүй бөгөөд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй. Бурханы илчилдэг бүхэн нь хүмүүсийн завхарсан зан чанар болон тэдний аминд гүн үндэслэсэн, мөн чанарын зүйлсийн тухай байдаг; тэдгээр нь гадна талын үзэгдэл, тэр тусмаа гаднах ааш авир биш юм. Хүмүүсийг гаднах үзэгдлээс нь харахад бүгд зүгээр харагдаж болно, тэгвэл Бурхан яагаад зарим хүнийг муу ёрын сүнс, заримыг нь бузар сүнс гэж хэлдэг юм бэ? Энэ нь мөн чанартай холбоотой асуудал бөгөөд чамд харагддаггүй. Иймээс чи Бурханы үгтэй тааруулахын тулд гадна талын үзэгдэлд найдаж болохгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үнэнийг эрэлхийлэх зам”-аас

Хэрэв чи Бурханы захиралтад итгэдэг бол өдөр бүр тохиолддог сайн, муу аль ч зүйл санаандгүй тохиолдол биш гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг бай болгож байгаа юм биш; үнэн хэрэгтээ энэ бүгдийг Бурхан зохицуулж, зохион байгуулдаг. Бурхан юуны төлөө эдгээр зүйлийг зохион байгуулдаг вэ? Дутагдлыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин чамайг төгс болгож, аврах нь эцсийн зорилго юм. Бурхан яаж тэгдэг вэ? Нэгдүгээрт, Тэр чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чаддаг. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой, Бурхантай бүү тэрсэлд. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулах үедээ аливаа зүйл хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бодон, үргэлж зугтахыг хүсэж, Бурханыг буруутган, буруугаар ойлгож болохгүй. Ингэх нь Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэний бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлийг бүрэн ойлгож чадахгүй байлаа ч гэсэн, бэрхшээлтэй тулгарах үедээ захирагдаж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах хэрэгтэй. Ингэснээр дотоод байр байдал чинь нэг мэдэхэд л өөрчлөгдөж, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна—Бурханы ажлыг туулж чадна. Энэ хугацаанд дотор чинь үнэний бодит байдал ажиллаж байгаа бөгөөд чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь ийнхүү өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэний ийм бодит байдалтай болмогцоо чи биеийн хэмжээг эзэмших бөгөөд биеийн хэмжээтэй хамтаар амь ирдэг. Хэрэв хүн үргэлж завхарсан сатанлаг зан чанарт үндэслэн амьдардаг бол хэчнээн их урам зориг, эрч хүчтэй байсан ч тэднийг биеийн хэмжээтэй, амьтай гэж тооцож болохгүй. Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, үйлчлэл хийлгэхээр ямархуу хүн, зүйл, юмсыг ашигладаг бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аварна гэдэг нь чамайг өөрчилнө гэсэн үг, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамайг илчилж, өөрийг чинь чамд мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг босгож, эсвэл чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилдэг. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, чи сайн үр дүнд хүрэхийн төлөө зарим нэг өвдөлтийг туулах ёстой. Бурхан чамайг засаж, харьцаж, мөн хүмүүс, юмс, зүйлс тохиолдох болгондоо сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол ийм маягаар туулах нь зөв бөгөөд чи биеийн хэмжээтэй болж, үнэний бодит байдал руу орно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос

Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Хүний эзэмших шаардлагатай, хүнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн нь Бурханы үгэн дотор байдаг. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэх болно; та нар Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харах бөгөөд Сатаныг ялан дийлэх илүү их хүч чадалтай болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд үүний гүн утгыг бодит байдалд хэрэгжүүлж мэдрэхгүйгээр, өөрсдийгөө онолоор зэвсэглэхэд төвлөрдөг; энэ фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж үнэн байж чадах юм бэ? Хүн Бурханы үгийг хэрэгжүүлснээр л түүний амь жинхэнэ утгаар цэцэглэнэ; энэ нь ердөө Түүний үгийг уншсанаар л өсдөггүй. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амьтай байх болон биеийн хэмжээтэй болоход шаардлагатай бүхэн юм гэж чи итгэж байгаа бол ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг жинхэнээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бол үгээрээ дамжуулан шүүх явдал юм. Хэрвээ бид завхарсан зан чанараа цэвэрлэж, аврал хүртэхийг хүсвэл эхлээд Бурханы үгэнд жаахан хичээл чармайлт гаргаж, Бурханы үгийг жинхэнээсээ идэж, ууж, Бурханы үгэн дэх шүүлт, илчлэлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы үг зүрх сэтгэлийг хэчнээн их шархлуулдаг, хэчнээн хатуу байсан ч, эсвэл биднийг хэчнээн их зовоосон ч Бурханы үг бол бүх үнэн болон бидний орох ёстой амийн бодит байдал юм гэдэгт бид эхлээд бат итгэх ёстой. Бурханы үгийн айлдвар бүр хүн төрөлхтнийг цэвэрлэж, өөрчилж, завхарсан зан чанарыг маань арилгаж, аврал хүртээхийн төлөө байдаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Бурханы тухай мэдлэгтэй болгох үнэнийг бидэнд ойлгуулахын төлөө байдаг. Иймээс бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Бурханы үгээс үнэнийг олж авахыг хүсвэл бид Бурханы үг болон үнэнийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахын тулд зовж чаддаг байх ёстой. Бид Бурханы үгээс үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг мэдэрч, өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж, өөрсдийнхөө биеэ тоосон зан, хууран мэхлэлт, аминч, жигшүүртэй байдал, Бурханыг далимдуулж, хууран мэхэлж, үнэнээр тоглоом тохуу хийдэг байдал, бусад завхарсан сатанлаг зан чанар, түүнчлэн Бурханд итгэх итгэл дэх янз бүрийн хольц, ерөөл хүртэх санаа зорилгыг мэдэхийн тулд Бурханы үгийг тунгаан бодох ёстой. Ийм маягаар бид завхралынхаа үнэнийг болон уг чанарынхаа мөн чанарыг аажмаар мэдэж авч чадна. Илүү их үнэнийг ойлгосны дараа Бурханы талаарх мэдлэг маань аажмаар гүнзгийрч, Бурхан ямар төрлийн хүнд дуртай, дургүйг, ямар төрлийн хүнийг аврах юм уу таягдан хаяхыг, ямар төрлийн хүнийг ашиглаж, ямар төрлийн хүнийг ерөөх вэ гэдгийг аяндаа мэднэ. Эдгээр зүйлийг нэвт хармагцаа бид Бурханы зан чанарыг ойлгож эхэлнэ. Эдгээр нь бүгд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсны үр дүн билээ. Үнэнийг эрж хайдаг бүх хүн Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулахад анхаарал хандуулж, бүх зүйл дээр үнэнийг эрж хайхад анхаарал хандуулан, Бурханы үгийг хэрэгжүүлж, дуулгавартай дагахад анхаарал хандуулдаг. Тийм хүмүүс Бурханы үгийг туулснаар дамжуулан үнэнийг аажмаар ойлгож, бодит байдалд орж, аврал хүртэж, төгс болгуулж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийн тухайд гэвэл тэд Бурханы илэрхийлсэн үнэнээс Бурханы илрэлт болон ажлыг танин мэдэж чадах боловч Бурханы төлөө ямар нэг зүйлийг орхиж, үүргээ биелүүлж байгаа цагт аврал хүртэж гарцаагүй чадна гэж боддог. Эцэст нь тэд олон жилийн турш Бурханд итгэснийхээ дараа үнэн болон амийг олж авч мөн л чаддаггүй. Тэд хэдхэн үг, бичиг үсэг, хоосон сургаал л ойлгодог боловч өөрсдийгөө үнэнийг мэддэг, бас бодит байдалтай гэж боддог. Тэд өөрсдөдөө худал хэлж байгаа бөгөөд гарцаагүй Бурханаар таягдуулна.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгомол асуулт, хариултаас

Өнөөдөр бид Бурханы үгийг уншихдаа Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Гол асуудал нь Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ бол хамгийн үндсэн зүйл… Та нар бүгд шүүлт, гэсгээлтийн зовлонг үүрэхэд бэлэн гэж хэлдэг. Чи энэ зовлонг үүрэхэд бэлэн байгаа хойно, яаж захирагдах вэ? Үүнийг чи яаж хүлээн зөвшөөрөх вэ? Хэрвээ чи Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг харвал тэдгээрийг чамд хандах Бурханы шүүлт хэмээн хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл чи эдгээр үг бусдыг шүүж байгаа, өөрт чинь огт хамаагүй гэж зүтгэн, улмаар Бурханы шүүлт, гэсгээлтээс зайлсхийх үү? Чи аль замыг сонгох вэ? Хэрвээ чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн бол Бурханы үгийг уншиж байхдаа эдгээр зүйлээс зайлсхийх хэрэггүй. Энэ үг хэчнээн хурц, хатуу байлаа ч, чи бүгдийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи: “Бурхан минь, би Таны шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Шүүлтийн тухай Таны үг надад чиглэдэг. Би ийм төрлийн завхарсан хүн. Надад завхралын эдгээр асуудал байгаа, иймээс би Таны шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, учир нь энэ бол намайг гэх Таны хайр, Таны өргөмжлөл юм. Би тэдгээрийг бүрэн хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бөгөөд Таны хайранд талархаж байна” гэж залбир. Ийм маягаар залбирмагцаа чи тэдгээрийг амархан хүлээн зөвшөөрнө, чамд хэцүү санагдахгүй. Тэгээд ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Бурханы үгийг өөрийн байдалтай харьцуул. Үүнийг ингэж л хийж болно. Энэ бол Бурханы шүүлт, гэсгээлтэд захирагдаж байгаагийн илэрхийлэл юм. Гэхдээ хэрвээ чи Бурханы нэлээд хатуу үгийг хараад, “Бурхан минь, эдгээр үг намайг шүүж байгаа бус, бусдыг шүүж байна, Сатаныг шүүж байна. Эдгээр нь надад огт хамаагүй, би эднийг унших хэрэггүй” гэж хэлбэл Бурханы шүүлт, гэсгээлтээс зайлсхийж байгаа хэрэг юм. Хэрвээ зарим ах эгч чамайг засаж, харьцвал яах хэрэгтэй вэ? Чи: “Бурхан минь, би Танд талархаж байна! Энэ бол Таны хайр надад хүрч байгаа хэрэг. Та надад хайртай тул ах эгч нарыг минь хөдөлгөн намайг засаж, харьцлаа. Би захирагдаж байна” хэмээн Бурханд түргэхэн залбир. Чи залбирах ёстой. Хэрвээ чи залбирахгүй бол татгалзахад амархан, махбод чинь урвахад амархан, бусадтай зөрчилдөөнд ороход амархан, гомдоллоход амархан, сөрөг байхад бүр ч хялбархан байх болно. Тиймээс чи хурдхан явж залбирах ёстой. Залбирсны дараа сэтгэл чинь тайван болж, захирагдаж чадна. Үнэхээр захирагдаж чаддаг болмогц зүрх сэтгэлд чинь баясал төрж, чи: “Тэр үед би уурлаагүй, харин үүнийг хүлээн зөвшөөрсөн. Би залбирсан учраас ингэсэн. Одоо эцэст нь би Бурханд захирагдаж чадах нь” гэж хэлэх болно. Чи өчүүхэн ч гэсэн найдвар харж, бага зэрэг биеийн хэмжээтэй болдог; хүн ингэж өсдөг юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл I дэх “Үр дүнд хүрэхийн тулд Бурханы үгийг хэрхэн идэж уух ёстой тухай”-аас

Өмнөх:Асуулт 41: Бид, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хорлож, гүжирдэж, дайрч давшилж, нэр төрийг нь гутаасан (Шаньдун мужийн Жаоюань дахь “5 сарын 28-ны” хэрэг гэх мэт) Хятадын Коммунист засгийн газар болон шашны ертөнцийн ихээхэн үгийг онлайнаас харсан. ХКН бол хүмүүсийг мэхлэхийн тулд худлаа ярьж, санаанаасаа зохиож, баримтуудыг мушгин гуйвуулахдаа сайн гэдгийг бид мэднэ. Энэ нь бас дайсагнадаг улс үндэстнүүдээ хорлож, дайран довтолж, шүүхдээ ч сайн, иймээс ХКН-ын хэлдэг юунд ч бай огтхон ч итгэж болохгүй. Гэхдээ шашны хүрээн дэх пасторууд болон ахлагчдын хэлдэг олон зүйл ХКН-ын хэлдэг зүйлтэй адилхан, тэгвэл бид ХКН болон шашны ертөнцийн тараадаг цуу яриа, гүжирдлэгийг хэрхэн үнэхээр ялгаж таньж болох вэ?

Дараах:Шүүлт гэж юу вэ?

Холбогдох агуулга